Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Амташсан хэрээ арван гурав нахихын үлгэр буюу ТАВАНТОЛГОЙ

Амташсан хэрээ арван гурав нахихын үлгэр буюу ТАВАНТОЛГОЙЭэлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулиудыг баталсан үйл явцтай холбогдуулаад зарим нэр бүхий гишүүд амаараа мууг тунхаглаж эхэллээ. Хөвсөргөн, хөөргөн авир нь тэдний эдийн засгийн талаарх онолын мэдэгдэхүүнийг ил талдаа гайхуулж буй мэт харагдавч далдад агуулагдах чанадын санаархал нь хэн нэгний хүсч буй ирээдүйг бүтээхийн төлөөх геополитикийн ашиг сонирхлыг тунхаглаж байна. Гэвч үүнийгээ төрийн түшээд гадарлаж байгаа хэрнэ ийнхүү дуугарч байна уу? эсвэл гэнэдээд өөрийн мэдэлгүй ярьчихав уу? Гэнэдсэн гэж сэтгэвэл М. Батчимэг мэтийн гишүүний хувийн анкетийг харахад ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, шинжээч зэргээр ажиллаж байсан нь гэнэдэх ч багадахаар бусдын сонирхлыг харж, мэдэрч чадахуйц гэдгийг нь нотолчихно. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгсөн ярилцлагандаа энэ удаагийн УИХ-ыг тараахыг шаардаж, уриалав. Энэ уриалга яагаад заавал Ц. Элбэгдорж ерөнхийлөгчийн "Өршөөлийн тухай хууль”-нд хэсэгчлэн хориг тавьсаны маргаашнаас эхлэн гарав гэдэг нь түүний итгэл үнэмшил дүүрэн бүхий хэлэх үгсэд эргэлзэх шалтгааныг бий болгож буй хэрэг.
 
 
Шуудхан хэлэхэд түүнийг ерөнхийлөгчийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэднэ. Тиймээс М. Батчимэгийн хэлж буй санааны цаана Ц. Элбэгдоржийн санаа ч их бага хэмжээгээр хавчуулагдсан нь нууц биш. Ерөнхийлөгч УИХ-ыг тараахыг хүсч байна. Юуны төлөө тэр үүнийг хүсч байна вэ? Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлыг сахин хамгаалах үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтан, хоёр ч дараалан ерөнхийлөгчөөр сонгогдсон түүнд дотоодын улс төрд тоглолт хийх боломж наанадаж дөрвөн жилээр хязгаарлагдаж байгааг мартаж үл болно. Эх орноо өмгөөлөн боссон нь шоронд хатаж, элгэн садныг нь цөлмөх гэсэн нь өршөөгддөг цөвүүн цагийн дүрийг тэрээр бүтээж буй үест парламентыг тараах санаархал нь газар шороо, эх нутгийнхаа төлөө гэж бодож амжвал том эндүүрэл болно. Цахиагийн хүү ерөнхийлөгчөөр ажиллаж буй сүүлийн зургаан жилд Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдалд заналхийсэн хэд хэдэн удаагийн үйлдлүүд тохиосон байдаг юм. Энэ эрсдлийн гол сэжүүр нь Тавантолгойгоос эхлэлтэй.
2006.12.13 Өдрийн сонин
"ЭРДЭНИЙН ХУВЬ” нийтлэл…
… "Таван эзэнтэй Тавантолгой” гэж манай анхны Ерөнхийлөгч хэлсэн байна. Тэр таван эзний дөрөв нь ойролцоогоор Тавантолгойн ордын нэг хувийг ашиглаж, нэг эзэн нь 99 хувийг нь лицензээр эзэмшиж байгаа бололтой юм. Тэр нэг эзэнд нь нэг хувийг үлдээх үү, нэг хэсэг хувь үлдээх үү гэдэг нь УИХ-ын шийдэх асуудал. Ямар ч байсан том хувь тэдэнд ногдох боломжгүй, Том хувь авах гэвэл том зодоон л болно. …Тавантолгойг төрийн өмч гэх нь бий, ард түмний өмч гэх нь  бий. Газрын хэвлийн баялаг бол төрийн өмч, ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Бас Үндсэн хуулинд төрийн эрх мэдэл ард түмнээс үүдэлтэй гэжээ. Тэгвэл товчоор нийгмийн ардчилсан тогтолцоотой улсад төрийн эрх мэдэл гэдэг нь ард түмний эрх мэдэл. Төр гэдэг нь ард түмэн өөрөө. Тиймээс Тавантолгойг төрийн мэдэлд авна гэдэг бол ард түмний мэдэлд авна гэсэн санаа болохоос аль нэг даргын мэдэлд авна гэсэн үг биш. Эндээс ард түмний Тавантолгойг ард түмэн өөрөө мэдэх ёстой гэсэн гаргалгаа гарч ирж байна….Манай бас нэг зовлон бол улс төрчид нь бизнес ярьдаг, бизнесүүд нь улс төр ярьдаг болсонд байна. Баялагаа нийт иргэд нь биш улс төрчид нь мэддэг орны ард түмэн үргэлж ядуугийн зовлон эдэлдэг…” гэж 2006 онд Ц. Элбэгдорж бичиж байлаа.
 
 
Ингэж эрдэнийн хувь ярьсаар 2008 оны УИХ-ын сонгуулиар 1.5 сая төгрөгийг, тэр дундаа нэг сая төгрөгийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх шийдэлд МАН, АН-ынхан хүрсэн. Ингэхийн тулд С. Баяр, Ц. Элбэгдорж нар хэтэвчээрээ үерхсэн Түүний дараа жил нь Ц. Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдож, хамгийн түрүүнд гаргасан ноцтой шийдвэрүүдийн нэг нь ҮАБ-ын үзэл баримтлалыг шинэчилэн баталсан явдал байлаа. Монгол улс аюулгүй байдлаа зөвхөн улс төр, дилломатын аргаар хамгаалах арга замыг тусгажээ. Цэрэг, тагнуулын үйл ажиллагааг улсынх нь хэмжээнд хэрэгцээ, шаардлагагүй болгон хувиргасан хүн нь Ц. Элбэгдорж. Гэтэл ирэх онд түүний санаачлагаар АСЕМ-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна гэх. Улс төр, дипломатын аргаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах, цэрэг хүчний ямар ч хүч чадал, нөөцгүй улс энэ хурлаас өмнө төрийн эрх барих дээд байгууллагаа тарааж хаяад дахин байгуулах талаар тэр хүзүүвчтэй нохойгоороо дамжуулан хуцуулж байгаа нь хачин жигтэй. Зохиомлоор үүсгээд байгаа өнөөгийн нөхцөл байдлаа угтсан шинэчлэлийг ҮАБ-ын үзэл баримтлалд тусгаж өгсөн нь ийнхүү М. Батчимэг мэт гишүүдийн үг хэлийг хууль эрх зүйн баримт бичгийн дагуу зөв үйлдэл гэж харагдуулах суурийг бүрдүүлсэн байж. Эрх мэдэлд амташсан хэрээ арван гурав нахиж байгаагийн үлгэрийг Ц. Элбэгдорж тэрлэж сууна. Урьд тэр Тавантолгойг ард түмэн өөрсдөө мэдэх ёстой гэх шиг ил харагдах гаргалгааг томъёоны эрхээр гаргаж ирсэн мэтээр цэцэрхэж суусан бол өнөөдөр Монгол төрийн эрхийн (ард түмний) эсрэг эсэргүү хэргийг өдөөж суугаа нь үндэсний аюулгүй байдал хэдийнэ алдагдсан гэдгийн баталгаа. Тавантолгой дахь ашиг сонирхлын бүлэглэлийнхний эрх ямбыг задгай тавих гэж хичээснийх нь ээлжит жүжиг. Тэр энэ асуудлаас олон түмний анхаарлыг холдуулахын тулд "Өршөөлийн тухай хууль”-нд хэсэгчлэн хориг тавих, Н. Энхбаяртай мөнхийн өс зангидсан юм шиг хоржооныг гаргаж байна.
 
 
Ерөнхийлөгчийн хувиар түүнд УИХ-ыг тараах ямар эрх үүрэг байгаа вэ?
 
-Хуулиар олгогдсон эрхийн дагуу тэрээр парламентын даргатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр их хурлыг хугацаанаас нь өмнө тарааж болно. Гэвч энэ хувилбар нь бүтэл муутай, З. Энхболд Тавантолгойн орд газарт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч дээр Ерөнхийлөгчөөс эсрэг байр суурьтай байгаа тул зөвшилцөх боломжгүй. Тэгээд ч З. Энхболдын авир Ц. Элбэгдоржид салаавч өгчихөж чадах хэмжээний болтлоо тэлчихээд буй. Гэлээ гээд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн саналыг үл зөвшөөрсөн нь их хурлыг тараах саналаа чуулганд өргөн мэдүүлэхэд садаа болохгүй гэж хуулинд тусгасан ч бодит байдал дээр З. Энхболдын таалал мэдэж буй. 
 
-Нөгөө нэг боломж нь ерөнхийлөгч гишүүдийг лоббидож, өөрсдөөр нь УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн бариулж болно. Ийм тохиолдолд "нүүрсчдийн нам”ын бүлэглэл идэвхижиж, Тавантолгойг залгихын төлөөх ашиг сонирхлын зөрчилдөөн чуулганы танхимд бүрдэх эрсдэлтэй. Маргалдаж, хэлцээд хэд хонох, магад их хурлыг тараалаа гэхэд дараагийн бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн явц хэдий хугацаагаар сунжрах гээд төрийн эрх барих дээд байгууллагыг дахин эмхлэх явцад л ард түмэн анхаарлаа хандуулж, Тавантолгой мартагдана. Яг ийм нөхцөл байдал руу түлхэх сууриа Ерөнхийлөгчийн эрх мэдлийн сүүдэрт халхагдаж байгаа бизнесийн бүлэглэлийнхэн тавьж эхэлжээ. Есөн жилийн өмнө Ц. Элбэгдоржийн бичсэнчлэн "баялагаа нийт иргэд нь биш улс төрчид нь мэддэг орны ард түмэн үргэлж ядуугийн зовлон эдэлдэг” гэх үгс хэзээнээс сэтгэлээс тань арчигдаж эхэлсэн бэ гэдгийг түмэн олонд үнэнээр нь илчилчихээд луйврын аргаа үргэлжлүүлбэл илүү шударга тоглоом болох. Өөрийнх нь улигладаг үгээр бол. Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, бэлэг тэмдэг. Даанч уруудах төрийн түшээдээс боолоос дээгүүр сэтгэх сэтгэмж, сэтгэлийг хүлээгээд цагийн гарз буюу.
 
 
Эртний нэгэн сударт Зургаан ужидын талаар тайлбарлан бичсэн нь бий. Зургаан ужид хэмээгч нэгдүгээрт архи, дэдэд өнгө, гуравт ав аян, дөрөвдүгээрт хөг дуу, тавд цэцэрлэг хүрээлэн, зургаад наадам хөөр. Энэ зургаан зүйлийн ужидын нэгэн зүйл нь хүний биед байх аваас улсын хаан бөгөөс улсаа алдмуй, гэрийн эзэд бөгөөс аж төрхөө алдаж хохирмуй хэмээн чангад сануулжээ.  Сая тоочсон зургаан ужидаас нэг нь бус нэлээд нь энэ төрийн түшээдэд буй нь улсаа алдахын мууг зөгнөх шиг. Өмнийн говийн хэвлийд ганц нүүрс гэх эрчим хүчний түүхий эд агуулагдаагүй. Яагаад БНХАУ Тавантолгой руу ингэтлээ улайрч байгаагийн цаадах учиг газар эхийн хэвлийтэй салшгүй холбоотой. Хятад улс эрчим хүчний найдвартай нөөц, хангамжтай байхын төлөө л улс орнууд руу уул уурхайн хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь ч тэдний буруу биш, амьдрахын төлөөх тэмцэл. Хүчтэй нь хүчгүйгээ барж идэх нь хорвоогийн хууль. Харин бид, Монгол улс том гүрнүүдийн зодоонд ямар байр суурьтай оролцох вэ гэхийн нэгэн сэжүүр ньТавантолгой ч байж мэднэ. Харин Ц. Элбэгдорж суудлаасаа буух 2017 он хүртэл хэчнээн ногоон дэвсгэртэд сүнсээ худалдсаныг таахад бэрхшээлтэй. Ямар ч байсан тэр амташсан нэгэн гэдэг нь илэрхий. Амташсан хэрээ арван гурав дахидаг гэсэн ч үгтэй.
 
Сэтгүүлч  Э.ДӨЛГӨӨН
 
Амташсан хэрээ арван гурав нахихын үлгэр буюу ТАВАНТОЛГОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани