Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Урагшаа Тавантолгой” хэний эрх ашгийг хамгаалж байна вэ?

“Урагшаа Тавантолгой” хэний эрх ашгийг хамгаалж байна вэ?Тавантолгойг урагшлуулах, тэр дундаа улсынхаа эрх ашиг хийгээд жирийн иргэдийн санаанд хүрсэн гарцыг хайдаг хүмүүс нэг хэсэг нь. Мөн Тавантолгойг гацаах, ухраах сонирхолтой бүлэг ч улс төр, бизнесийн хүрээнд бий. Өнөөдөр Оюутолгойгоос илүү моодонд орж буй сэдэв бол Тавантолгой. Магадгүй энэ хаврын синдром эндээс ч эхтэй байж мэдэх юм. Саяхан нэр бүхий эдийн засагчдын дэвшүүлсэн "Урагшаа Тавантолгой” санаачлага олны анхааралд өртжээ. Яагаад гэвэл тэд шинэ санаачлага гаргасан бөгөөд ард түмэнд илүү ашигтай байх хувилбарыг дэвшүүлсэн учир нийтийн анхааралд ороод байгаа нь ажиглагдлаа. Тавантолгойгоос иргэдэд олгох 1072 ширхэг хувьцаа болоод олон жил ярьсан төмөр замын асуудал ч шинэ санаачлагад багтсан байлаа.

 

Гэхдээ хувьцаа, төмөр зам мэтийн талаар улс төрийн хүрээнд хүчтэй ярьдаг ч гэсэн нийтийн эрх ашигт нийцээгүй тул урагшлахгүй байсан гэдэг нь цаг хугацааны шалгуураар шүүгдэж өнөөдрийг хүрсэн болов уу. Харин "Урагшаа Тавантолгой”-д шинэ шийдлүүдийг тусгасан нь манай бизнесийнхэн, улс төрийнхөнд онилогдоод байна. Яаж гэдэг гаргалгааг ч эдийн засагч Х.Батсуурь, Г.Солонго, Б.Энхбат, судлаач Ж.Санчир нар хийжээ.

 

Улс орны эдийн засгийг хүнд байдлаас аврахын тулд уул уурхайн гол төслүүдээ хэрэгжүүлэх, ингэхдээ хэн нэгэн хүнд, хэсэг бүлгийн нэгдэлд ашигтай биш нийтээрээ ашиг шим хүртэхүйц байх нь гол агуулга. Иймдээ ч "Урагшаа Тавантолгой” бол Монголын нийт ард түмний эрх ашгийг хамгаалсан санаачлага юм. Үүнийгээ дээр нэр дурдсан эдийн засагчид, судлаачид ч онцолсон билээ.Тодруулбал энэ санаачлагыг гаргасан хүмүүс "Бид Тавантолгой төслөө боловсруулахдаа эдийн засгийн үр өгөөж, үндэсний аюулгүй байдал гэсэн хоёр гол асуудлыг суурь нөхцлөө болгон ажилласан. Тавантолгой төсөл төрийн, нийтийн, хувийн өмчийн хэлбэрүүдийг тусгасан нээлттэй, хувьцаат компанийн сонгодог жишгээр ажиллах юм. "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани нь Тавантолгой төслийн компанийн 51 хувийг эзэмших бөгөөд энэ нь Тавантолгой ордыг төрийн мэдэлд байлгах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. "Урагшаа Тавантолгой” санаачлага нь өмнөх төслүүдэд орхигдсон эсвэл ашиггүй хэлбэрээр тусгагдаж байсан гол асуудлуудыг хууль тогтоомжид заасны дагуу үндэсний эрх ашигт нийцүүлэн тусгаж оруулснаараа онцлог юм” гэжээ.

 

Ингэхдээ иргэдэд эзэмшүүлсэн гэх 1072 ширхэг хувьцааг нийт төслийн 26 хувь, "Эрдэнэс Тавантолгой” компанийн 51 хувь хэлбэрээр оруулж өгчээ. Мөн Төрийн  өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани нийт төслийн 51 хувийг эзэмшихээр тусгасан байна. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий орд нь төрийн өмчид байна гэсэн хуульд нийцсэн гэж үзэж байгаа аж. Энэ гаргалгааг олон хүн маш анхааралтай судалж байгаа гэх. Яагаад гэвэл бид 1072 ширхэг хувьцааны эзэд. Гэвч бидэнд одоогоор энэ хувьцаанаас авсан ашиг, олсон мөнгө гэж алга. Хэрэв энэ санаачлага төсөл болон, цаашид томоохон баримт бичиг болж УИХ-аар хэлэлцэгдвэл 1072 хувьцааг ногдол ашиг өгдөг болгох үндэслэл бий болох ажээ. Хүн бүр хувьцаанаасаа хэзээ, хэрхэн ашиг хүртэх тухай сүүлийн хэдэн жил бодож байгаа учраас энэ сэдэв туйлын чухал болоод байна. Олон нийтэд маш их хамаатай энэ санаачлагыг "Урагшаа Тавантолгой”-д хөндсөнөөрөө үндэсний эрх ашиг, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан, иймдээ ч иргэдэд ихээхэн таалагдаж байна.

 

Мөн энэ санаачлагыг гаргасан эдийн засагчдын Хөгжлийн стратегийн хүрээлэнгээс Тавантолгойг ашиглах бүтцийг харуулсан схемд хөрөнгө оруулагчид, төрийн өмчит компани, иргэдийн эрх ашиг, хувь хэмжээг тодорхой тусгаж, төмөр замын тухайд ч нарийвчилжээ. Тавантолгойн төсөлд ашиглах төмөр замыг анхнаасаа "Монголын төмөр зам” болоод төрийн өмч давамгайлсан Тавантолгой төслийн компанийн мэдэлд байхаар шинэ санаачлагад тусгажээ. Өмнө нь төмөр замын талаар УИХ, Засгийн газрын төвшинд ихээхэн маргадаг байсан ч ямар ч шийдэлд хүрэлгүй гацаж байсан юм.

 

Монголчууд бид маш их баялагтай, гэвч түүнийгээ хэрхэн ашиглахаа мэддэггүй, мэдсэн ч хэсэг бүлэг хүний эрх ашгийг хөндсөн, тэдэнд таалагддаггүй учраас огт урагшлуулдаггүй гэхэд хилсдэхгүй. Хоёр томоохон ордын тухайд УИХ-аар хэлэлцэхэд байнга маргаан дагуулж байсан. Оюутолгойн гэрээ сайн, муу гэж өнөөдрийг хүртэл хэрэлдсээр. Одоо ч гэсэн Тавантолгойг тойрсон тав, зургаан янзын байр суурь. Гэвч урагшилсан олигтой зүйл ганц ч алга. Гол нь УИХ-аар заавал хэлэлцэж шийддэг асуудал учраас улс төр ордог, улстөрчдийн эрх ашгийг хөнддөг нь нууц биш. Гэвч 80 хувийн коксжсон нүүрсний агууламж бүхий 7.4 тэрбум тонны нөөцтэй Тавантолгойн асуудлыг шийдэхдээ УИХ-аар заавал хэлэлцэх учиртай.

 

Одоогоор Тавантолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ гуравдугаар шатанд хүрээд буй гэх. Ийм үед өөр санал гаргаж асуудлыг бүр тэгээс нь эхлүүлэх гэсэн оролдлого ч гэсэн эсрэг санаа явж байна лээ. Иймэрхүү эсэргүүцэлтэй тулах нь зүйн хэрэг. Юм болгоныг доош нь татдаг монгол зан өнөөдрийн савалгаатай нийгэмд улам гаарч байгаа учраас энэ зэргийн садаа гарч л таарна.

 

Ер нь хөрөнгө оруулагч тал хэд, хэдэн хувийн харьцаатай байх вэ гэдгийг ч "Урагшаа Тавантолгой”-д тусгажээ. Тодруулбал,  Хятадын "Шинхуа Энержи”, Японы "Сумитомо” корпорацтай хамтран ажиллахыг буруутгаагүй бөгөөд тэд  нүүрсний зах зээлд Монголыг төвөггүй гаргачих итгэлтэй гүүр гэж үзсэн байна. Гэхдээ "Шинхуа Энержи” Тавантолгой төслийн компанийн 49 хүртэлх хувийг эзэмших эрхтэй байх бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн эзэмших эрх бүхий хувийг борлуулах хөрөнгө босгох бүрэн эрхээр хангагдсан байна. Харин "Эрдэнэс Тавантолгой” ямар ч тохиолдолд төслийн компанийн 51 хувийг эзэмшдэг байх ёстой гэж урагшаа харсан санаачлагынхан үзжээ.

 

Харин одоо яригдаж буй хувилбар буюу сайд М.Энхсайханы удирддаг төсөлд Тавантолгой төслийн 51 хувийг Монголын "ММС”, 49 хувийг Хятадын "Шинхуа Энержи” эзэмшинэ гэж буй.  Мөн М.Энхсайхан сайдын удирдаж буй хэлэлцээгээр Монголын тал Тавантолгойн дөнгөж 29.5 хувийг эзэмших болж байгаа нь ард түмний эрх ашигт нийцэхгүй гэдгийг судлаачид онцолсон байна. Иймд иргэдээсээ эхлээд улс төрийн хүрээнийнхэн Тавантолгойг урагшлуулах санаачлагыг анхаарсан шигээ ажил болгох хэрэгтэй байна.


М.ЦЭЦЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Урагшаа Тавантолгой” хэний эрх ашгийг хамгаалж байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани