Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийх эсэхийг харах дэнс нь Г.Батхүү боллоо

Ерөнхий сайд ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийх эсэхийг харах дэнс нь Г.Батхүү боллооЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуульд хориг тавьсан байтал хэлэлцээгүй мөртлөө уг хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цахим хуудсуудын гол дуулиан болов. УИХ-аар батлагдсан хууль тогтоомжууд Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлдэг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн мэт уншигдаж байгаа юм.

Магадгүй, ийм нөхцөл байдалд олон нийтийн сэтгэлзүйг бэлтгэж байна гэж ойлгож болохуйц энэ "алдаа” зориудын байхыг үгүйсгэх аргагүй. Ерөнхийлөгч саяхан Прокурорын байгууллагын 85 жилийн ойн үеэр зарим улстөрч, УИХ-ын гишүүдэд хамааралтай баахан хашгирч алга ташилтаар шагнуулсан. Түүний дараахан УИХ-ын зарим гишүүн "УИХ тарах ёстой” гэсэн ярилцлага өгч, "гэрээ шатаагаад ч хамаагүй жоомоо алъя” гэсэн байр суурь илэрхийлэх болсон. Ерөнхийлөгчийн алга ташуулсан хашгираанд ч Өршөөлийн хууль ямар наймааны өгөөш вэ гэдгийг хэлчихсэн.

Тодруулбал "Наадуул чинь Өршөөлийн хууль батлахдаа хориг ирнэ гэдгийг мэдсээр байж хийсэн.  Ирэх сонгуульд танай намтай орох уу, эсвэл танай намтай орох уу гэдгээ одоо шийднэ. Гэхдээ чи тэр Элбэгдоржийн ярьж байгаа хоригийг хүлээж авах уу! гээд тийм л юм ярьж байгаа шүү дээ. Авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо шүү дээ. Ийм байж болох уу? Би ийм үг хэлээд ад болдог. Монголд улс төрийн намыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас би тийм хууль санаачилж байгаа. Монголд төрийн албыг өнөөдөр байгаа энэ байдлаас нь үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Энэ улс төрчдийн дурын гарын шүүс болгож болохгүй. Дурын улстөрчийн, авлигач улстөрчийн, ёс зүйгүй улстөрчийн гарын шүүс болгож болохгүй. Монголын төрийг, Монгол төрийн албыг хамгаалах ёстой. Тэр хуулийг нь гаргах ёстой. Өнөөдөр өршөөлийн хууль гаргаад зогсож байхаар ээлжит бус чуулган зарлаад тэр улстөрийн намын хуулийг л батлах байсан юм. Төрийн албаны хуулийг батлах байсан юм” гэсэн юм.

Энэ нь УИХ-ын дарга Ерөнхий сайдын ажлыг булаан танхимыг нь бүрдүүлэх гэж зүтггэж байсан шиг Ерөнхийлөгч УИХ-ын даргын ажлыг зааж эхэлсний илрэл. Гэхдээ УИХ-ын дарга намын даргын хувьд зургаан сайдын томилгоонд оролцож байсан бөгөөд саяхнаас Ерөнхий сайдыг өөрөө танхимаа бүрдүүл, дэмжээд өгье гэсэн гэж ярилцах болсон. Харин Ерөнхийлөгчийн "зуумтгай” чанар чангааж уурламаар санагдсан бүхэндээ нэр дурьдалгүй хандан үгээ хэлчихсэн хэрэг. УИХ-даа дургүй Ерөнхийлөгчийг өмнө нь харж байгаагүй болохоор дээрх үгс өнгөрсөн гуравдугаар сард Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх эсэх талаар зөрүүтэй байр суурьтай байсныг эн түрүүнд сануулав. Тэр үед УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлагагүй хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тодорхойлсон Тавантолгойн гэрээг Хятадын Төрийн зөвлөл хэлэлцэх гэж байхад эрхэм эх оронч, шударга Төрийн тэргүүн дуугараагүй, харин Монгол Улсын Их хурал, түүний дарга руу асаж байсан. Түүнд УИХ дэмжихгүй бол яана гэсэн харамсал байгаагүй гэж үү. Тиймээс өнөөдөр захиалгаар "УИХ тарах ёстой” гэж хэлүүлсээр байгаад анхааруулга өгье гэсэн өдөөн хатгалгын улмаас эрхэм гишүүдийг авлигачин мэт харагдуулж байна. Ийм эв нэгдлийн билэг тэмдэг байдаг болов уу.

Гэтэл өнөөдөр Тавантолгойг Монголын "Энержи ресурс”, Хятадын төрийн өмчит "Шенхуа”-тай хамтарч ашиглах, төмөр замыг нь хүртэл хятадуудаар бариулах бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж байна. "Энержи ресурс”-ын өр, санхүүгийн хүндрэл хэчнээн дарж нуусан ч ил болж, дампуурахад ойртсоор байгаа. Энэ мөчид түүний санхүүжүүлэгчдийн нэг "Шунхлай”-н Г.Батхүүг Зам тээврийн сайд болгоё гэдэг мэргэн арга сэдэж, түүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл дэмжиж, дэмжихээр барахгүй сэм ахалж буй нь нууц биш болсон.

Яагаад өнөөг хүртэл "Энержи ресурс” болон "Шиньхуа групп” хооронд байгуулсан хамтарсан компани байгуулах гэрээг шаардахаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Компани хоорондын гэрээг Засгийн газар гаргаж өгөх боломжгүй. Ажлын хэсэг тухайн компаниудаас нь авах ёстой” гэсэн мэдээлэл гаргасан байсан. Тавантолгой төсөл бол хувийн компани хоорондын асуудал биш. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монгол Улсын баялагтай холбоотой асуудал учраас компани хоорондын гэрээнд ч Засгийн газар оролцсон байх ёстой. Тиймээс энэ гэрээг Засгийн газраас шаардаж байгаа. Мөн "Энержи ресурс”, "Сумитомо” хоорондын худалдааны компани байгуулах тухай, "Энержи ресурс” болон "Эрдэнэс Тавантолгой” компанийн хоорондын эрх шилжүүлэх гэрээний хувилбарыг бидэнд ирүүлээгүй байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг ч эдгээр материалыг авч, нарийн судласны үндсэн дээр дүгнэлтээ гаргах учиртай.

Ийм зүйлийг нууцалдаг хүмүүс ил тод байлгах тухай ярихаар эмгэнэлтэй санагдах аж.  60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.доллар Монгол Улсын төсөвт оруулах томоохон ордыг нуучихаар Монголын төрд, Монголын ард түмэнд юу хамаатай гэж. Нөгөө талаас одоо Г.Батхүү, Х.Баттулга нарын дунд Зам тээврийн яамыг, түүний дотор Тавантолгойг тавьчихаад зодолдуулаад байгаа мэт харагдаж эхэллээ. Х.Баттулга нь ч өөгүй өндөг биш. Заавал шатрын хүү шиг хүмүүс түлхэж байхаар өөрөө нэр дэвшиж болох. Эсвэл томилогдох сайд нарын хэнтэй ч эр хүний хувиар биш юмаа гэхэд Их хурлын гишүүний хувиар хатуу, зөөлөн ямар ч уур амьсгалаар зөвлөлдөж болох. Тэгэхгүй байгаа бодоход энэ бол маш том эрх ашиг. Алдмааргүй, бас атгачихаад байгаа эрх ашиг болохоос төрийн ажил, түмний төлөөх асуудал биш байгаа биз. Хэн ийм болгосон юм бэ гэдэгт өнөөх шударга Ц.Элбэгдорж ч, Засгийн газрын хэмжээнд өдий хугацаанд багтаан асуудлаа цэгцлээд шийдүүлж чадахгүй байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын даргын албыг намын даргын ажлаасаа доогуур тавьж нам доторх талцлаа дэвэргээд байгаа З.Энхболд нар бүгд хамаатай. Энэ өдрүүдэд яаж ийгээд хэн, хэнийгээ хараар будаж хэвлэлүүдийг буртаглаж байгаа Г.Батхүү, Х.Баттулга нарыг Орос, Хятадын гар хөл гэж харахын оронд хамтраад Монголыг яаж авч явах вэ гэдгээр ганц удаа ч уулзаагүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Харин томилгооны тухайд гэвэл Шенхуатай хамтран хөрөнгө оруулагч Энержи ресурсын гол хүчийг атгасан MCS, бүр тодруулбал Шунхлайтай хамааралтай байгаа цагт Г.Батхүү гишүүн Зам тээврийн сайд болбол ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь алган дээр тавьсан мэт илхэн байгааг Ерөнхий сайд зургаан сайдынхаа нэрийг өргөн барихаас өмнө амжиж сануулъя. Сануулсаар байтал томилж орхивол цаашид албан тушаал урвуулан ашиглаж шийдвэр гаргадаг, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийж байгаа талаар АН-ынхан лав дуугарах эрхгүй болох нь тэр.

11890956_1239051309457856_4075153529984538590_n

Эх сурвалж: Намбус.мн А Батаа

Ерөнхий сайд ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийх эсэхийг харах дэнс нь Г.Батхүү боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани