Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын геологийн салбар дампуурчихаад байна

Монгол Улсын төрийн соёрхолт, геологич С.Цэрэн-Очиртой Монголын геологийн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
Тvvнийг та бvхэн анхны "Алт” хөтөлбөрийн абтор, "Алтан Дорнод Монгол” тэргvvтэй алтны олон ордыг нээсэн гэдгээр нь мэдэх биз ээ.
 
-1970-1980 он бол Монголын геологийн сал­­барын оргил vе байжээ. Харин сvvлийн жилvvдэд геологийн судалгааны ажлын эрч хvч суларсаар л...?
 
-Монголын геологийн судалгааны ажлыг хийх хамгийн эрчимтэй vе vндсэндээ 1996 он хvртэл vргэлжилсэн юм. Энэ vед Монголын геологийн судалгааны гол гол ажлуудыг хийж, суурь судалгааны ажлыг дуусгасан. Мөн олон төрлийн томоохон нөөцтэй ордыг нээн илрvvлж, уул уурхайн vйлдвэрvvдийг байгуулсан. Одоо ихэнх уул уурхайн vйлдвэрvvд тэр эрч хvчээрээ vйл ажиллагаагаа vргэлжvvллж байна. Харин 1996 оноос хойш Монголын геологийн судалгааны ажлын эрч хvч суларсаар, суларсаар байгаад яг өнөөдөр бол дампуурчихаад байна. 
 
Ер нь хийх, хийхгvй хоёрын засвар, бараг хийснээс хийхгvй нь дээр байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл ганц геологи биш ямар ч судалгааны ажлыг иж бvрэн хийх хэрэгтэй. Ингэж иж бvрэн хийхийн тулд мөнгө санхvv хэрэгтэй. Гэтэл мөнгө өгөөгvй хэрнээ "Чи vvнийг хий” гэж тулгадаг. Хийсэн юм нь мөнгөндөө хавчигдаад ирэхээр дvр vзvvлж, оромдож хийж байгаа байхгvй юу. Ингэж оромдсоноос хийгээгvй нь дээр.
 
Хийвэл ядаж мөнгөндөө тааруулаад бага шиг хэмжээний ажлыг чанартай хийх ёстой. Өнөөдөр бид нэн ялангуяа ахмадууд "Манай салбар vндсэндээ сvйрчихлээ, эрчим суларсан биш бvр эрчимгvй болчихлоо, энэ байдлаараа vргэлжлээд байвал боловсон хvчин ч vгvй болно доо” гэлцэж байна. 
 
Одоо ашиглаж байгаа ордуудыг ажиглаад байхад Оюутолгой, Тавантолгойг тооцохгvй бол социализмын vеийн юмнууд л яваа шvv дээ. Ардчиллын vед нээж илрvvлсэн юмнууд бий. Гэхдээ тэр нь социализмын vед нээж илрvvлсэнтэй харьцуулшгvй. 
 
-Геологийн судалгааны ажлын эрч ийнхvv суларч, дам­пууралд хvрсний шалт­гаан нь юу вэ?
 
-Мэргэжлийн удирдлагатай л шууд холбоотой. Гэхдээ энэ бол яамны сайд, удирдлагууд нь заавал мэргэжлийн хvн байх ёстой гэсэн vг хараахан биш. Хамгийн гол нь хvмvvсийг удирдаад явчих чадвартай, ноён нуруутай л хvн байх ёстой. Харин сайдын шууд удирдлаган дор ажиллаж байгаа хvмvvс нь мэргэжлийн байх ёстой. Vгvй ээ, ядаж сайдын орлогч нь геологийн мэргэжлийн хvн байж болно шvv дээ. Бvр болдоггvй юм бол газрын дарга нь геологийн хvн байг л дээ.
 
 
Социализмын vед яамны аппаратын бvрэлдэхvvн гэдэг чинь асар хvчирхэг, олон төрлийн ашигт малтмалын чиг чигийг хариуцсан мэргэжилтнvvдтэй байлаа. Нөгөөтэйгvvр геологийн судал­­гааны ажил уул уурхайгаасаа 15-20 жил тvрvvлж явах ёстой гэдгийг гол зорилгоо болгодог байлаа. Учир нь, геологийн судалгаагаа хийгээд ашиглах ордыг нь бэлтгэж өгөх учиртай. 
 
Гэтэл одоо ардчиллын 20 гаруй жилээр хоцроод, уул уурхайнхаа ард орчихсон явна. Ингээд л шинэ орд нээж, уурхай байгуулж чадахгvй байгаа юм. Байснуудыг нь тоон хэлээр яривал дуусчихсан. Нөөцөөр нь яривал vнэхээр агуу том Эрдэнэт, Тавантолгой, Багануур гэх мэт уурхайнууд одоо ч vргэлжилсээр л байна. Цаашид ч vргэлжилнэ.
 
-Таны vед геологичид явж ажлаа хийдэг байжээ. Харин одоо геологичид маань сууж ажил хийдэг болчихож?
 
-Муулж байгаа юм биш. Гэхдээ их хэцvv байна. Бидний vед газар дээр нь заавал очиж, уул хадаараа яваад, гараараа чулуугаа бариад, нvдээрээ хараад, алгаараа мэдрээд, тэндээсээ дээж авч лабораторит өгч шинжилгээ хийлгэдэг байлаа. Одоо бол компьютерийн программд оруулаад, сансрын зураг хараад л, нэг хvнийг төлөөллөөр явуулаад, "энэ цэг дээрээс нэг чулуу аваад тийш нь өгөөдөх” гэж байна. Хатуухан хэлэхэд, тэр нь ямар ч чулуу юм бvv мэд дээ.
 
 
Дээхнэ vед бол хавар болохоор л мэргэжлийн өвчин хөдлөөд хөдөө явахын хvслэн болдог байлаа. Одоо бол хөдөө л явахгvй байх, явдаг юм гэхэд аль болох цөөхөн хоногоор явж ирээд гэртээ байж, компьютерийн ард суух хvсэлтэй. Геологийн судалгаа бол хөдөө олон хоногоор явж, биеэрээ, гараараа, нvдээрээ харж vзэж, мэдэрч судалгаа хийдэг өвөрмөц онцлогтой ажил. Энэ байдал их дутагдаж байна. Нөгөө талаас мэргэжлийн боловсон хvчнvvдийн маань мэдлэг нимгэн байна. 
 
Сургуульд сурч, багшаас сонссоноороо л дулдуйдаж байна. Өөрийгөө хөгжvvлж, мэдлэгээ ахиулах, оюунаа цэнэглэх ажиллагаа дутагдаж байна. Их сургуульд мэргэжлийн чиг баримжаа өгөөд, учрыг нь ойлгуулаад гаргаж байгаа болохоос биш тухайн мэргэжлийг эхлэлээс нь төгсгөлийг нь хvртэл сургачихаж байгаа юм биш шvv дээ. Өөрөө гvнзгийрvvлж сурах хэрэгтэй. Тийм сургалт байхгvй учраас өнөөгийн боловсон хvчнvvд гайхмаар дэндvv нимгэн. 
 
-Уул уурхайн томоохон ордууд гадны компаниудын мэдэлд орчихсон. Тэд монгол залуусыг мэргэжлийн ажилд авдаггvй, өөрсдийнхөө хvмvvсээр боловсон хvчнээ бvрдvvлдэг болохоор тэдэнд прак­­тик дээр туршлага хуримт­луулах боломж олдох­гvй байна аа даа?
 
-Өнөөгийн залуус мэдэхгvй зvйлээ хvнээс асуухаас ичдэг юм уу, аль эсвэл өөрийгөө мэргэжлийн мундаг хvн гээд тоочихдог юм уу, бvv мэд. Бидний vед хvнээс юм асуухаас ичдэггvй, бvр больё доо гэтэл нь шалгаадаг байлаа. Бид тэгж л юм сурсан болохоос биш анхнаасаа тасархай байгаагvй. Vнэндээ энэ залуус биеэ дайчлахгvй байна. 
 
Аливаа салбарт гадны мэргэжилтнvvд ирж ажиллахад сайн, муу тал хоёулаа хосолдог. Дээхнэ vед оросын мэргэжилтнvvд манай оронд ирж, судалгааны ажил хийж, залуу vеийг дагуулж сурган, их тус болсон. 
 
Өнөөдөр мөнгө санхvvг нь гаргаад, биеийг нь даалгаад судалгаа хий гэвэл чадах боловсон хvчнvvд олон бий. Хамгийн гол нь зах зээл гэдэг чинь бvхнийг мөнгөөр хэмждэг, мөнгөнд захирагддаг, мөнгөн дотор ажилладаг систем юм байна. Би гараад шижигнэтэл ажиллая гэтэл надад мөнгө алга. Надад мөнгө хvн ч алга. Монгол хvн мөнгөгvй учраас биеэ даагаад судалгаа хийх боломжгvй болчихож. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг царай алдаж байна.
 
Гэтэл тэр компаниуд нь өөрсдийнхөө хvмvvсээр боловсон хvчнээ бvрдvvлээд, манайхныг мэргэжил шаардлагагvй ажилд бэлгэдлийн чанартайгаар ажиллуулж байна. Оюутолгойн бvх юм агуу. Гэтэл монголчууд тэнд юу хийдэг вэ? Барилгын ажил дээр л гэхэд шавар зуурах, тоосго зөөх гэх мэт ажлыг манай мэргэжлийн боловсон хvчнvvд хийж байна шvv дээ. Би тэднийг ажлыг бага, муу гэж голлолгvй биеэ дайчлаад л ажилла гэдэг юм. Зарим залуус "Гадны хvмvvс хэлж өгдөггvй юм аа” гэж шалтаг тоочдог л доо. Би албаар мэдэн будилж байгаад гадны мэргэжилтнvvдээс юм асууж vзсэн. Тэр хvн надад сургуулийн багш шиг нарийн сайхан тайлбарлаж өгсөн. Тэд чинь асуувал хэлж өгдөг юм билээ.
 
-Дэлхийн улс орнууд баялгаа барьцаалаад дотоод­­оосоо болон гадаадаас зээл авдаг. Манай улс ч бас баялгаа барьцаалж зээл аваад, тэр мөнгөөрөө уул уурхайдаа хөрөнгө оруулж болно шvv дээ?
 
-Бvрэн боломжтой. Энэ чинь л банкны өөрийнх нь vйлчилгээний хууль шvv дээ. 
Би Дарханы Геологийн экспидицээс намын vзэл суртлаар хөөгдсөнийхөө дараа "Голомт” банкинд урилгаар ажиллаж эхэлсэн. Би яагаад тэнд ажилласан бэ? Яагаад гэвэл би барьцаанд тавих гэж газар доор нь баялаг байгаа эсэхийг мэддэг байж шvv дээ. "Голомт” банкинд уул уурхайн дампуурсан зээл бий юу? Сонсоогvй л байх. Банк зээл өгөхгvйгээр оршин тогтнохгvй. Тиймээс ч гадныхан ч дотоодынхон ч бvгд зээл өгөх сонирхолтой.
 
Тэр дундаа дотоодоосоо зээл авч чадвал бvр сайн. Гадаадаас ч хаанаас л бол хаанаас зээл авах боломжтой. Зээлээ аваад хайгуул хийх мөнгийг нь шийдээд өгвөл гадныхны хийгээд байгаа зvйлийг манай компаниуд ч хийж чадна. Гэвч Оюутолгой, Эрдэнэтийн овоо шиг шавхагдашгvй нөөцтэй том ордод бол манайхан яагаад ч хvч хvрэхгvй. 
 
Ийм шавхагдашгvй ор­­дууд бол зайлшгvй гадны компаниудтай хамтарч ажилладаг. Гэвч та нарыг хvссэн ч, хvсээгvй ч манайх тэдэн хувийг нь эзэмшинэ гэж гэрээндээ зааж өгдөг дэлхийн улсуудын туршлага байна. Тэр ч бvv хэл, манай төчнөөн боловсон хvчин ийм, ийм албан тушаал дээр ажиллана гэдгийг ч гэрээндээ тусгаж өгдөг. Хvнээ ажлын байраар хангуулчихна, хангалттай цалинжуулчихна, хариуд нь тэр хvн мэдлэг боловсролоо бvрэн дайчилж, чанартай ажиллана. Хэрэгтэй мэдээллvvдээ ч тэндээс авчихна. Гэтэл манай улстөрд ч, хуульд ч тийм зvйл байхгvй. 
 
Манай эх орон, манай баялаг гээд хуулиараа хавчаад өгвөл монгол хvн чаддаг юм, чадсаар ирсэн. Чадна, чаддагаа ч харуулсан. Өнгөрсөн тvvх энэ бvхнийг харуулж байна. Vvнд бас нэг зvйл дутагдаад байгаа. Бидний vед залуу боловсон хvчнvvдийг ахмад vеийнхэн халамжлан хvмvvжvvлдэг байлаа. Одоо тийм зvйл ерөөсөө байхгvй. Энэ харилцаа тасарчихсан нь залуу vеийн мэдлэг хомсдох нэг шалтгаан болоод байгаа юм. Энэ уламжлалыг сэргээмээр байна. 
 
-Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчид­тай хамт­­рахаараа ямагт нөгөө талдаа барьцаалагдсан гэрээ байгуулаад байна даа?
 
-Vvнд ганцхан л шалтгаан бий. Энэ нь хээл хахууль. Авлигал авчихсан хvн атганд нь ордог, vгэнд нь унадаг, нөхцлийг нь сонсдог л байхгvй юу. Тэгж байж авлигаа авдаг. Тэгэхгvйгээр заазуурдаад байвал авлига өгөхгvй, авч ч чадахгvй. Өөрөөр тайлбарлах арга байхгvй. Гvйцээ.
 
-Зарим залуу геологичид Монголын бараг бvх баял­­гийг 1970-1990-ээд онд нээчихсэн. Одоо нэмж нээх зvйл vлдээгvй гэх юм. Байгалийн баялаг бол хэзээ ч шавхагдашгvй нөөцтэй цорын ганц зvйл гэдэггvй бил vv?
 
-Байгалийн баялаг, ашигт малт­мал бол хамгийн өндөр агууламжтай, авч ашиглахынхаа хувьд хамгийн энгийн хялбар техникийн нөхцөлтэй зvйл. Эхлээд бид бага зардлаар авах хэсгийг нь авдаг. Хvнд хэцvvг нь vлдээгээд явдаг. Амарханууд нь дууссан vед хvссэн, хvсээгvй хvнд нөгөө газраа буцаж очоод, vлдээснээ авдаг. Нөгөө талаас нэг төрлийн байгалийн баялаг дуусвал өөр төрлийн эх vvсвэр олдог. Бидний сайн мэдэх хөнгөн цагааныг анх покситоос ялгаж авч байсан.
 
Газрын гадаргуу дээрх энэ нөөц дуусмагц цианит гэдэг уулын чулуунаас ялгаж авдаг болсон. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн баялаг дуусахад нөгөө төрлийн баялаг заавал олддог. 
 
Бид одоо газрын гvн рvvгээ хандах хэрэгтэй. Оюутолгой өнөөдөр 1000 метрийн гvнээс ашигт малтмал олборлож байна. Гэтэл Монголд ердөө ганц, хоёрхон цэгийг л 1000 метрийн гvн хvртэл судалсан юм шvv дээ. Ердөө л цэг. Нийт нутгийг 1000 метр хvртэл судалбал хэлээд, тоолоод, vрээд баршгvй их баялаг бий. Африкт л гэхэд 3 км-ийн гvнээс алт олборлож байна шvv дээ. 
 
-Таныхаар дампуурлаас гарах ямар гарц байна?
 
-Би хэзээ ч гудамжинд туг болж жагсаж, цагаан хоолой барин орилж хашхирч байгаагvй. Гэхдээ яамандаа, УИХ-д, нэр бvхий гишvvдэд хэсэг бvлэг хvмvvс санаа нэгдсэн хvмvvсийнхээ хамтаар захиа бичиж, зөвлөмж гаргаж өгдөг байсан. Би бvр хуучин vедээ дvгнэлт хийж,, шинэ vед авах арга хэмжээний талаар төсөл бичээд Ашигт малтмалын газар өгч байлаа. "Та их сайхан зvйл хийж. Их баярлалаа” гээд л авна.
 
Огт хэрэгжvvлэхгvй. Хэтэрхий гэмээр шударга шvvмжлэлvvдийг ч хэлж байсан. Зарим нь бvр "Цаг vе хурц болчихсон. Та элдэв юм яривал буудуулна шvv” гэж ч сануулж байсан. Одоо ч хэлээд, зөвлөөд, шvvмжлээд ч хэрэггvй юм байна гэж боддог боллоо. 
 
Хамгийн гол нь, зөвхөн уул уурхай ч биш, аль ч яаманд мэргэжлийн удирдлага хэрэгтэй. Мэргэжлийн хvн яамаа удирдвал хvссэн, хvсээгvй зөнгөөрөө зөв чиглэл рvv залаад, удирдаад явчихдаг юм. Мэдээж мөнгө, мэргэжлийн хvн хоёр цуг байх хэрэгтэй. 
 
-Гэтэл мөнгө олох эх vvсвэр нь юу байна?
 
-Мэдээж зээл. Монгол багаа бvрдvvлчих.Тэр багтаа гадаад, дотоодтой гэрээ хийх чөлөөт эрхийг нь өгөөд, гэрээний нөхцлийг нь төр нь хянаад явчих. Тэгвэл тэд чинь хаанаас ч мөнгө олоод ирнэ. Хамгийн гол нь мөнгө олж ирэх зөвшөөрөл л хэрэгтэй байна. Даанч тэр зөвшөөрлийг нь өгөхгvй юм. Мөнгө орж ирэх тухай яриа гарахад, заавал Саарал ордонд ажилладаг, яамны аппаратад дээгvvр алба хашдаг хvн өөрөө орж, тэр мөнгийг олох, өгөх, авах эрхийг нь шийднэ.
 
Магадгvй эрхийг нь өөр хvнд өгчихвөл тэр хvн шоронд орчихно. Ингээд л мөнгө олдог эх vvсвэр нь дээрээ төвлөрчихөөд, дээд газраас хараат болчихоод байгаа учраас доодост нь мөнгө олох боломж алга. Гэтэл бас мөнгө олоод ирвэл хяхаж хавчина. Хичнээн ч vйлдвэр хаагдав даа. 
 
Саяхан би Эрчим хvчний салбарын талаар зурагтаа vзээд их харамслаа. Олон vйлдвэр хаагдсанаас эрчим хvчний шөнийн хэрэглээ байхгvй болчихсон. Гэвч эрчим хvч vйлдвэрлэхээ тvр хугацаагаар зогсоох боломжгvй учраас шөнө бvр хэрэгцээгvй эрчим хvч vйлдвэрлэж байна.
 
Цахилгааны vнээ нэмээд, өрнөөсөө гарна, ашигтай ажиллана гэсэн нь ч vлгэр болов. Энэ байдлаараа манай эрчим хvчний салбар 2017 он гэхэд дампуурна гэж албаны хvн ярьж байна. Тэгэхээр бид тэр дампуурлаас яаж урьдчилан сэргийлэх вэ? Хаасан vйлдвэрvvдээ ажилд нь оруулж, уул уурхайгаа хөгжvvлэх хэрэгтэй байна. Тэгж чадвал юун хэрэгцээгvй эрчим хvч vйлдвэрлэх, бvр нэмээд цахилгаан станц бариад өг л гэх нь байна шvv дээ. 
 
 
Ц.Баттуяа
Эх сурвалж: Өглөөний сонин
Монголын геологийн салбар дампуурчихаад байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани