Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Галсандорж: Бондоос 20-50 сая ам.долларыг геологийн салбарт зарцуулах хэрэгтэй

Д.Галсандорж: Бондоос 20-50 сая ам.долларыг геологийн салбарт зарцуулах хэрэгтэй "Бизнес, хөгжил” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын экспортлогчдын холбооны зөвлөх, доктор, профессор Д.Галсандоржтой ярилцлаа.

-Монголын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, энэ салбар зөв хөгжиж байж эдийн засагт ахиц гарна. Ингэхийн тулд хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, нэгдсэн бодлоготой байх гээд нэлээд олон асуудлыг "Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлгээр ярьж байлаа. Тус хэлэлцүүлгээс бодлогын баримт бичиг гараад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Одоо нөхцөл байдал ямар байна?  

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг анх өнгөрсөн оны эхээр гаргасан.

Үүнээс хойш бараг жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас нэлээд ажлыг хийж, тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн ч зарим ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байна. Эдийн засгийн хямралтай энэ үед голчлон уул уурхайн салбарынхан улсын төсвийн орлого, экспортыг бүрдүүлж байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь тусгай зөвшөөрөлтэй талбай байсан бол 2014 он гэхэд 10 хувь болтлоо буурсан. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоогүйгээс уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогсоод байлаа. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтын хууль гаргаж, стратегийн орд газруудад тусгай хориг саад тавьсныг цуцалсан. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хугацаа долоон жил байсныг ес болгосон.

-Уул уурхайн салбарынханд ашигтай хувилбараар хуульд нэмэлт өөрчлөлт орсон юм биш үү. Гэтэл яагаад зарим ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байна вэ?

-Тусгай зөвшөөрлийг энэ оны эхнээс өгч эхэлсэн. Одоогоор 350 тусгай зөвшөөрөл олгосон байгаа.  450 зөвшөөрлийг орон нутгийн Засаг даргын саналыг авахаар хүлээж байна. Ний нуугүй хэлэхэд, тусгай зөвшөөрөл олгох талбайг орон нутгийнхан маань хөдөө аж ахуй, аялал жуулчлалын зориулалттай гэдэг. Иймэрхүү шалтгаан хэлдэгээс шинэ хуулийн хэрэгжилт сул байгаа юм.  Үндэсний аж ахуйн нэгж ч бай, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ч бай ялгаагүй орон нутаг, сум, аймгийн Засаг дарга нараас зөвшөөрөл авах гэж ихээхэн зардал гаргаж байгаа. Байнга очиж уулзана, хийх гэж байгаа ажлаа танилцуулна. Нөгөөтэйгүүр, Түгээмэл ашигт малтмалын хуулиар орон нутагт барилгын салбарыг хөгжүүлэхийг дэмжсэн. Элс, хайрганы олборлолт, худалдан авалтыг энэ хуулиар дэмжсэн юм. Одоогоор элс, хайрганы тусгай зөвшөөрлийг орон нутагт яаж олгож байна вэ, барилгын салбарт үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгжүүд авч байна уу, мэргэжлийн бус байгууллагууд авч байна уу гэдэг нь ч тодорхой бус байгаа. Ер нь орон нутагт томоохон эрх өгсөн. Тэд үүнийгээ ашиглаад давуу эрхээр хэтэрхий том талбайд элс, хайрга ашиглана гээд цаашид ашигт малтмал илрэх талбай өгөхийг үгүйсгэхгүй.

-Ингэхэд манай улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь геологийн ажил хийгдсэн юм бэ. Социализмын үед илрүүлсэн хэдэн ордын нөөцөө тойроод мэрээд байдаг. Шинээр ямар ажил хийгдэж байна вэ?  

-Аливаа орны геологийн салбар уул уурхайн салбараасаа илүү хурдацтай хөгжих ёстой. Өнөөдөр манай улсын нутаг дэвсгэрийн 30 хувьд л геологийн ажил хийгдсэн. Үүнийг 100 хувь болгох ёстой юм. Бид одоо 40 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавиад байгаа. Өнөөдөр төсвөөс геологийн зураглалд зарцуулж байгаа хөрөнгө нь зургаан тэрбум орчим төгрөг болно байх. Энэ хөрөнгийг 5-10 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Бүр 60 тэрбумд хүргэж геологийнхоо нөөцийг бэлдэх ёстой. Уул уурхай өндөр төвшинд хөгжсөн газрууд геологийн зураглалаа улсын төсвөөр хийж, тэр талбайгаа үнэ хүргэдэг. Дуудлага худалдаандаа барууны хайгуул, уул уурхайн компаниудыг урьж оролцуулдаг юм.

 -Эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой учраас геологийн зураглал тухайн орны хувийн асуудал байх ёстой гэж үү. Гэтэл бидэнд хөрөнгө мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар хамаг юмаа ил дэлгэчихдэг юм биш үү?

-Тиймээс л бондоос 20-50 сая ам.долларыг геологийн салбарт зарцуулвал маш олон геологи, хайгуулын компанийг дэмжсэн том бодлого болно. Иймээс энэ тал дээр Уул уурхайн яам бодлогоо эргэж харах ёстой. Зарим нэг тусгай зөвшөөрлийг мэргэжлийн бус,  хөрөнгө мөнгөгүй жижиг аж ахуйн нэгжүүд авчихсан байгаа учраас энэ ажил урагшилж өгөхгүй байна. Өнөөдөр ашиглалтын 20 мянган тусгай зөвшөөрөл байгаа. Үүнээс идэвхитэй олборлолт хийх аж ахуйн нэгж нь 400 орчим байна. Үнэн хэрэгтээ өнөөдөр ажиллаж байгаа аж ахуй нэгжийг тоолоод үзвэл 100 хүрэхгүй шүү дээ.

-Өнөөдөр төмөр замаар жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэж байгаа. Үүнээс дээш боломж одоохондоо алга. Энэ нь бас нөлөөлчихдөг юм биш үү? 

-Хятадын нэг жилийн нүүрсний хэрэгцээ 60 сая тонн. Монгол ганцаараа үүнийг нийлүүлэхгүй. Орос, Канад, Австрали, Хойд Солонгос өмнөд хөршид нүүрс нийлүүлж байгаа. Бид Хятадын зах зээлд заавал нэгдүгээр зэргийн нийлүүлэгч байх гэж зүтгэх шаардлагагүй. Австралийн дараа буюу хоёрдугаарт ч орох хэрэггүй. Хамгийн гол нь бид боловсруулалтын төвшингөө дээшлүүлээд өндөр үнээр хэдхэн худалдан авагчдаа өгөх ёстой. Түүнээс биш өнөөдөр нүүрс, зэс, төмрөө бүгдийг нь ашиглахгүй. 20, 30 жил ч ашиглахгүй,  манай дараагийн үе, хүүхдүүд, ач нар гээд бүр 2300 ашиглана гэдгээ тооцоолж, уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй.  Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй, өрөнд орчихсон энэ байдал гадаадын хөрөнгө оруулагчдад тал зассан таатай нөхцөл бүрдүүлж, Монголын эрх ашгийг давуу авахгүй, яаруу сандруу мэргэжлийн байгууллагуудыг оролцуулахгүй хийж байгаа гэрээ хэлэлцээрүүдээс үүдэлтэй.  Энэ нь хэдэн жилийн дараа Монгол Улсад томоохон хохирол, төлбөр төлөх эрсдэлийг бий болгож байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Д.Галсандорж: Бондоос 20-50 сая ам.долларыг геологийн салбарт зарцуулах хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани