Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хайгуулын лицензийн өргөдлийн дугаар олон нийтэд эргэлзээ төрүүлж эхэллээ

Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийн дугаарыг цахимаар олгож байгаа. Гэвч өнгөрсөн баасан гарагт цахим системд доголдол гарсны улмаас өргөдлийн дугаар олголтыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, дугаар олгож эхэлсэн эхний долоо хоногт буюу гурван удаагийн дугаар олголтын vеэр системд алдаа гарч нэг удаагийнхийг бvр цуцалсан. Харин өчигдрийн дугаар олголт дээр бас л асуудал vvслээ хэмээн иргэд бидэн рvv хандаж дараах мэдээллийг өгсөн юм.

Өглөө 08:00 цагт систем холбогдонгуут дугаар авах гээд чадахгvй байна

Өргөдлийн дугаар хvсэгч О.Ганболд "Бид өргөдлийн дугаараа илгээх гэхээр "error” заагаад таг болчихоод, хvлээгээд, дараад л байж байна. Гэтэл гэнэт 30 дугаар олгогдсон гээд гарч ирсэн. Ингэж өгч байхаар хуучнаараа авдаг байсан нь дээр юм шиг санагдаж байна. Угаасаа энэ ажил булхайтай гэдэг нь өмнөх дугаар олголт дээр хvртэл харагдсан шvv дээ. Хайгуулын лицензийг цахимаар олгох ажлын цаана ямар нэгэн "но”-той vйлдэл байна уу гэсэн эргэлзээ төрөх боллоо. Бид энэхvv цахимд нэвтрэхийн тулд VPN төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр, системд нэвтрэх эрхээ 500 мянгаас хоёр сая төгрөгөөр тус тус худалдан авч байна. Гэтэл ийм хэмжээний мөнгө авчихаад байгаа мөртлөө нарийн нууцлалтай гэж яриад байсан бvртгэлийн цахимд алдаа гараад, хаана, хэзээ бvртгvvлсэн нь мэдэгдэхгvй компаниуд автоматаар бvртгэгдээд байгаад их гайхаж байна. Өөрөөр хэлбэл, автоматаар бvртгэгдсэн аж ахуйн нэгжvvд хайгуулын ашигтай талбай байгааг урьдчилаад мэдчихээд байна шvv дээ. Ийм заваарсан юм хийсэн мөртлөө дарга, цэрэггvй л ажил хэвийн явж байна гэж худлаа яриад байх юм. Хаа байна нөгөө Тагнуулын ерөнхий газар хянаж байгаа гээд байсан. Vнэхээр хянаж байгаа юм бол хаанаас 30 компани гэнэт бvртгэгдээд ороод ирсэн байх вэ. Бид өглөө 08:00 цагт систем холбогдонгуут л дугаар авах гээд чадахгvй байна. Vvнийг та бvхэн холбогдох албаны хvмvvст нь хэлж зөв шударгаар ажлаа хий гэдгийг хэлж өгөөч гэж хэлэх байна” гэв.

Ингээд дээрх иргэний хэлсний дагуу vнэхээр цахим системд алдаа гарч хууль бусаар дугаар олголт явагдсан эсэхийг нvдээр харахаар тус газрыг зорьсон юм. Харин биднийг Ашигт малтмалын газарт өдрийн 15:30 цагт очиход vvдэнд нь ямар ч хvн байхгvй эл хуль оргиж байсан юм. Харин хаа нэг бичиг цаас барьсан хvмvvс дээш, доошоо гvйлдэж байв.

Тагнуулын ерөнхий газар цахим системд хяналт тавьж байгаа

Ингээд тус газрын албаны эх сурвалжаас иргэн О.Ганболдын хэлсэн, ярьсан зvйл vнэн эсэхийг асуухад "Өнөөдөр /өчигдөр/ дугаар олголтын системд ямар ч алдаа гараагvй. Харин өнгөрсөн баасан гарагт цахим системд доголдол гарсны улмаас өргөдлийн дугаар олголтыг зогсоосон. Та нар боддоо. Нэг өдөрт 500 гаруй компани энэхvv дугаар олголтыг авахаар өрсөлдөж байгаа. Vvнээс зөвхөн 30 нь дугаар авна. Тэгэхээр дугаар авч чадаагvй зарим хvн иймэрхvv хэл ам хийгээд явж байгааг бид мэдэж байгаа. Тэгээд ч хvмvvс энэхvv дугаар олголтыг хайгуулын орд газар гэж андуураад байна. Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт биш. Өргөдөл гаргах эрхийнх нь дугаарын цаг хугацааг л тодорхойлж өгч байгаа юм шvv дээ. Гэтэл өөрсдөө буруу ойлгочихоод хамгийн их өгөөжтэй, ашигтай орд газруудыг автоматаар танил талынхаа компанид өгч байна гэж яриад байгаа. Тагнуулын ерөнхий газраас төрийн нууцтай холбоотойгоор манайд хяналт хийсэн. Энэ системийг анх хөгжvvлсэн цагаас нь эхэлж Тагнуулын ерөнхий газраар аудит хийлгvvлж, тус газар хяналт байнга тавьж байгаа шvv дээ. Бид өдөрт 30 өргөдлийн дугаарыг олгох бөгөөд дугаар авсан ААН-vvд хайгуулын тусгай зөвшөөрөл хvссэн өргөдлөө АМГ-т биечлэн ирж гаргах ёстой. Vvний дараагаар өргөдөлд дурьдсан солбицолыг олон нийтэд мэдээллэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайгаас хасах юм.

Энэхvv 30 өргөдлийн дугаар олгох өдрийг нэг өнжөөд байхаар зохицуулж, өнжсөн өдөр нь тухайн ААН-vvд хайгуулын тусгай зөвшөөрөл хvссэн өргөдлөө өгөх юм” гэлээ. Юутай ч албаны хvний хэлж буйгаар өнөөдөр /өчигдөр/ цахим системд ямар ч алдаа гараагvй бvртгэл хэвийн явагдсан гэдгийг тайлбарлав.

Дарга нарын өрөөний vvдээр эргэлдээд vзээрэй маш их танил царай харах болно

Харин биднийг тус газраас гарах vед та бvхний яриаг сонслоо гэсээр өөрсдийгөө Мөнхбаатар, Гантулга гэх хоёр залуу бидэнтэй ирж уулзан дараах зvйлийг ийнхvv ярьсан юм. "Өнгөрсөн баасан гарагт дугаар олголт дээр нэлээд асуудал vvссэн шvv дээ. Бид хоёр энэ хавиар явж тагнуул хийж байна гэж хэлж болно. Vнэхээр дугаар олголтод маш их учир дутагдал байна. Тухайлбал дарга нарын өрөөний vvдээр та бvхэн өглөөнөөс эхлэн ажил тартал нь эргэлдээд vзээрэй янз бvрийн танил царайтнууд орж, гарахыг нь харах болно. Тэд орохдоо баахан бичиг цаас барьж ороод, малилзалтал инээсээр гарч ирдэг. Биднийг энд байх хугацаанд манай хvмvvс өглөө 08:00 цагт цахимд нь нэвтрээд ч дугаараа авч чадахгvй байгаа учраас энэ газрыг шиншилж яваа хэрэг. Өнөөдөр /өчигдөр/ өглөө цахимд нь алдаа гарсан нь vнэн шvv дээ.

Та нарт худлаа мэдээлэл өгөөд байна. Хэрвээ та бvхэн хоёр цагийн өмнө ирсэн бол энэ талаар мэдээлэл өгөх маш их хvн байсан. Зарим нь мөнгө төгрөгөө буцааж авна хэмээн хэл, ам хийж байгаад явсан” гэв. Юутай ч өргөдөл гаргаж, эрхээ авахаар цахимд нэвтэрч буй хvмvvс Ашигт малтмалын газрыг хууль бусаар дугаар олгож байна хэмээн хардаж байгаа юм.

Vvнийг ч албаны хvмvvс хэлж байсан. Угаасаа өргөдөл олгож эхэлсэн эхний өдрөөс системд багагvй алдаа гарч олон ч компанид автоматаар дугаар олгож байна гэх хардлагыг төрvvлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нд УИХ-аар батлагдан, улмаар Засгийн газрын мөн сарын 28-ны өдрийн 239 дvгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон. Харин энэ хуульд цахимаар олгох тухай ямар ч заалт тусгагдаагvй байсан нь өнөөдрийн олон нийтийн хардлага гэж хэлж болно. Мэргэжилтнvvд цахим системд шилжvvлснээр хvнд суртал, хэт их дараалал, хvлээлт, хардлага бvрэн арилна гэж тооцоолж байсан ч vгvй бололтой. Төлбөрийн хувьд гэвэл нэг сарын турш нэвтрэхээр бол хоёр сая төгрөг, хоёр сар бол дөрвөн сая, гурван сарын туршид бол зургаан сая гэх мэтчилэнгээр мөнгө төлөх юм. Мөн цахимаар нэвтэрч, өргөдөл гаргах дугаар авсан аж ахуйн нэгж, хувь хvнд өргөдлийн vйлчилгээний хураамжид 250 мянган төгрөг тушаах гэнэ.

ААН, хувь хvн сонирхож буй талбай бvхэндээ өргөдөл гаргах бөгөөд өргөдөл тус бvртээ 250 мянган төгрөгийг төлөхөөр журамд заасан. Хамгийн гол нь дээрх мөнгийг төлснөөрөө хэн нэгэн этгээд хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт хvссэн өргөдөл авчихаад хайгуулын тусгай зөвшөөрлөө цааш нь дамлах, худалдах гэсэн асуудал байхгvй болох аж. Эцэст нь хэлэхэд шинээр хийж буй ажил болгон араасаа асуудал дагуулдгийн нэг тод жишээ нь дээрх өргөдөл гаргах эрхийн дугаар олголт. Юутай ч өндөр зэрэглэлийн хяналт дор явагдаж байгаа энэхvv ажил дараа нь олон нийтэд мэдээллэгдэх учраас хэн нь бидний танил компани вэ гэдгийг төвөггvйхэн олоод мэдэх нь ойлгомжтой.


Эх сурвалж:

Хайгуулын лицензийн өргөдлийн дугаар олон нийтэд эргэлзээ төрүүлж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани