Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэндээ Г.Уянга Центерра Гоулдын утсан хүүхэлдэй

Үнэндээ Г.Уянга Центерра Гоулдын утсан хүүхэлдэйПопулист эх оронч Г.Уянга гишүүн маань фэйсбүүк хуудас дээрээ "Бид аргагүй цөөдлөө. Би хийж чадах бүхнээ хийлээ, гэсэн ч дийлсэнгүй. Уучлаарай. Ноён уулыг Сентерра ухахаар болов. Тэд 25 жилд өнгөрсөн үеийнхнийхээ газар дээрх бүтээн байгуулалт-үйлдвэрүүдийг, эдийн засгийн суурь бүтцийг нураасан, 20 тэрбум долларын өр тавьсан, газар доорхыг нь лицензээр хувааж аваад харийнхантай нийлж идсэн цөөн хүмүүс тэрбумтан болсон, мал бэлчих бэлчээргүй болтол газар нутгийг сэндийлсэн, ард иргэдээ итгэх итгэлгүй болгосон, Монголыг төргүй болгосон... Одоо түүхгүй болгох нь. Түүхийг минь бидэнд үлдээгээч гэж үр хүүхдийнхээ нэрийн өмнөөс гуйлаа, дийлсэнгүй! Аргаа бараад аав нарт нь хандлаа, барсангүй! Одоо засгийн газар хамгаалалтын хилийн бүсийг тогтооно! Би энэ ЗГ-ыг Ноён уулыг хамгаална гэж итгэхгүй байна!  Эднийг дийлэх хүч чадал энэ удаа хүрсэнгүй, намайг уучлаарай... Эрхэм Ерөнхийлөгч өө! ТА ХОРИГ ТАВЬЖ ӨГӨӨЧ! Эцсийн найдвар Ерөнхийлөгч боллоо!” хэмээн 2-р сарын 4-нд бичиж байв. Дахиад л би тэмцээд дийлсэнгүй шүү гэсэн санаа. Монгол бол ардчилсан улс. Хэрвээ олонхын шийдвэр хууль дүрэм журмын эсрэг байвал, Монголын төрд гаднын бизнес бүлэглэлийн гар хөл шургалсан бол тэмцэх хэрэгтэй, тэмцээд л байх хэрэгтэй. Ардчиллын үнэт зүйлсээ хамгаалахын тулд тэмцэх хэрэгтэй. Хэрэв тэмцэл нь мухардаж байгаа бол тэр шударга үнэний дуу хоолой биш гэсэн үг. Цаг үеийн сиймхий, асуудлын голоос нэр хүнд хайсан арга заль гэж үзэж болно. Тэгээд чухам тийм хүнээ л популист хэмээн нэрийддэг. Яагаад би тэмцлээ гэж настай хүмүүст захидал бичсэн төдийгөө нэрлээд зогсох гээд байгаа юм. Яагаад чуулганы танхим дээр хэдэн "Ухаантай” үг хэлсэн төдийгөөр тэмцлээ өндөрлөх гээд байгаа юм. Яагаад эцсийн найдвар ерөнхийлөгч болгон харагдуулах гээд хичээгээд байна? Үнэн сэтгэлээр эх орны түүхийн дурсгал, унаган байгалийн төлөө тэмцсэн бол түүний тэмцэл мухардах биш эхэлж байх ёстой. Ерөнхийлөгчийн хориг түүний тэмцлийн эхний ялалт байх учиртай. Гэхдээ Оюутолгой Гацууртын орд газруудад явуулсан улс төрийн тоглолтоос нь түүний болон аялдан дагагч гишүүдийн хувьд анзаарагдаж байгаа хэд хэдэн зүйл нь түүнийг зүгээр л шоудаж байна гэж үзэхэд хүргэж байгаа юм. Учир нь тэр "Тэмцэл” бүрээ оршил хэсэг дээр нь төгсгөдөг. Центерра 1993 оноос хойш Кумторын алтны орд газрыг ашиглах явцдаа Киргизийн улс төр, эдийн засаг, үндэсний эрх ашгаар нь наадсан нь үнэн. Чухам энэ үнэний төлөө тэр Центеррагаар алтаа ухуулахгүй, түүх соёлоо сүйтгүүлэхгүй хэмээн тэмцсэн. Тэгвэл тэмцэл дуусах болоогүй л баймаар юм. Ерөнхийлөгч сүүлчийн найдвар нь биш л баймаар юм. Яагаад цөхөрсөн дүрд орох гээд байна. Арай нэг цагт муу хэлж байсан Энхбаяртай гар барин инээж зогссон шиг ээ Центерра-д худалдагдсан биш биз дээ. Центерра ч тэр Рио Тинто, Арева аль нь ч тэр биднийг, бидний эрх ашиг, түүх соёл, тусгаар тогтнолыг үл хайхран, байж болох хамгийн их ашгийн төлөө явж байгаа байгууллага. Эдгээр байгууллагуудын ашгаа нэмэгдүүлэх бохир арга нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэх улмаар эдийн засгийн хямралд оруулж авралын дүрд орох байдаг. Засаг төр нь тогтвортой, Парламентын хуралдаан нь асуудлын болохгүй бүтэхгүйг тоочоод суухгүйгээр, шийдлийн гарц хайдаг улс оронд ямар ч хөрөнгө оруулагч дээд зэргийн ёс зүйтэй ажилладаг. Харин ядуу буурай орнуудын улс төрчдийн аминч хэрэгцээ, хэт радикал үзэлтэй улс төрчид нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хооронд хагарал буй болгож, хэт хөөсөрсөн асуудлын цаагуур эрх ашгаа шургуулах боломж олгодог. Кумторын ордын талаар 1993 оноос өнөөг хүртэл Киргизийн засгийн газар парламент нь хоорондоо маргалдаж, тэр бүү хэл хувьсгал хүртэл гарсан. Тэр хойгуур нь Центерра алтаа ухаад эзэн орныг өрөнд оруулаад амжсан.  Г.Уянгын хэлж байгаа санаа, тэмцлийн өчиг зөв боловч тэр өөрөө ч анзаарахгүй эдгээр үндэстэн дамнасан корпорацуудын бодлогын гар хөл болсон.  Улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, засаг төр огцруулах дуулиан, олон нийтийн дунд шидсэн хэрүүлийн алим дундуур лоббидуулсан улс төрчид гэрээг яаж ийгээд батлуулах хүсэлтэй болдог. Ингээд гэрээ батлагдана. Хямарсан эдийн засагтай улс төрчид ганц хоёр тэрбум доллар дээр өөрсдийгөө баатар болгон оролдох гэж тэдний гэрээг зүтгүүлж буй. Харин Г.Уянга мэтийн асуудлын гүнийг, гэрээний чанарыг ярихгүйгээр наагуур нь шоудагчид тэдний хүслийг гүйцэлдүүлж нэг талын эрх ашигт нийцсэн гэрээ батлагдах үндсэн нөхцөл бүрдүүлж өгч байна. Цаашдаа ч түүний "Эх оронч” дүр бидний эрх ашигт огтхон ч үйлчлэхгүй мөртөө "Хөрөнгө оруулагч” нарын хувьд хамгийн ашигтай улс төрч байх болно. Тэр бол Центерра гоулдын утсан хүүхэлдэй.

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Үнэндээ Г.Уянга Центерра Гоулдын утсан хүүхэлдэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани