Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртыг эзэнтэй болгож, Ноён уулыг нинжа нарын савраас салгая

Гацууртыг эзэнтэй болгож, Ноён уулыг нинжа нарын савраас салгая Гацууртын ордын асуудал гацаж, төрийн ажил цалгардсаар удаж байна. Ийнхүү төр асуудлыг шийдвэрлэж чадахгүй тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, дороо эргэцэх хойгуур нинжа нар алтыг нь аваад авдрыг хаяхын үлгэрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён ууланд жинхэнэ утгаар нь гүйцэлдүүлж байна.

Тэнд хууль дүрэмгүй амьдрал цэцэглэж, нэгнийхээ алтан амиар "наадаж” байгаа асуудал ч сүүлийн үед байсхийгээд л чих дэлсэх болов. Гацууртын ордод хууль бусаар алт олборлож байгаад хэд хэдэн хүн шороонд дарагдаж, алтны төлөө хүн чанараа гээсэн хүмүүс нэгийнхээ аминд хүрсэн гэх мэдээлэл ч үнэн гэдгийг нутгийнхан хэлсэн байна лээ. Энэ ч утгаараа нутгийн олон мянган хүн Гацууртын орд, Ноён уулын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг нүдээ хөхөртөл харж, чих тавьж сууна. Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа "Төрийн шийдвэрийг л харж байна.

Төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа энэ үед Гацууртын ордыг хувиараа алт олборлогчдоос хамгаалахын тулд нэлээд их хөрөнгө зарцуулж байгаагаа нуугаад яахав. Одоогийн байдлаар 50 орчим сая төгрөгийг зөвхөн хамгаалалтад зарцуулж байна. Гэтэл энэ мөнгийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт зарцуулсан бол үр дүнтэй байхсан. Орон нутгийн удирдлага бол Засгийн газрын шийдвэрийг гүйцэтгэх анхан шатны байгууллага шүү дээ” гэж ярьсан. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 98 тоот албан бичиг, Төв аймгийн ИТХ-ын 43 тоот тогтоол бий. Гацууртын ордыг ашиглавал ашигла, ашиглахгүй бол үгүй гэсэн шийдвэрээ гарга гэдгийг ч орон нутгийнхан шаардаж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн эзэн болсон иргэдийнх нь хүлээлтийг тайлж, энэ асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх л үлдлээ.

Тэдний зарим нь нинжа нарын ухаад байгаа газрыг компанийн мэдэлд өгч ашгаа авъя, эдийн засгийн эргэлтэд оруулж орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол нэг хэсэг нь нинжа нар дийлдэхээ больсны дараа төр хамгаалалтад авъя гэж байна, ордын гүнд байгаа хүнцэл маш их хор уршигтай хэмээн болгоомжилж байгаа юм. Ямартаа ч иргэд санал нэгтэйгээр энэ асуудлын ард гарах хэрэгтэйг сануулсаар байна. Ийнхүү хэн дуртай нь Ноён уулыг ухаж, бүр нэгийгээ даллан дуудаж тэнд амьдарч байна.

Нэгнээ хөнөөж, шороонд дарагдсан цөөнгүй тохиолдол байгаа ч үнэндээ олон нийтийн нүднээс далд алс бөглүү газарт ямар амьдрал өрнөж байгааг мэдэхгүй. Чухам яагаад цөөхөн Монголчууд нэгийнхээ амиар "тоглож”, хууль дүрэмгүй амьдрал өрнөж байгааг төр, засаг нь зогсоохгүй, асуудлыг хойшлуулж өөгшүүлээд байна вэ.

Улс даяараа эдийн засгийн хямралд нэрвэгдэж, элгээрээ хэвтэж байгаа хүмүүс хэдэн цаас олохын төлөө тэнд бужигнаж байгаа дүр зураг харагдавч үнэн хэрэгтээ Ноён уулаас нинжа нарын олборлосон алтыг төсөвт тушаасан бол. Мөн Хүннүгийн үеийн түүх дурсгал, булш бунхантай нутаг орноо хайр гамгүй ухаж сэндийчсэний гор, байгалийн нөхөн сэргээлтийг хэн хариуцах гэх мэтчилэн олон асуудал урган гарч ирнэ. Хүмүүс олон янзын зүйл ярьж, үнэн худал нь мэдэгдэхгүй төрөл бүрийн мэдээлэл цацагдаж байгаа ч энэ бүхнийг эцэслэж, мандалчуудын төдийгүй монголчуудын сэтгэлийг амраах цор ганц зүйл бол Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Ноён уулыг нинжа нарын савраас салгах төр, засгийн оновчтой шийдвэр. Төр засаг л зөвхөн энэ эмх замбараагүй байдлыг зогсоож, байгалийн баялгыг эргэлтэд оруулж ард түмэндээ тэгш хуваарилж чадна.

Гацууртын ордын асуудлыг хурдан нэг тийш нь шийдвэрлэж, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтийг Мандалчууд төр, засагт дайгаад удаж буй. Төрийн шийдвэрийг хүлээж арга мухардаж суугаа ард иргэдийнхээ сэтгэлийг нь амрааж, эдийн засгаа сэргээхийг хэн хүнгүй л хүсч баймаар. Уул уурхайн яамнаас Гацууртын стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хөрөнгө оруулагч нартай тохиролцсон. Байгаль орчин ногоон хөгжлийн яамаас газар дээр нь очиж ажилласан зэргээр асуудлыг шийдвэрлэх бүхий л судалгаа хийж, мэдээллийг хангалттай авсан. Тэгэхээр хойшлуулаад байх өөр асуудал байхгүй гэсэн үг. Уг нь улс эх орныхоо эзэн нь иргэд гэдэг. Тиймээс Сэлэнгэ аймгийн эзэн болсон иргэдийнх нь хүлээлтийг тайлж, энэ асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх л үлдлээ.

С.Уянга

Зууны мэдээ

Гацууртыг эзэнтэй болгож, Ноён уулыг нинжа нарын савраас салгая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани