Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орлогоороо наадагч Африкийн улсууд

Орлогоороо наадагч Африкийн улсуудАнгол, Нигери, Судан зэрэг Африкийн газрын тос экспортлогч орнууд олборлолтын орлогоо хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн салбараа төрөлжүүлэх зэрэг эдийн засгийн тогтвортой өсөлт үүсгэхэд зарцуулахын оронд салхинд цацаж байгааг Mo Ibrahim Foundation-ий судалгааны тайлан батлав. Тус сан Африкийн орнуудын засаглалын индекс боловсруулахад шаардлагатай өгөгдөл цуглуулсаар арав гаруй жил болж байна. Судалгаанаас үзвэл, Африк тивийн газрын тос экспортлогч 14 улс ерөнхий засаглал, үйлдвэрлэлийн төрөлжилт зэрэг олон үзүүлэлтээр сүүлийн арван жилд арагш ухарчээ.

Тус тивийн газрын тос экспортлогч орнууд эдийн засгаа ганц төрөлд дагнах бус, олон төрөлд салбарлуулан хөгжүүлэх чадварын индексээр авч болох 100 онооноос дөнгөж 2.9-ийг авлаа. Энэхүү индекс нь газрын тосноос орж буй өгөөмөр хишгийг эдгээр орон хэрхэн үргүй зарцуулж буйн тод жишээ болохоор байна. Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны ил тод байдал, бизнесийн орчин, дэд бүтцийн чанараар нь хэмждэг "Тогтвортой эдийн засгийн боломж ” гэсэн индексээр эдгээр орон бүгд олигтой оноо авч чадсангүй.

"Энэ их орлогыг ухаалаг зарцуулах талаар даанч бэлтгэлгүй улс юм” хэмээн тус сангийн шинжээч Сиф Хейде-Оттосен дүгнэж байна. Гэтэл тус тив дэх газрын тосны баялаггүй улсуудын эдийн засаг өнгөрсөн арван жилд хавьгүй сайжирч, эдийн засагт бүх нийтийн оролцоо, хүний эрх, хүний хөгжил зэрэг олон индексээр урагш ахижээ. Газрын тос экспортолдоггүй орнуудын ерөнхий засаглалын индекс 52.3 буюу экспортолдог орнуудынхаас бараг 10 оноогоор илүү байгаа. Газрын тос экспортлогч орнууд уг үзүүлэлтээр 43.5 оноо авчээ. Нийт оноо сайтай эхний 10-т Маврики, Ботсвана, Гана, Руанда, Сенегал зэрэг улс орж байгаа юм.

Африк тивийн 54 улсаас 33 нь 2007 оноос хойших арван жилд авилга, хүнд суртлын үзүүлэлтээр өмнөхөөсөө дордлоо. Харин тоон болон мэдээллийн технологийн дэд бүтцийн индекс эрс сайжирчээ. Энэ нь гар утасны хэрэглээг дагалдан олон төрлийн үйлчилгээ ашиглах боломж бүрдсэнтэй холбоотой.

"Хар” тивд хамгийн сайн үзүүлэлттэй улс Руанда болж байна. Тус улсын Ерөнхийлөгч, авторитар удирдагч Пол Кагамегийн Засгийн газар олон улсын доноруудын дэмжлэгт тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэхэд анхаарч ирсний үрээр нийт индекс өссөн байна. Харин Өмнөд Африк шилдэг 10 улсад багтсан ч зарим үзүүлэлтээр мөн л ухрав. Ерөнхийлөгч Жэйкоб Зумагийн засаглалын үед төрийн байгууллагуудын би е даасан байдал суларсан нь ухралтын шалтгаан. Африкийн харьцангуй сайн эдийн засагтай улсын нэг Гана ч зэрэг буурлаа.

Олборлох нөөц ихтэй орнуудад авилга, хуудуутай менежмент илүү байгааг тод харуулсан энэхүү судалгаа нь Африк тивд "Баялгийн хараал” туссан хэмээн үздэг явдлыг үнэмшилтэй болгож өгөв. "Бид бүгд Нигерид газрын тос гэж нэрлэдэг хар тамхинд донтсон улс” хэмээн Нигерийн парламентын спикер Димежи Банколе тайлбарласан байна.

Хөрөнгийнхөө тодорхой хэсгийг Африк тивийн засаглалыг сайжруулах үйлсэд зориулдаг, Суданы үүрэн холбооны тэрбумтан Мо Ибрахим хэвшил болсон "Aфрик сэргэж байна” хэмээх уриаг байнга өөнтөглөгч нэгэн. Үүний оронд "Афро-реализм” гэсэн нэр томьёо үнэнд илүү нийцнэ хэмээн тэрбээр үздэг. Юутай ч ерөнхий засаглалын үзүүлэлт сүүлийн арван жилд Африкийн 54 орны 37-д дээшилсэн нь урамтай хэрэг хэмээн судлаачид үзэв. Засгийн газар нь иргэдийнхээ тусын тулд бага ч болов сайн зүйл хийсэн хэмээн Африк тивийн хүн амын 70 хувь нь үзэж байгааг дээрх үзүүлэлт харууллаа хэмээн тайланд өгүүлжээ.

Баталгаатай өгөгдөл цугларах хэрээр судалгааны индекс шинэ шалгуураар баяжиж явдаг. Анх 2007 онд 58 байсан шалгуур үзүүлэлт энэ онд 95 болжээ. Ардчилал, засаглал, эдийн засгийн нөхцөлийг иргэд хэрхэн үнэлж байгааг тооцоолдог пан-Африкийн судалгааны сүлжээ болох Afrobarometr-ийн өгөгдлийг ч дээрх судалгааны тайланд хавсаргадаг юм.

"Хуримтлуулсан өгөгдөл найдвартай бол тодорхойлох бодлого ч баталгаатай болно” хэмээн Mo Ibrahim Foundation-ий ерөнхий захирал Натали Делапальме өгүүлж байна.

Дэвид Пиллинг

Засгийн газрын мэдээ

Орлогоороо наадагч Африкийн улсууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани