Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Луу ба арслангийн нөхөрлөл

Луу ба арслангийн нөхөрлөл -Африк тивд БНХАУ- ын нөлөө хурдацтай нэмэгдэж байна-

Арваад жилийн дотор Өмнөд хөрш маань хар тивтэй хийх худалдааны эргэлтээрээ дэлхийн хамгийн том эдийн засаг АНУ, колоничлолын эрин үед Африк тивийн дийлэнх хэсгийг захирч асан Францыг гүйцэн түрүүлж, тус тивийн хамгийн том худалдааны хамтрагч болжээ. БНХАУ-ын Африктай хийх худалдааны эргэлт 160 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Түүнчлэн энэ тивд нэг сая орчим хан үндэстэн ажил хөдөлмөр эрхэлж байна.

Хятад ба Африк тив хоёрын хооронд богинохон хугацаанд тогтсон энэхүү найрсаг харилцаанд хоёр хүчин зүйл голлох нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг. Юун түрүүнд БНХАУ гадаад бодлогодоо аливаа улс орны дотоод хэрэгт үл оролцох гэсэн зарчмыг баримталдаг. Үүгээрээ тэд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтоохын тулд ардчилал, хүний эрх зэргийг шаарддаг Барууны улс орнуудаас ялгардаг. Энэ нь ардчилал бүрэн утгаараа хэрэгжиж хараахан чадаагүй Африкийн улс орнуудын удирдагч нарт ихээхэн таалагддаг. Хоёрдугаарт: Колоничлолын үеийн хар дурсамж нь Африкчуудад Барууны улс орнуудад таагүй хандах хандлагыг үлдээсэн юм.

Энэ нь Африкийн зах зээлд Хятад, Энэтхэг, Бразил зэрэг БРИКС-ын улсууд давамгайлах нэг шалтгаан болдог гэж үзэгсэд ч бий. БРИКС-ийн өөр нэг улс Энэтхэг л гэхэд Африк тивийн дөрөв дэх том худалдааны түнш юм. БНХАУ-ын нам төрийн удирдлагууд ч Хятад колоничлолын хохирогч болж байснаас хохироогч байгаагүй, Хятад ба Африкийн туулсан зам ижил тухай байн байн мэдэгддэг. Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын Гадаад яамны сайд Ван И энэ оны эхэнд Африкийн таван орноор айлчилсан айлчлалынхаа үеэр "Бид Барууны колоничлогчдоос ялгаатай. Бид Африкийн ард түмнүүдийн урт хугацааны ашиг сонирхол болоод хүрээлэн буй орчныг ямагт дээдэлнэ” хэмээн мэдэгдсэн.

Зарим африкчууд Хятадтай үүсгэсэн энэ дотно харилцаанд болгоомжтой ханддаг

Гэхдээ хамгийн ядуу тивийн зарим иргэд Хятадтай үүсгэсэн энэхүү дотносолд болгоомжтой ханддаг. Өнгөрсөн оныг хүртэл Нигерийн Төв банкны захирлаар ажиллаж байсан Ламидо Санүси "Хятад Африкаас түүхий эд худалдан аваад эргээд боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тэдний ашиг сонирхол Барууны улсуудаас огтхон ч ялгаагүй, тэд ур чадварыг дамжуулдаггүй. Энэ бол шинэ үеийн колоничлол” хэмээн БНХАУ- ын Африк дахь бодлогыг шүүмжилдэг. Үнэхээр ч Хятад ба Африкийн худалдааны бүтэц нь ийм шинжтэй. Өнгөрсөн жил сенегалчууд Дакарын төвд Хятадын үл хөдлөх хөрөнгийн компанийн эхлүүлэх гэж байсан төслийг эсэргүүцэн зогсоосон бол Танзанийн үйлдвэрчний эвлэл Засгийн газрынхаа Хятадын жижиг худалдаачдыг зах зээлдээ нэвтрүүлсэн шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байв. Африкийн радио шоунуудад "Тэр одой хүн шиг муухай, гэхдээ мөнгөтэй байх л даа” хэмээх хайртай бүсгүй эсвэл эхнэрээ хан эрд алдсан африк эрчүүдийн гомдол түгээмэл сонсогддог гэх.

Үүнээс гадна Хятадын хямд үнэтэй импортын бараанууд Африкийн дөнгөж хөлд орж буй аж үйлдвэрүүдийг зах зээлээс шахдаг. Африкийн бөс даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо сүүлийн жилүүдэд Made in China шошготой хямд хувцаснаас шалтгаалан тивийн хэмжээнд 250 ажлын байр үгүй болсон тухай судалгаандаа дурджээ. Гэхдээ ийм бэрхшээлтэй нүүр тулж буй анхны улс нь тэд биш ээ. Хойд болон Өмнөд Америкийн улс орнуудын зарим салбар ч Хятадын хэт хямд үнэтэй барааны дайралтад өртөж байсан. Гэхдээ эдгээр улс орон импортын квотоор дамжуулан зах зээлээ хамгаалан үлдэж чадсан билээ. Тэгэхээр Африкийн улс орнуудын цаашдын ирээдүй тэдний цаашид гаргах шийдвэрээс л хамаарах болно. Тэгээд ч зах зээлээ дэлхийн улс орнуудад нээх шаардлагыг Африкийн улс орнуудад Хятад биш Дэлхийн худалдааны байгууллага л тавьдаг.

Гэхдээ Хятадын "шинэ колоничлол”-д эерэг тал ч бий. Африк тивийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг 900 тэрбум ам.доллар гэж тооцдог. Мэдээж хэрэг энэ хэмжээний мөнгийг хар тив дотоодоосоо босгох боломжгүй. Өнгөрсөн жил БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Африк тив рүү чиглэсэн зээлийн шугамаа 12 тэрбум ам.доллар болгон өргөтгөж байгаагаа зарласан. Энэ мөнгөний голлох хэсэг нь Африкийн амин чухал хэрэгцээ болсон дэд бүтцийн салбарыг чиглэх юм.

БНХАУ Анголд манай Таван-толгойн гэрээтэй төстэй буюу газрын тосоор эргүүлэн төлөх тохиролцоотойгоор таван тэрбум ам.долларын дүнтэй зээл олгож байсан юм. Энэ мөнгөний дийлэнх хэсэг нь дэд бүтцийн салбарт зарцуулагдсан. Харин бид зам, сургууль, цэцэрлэг байгуулахын оронд орж ирсэн мөнгийг иргэддээ тараах сонголтыг хийсэн билээ. Үүнээс хойш хөнгөлөлттэй зээл олгож, хариуд нь газрын тос болон эрдэс баялгийн салбарт ажиллах давуу эрх олгосон ийм төрлийн хэлэлцээрийг "Ангол загвар” хэмээн нэрлэх болсон. Зарим судлаач энэ гэрээг Анголд ашиггүй хэлцэл болсон гэж үздэг. Гэвч тухайн үед Анголд ус агаар мэт хэрэгцээтэй байсан дэд бүтцийн салбарт зориулан хөрөнгө оруулах өөр хөрөнгө оруулагч байгаагүй билээ. Хятадын нэн хямд өртөгтэй ажиллах хүч нь ингэж Африкийн улс орнуудад өндөр үнийн дүнтэй, аварга том төслүүд хэрэгжүүлэх боломж олгодог. Ийм ч учраас тэд Африкийн дэд бүтцийн салбарын гол дэмжигч нь болж чаджээ. БНХАУ зөвхөн 2000 оноос хойш Африкт үзүүлсэн 10 гаруй тэрбум ам.долларын зээлээ хүчингүй болгосон гэсэн тооцоо бий.

Үүнээс гадна БНХАУ-ын Африкийн эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг мартах ёсгүй. 1963 оноос хойш Африкийн 47 улсад Хятадын 15 мянган эмч ажиллаж, нийт 180 сая гаруй ДОХ-ын вирус тээгчид эмнэлгийн тусламж үзүүлсэн гэсэн тооцоо бий. Мөн өнгөрсөн жил Баруун Африкийн орнуудад тархаж, дэлхийн нийтийн санааг зовоосон эбола вирустэй тэмцэх ажилд ч БНХАУ манлайлан оролцсон. Хятадын энэ мэт өгөөмөр занг зарим судлаач "хожигдсон удирдагч” (Loss Leader буюу зарим нэг бараа бүтээгдэхүүнийг өртгөөс нь хямд үнээр борлуулах замаар өөр бусад бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэх бизнесийн стратеги) зарчмаар тус бүс нутагт нөлөөгөө нэмэх оролдлого хэмээн үздэг.

Хятад ба Африкийн харилцаа нь зөвхөн нэг талтай урсгал ч биш ээ. Хятадын эдийн засгийн өсөлт эхэлсэн 1990-ээд оны үеэс эхлэн шинэ боломж хайсан Африкийн цагаачид Гуанжоу зэрэг өмнөд Хятадын боомтуудыг зорих болсон. Одоогоор зөвхөн Гуанжоуд Африкийн улс орнуудаас ирсэн 16 мянган иргэн оршин суудаг. "Бяцхан Африк”, "Шоколадан хот” гэх мэт хочтой африк цагаачдын хорооллууд Хятадад нэг бус бий. Эдийн засгийн харилцаа нь зузаарахын хэрээр БНХАУ-ын их, дээд сургуулиудын зүгээс Африкийн улс орны оюутнуудад үзүүлэх тэтгэлгийн тоо эрс нэмэгдэж байгаа нь ч энэ мэт суурьшил бий болоход нөлөө үзүүлжээ.

Хятад улс богино хугацаанд маш их өөрчлөгдсөн. Эдийн засаг нь хөл дээрээ бат зогсож, иргэдийнх нь амьжиргаа сайжирч, сүүлийн үед түүхий эдийн цангаа нь тайлагдаж, энэ нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэд ч нөлөөлж байна. Хятадын эдийн засагт гарч буй эдгээр өөрчлөлтүүд нь энэ хоёр андын цаашдын харилцаанд ч нөлөөлөх нь дамжиггүй. Өмнө нь Африк тив Хятадын хувьд зогсолтгүй өсөн нэмэгдэх түүхий эдийн хэрэгцээгээ хангах уурхай нь болж байсан. Тэгвэл цаашид түүхий эдийн хэрэгцээ нь татарч, дундаж давхаргын иргэдийн хэмжээ нь улам зузаарч байгаа Хятадын хувьд Африкийн хөдөө аж ахуйн салбар сонирхлыг нь татна гэж судлаачид таамагладаг.

Мөн иргэдийн орлогын түвшин өсөн нэмэгдэж байгаа нь Хятадын хямд өртөгтэй ажиллах хүч гэсэн давуу талыг нь аажмаар үгүй хийж байна. Энэ тохиолдолд Африк дахь сая сая хямд ажиллах хүч нь Хятадын экспортлогчдын хувьд чухал нөөц болох ч боломжтой. Энэ байдлыг анзаарсан Хятадын зарим аж үйлдвэрийн компаниуд ч хар тивд хэдийнэ салбар үйлдвэрээ байгуулаад амжжээ.

А.Амармэнд

Луу ба арслангийн нөхөрлөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани