Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Оюутолгой"-гоос ирж буй сайн чимээ

"Оюутолгой"-гоос ирж буй сайн чимээ

 

Эдийн засгийг өөд нь татах Ж.Эрдэнэбатын төлөвлөгөөний эхэнд хүлээгдэж байгаа мега төслүүд багтсан. Түүнд багтсан, багтах ч ёстой төслүүдийн нэг нь "Оюутолгой”-н хоёр дахь шатны бүтээн байгуулалт. Өнөөдрийн өнгийг өөрчлөх учиртай гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай Засгийн газрын тэргүүн амралтын өдрүүдэд газар дээр нь танилцаад ирсэн. Ерөнхий сайдын хувиар өмнийн говьд тэрбээр "хоёр толгой” дээр саатав. "Хоёр толгой” гэдэг нь Тавантолгой, Оюутолгойн орд газрыг хэлж буй хэрэг. Өмнөговь аймаг нь түүний Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш ажиллаж буй найм дахь аймаг юм.

 

"Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг нүдээр хараад ирсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амаргүй нөхцөлд засаг тэргүүлж байгаа. Гэхдээ түүнд нийгэм, эдийн засгийн гутранги хандлагыг залах жолоо нь бий. Тиймээс "Оюутолгой”-н нийт 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий далд уурхайн ажилд Ерөнхий сайд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Хөрөнгө оруулалтыг урхидах боломжтой төслүүдийн нэг гэдэг утгаараа "Оюутолгой”-н эрэмбэ өндөр.

 

Ордпын нийт нөөцийн 80 гаруй хувийг агуулж буй далд уурхайн ажлыг энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 1600 ажилчин гүйцэтгэж байна. Монголчууд үүний 90 гаруй хувийг эзэлж байгаа” хэмээн "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар онцолсон. Тэрбээр "Гүний уурхайн бүтээн байгуулалтад 852 ханган нийлүүлэгч компани хамтран ажилласан. Тэдний 60 гаруй хувийг монгол компани эзэлж байна” гэв.
Гүний уурхайн олборлолт 2020 оноос эхлэх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглах юм. Ингэснээр тус компани жилд хагас сая тонн зэс үйлдвзрлэнэ. Харин одоогоор жилд 175-200 мянган тонн зэс үйлдвэрлэж байна. Гүний уурхай ашиглалтад орсноор баяжмал дахь зэс, алтны агуулга гурав дахин өснө гэж тооцоолж буй. Улсын төсвийн орлогын 100 төгрөг тутмын 10 төгрөгийг "Оюутолгой" компани одоо бүрдүүлдэг байна. Уг төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг дагаж Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэрэгжих учиртай.

 

Оюутолгой орд бол Монгол Улсын өрсөлдөх чадварын гол суурь 

"Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын тайланд дурдсанаар гүний уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтын нийт 750 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Үүнээс одоогоор 105.8  сая ам.долларыг өргөтгөлийн бүтээн байгуулалтад зарцуулаад байгаа тухай дээрх тайланд тодотгожээ. Цаашид 644,2 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Тус компани ирэх долоон жилийн хугацаанд нийт 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулах төлөвлөгөөтэй. Үүнээс энэ онд нийт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тооцоолсон. "Оюутолгой”-оос ирж буй сайн мэдээний нэг чимээ нь энэ.

 

Үүнээс гадна Монгол Улсад ирэх долоон жилийн хугацаанд нийт есөн тэрбум ам.долларын худалдан авалтыг хөрөнгө оруулалт ба экспортын орлогоороо хийхээр төлөвлөжээ. Ингэснээр Монгол Улсад орох гадаад валютын урсгал жилдээ ойролцоогоор нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бүрдээд байгаа юм. Энэ хэрээр төлбөрийн тэнцэл сайжирч, төгрөгийн ханш сулрах хурд буурах боломжтойг зарим эдийн засагч онцоллоо. 

 

2017 он гэхэд гүний уурхайн хоёрдугаар босоо ам, агааржуулалтын тавдугаар босоо амыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Таван босоо ам нийт бүтээн байгуулалтын үр дүнд бий болох юм. Босоо ам нь газрын гүн рүү 1300 метр нэвтрэх бөгөөд энэ нь "Blue Sky” цамхгийг 12 дахин давхарласантай ижил хэмжээний гүнээс хүдэр олборлоно гэсэн үг.

 

Оюутолгой орд бол Монгол Улсын өрсөлдөх чадварын гол суурь. Уг төслийн нөлөөгөөр манай эдийн засаг таван жилийн дотор гурав дахин тэлсэн үр дүнтэй. "Оюутолгой” компаниас сүүлийн таван жилийн хугацаанд Монголд зарцуулсан нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн талаар мэдээлж байсан. Өмнийн говьд өнгө нэмсэн төслөөс ирж буй сайн мэдээг хуваалцахад ийм байна. Мега төслийн тусгал Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хүлээлт үүсгээд байгаа нь ийм учиртай.


[ЗГМ]

"Оюутолгой"-гоос ирж буй сайн чимээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани