Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Клинтоныг ялагдалд хүргэсэн шалтгаанууд



Х.Клинтоныг ялагдалд хүргэсэн шалтгаанууд

Ник Брайант, Би-Би-Си, Нью-Йорк

Өнөөгийн улстөрийн тогтолцоог тусган илэрхийлж чадах хүн Клинтоноос өөр байхгүй болов уу. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр уурсан хилэгнэсэн олон сая сонгогчийн хувьд энэ эмэгтэй ялзарч, авлигажсан Америкийн улстөрийн тогтолцооны бодит илэрхийлэл болж байлаа.

Харин Дональд Трамп улстөрийн энэ тогтолцоог засч залруулж чадна гэдгээ  "хэнийг сонгохоо шийдэж чадахгүй эргэлзэж байсан” муж улсуудын сонгогчдод  итгүүлж чадсан юм.

Трамп эсэргүүцлийн дуу хоолой болж байсан бол Клинтон статус-квог илэрхийлэгч байлаа.

Х.Клинтон өөрийгөө Ерөнхийлөгчид хамгийн ихээр таарч тохирох хүн гэж байнга давтан ярьж, тэргүүн хатагтай байсан, Нью-Йорк муж улсаас Сенатад сонгогдож байсан, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай гэдгээ цаг үргэлж тоочиж байв. Гэтэл дургүйцэл, уур хилэнгээр дүүрэн, солиоролд автсан мэт санагдахаар сонгуулийн кампанит ажлын явцад Дональд Трампын талынхан Клинтоны ажлын туршлага, албан тушаал хашсан байдлыг нь түүнийг сөргөөр харагдуулахад ашиглаж чадлаа.

АНУ-ын баруун төв нутгийн аж үйлдвэрийн хотуудад надтай уулзаж ярилцаж байсан олон олон америкчууд хэлэхдээ, Цагаан ордонд мэргэжлийн улстөрч бус харин ажил хэрэгч бизнесмен хүн байгаасай гэж хүсч явдагаа илэрхийлж байсан юм. Тэд Вашингтоны эрх баригчдад таагүй ханддаг, тэр тусмаа Хиллариг үзэн яддаг гэдэг нь илт мэдрэгдэж байсан юм. Миний хувьд Теннесси хотын оршин суугч дунд хэрийн насны нэгэн эмэгтэйтэй ярилцсанаа тодхон санаж байна. Тэр эмэгтэй дэндүү гэмээр эелдэг ааш зантай хүн боловч Х.Клинтоны тухай яриад эхэлмэгц ярианых нь өнгө эрс өөрчлөгдөж байлаа. Барак Обамагийн хувьд Хилларигийн улстөрийн туршлагыг ихэд онцолж байсан, гэтэл чухамхүү ийм магтаал нь олон сонгогчийг Клинтоноос түлхэн холдуулсан юм.  

Нөгөө талаас, Клинтоны хувьд сонгогчдын итгэлийг хүлээх тал дээр байнгын асуудалтай байсан. Ийм учраас түүний цахим шуудантай холбоотой дуулиан "хүчээ авсан” юм. Түүнээс гадна чин сэтгэлээсээ байх, байгаагаараа,  төрөлх зангаараа байх гэсэн хоёр зүйл түүнд илт дутагдлаа.  Түүнийг ажилчин хүмүүсийг дээрээс нь өрөвдсөн байдалтайгаар өлийн харж буй  Америкийн зүүн эрэг, Вашингтон, Нью-Йоркт суурьшсан дээдсийн зиндааны удган чавганцын дүрээр хүлээж авсан юм.

Цагаан ордноос явсныхаа дараа Клинтоны гэр бүлийнхний хурааж хуримтлуулсан хөрөнгө чинээ нь Клинтоныг ингэж дүгнэхэд хүргэсэн. Ерөнхийлөгч асны гэр бүлийнхнийг лимузин унадаг либералууд бус харин бизнес ангиллын онгоцоор зорчдог либералууд гэж олон түмэн харж дүгнэж байлаа. Клинтон болон жирийн сонгогчдын дунд "гүн ангал” бий болоход энэ гэр бүлийн хөрөнгө чинээ нөлөөлсөн юм. Харин тэдгээр сонгогчид тэрбумтан Трампын төлөө дуртайяа саналаа өгсөн билээ.

Өөр нэгэн зүйлийг дурдъя. Америк эмэгтэйчүүд сонгууль оролцохдоо эрэгтэйчүүдээсээ илүү идэвхтэй байдаг учраас жендерийн хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж олон хүн найдаж байлаа. Гэтэл бүр нам дотроо Берни Сандерстай өрсөлдөж байсан Х.Клинтон Америкийн анхны эмэгтэй ерөнхийлөгчийг сонгоорой гэж залуу эмэгтэйчүүдийг ятгаж дийлээгүй юм.

Олон олон эмэгтэйчүүд Клинтонд таатай хандахгүй байлаа. Тэр ч байтугай, тэргүүн хатагтай байх үеийнх шигээ гэртээ суугаад жигнэмэг хийхийг хүсэхгүй байна гэж Клинтоныг зэмлэж байв.

Эр нөхөр Билл нь өөрийг нь араар тавих нөхцлийг Хиллари өөрөө бий болгосон, бас бэлгийн дарамт үзүүлсэн гэж Биллийг буруутгаж байсан эмэгтэйчүүд рүү Клинтон дайрч давшилж байсан хэмээн  Д.Трамп ярьж байх үед олон эмэгтэйчүүд толгой дохин хүлээн зөвшөөрч байлаа.

Олон эрэгтэй сонгогчдын хувьд эмэгтэй ерөнхийлөгчийн төлөө саналаа өгөхөөс татгалзсан шалтгаан нь Америкт ужгиран тогтсон хүйсээр ялгаварлах явдал /sexism/ байлаа. Энэ тал дээр олон олон америкчууд өөрчлөлтийг хүлээж байсан боловч Хиллари тэдэнд ямар ч шинэ зүйлийг амласангүй.

Нөгөөтэйгүүр, аливаа улстөрийн нам өөр өөр хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцуулахдаа гурван удаа дараалан ялна гэдэг бол тун хэцүү. Ардчилсан намынханд ийм боломж 1940 оноос хойш гарч ирээгүй билээ. Дээр нь олон тооны сонгогчид Клинтоны гэр бүлээс залхсан байсан нь байдлыг улам муутгав.

Өөр нэгэн зүйл гэвэл, Клинтон бол төрөлхийн авьяастай суртал ухуулагч биш юм. Түүний хэлсэн үгнүүд ихэнхдээ сонирхолгүй, сэтгэл хөдлөлгүй, чин сэтгэлийн угаас ундрахгүй байлаа. Хэлэх үгнүүдээ голдуу урьдчилан бэлтгэсэн байсан учраас түүний цахим шуудантай холбоотой дуулиан дахин дэгдсэн нь гол зүйлээс анхаарлыг нь сарниулсан билээ. Ингэснээр эцсийн дүндээ Клинтоны кампанит ажил сөрөг өнгө аястайгаар дууссан юм.  

Нөгөөтэйгүүр, Трампын уриа лоозон Клинтоныхоос илүү итгэл үнэмшил төрүүлэхээр байлаа. Клинтоны "Хамтдаа байхдаа илүү хүчтэй” гэсэн лоозон нь "Америкийг дахин аугаа болгоцгооё” гэсэн уриатай адил анхаарал татахаар сонирхолтой байж чадсангүй.  Үнэн хэрэгтээ бол Клинтоны штабынхан хэд арван уриан дотроос нэгийг нь шилж сонгосон нь Клинтоны хувьд ард түмэндээ хүргэх гэсэн санаагаа томьёолоход нэлээд хэцүү байсныг харуулсан хэрэг болой.

Клинтон кампанит ажлынхаа үеэр тактикийн шинжтэй алдаанууд ч бас гаргасан. Тэрбээр Хойд Каролина, Огайо зэрэг заавал ялах гэж зүтгэх шаардлагагүй газруудад хүч, цаг заваа үрсэн. Харин үүний оронд Ардчилсан намынхан 6 удаа дараалан ялалт байгуулсан 18 муж улсад байр сууриа бэхжүүлэх ёстой байсан юм.

Трампын хувьд цагаан пролетариудын тусламжтайгаар Пенсильвани болон Висконсин муж улсуудад ялалт байгуулснаар Ардчилсан намынхны ялалтын буухиаг тасалж чадсан билээ. Висконсинд Бүгд Найрамдах намынхан 1984 оноос хойш ялж үзээгүй юм.

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, улс орны тал нь зөвхөн Хиллари Клинтоныг төдийгүй Барак Обамагийн удирдсан Америкийг хүсэхгүй байлаа. Гэхдээ энэ бол тусдаа асуудал.

Орчуулсан Б.Адъяахүү montsame

Х.Клинтоныг ялагдалд хүргэсэн шалтгаанууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани