Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Амгаланбаатар: Манай аргаль угалз дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог

БОАЖЯ-наас "Эрдэмтдээ сонсъё” цуврал уулзалт зохион байгуулж байна. Өчигдөр хоёр дахь удаагийн уулзалт болж биологи, ан амьтан, байгалийн цогцолбор газар гэсэн салбар салбарын эрдэмтэд чууллаа. Энэ үеэр Аргаль, агнуур судлалын төвийн захирал С.Амгаланбаатартай ярилцлаа.

- Энэхүү чуулганд салбарын сайддаа ямар санал санаачилга хүргэхээр ирэв. Аргаль судлалын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар сонирхуулахгүй юу?

- Бид аргаль, янгирыг биологи, генетикийн талаас нь судалж байна. Мөн агнуурын шинжлэх ухаан гэж тусдаа бие даасан салбар бий. Үүнийг судалж өнгөрсөн хугацаанд тодорхой үр дүнд хүрлээ. Аргаль бол Монголын хамгийн үнэтэй амьтан. Дэлхийд ч манай аргаль үнэтэйд тооцогддог.

Нэг аргаль агнахад манайд  18 мянган ам.доллар байна. Бусад орнуудад ийм байдаггүй. Тухайлбал АНУ-д 150 ам.доллар төлөөд энэ амьтныг агнаж байна. Энэ нь Монголын аргалийн үнэ цэнийг харуулж байгаа юм. Энэ амьтан уулын экосистемийн тэнцлийг хадгалж байдгаараа бас л үнэ цэнээ харуулж байна.

- Сүүлийн жилүүдэд аргалийн тоо толгой багасч байгаа талаар ярьж байна. Үүнийг гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-1970-2000 он хүртэлх хугацаанд манай улсад аргалийн тоо толгой дөрөв дахин багассан.Цаашид энэ эрчээрээ явбал устаж үгүй болж болзошгүй байна. Амьдрах орчмыг нь доройтуулж байгаа асуудал их байна. Монголын газар нутгийн 70-80 хувь нь уул уурхайн лицензтэй боллоо.

Тоосжилт нэмэгдэж байна. Энэ нь зэрлэг амьтдын амьдрах орчныг доройтуулж байна. Мөн энэ амьтныг зарим хүн хамгаалах, нөгөө хэсэг нь ашиглах ёстой гэж үздэг. Хамгаална гэхээр хав дараад байна гэсэн үг байх нь. Ашиглана гэхээрээ буудаж алаад байна гэсэн үг юм. Уг нь энэ бүхнийг хослуулж зохистой ашиглах нь аль ч улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг.

Аргаль өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлээд байх боломжтой амьтан. Тиймээс зохистой ашиглаж чадвал эдийн засаг, нутгийн иргэд, мөн эргээд аргалаа хамгаалах, судлахад өндөр ач холбогдолтой юм.

-Тэгвэл бид одоогоор зохистой ашиглаж чадаж байна уу?

-Чадахгүй байна. Миний хувьд 1990 оноос хойш аргаль судалж байна. Түүнээс хойш ганцхан зарчмыг баримталж үзэл бодлоо хүргэсээр ирсэн. Аргалиа бид зохистой хэмжээнд ашиглах ёстой. Гэхдээ орон нутагт нь чиглэсэн менежмент хэрэгтэй. Ан амьтнаа хэн хамгаалж байна гэхээр нутгийн эгэл жирийн малчин иргэд хамгаалдаг шүү дээ.

Буу шийдэм агссан хүмүүс явбал мэдээлж байна, аргаль усгүй бол ус тавьж өгнө, өвс өгнө гээд тэл л анхаарал хандуулдаг. Гэтэл яг ашгийг нь хэн хүртэж байна гэхээр хотод данстай байгууллагууд хүртдэг. Энэ нь өөрөө буруу тогтолцоо юм. Тэгэхээр бидний тавьж байгаа санал бол орон нутгийнханд нь ашиглах боломжийг нь олгох ёстой гэж үзэж байна.

Ядаж л хяналт шалгалт хийгээд явах бензиний мөнгөгүй байдаг. Гэтэл ашиглаж байгаа газрууд нь тансаглаад явж байна. Үүнийг болимоор байна. Мөн өмнө нь улсын тусгай хамгаалалттай  газраас бусад газар ан хийх боломжтой байсан. Харин сүүлийн жилүүд ан агнуурын тусгай бүс нутаг гэж бий боллоо. 

Тэгэхээр амьтны бууны овоо хараанаас зугтах талбай багасч байна гэсэн үг. Ан агнуурын бүс нутгаа ч нөхөрлөлүүд, орон нутгийн иргэдэд нь 100 хувь зөвшөөрлийн эрхийг нь өгөх ёстой. Уг нь энэ талын бодлого манайд байна. Бодлогын хэрэгжилт нь яг үндэс суурь дээрээ очихдоо онохгүй байна.

-Аль шатандаа энэ бодлого хэрэгжих боломжгүй болоод байна вэ?    

-Зөвшөөрлийг нь яамнаас компаниудад өгч байгаа нь буруу юм. Мөн гэрээ хийх ёстой. Ан хийж байгаа компаниуд нь хэдэн төгрөгөөр агнасан нь хүртэл нууц байна. Олон улсад зарсан нь хүртэл нууц. Энэ бүхэн ил тод байх ёстой.

-Та энэ амьтныг 1990 оноос хойш судалсан гэлээ. Аргаль судлалын тухайд ямар ололт, амжилттай байна вэ?

-Судалгааны хөтөлбөр маань өөрөө өндөр зардалтай байна. Боловсон хүчин, цаг хугацаа их шаардана. Их нартын байгалийн цогцолбор газарт гэхэд гадны санхүүжилтээр жилдээ 100 сая төгрөгийг судалгаанд зарцуулж байгаа. Тодорхой хугацааны дараа судалгааны үр дүн гарна. Агнуурын шинжлэх ухааныг мөн хөгжүүлэх шаардлагатай байна.

С.Амгаланбаатар: Манай аргаль угалз дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог

Аль амьтнаас хэдийг агнаж ашиг олох вэ, экосистемийг нь эвдэхгүй байх вэ гэдгийг нарийн судалдаг баг байх нь энэ салбарт их чухал асуудал. Мөн энэ салбарт боловсон хүчний дутагдал их байна. 1994 он хүртэл МУИС-д ийм анги байж байгаад хаагдсан. Одоо ХААИС дээр нэг анги байгаа нь хангалтгүй юм. Мөн анчдыг мэргэжлийн болгомоор байна. Анчид өөрөө мэргэжлийн биш учраас хаа хамаагүй агнаж, байлдааны зэвсэг ашиглаж, ёс суртахуунгүй байгаад байна.

-Хамгийн олон аргаль "Их нартын чулуу”-нд байгаа гэж байсан. Тэнд аргаль хамгаалах , судлах гээд олон ажил хийж байна уу?

-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд гадаадын судлаачид манайд ирж судалгаа хийж байна. Их Нартад АНУ, Герман гээд 10 гаруй орны судлаачид ажиллаж байна.

-Ер нь гадны судлаачид ажиллах нь ямар ач холбогдолтой вэ?

-Бид өөрсдөө судалгаагаа санхүүжүүлж чадахгүй байна. Гадныхан судалгаа хийвэл үр дүн нь Монголд хэрэгтэй. Тэдэнд монгол залуу судлаач дагалдуулж ажиллах шаардлага тавьдаг. Тэднээс залуу үе маань юм сурч байна. Хуучны судлаачид шиг юу судалж байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад яваад өгдөг цаг өнгөрсөн. Бүх зүйл ил тод байна. Тэгэхээр хамтарч судалгааны ажил хийх нь бидэнд одоогоор ашигтай хувилбар юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
С.Амгаланбаатар: Манай аргаль угалз дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани