Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Брад Рутерфорд: Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах хэрэгтэй

Л.БАТБААТАР

"Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж олон улсын ирвэс хамгаах сангаас "Хэлэн Фриймэн-2015” шагналаар нэхэн шагнасан билээ.
Энэхүү шагналыг олон улсын "Ирвэс хамгаалах сан”-гийн Захирал Брад Рутерфорд талийгаачийн аавд гардуулсан юм.
Олон улсын "Ирвэс хамгаалах сан”-гийн захирал Брад Рутерфордтой олон улсад цоохор ирвэсийг хэрхэн хамгаалдаг болон бусад асуудлын талаар ярилцлаа.

 


-Олон улсын "Ирвэс хамгаалах сан”-г хэзээ байгуулсан бэ?
-Дэлхийд нэн ховордсон энэ амьтныг хамгаалах, судлах зорилгоор олон улсын "Ирвэс хамгаалах сан”-г 1981 онд АНУ-ын Сиэтл хотод байгуулсан юм.  Олон улсын "Ирвэс хамгаалах сан” нэн ховордсон тус амьтныг орон нутгийн иргэдтэй хамтран хамгаалах зарчим баримталж ажилладаг. Ирвэс бол дэлхийн хэмжээнд нэн ховордсон амьтан. Дэлхийн 12 оронд л амьдардаг. Нийтдээ 4000-7500 орчим тооны ирвэс бий гэж судлаачид  үздэг. Үүнээс 1000 гаруй нь Монгол Улсад байдаг.

-Монгол Улс хуульдаа дэлхийд нэн ховор энэ амьтныг дархан  цаазтай болгож Улаан номондоо оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, агнаж устгаж болохгүй гэсэн үг. Бусад орон энэ амьтныг яаж хамгаалдаг вэ?
-Энэ 12 орон өөр өөрсдийн орныхоо хуулийн хамгийн дээд зэргийн хамгаалалтад цоохор ирвэсийг оруулсан байдаг. Дэлхийн хэмжээнд нэн ховордсон гэдэг утгаар нь хамгаалалтын асуудлыг  тухайн орны Засгийн газар хариуцдаг.
Засгийн газрууд хууль эрхийнхээ хүрээнд  ирвэс хамгаалах ажлыг зохион байгуулдаг юм. Эдгээр орны байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага нь  олон улсын байгууллагуудтай хамтран ирвэс хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

-Гоёмсог сайхан арьснаасаа болж энэ амьтан ховордов уу. Эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байна уу. Энэ талаар таны бодол?
-Ер нь яагаад ховордов гэдгийг эсрэг талаас нь авч үзье. Дэлхийн хамгийн хүйтэн болон  өндөрлөг газар нутагт амьдардаг учраас байгаль цаг уурын бэрхшээл ховордоход нь нөлөөлдөг болов уу. Цоохор ирвэсэнд учирч байгаа гол асуудал бол нутгийн иргэд болон зэрлэг амьтаны хоорондын зөрчилдөөн юм. Мал иддэг болохоор хороох асуудал зөвхөн Монголд төдийгүй ирвэс нутагладаг бусад оронд ч түгээмэл.
Нөгөө талаар энэ амьтны арьс, эд эрхтэнийг хууль бусаар зарж борлуулах явдал буурахгүй байгаа нь ховордоход нөлөөлдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам зэрлэг амьтдад шинэ шинэ бэрхшээл тулгарч байна. Уул уурхайн хөгжлөөс шалтгаалж зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж байна. Сүүлийн үед, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрлэг амьтдын амьдралд сөргөөр нөлөөлөх боллоо.

-Өмнөгөвь аймгийн Тост, Тосонбумбын нуруунд ирвэс хамгаалах, судлах чиглэлээр ажилладаг залуу тодорхойгүй шалтгааны улмаас амь насаа алдсан. Бусад оронд ирвэс хамгаалагчийн амь насанд халдсан тохиолдол гарч байсан уу?
-"Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан  залуу амь насаа алдсан нь бидний хувьд болон дэлхийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүст маш том гарз хохирол тохиолоо. Дэлхийн хэмжээнд ийм тохиолдол гарсныг сонсч байгаагүй. Гэхдээ байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа судлаачдад янз бүрийн эрсдэл тулгарсаар ирсэн.
Нэмж хэлэхэд, Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруу бол цоохор ирвэсийн хувьд маш чухал амьдрах орчин гэдэг нь судалгаагаар тогтоогдчихсон. Энэ газар нутаг дэлхийн цоохор ирвэс хамгаалах чухал газар хэмээн стратеги төлөвлөгөөнд ор­сон юм. Монголын байгаль хамгаалагчид энэ газрыг хамгаалалтад авахаар зорьж байгаа. Тост, Тосонбумбын нуруунд ирвэс судлах, хамгаалах ажил 2010 оноос эхэлснийг бид мэднэ. Бидний зүгээс Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах асуудал хэрхэн шийдвэрлэгдэхийг анхааралтай ажиглаж байна. Саяхан Монгол Улсын Засгийн газар Тост, Тосонбумбын нурууг "Тусгай хэрэгцээний газар” гэсэн ангилалаар хамгаалалтад авсан. Энэ нь тусгай хамгаалалттай газрын статус биш. Ийм хамгаалалтад авснаар зэрлэг амьтанд амьдрах бололцоо олдох үгүйд эргэлзэж байна. Засгийн газар болон холбогдох яам энэ шийдвэрээ эргэн харж "Тусгай хамгаалалттай газар” гэсэн ангилалд оруулах шийдвэр гаргах болов уу хэмээн найдаж байна.

-Олон улсын "Ирвэс хамгаалах сан”-гийн захирлын хувьд Монголын "Ирвэс хамгаалах сан”-гийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Олон улсын "Ирвэс хамгаалах сан”-тай Монголын "Ирвэс хамгаалах сан” ТББ нь урт хугацааны туршид  үр дүнтэй хамтран ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. Миний мэдэхээр, ирвэс хамгаалах ажлын төлөө ихийг хийж бүтээсэн ийм байгууллага ховор. Монголын "Ирвэс хамгаалах сан” нь нутгийн иргэдэд түшиглэн, байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж  ихээхэн туршлагатай хуримтлуулсан.

-Олон улсын "Ирвэс хамгаалах сан” нь гишүүн орныхоо ирвэс хамгаалах чиглэлээр ажилладаг бай­гууллагад санхүүгийн болон техникийн  ямар нэгэн дэмж­лэг тусламж үзүүлдэг үү?
-Нэн ховор амьтныг хамгаалах ажлыг тухайн орны иргэд хийдэг. Үүнийг дэмжих зорилгоор хамтарч ажилладаг. Ер нь санхүүгийн болон техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг юм. АНУ-д байрладаг Олон улсын "Ирвэс хамгаалах сан” гэдэг байгууллага бусад орны ирвэсийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Монголын эрдэмтэн судлаачид ирвэс хамгаалах болон судлах ажлаа өөрсдөө хийнэ. Харин бидний зүгээс дэмжиж туслах чиглэлээр ажиллах болно. Бусад оронтой ч энэ л зарчмаар ажилладаг.

-Дэлхийн 12 орон ирвэсийг хамгаалж тоо тол­гойг нь өсгөхөд анхаар­даг. Тэдгээрээс аль улс ам­жилттай ажиллаж бай­на вэ. Бусдад туршлага болохуйц амжилтад хүрсэн орныг дурдвал?  
-Энэ 12 орон өөрсдийн хэмжээнд ирвэс хамгаалах  үйл ажиллагаа зохион байгуулж байна. Зарим орны хамгаалах арга нь бодлогынхоо түвшинд хүрсэн байдаг. Тодруулбал, Киргиз улсын Ерөнхийлөгч анх удаа ирвэс бүхий 12 орны төр, засгийн тэргүүнд хандаж  "Цоохор ирвэс хамгаалах стратеги төлөвлөгөө боловсруулъя” гэж уриалга гаргаж төлөвлөгөө боловсруулах ажил  эхлүүлсэн. Энэ утгаараа цоохор ирвэс хамгаалах ажлын бодлогын түвшинд Киргиз улс тэргүүлж явна. Киргиз улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн 12 орон өөрсдийн стратеги төлөвлөгөөг боловсрууллаа. Улмаар дэлхийн хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол Улс нь цоохор ирвэсийнхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Байгаль хамгаалах ажилд орон нутгийн иргэдийг түлхүү татан оролцуулдагаараа Монгол Улс бусдыг тэргүүлж байна. БНХАУ бол цоохор ирвэсийнхээ тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог. Цоохор ирвэсийн амьдрах орчны талбай томтой. Хятад нь цоохор ирвэс хамгаалах хуулийг хэрэгжүүлэх түвшиндээ илүү анхаардаг. Бутан, Непал зэрэг Төв Азийн орон ирвэс хамгаалах хуулиа сайтар боловсруулсан ба зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хатуу тусгаж өгсөн байдаг гэх мэтчилэн тус тусдаа онцлогтой.
Эх сурвалж: www.assa.mn
Брад Рутерфорд: Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани