Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбараас ашиг хүртэгчдийг зарлах эрх зүйн орчин дутмаг байна

Уул уурхайн салбараас ашиг хүртэгчдийг зарлах эрх зүйн орчин дутмаг байна

 

 Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь "Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд жинхэнэ эзнээ ил болгох сонирхол бага байдаг” гэж Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ярив. Манай улсын хувьд олборлох салбарын компаниудын өмчлөгчдийг нээлттэй болгох төрийн тодорхой бодлого байхгүй, хуулийн зохицуулалт дутмаг байдаг тухай хэлэлцүүлэгт оролцогчид өгүүлж байна. УБЕГ болон ТЕГ­аас компаниудын жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн бүртгэлийг хөтөлдөг боловч тэдгээрийг ил тод, нээлттэй болгох бодитой алхам хийхгүй байсаар өдийг хүрчээ. Үүнийг хууль эрх зүйн зөрүүтэй заалтуудаас үүдэлтэй байж болохыг судлаачид онцолж байв. Тодруулбал, нэг талдаа иргэдийн мэдээлэл авах эрх нээлттэй байх нь хуулиар зохицуулагдсан байдаг бол эсрэг талд нь компанийн нууц гэж үзсэн бүхнийг хуулиар хамгаалах үүрэгтэй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тухай мэдээллийг "Холбогдох этгээд өөрөө бичгээр зөвшөөрсөн тохиолдолд гаргаж өгнө” гэж зохицуулсан зэрэг нь ил тод байх эсэхийг зөвхөн эздийн хүсэл зорилгоос хамаарах байдалд хүргээд байгаа аж. Товчхондоо, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд уул уурхайн хязгаарлагдмал хувьцаат компанийн жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн талаарх мэдээлэл хаалттай байна. Үүнийг нийтэд ил тод мэдээлэх ямар ч боломжгүй гэсэн үг юм. Хэрэв эзэн нууц гэж үзвэл ил тод байдлаа далдлах бүрэн боломжтой. 

 

Тэгвэл олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил болгох судалгааг Нээлттэй нийгэм форумаас хийжээ. Судлаач Ч.Отгочулуу "Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гол зарчим нь ил тод байдал юм. Ил тод байх тусам гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сайжирдаг олон улсын туршлага ч байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь нээлттэй хувьцаат компани, төрийн өмчит компани, хамтарсан гэсэн зарчмаар явдаг. Төрийн компаниуд нь Шилэн дансны хуулиар ил тод байдлаа боломжийн төвшинд хангаад явж байна. Харин хагас хариуцлагатай компаниудын ил тод байдал нэлээд хүндрэлтэй. Мөн судалгааны хүрээнд ашиг хүртэгч жинхэнэ эзнээ тодорхойлох нэгдсэн ойлголт байхгүй. Хүн бүр ашиг хүртэгч жинхэнэ эзнээ өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байна. Тиймээс бид богино хугацаанд нэгдсэн ойлголттой болох шаардлагатай. Мөн ил тод байдлыг хэрхэн хангах тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой болж байна” гэв. Харин гадаадын томоохон хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй компаниудын хувьд биржийн дүрмийн дагуу хувь эзэмшигчийн мэдээллийг нийтэд мэдээлдэг. Гэвч 100 хувь зөвхөн англи хэлээр байдаг тул иргэд мэдээлэл авахад мөн л төвөгтэй байдал үүсдэг байна. Судалгаанд эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй компани оролцсоноос 25­30 хувь нь л ашиг ологч эздийнхээ мэдээллийг ил болгосон байна.

 

Манай улсын хувьд ашигт малтмалын нөөц ихтэй. Тэр хэрээр авлига, хээл хахууль, мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн эрсдэл өндөртэй орны тоонд зүй ёсоор багтдаг. Уул уурхай, ашигт малтмалын салбар нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хувь хэмжээ нь аль ч салбартай харьцуулахад өндөр байдаг. Тиймээс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын стандартын шаардлагыг хангаснаар аж ахуй нэгжүүдээс улсын төсөвт төвлөрөх орлого өсөх давуу талтай гэсэн байр суурийг олон судлаач өгүүлж байв.

 

Манай улс 2006 онд энэхүү санаачлагад нэгдэн орж, 2010 онд ОҮИТБС /Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын стандарт/­ын шаардлагыг хангасан дөрөв дэх орон болж, улмаар 2011 онд ОҮИТБС­ын тайландаа тогтвортой ахиц үзүүлж байгаа хэмээн үнэлэгдсэн аж. Мөн 2010 онд тус байгууллагын нэрэмжит шагналыг хүртсэн байдаг аж. Тэгвэл ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэгч улс орнууд 2020 он гэхэд ашиг хүртэгч эздийн мэдээллийг олон нийтэд ил тод зарлах үүрэг хүлээжээ. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс тус санаачлагыг хариуцсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж, компаниудын ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ хүрээнд ашиг олох эзнийг тодорхойлох, ямар мэдээллийг ямар байгууллага цуглуулах вэ гэдэгт нэгдсэн байр суурьтай байхыг эрмэлзэж байгаа аж.

 

Санаачлагыг хэрэгжүүлэгч улс орнууд олборлох салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын өмчлөгч буюу жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн талаарх мэдээллийг сайн дураар нийтэд ил тод нээлттэй зарлаж байхаар тогтсон байдаг гэнэ. Энэ нь төрийн эрх мэдэлтнүүд давуу эрх олж авахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль нэгэн компани бага татвар төлөхийн тулд халхавч компани ашиглаж байгаа эсэхийг илрүүлэх зэрэг ач холбогдолтой. Харин манай улсад зориуд нууц байлгах сонирхол түгээмэл. Байгалийн баялагийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь "Дэлхий нийт ашиг олох эздийн ил тод байдлыг хангахад анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улс ч гэсэн ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхэлж байна. Жинхэнэ ашиг олох эздийг нээлттэй болгох нь олон нийтийн эрх ашиг, бизнесийн цэвэр орчин бүрдэх боломж юм. Хариуцлагатай бизнес, уул уурхайтай байх ёстой гэж үзэж байгаа бол бид ашиг олох эздийн ил тод байдлыг хангах нь зайлшгүй чухал” гэж ярив. Тэгэхээр шинэ шаардлагын дагуу манай улсын хувьд тендерт оролцсон, хөрөнгө оруулалт хийн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй корпораци, аж ахуйн нэгжийн өмчлөгчийн тухай, тэдний эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй бүртгэдэг мэдээлдэг байх шаардлага тулгарч байна.

 

Д.Ганбаатар

Монголын үнэн

Уул уурхайн салбараас ашиг хүртэгчдийг зарлах эрх зүйн орчин дутмаг байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани