Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайгаас ашиг хүртэгч эздийг ил болгох ёстой

Энэ талаар "Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөний тэргүүн, "Төлсөн авснаа нийтэл” эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Баярмаатай ярилцлаа.

 

 

- Уул уурхайн компаниудын ил тод мэдээлэх шаардлага илүү өргөжсөн байна. Энэ мэдээллийг ил тод болгохын ач холбогдол юу вэ?

-Тийм ээ. 2013 оны тавдугаар сард Олон улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Удирдах зөвлөл 22 дугаар хурлаараа 21 шаардлага бүхий дүрмээ шинэчлэн сайжруулж, санаачлагыг хэрэгжүүлэгч улс орнуудын тайлагналын үйл ажиллагааны  долоон шаардлага бүхий шинэчилсэн стандартыг баталсан. Ингэснээр зөвхөн төлбөр, орлогыг ил тодоор тайлагнаж байсан мэдээллийн хүрээ өргөн хүрээтэй болж тэлж байгаа юм. Түүгээр ч барахгүй санаачлагыг хэрэгжүүлэгч улс орнуудад олборлох салбарын  тендерт оролцож, хөрөнгө оруулалт хийдэг, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг корпораци, аж ахуйн нэгжийн бенефициар өмчлөгч буюу жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн тухай, тэдний эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй бүртгэдэг, мэдээлдэг байх шаардлага тавигдаж байна. Хамгийн гол нь төрийн эрх мэдэлтнүүд давуу эрх олж авахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ингэснээр уул уурхайн салбар дахь авлига, хээл хахууль багасна. Бас аль нэгэн компани бага татвар төлөхийн тулд халхавч компани ашиглаж байгаа эсэхийг  илрүүлэх боломж олгодог сайн талтай.

 

 

- Бенефициар өмчлөгч гэж хэнийг нэрлээд байна вэ?

-Бенефициар өмчлөгчийг тухайн аж ахуйн нэгжийг шууд болон шууд бусаар эзэмшдэг, хянадаг этгээд гэж шинэ стандартад тодорхойлсон байдаг. Тухайн улсын санаачлагын оролцогч талууд энэ тодорхойлолт дахь шалгуур, олон улсын хэм хэмжээ, өөрийн орны холбогдох хууль тогтоомжийг үндэслэн бенефициар өмчлөгч гэж хэнийг хэлэх вэ  гэдэг асуудлаар зөвшилцөлд хүрсэн байх ёстой юм. Манайх зөвшилцөлд хүрсэн эсэх талаар холбогдох хүмүүсээс нь тодруулахад Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд ярилцаж бенефициар өмчлөгч гэдгийг нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэж нэг мөр ойлгохоор зөвшилцөлд хүрсэн гэсэн хариулт авсан. 

-Уул уурхайн компанийн жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийг нийтэд ил тод болгох хууль эрх зүйн орчин манайд хэр бүрдсэн байдаг юм бол?

-Монгол Улсын хувьд олборлох салбарын компаниудын бенефициар өмчлөгчдийг нээлттэй болгох төрийн тодорхой бодлого байхгүй, хуулийн зохицуулалт дутмаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газар компаниудын жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн бүртгэлийг хөтөлдөг боловч тэдгээрийг ил тод, нээлттэй болгох бодитой алхам хийхгүй, тэдэнд хүсэлт гаргаад ч мэдээлэл авах боломжгүй хэвээр л байна.

-Нээлттэй хувьцаат компаниуд цахим хуудсаар олон нийтэд мэдээллээ өгдөг гэдэг. Тэдний өгч буй мэдээлэл хангалттай байдаг болов уу?

-Манай улсад олон нийтэд хувьцаагаа гаргадаг нээлттэй компанийн нийт гаргасан хувьцааны тав болон түүнээс дээш хувь эзэмшигчдийн судалгааг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаснаас авах боломжтой гэдэг ч  энэ нь тийм ч хангалттай мэдээлэл байж чаддаггүй. Гадаадын томоохон хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй компаниудын хувьд биржийн дүрмийн дагуу хувь эзэмшигчийн мэдээллийг нийтэд мэдээлдэг ч  жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн тухай тодорхой мэдээлэл бас байхгүй. Бараг 100 хувь зөвхөн англи хэл дээр байдаг тул манай иргэдэд бэрхшээлтэй болдог. Харин Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тухай мэдээллийг тухайн мэдээлэлд холбогдох этгээд өөрөө бичгээр зөвшөөрсөн тохиолдолд гаргаж өгнө  гэж зохицуулснаар энэхүү мэдээллийг ил тод байлгах боломжийг эзний хүсэл зоригоос хамааралтай  болгосон. Тэгэхлээр өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд уул уурхайн хязгаарлагдмал хувьцаат компанийн жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн талаарх мэдээлэл бүр хаалттай, үүнийг нийтэд ил тод мэдээлэх ямар ч боломжгүй байна.

-Ийм эрх зүйн орчинтой нөхцөлд бенефициар өмчлөгчийг ил тод болгохын тулд Санаачлагын зүгээс юу хийж байна вэ?

-Хуулиар бенефициар өмчлөгчийг нийтэд ил тод мэдээлэхийг зохицуулаагүй байгаа тохиолдолд компаниудыг энэхүү мэдээллээ сайн дураар гаргаж өгөхийг хүсэх замаар нээлттэй болгох боломжтой юм. 250 компанид  албан ёсны хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүлэгчдийн нэрс, эзэмшиж буй хувьцааны тоо, нэгж хувьцааны үнэ, нийт хувьцааны дүнг ирүүлнэ үү гэж хүсэлтийг тавьсан. Ингэхэд 203 компани хариу ирүүлж, 47 компани нь хариу ирүүлээгүй байсан. Компаниудаас ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад хувь хүнээс гадна гадаад дотоодын аж ахуйн нэгж, татварын диваажин гэж нэрлэгддэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд нэлээд байгаа бөгөөд эдгээр нь жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийг бүрэн илэрхийлж чадаагүй. Энэ нь цаашид жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч гэсэн ойлголтыг илүү тодорхой болгох, тэдгээрийн талаарх мэдээллийг ямар хэмжээнд ил тод болгох шаардлагатайг хуулиар тодруулж зохицуулах хэрэгцээтэйг харуулж байгаа юм.

-Цаашид өөр юу хийх шаардлагатай вэ?

-Өргөн баригдаад байгаа Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай хэлэлцэж баталбал энэ салбар дахь өмчлөлийн ил тод байдал тодорхой хэмжээгээр хангагдаж, эрх зүйн орчин сайжрах болов уу гэж бодож байна. Уг хуулийн төсөлд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн жагсаалт, эзэмшиж буй хувьцааны тоо, хувь хэмжээний талаарх  мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон төрийн байгууллагын анхан шатны тайланд тусгана гэсэн заалтыг оруулсан байгаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Уул уурхайгаас ашиг хүртэгч эздийг ил болгох ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани