Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Хашчулуун: Тавантолгойд УЛСТӨР оролцсоноос хойш үйл ажиллагаа нь маш их доголдох болсон

Ч.Хашчулуун: Тавантолгойд УЛСТӨР оролцсоноос хойш үйл ажиллагаа нь маш их доголдох болсонМонгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуунтай  цөөн хором ярилцлаа.

 -Манай эдийн засгийг хоёр  хэсэгт хувааж үзвэл нэг нь бодит эдийн засаг нөгөө нь санхүүгийн зах зээл. Бодит эдийн засагт малын тоо нэмэгдэж, зэсийн олборлолт өсөж, зам, дэд бүтцийн барилга байгуулалт явагдаж байна. Бодит эдийн засгийн хувьд таатай сайхан нөхцлүүд байна гэж хэлэхгүй. Худалдаа, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүнд байдал ажиглагдаж, чанаргүй зээл өсөж байна. Гэхдээ ямартай ч  өсөлттэй л байгаа. Жинхэнэ хүндрэл хаана байна вэ гэвэл төсөв, мөнгөний хүрээнд байна. Тиймээс бид төсөв, мөнгөний асуудлаа онцгойлон ярих хэрэгтэй болж байгаа юм л даа.

-Нүүрсний үнэ тогтворгүй энэ үед Тавантолгойн хэлэлцээрийг  хийхэд ашигтай цаг үе нь мөн үү?

-Уг нь нүүрсний үнэ өндөр байх үед хөрөнгө оруулагчдыг олоход амар байдаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч үүнийг ашигтай  төсөл гэж  боддог учраас сэтгэлзүйн хувьд илүүтэй дөхөм байдаг. Эсрэгээрээ  нүүрсний үнэ унасан тохиолдолд хөрөнгө оруулалт хийх  амаргүй. Зардал өндөртэй учир ашиггүй гэж үздэг.  Таван жил удааширсан  төслийг уг нь 2015 онд гэрээгээ хийж байсан бол зөв байх байсан. Одоо гэрээг байгуулахад ашигтай үе нь биш боловч цаашдаа нүүрсний үнэ бага зэрэг сэргэх хандлагатай  байна. Тэгэхээр бүр сэргэхээс нь өмнө гэрээгээ хийчихвэл дараа нь манай талд илүү ашигтай байх талтай.

-Засгийн газар мөрийн хөтөлбөртөө том том төслүүдийг хөдөлгөнө гэж тусгасан.  Тавантолгойн төслийг урагш нь хөдөлгөж чадах болов уу?

-Би хэлж мэдэхгүй байна.Тавантолгойд улстөр оролцсоноос хойш  үйл ажиллагаа нь маш их доголдож байна "Эрдэнэс Тавантолгой” компани бараг их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан. Тэгсэн атлаа маш хямд үнээр бүтээгдэхүүнээ зардаг. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой” компани улсын хөрөнгийг хямд зарах биш бүхэлдээ манай нүүрсний салбарын экспортыг унагааж, салбарыг хүнд байдалд оруулж байгаа юм л даа. Харин  үүнээс салахын тулд манай улс хоёр зүйлийг хиймээр байна. Нэгдүгээрт, түүхий эдээ гаргахгүй гэж олон жил ярьж байгаа.Тэгэхээр гаргах уу,  үгүй юу гэдгээ шийдмээр байгаа юм. Хоёрдугаарт, компаниуд хоорондоо өрсөлдөөд аль болох хямд үнээр Хятадын зах зээлд гаргахаар хичээж байна. Үүний оронд нэгдэж хамтраад үр ашигтай төслүүдэд нэгдэх хэрэгтэй байна. Бид хоорондоо тохирч, хамтарч ажиллаж  яагаад болохгүй гэж. Ингэснээр улсын экспорт өснө, татвар ч  нэмэгдэнэ. Татварын орлого нэмэгдсэнээр татварын хувь хэмжээг өсөхгүйгээр төсвийн зардлаа нөхөх бололцоо бий болно гэсэн үг.

-Төсвийн зарлагаа нөхөхийн тулд төсвийн тодотголд татвар нэмэх талаар  ярьж байсан ч засгийн газар энэхүү шийдвэрээ эргэн харсан. Хэрэв татварыг нэмсэн бол  хэр зөв шийдвэр байх байсан бол?

-Татвар өсгөх гэхээсээ илүүтэй татвар төлөгчдийн эгнээгээ өргөтгөх нь чухал юм. Татвар төлдөггүй бүлэг хүмүүс олон байна. Жишээлбэл, ценжүүд, мянгат малчид, газрын наймаачид эдгээр хүмүүст ямар ч  татвар  ногдохгүй байна. Гэтэл хэдхэн ажил хийдэг төийн албан хаагчид, багш, оюутнуудаас л татвар  авах гэдэг.Тэгэхээр энэ нь төдийлөн сайн хувилбар биш байсан.

-Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд  байгаа манай улсад хөрөнгө оруулагчид хэр нааштай хандаж байгаа бол ?

 -Хамгийн гол нь Засгийн газар нь зөв бодлого гаргавал нөхцөл байдал дээрдэж магадгүй юм гэсэн хүлээлттэй байна. Засаг маань шуурхай ажиллах шаардлагатай байна. Хямралаасаа яаж гарах гээд байгаа юм, юу хийх юм  гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Эдийн засгийг  тогтворжуулж, хямралаас гарахад яг юу хийх юм гэдэг дээр ойлгомжтойгоор хэдхэн зүйл хэлэхээр л санагдаад байгаа юм л даа.

-Тухайлбал?

-Санхүүгийн салбарт ийм ийм чухал хоёроос гурван зүйлийг хийнэ. Эсвэл мөнгөний бодлогоо ингэнэ тэгнэ. Ийм ийм төслүүдийг эхлүүлж, ХАА-н салбарыг ингэж хөгжүүлнэ гээд өөрийн гэсэн дүр зураглалыг зангидсан байдлаар Ерөнхий сайд нь хэлмээр байна. Түүнээс биш Сангийн яам нь зөвхөн төсвөө л танах талаар  хэдэнтээ ярилаа. Төв банк нь бодлогын хүүгээ өсгөөд л суугаад байдаг. Цаашдаа яг юу хийх юм гэдэг нь бүрхэг байна. Эдийн засгаа аврах тал дээр  уг нь Засгийн газар нэгдсэн дүр зураглалыг өгмөөр байгаа юм л даа.

 

-ОУВС-гийн төлөөлөгчид энэ долоо хоногийн сүүлээр манай улсад ирэх болсон. "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зөв үү. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

Хамгийн ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага бол ОУВС юм.  ОУВС-тай Монгол Улс бусад улсын адил хандаж тусламж авах эрхтэй. Учир нь Монгол ОУВС-ийн гишүүнийхээ хувьд тодорхой хэмжээний мөнгийг квотынхоо хүрээнд ямар нэг нөхцөлгүйгээр авах бололцоотой. Квотоосоо хэтэрсэн бол ОУВС-гаас нэмж мөнгө зээлж болно. Үүний хариуд ОУВС-гаас системээ эрүүл болгох шаардлага тавьж, тусламж үзүүлдэг. Энэ бол эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого юм.

 

Б.Алтжин

zindaa.mn
Ч.Хашчулуун: Тавантолгойд УЛСТӨР оролцсоноос хойш үйл ажиллагаа нь маш их доголдох болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани