Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Стэнд-бай" биш Оюутолгой л биднийг сэхүүн болгосон

"Стэнд-бай" биш Оюутолгой л биднийг сэхүүн болгосонМанай төр, засгийн удирдлага ард түмэндээ ажлаа ер тайлагнахгүй, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамаг юмаа хав дарж нуух мөртлөө гаднынханд байнга "нээлттэй өдөрлөг"-тэй байдаг нь хачирхалтай. Ямар сайндаа л Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОУВС (Олон улсын валютын сан)-д захидал бичиж, хамтран ажиллах тухай хүсэлт  тавьсныг  "Bloomberg"-ийн мэдээнээс бататгаж суухав дээ, бид.

 

Захидлын агуулга бол тодорхой. Уламжлал ёсоор Монголын эдийн засаг муудлаа, гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалт татарлаа, төсвийн алдагдал өндөр болчихлоо, бидэнд туслаач, хөнгөлөлттэй зээл олгооч л гэсэн байгаа. Уг нь шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын Ерөнхий сайд албан тушаалаа авсныхаа дараа "Bail out" хөтөлбөрийг санал болгож байсан ч энэ нь явцгүй болох нь харагдсан. Дээрх хөтөлбөрөөр бол бонд, хувьцаа, үнэт цаас гаргаж хөрөнгө оруулагчдаас зээл хэлбэрээр мөнгө босгох бодолтой байж л дээ. Харамсалтай нь, тун удахгүй "Чингис", "Самурай" зэрэг Засгийн газрын босгосон бондын төлбөрүүд түрүүчээсээ нэхэгдэж эхлэх болохоор дахин ийм арга хэлбэрийг ашиглах нь тийм ч сайн хувилбар биш болжээ. Ингээд арга буюу ОУВС-д хандаж, "Стэнд-бай" хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх ухааныг сийлсэн бололтой юм.

 

Дахин гэсний учир нь манай улс 1990 оноос хойш энэхүү хөтөлберт таван удаа хамрагдаад байгаа бөгөөд хамгийн сүүлд 2009-2010 онд хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаатай хөтөлбөрөөр 299 сая ам.долларын санхүүжилт авсан байдаг. Энэ санхүүжилтийг Засгийн газар авч, хэрэгжилтэд нь хяналт тавиулах явцдаа захиргааны зардлыг бууруулах, Төв банкны мөнгөний бодлогын хүүг дөрвөн нэгжээр нэмэгдүүлэх (Монголбанкны түүхэнд хамгийн өндөр буюу 13.5 болгосон), бүх төрлийн хадгаламжийг төр даатгаж авах зэрэг санхүү, мөнгөний хатуу бодлого явуулсан байна. Үндсэндээ ОУВС-гийн заавар зөвлөгөөгөөр ажилласан гэсэн үг. Түүний хүчинд Монгол Улс дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг хамгийн богино хугацаанд гэтлэн давж чадлаа гэж ОУВС-гийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч мэдэгдсэн байдаг.

 

Үнэндээ ч 2010 онд 6.4 хувьтай байсан манай улсын ДНБ-ий өсөлт жилийн дараа 17.6 хувьд хүрч дэлхий ертөнц чихээ дэлдийлгэж, нүдээ бүлтийлгэн гайхаж байв даа. Харин энэ огцом өсөлт жижиг зах зээлтэй Монгол Улс газрын доорхи баялгаараа гайхуулж, Оюутолгой төслийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар асар их (манайдаа л шүү дээ) хөрөнгө оруулалт орж ирсний үр дүн гэдгийг эдийн засагч, судлаачид тухайн үед хэлж, ярьж л байсан байх. ОУВС болон Дэлхийн банк зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагын шинжээчид ч, үүнээс цааш Монголын ДНБ хоёр оронтой тоогоор "хос морьтой" урагшилна гэж таамаглаж байсан нь манай удирдагчдын "шинэ баяны цээж өвчин"-г улам ч хөдөлгөж орхисон хэрэг. Тэд ч байнга тийм байх юм шиг дараагийн (2012 оны) сонгуулийн үеэр сунгааны морьд шиг давхилдаж, популист амлалтаар "амаа мэдэхгүй" уралдсан. Баахан бэлэн мөнгө цацаж, аргаа барахдаа Тавантолгойг хятадуудад дэнчин тавьж, өрийн гэрээ байгуулсан нь өдгөө дараагийн шатны ажил (Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээр)-д "шавар хааж" байгааг бид бэлхнээ харж байна.

 

Үүнийг дагаад улс орны эдийн засгийн төлөв байдал, ирээдүй ч 2011 оных шиг гэрэл гэгээтэй, цоглог харагдаж төсөөлөгдөхөө больж. Ямартайдаа УИХ энэ оны улсын төсвийн төсөлд эдийн засгийн өсөлт 7.1 хувь, өрийн дээд тааз 58.3 хувь байхаар тусгаж, үүнийгээ хуулийн хугацаатай уралдан хам хум баталсан. Цаашлаад төсвийн тодотголд татварыг нэмэх, төсвийн нийт зардлыг 900 тэрбумаар багасгана гэсэн боловч оны эцэст эдийн засгийн өсөлтөд өөрчлөлт орохооргүйгээр баталсан нь улстөрчид ч бодит байдалтай эвлэрч байгаагийн илэрхийлэл болох шиг боллоо.

 

Харин үүний баталгаа нь "Стэнд-бай" хөтөлбөрт хамрагдах Ерөнхий сайдын хүсэлт байв. Энэ хүсэлтдээ 251 сая ам.долларын зээл авах, үүний тулд олон удаагийн хур туршлагаараа тоо бодож, төсвийн зарлагыг 1.4 их наяд төгрөгөөр танах, мөнгөний бодлогыг хатууруулж, 14-15 хувьд хүргэж ч болохоор тооцчихсон тууж явна гэж учир мэдэх хүн ярьж байсан. Эцэст нь, төр засгийн бодлогын буруу зөвийг шүүж дэнсэлдэггүй юмаа гэхэд жилийн таван хувийн хүүтэй "Стэнд-бай" хөтөлбөрийн санхүүжилт нь буцалтгүй тусламж биш маргааш төлөх өр л гэдгийг дахин хэлмээр байна. Үүнээс гадна олон улсын үнэлгээний байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулах зэргээр олон оронд "муухай" харагдах үйл явц "Стэнд-бай" хөтөлбөрийг дагалддаг бөгөөд өнгөрсөн жил тус хөтөлбөрт хамрагдсан Йордан, Тунис, Гондурас зэрэг улсаас ялгарахгүй болсон гэж бодохоор даанч гомдолтой санагдана, монголчууд бид.

 

ЭДИЙН ЗАСГАА УДИРДАХ ЭРХЭЭ ГАДНЫНХАНД ӨГӨХ НЬ МУУ ХУВИЛБАР
УИХ-ын гишүн Р.АМАРЖАРГАЛ:
-Энэ хөтөлбөрт орох нь буруу. Яагаад гэвэл нэгд, эдийн засгийн өсөлт сайн муу ч таван хувь орчимд эргэлдэж байна. Хасах руу арай орчихоогүй байгаа, хэрэв хасахтай гарч байхад "Стэнд-бай"-д орно гэвэл өөр сонсогдоно. Хоёрт, "Стэнд-бай"-д ороод манайд хэрэгжүүлэх хөтөлбөр нь ард түмний нуруун дээр яаж буухыг гаднынхан ерөөсөө тооцдоггуй. Тэдэнд пад байхгүй. Тэд цэвэр технократик талаасаа улсын төсвийн орлогоо ингэж нэмэгдүүл, үүний тулд ийм татвараа нэм, зардлаа ингэж хас гэж тулгадаг. Үүний цаана иргэдийн амьдрал ямар байгаа, яаж нөлөөлөхийг гаднынхан тоодоггуй, тоох ч албагуй. Энэ утгаар нь харвал эдийн засгийн хүндрэлээс гарах ачааны хүндийг Засгийн газар иргэдийнхээ нуруун дээр үүрүүлье гэж шийджээ гэж болохоор байна. Гуравт, сайн муу ч манай хувийн хэвшлийнхэн эрвийх дэрвийхээрээ зүтгэж эдийн засгийн өсөлтийг тэг (0) дээр авчирчихаагүй байна.

Ийм өгөгдөхүүн байхад эдийн засгаа удирдах эрх мэдлээ гаднынханд өгч, иргэдийнхээ нуруун дээр хүндийг үүрүүлэх нь гунигтай бөгөөд муу хувилбар.
itoim.mn сайтад өгсөн ярилцлагаас...

 

"СТЭНД-БАЙ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХАД ТОМ ДЭМЖЛЭГ БОЛНО
Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.ЛХАГВАСҮРЭН:
-"Стэнд-бай" хөтөлбөрийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манайд тохиромжтой цаг үе гэж би харж байгаа. Манайх олон улсын банк санхүүгийн болон, Европын сэргээн босголтын банк, "Жайка" гэх мэтээр олон улсын доноруудаас санхүүжилт татахаар одоо хичээж буй. Хэрэв "Стэнд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлбэл, гадны мэргэжилтэн, судлаачид эдийн засгийн хүндрэл, төсөв, санхүүгийн эрсдэл, хүндрэлээс зайлсхийхийн тулд ямар бодлого явуулах ёстойг тодорхой заагаад өгнө. Ингэснээр, Монгол Улс дураараа задгай бодлого явуулахгүй хяналттай болж байгаа гэдэг утгаараа олон улсын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нэмэгдэж, цаашлаад манай зэрэглзл өсөх боломжтой. Монгол Улс, Засгийн газарт итгэхгүй байгаа хөрөнгө оруулагч, донор байгууллагууд эргээд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхэд эрсдэлгүй гэж тооцож эхэлнэ. Мөн "Стэнд-бай" хөтөлбөрийг дагаж, хөрөнгө оруулалт зогссон байгаа энэ үед хөрөнгө оруулалтыг татах нэг том дэмжлэг болно гэж харж байна. Хэрэв хөтөлбөр хэрэгжвэл манайд Валютын сан төлөөлөгчийн газраа дороо л нээчихнэ гэж харж байна. Олон улсын байгууллагатай Монголын Засгийн газар гэрээ байгуулах болохоор Засгийн газар солигдсон эсэх нь хамаагүй, улс төрийн талаасаа ч эрсдэл бага.


Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

"Стэнд-бай" биш Оюутолгой л биднийг сэхүүн болгосон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани