Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Пүрэвтүвшин: Эрдэнэтийн удирдлагуудын тансаглалыг зогсоож ажилчдын цалинг 10 хувь нэмэх ёстой

"Монголиан коппер корпорейшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Төрийн өмчийн бодлого захицуулалтын газарт "Эрдэнэт” үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодорхой арга хэмжээ авч олон нийтэд мэдээлэх шаардлага хүргүүлэв. Түүний тавьсан шаардлагаас үзвэл энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр "Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн хурлыг 49 хувийг эзэмшиж буй талын оролцоогүй хуралдсан нь хууль бус зүйл хэмээсэн байна. Энэ хурлаар 49 хувийг нь төрийн мэдэлд хууль бусаар шилжүүлэн авсан. Ингэснээр манай компанийг "Эрдэнэт” үйлдвэрт хяналт тавих эрхийг бүрэн хязгаарлалаа. Гэтэл ерөнхий захирал эрх мэдлээ хэтрүүлсэн, цалин урамшуулал нгь нэмэгдсэн, хүний нөөцийн бодлого алдагдсан, дарга нарын тансаглал хэрээс хэтэрсэн асуудал гарч байгааг эсэргүүцэж байгаа аж. Үйлдвэрийн тэргүүн дэд захирал болон бусад дарга, ажилчдын сарын цалин 2.5 сая төгрөгөөс доогуур. Гэтэл ерөнхий захиралын сарын цалин 25 сая төгрөг байгаа нь бусадаас 10 дахин илүү тогтсон нь ямар үндэслэлтэйг тайлбарлахыг хүссэн байна. Ингээд уг шаардлагад ажил хэрэгчээр хандаж энэ сарын 28-ны өдрөөс өмнө хариу өгөхыг хүсчээ. 

 Ийм учраас "Монголиан коппер корпорейшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс тавьсан шаардлагын талаар тодрууллаа. 

-Та бүхэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ямар учраас шаардлага тавих болов?
-Манай компани төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гурван шаардлага тавьж байна. Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д байсан манай гурван гишүүнийг чөлөөлсөнөөс хойш хяналтгүй боллоо. Ийм учраас томлогдоод удаагүй дарга нарын авир хэрээс хэтэрлээ. Одоо үйлдвэрийн ажилчдыг хомроглон халах гэж байгаа тул мэдэгдэл өгөхөөс өөр арга алга. 

-Яг ямар ямар шаардлага тавьж байна вэ?

-Эхний шаардлага нь томлогдоод удаагүй ерөнхий захирал Бадамсүрэн 300 гаруй сая төгрөгөөр авто машин худалдан авсан. Мөн 200 гаруй төгрөгөөр орон сууцандаа засвар хийж тавилга худалдаж авсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаад байгаа. Тэгэхээр ажлаа хүлээж аваад таван сарч хүрээгүй байж 500 гаруй сая төгрөгийг хувийн хангамжиндаа зарцуулна гэдэг бол байж боломгүй явдал. Үүнийг хянаж шалгаж олон нийтэд мэдээлэх ёстой гэж үзэж байгаа юм. Тэгээд их хэмжээний цалин, хангамж авсан ерөнхий захиралд хариуцлага тооцохыг шаардсан. 

Хоёрдугаарт, шинэ ТУЗ нь бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө баталсан. Үүнтэй холбоотой үйлдвэрийн хэлтэс, орлогч дарга нараас эхлээд 200 гаруй хүн ажлаас хомроглон халах болоод байна. Эдгээр мэдээлэлийн мөрөөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ямар ч хяналт шалгалт хийхгүй, тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Ийм учраас бид ажилчдын эрх ашгийг хамгаалах шаардлага тавьж байна.  Нэг ёсондоо ажилчдыг хомроглон халж намын харьяалалтай хүмүүсийг томилох гэж байгаа хууль бус үйлдэлээ нэн даруй зогсоох ёстой гэж шаардаж буй юм. Ингээд "Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид, ард иргэдийн эсрэг ийм бусармаг арга хэмжээ цаашид авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэхийг хүсч байна.
 
Гуравдугаарт, "Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалинг 10  хувиар нэмэгдүүлэх боломж бий. Энэ асуудлыг бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тавьсан ч өнөөг хүртэл шийдээгүй. Шинэ ТУЗ нь томилогдсон анхны өдөрөө зөвхөн ерөнхий захиралын цалин, хангамжийн асуудлыг л шийдэж их хэмжээний мөнгөөр хувийн тохижилт хийх эрх олгосон  нь хуулв зөрчсөн үйлдэл болж байна. Ийм учраас дарга, удирдлагуудын тансаглалыг таслан зогсоож манай компанийн тавьсан ажилчдын цалинг 10-аас доошгүй хувиар нэмэх саналыг ажил хэрэг болгохыг хүсч байгаа юм. 

-Та шаардлагаа тэгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад өгч чадав уу?

-Хуралтай байна гээд намайг хүлээж авсангүй. Бичиг хэрэгийн ажилтан ч бас манай компанийн тавьж байгаа шаардлагыг хүлээж авахгүй байна. Ямарч байсан өнөөдөр энэ шаардлагаа өгөх болно. 

-Танай компанийн өмнөх шаардлагуудад хариу өгсөн үү?

-Ямар ч хариу өгөхгүй байгаа. УИХ-ын тогтоол батлагдасаас хойш 49 хувийг улс эргүүлэн авах талаар манай компанитай ямар ч яриа хэлцэл хийгээгүй. Хүч түрсэн үйл ажиллагаа явуулж байна. 

-Та бүхэн өмчлөх эрхээ сэргээхийн тулд шүүхэд хандсан уу?


-Бид эхлээд Монгол Улсынхаа шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлэх сонирхолтой байгаа. Одоо шүүхэд хандахаар ажиллаж байна. Гэхдээ өнөөдөр хяналтгүй болсон үед үйлдвэрийн ажилчдын эрх ашгийн  хохироосон, хөрөнгө зүй бусаар зарцуулсан шударга бус явдлыг таслан зогсоох арга хэмжээ нь чухал болоод байгаа юм. Ажлын хариуцлага алдсан хүмүүс арга хэмжээ авна гэдэгт бид найдаж байна.
Эх сурвалж: www.assa.mn

Ц.Пүрэвтүвшин: Эрдэнэтийн удирдлагуудын тансаглалыг зогсоож ажилчдын цалинг 10 хувь нэмэх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани