Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сергей Левченко: Монголчуудад усан цахилгаан станц барихыг хориглох нь хүүхэд шиг авир гаргахтай ижил

 

Энэ хэлэлцүүлэг нь "үр өгөөжтэй” болох учиртай, гэж Амбан захирагч Сергей Левченко үзэж байна. Түүний үзэж байгаагаар ОХУ өөрийн нөхцөлийг тулгах биш, урд хөрштэйгээ хамтын зөв гарцыг хайх хэрэгтэй болжээ. 

"Байгал нуур, түүний нөхцөл байдлын төлөө зөвхөн эрэг дагуух оршин суугчид биш, бүс нутгийн хэмжээнд санаа зовниж байна. Хүмүүс тайван байдлаар юмны учрыг олох чадвартай байдаг. Бид манай нөхөрсөг хөршид туслах арга боломжийг хайх хэрэгтэй, ямар нэг нөхцөл байдлыг тулгах, хориглох биш», — гэж Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Левченко Красноярскийн эдийн засгийн форумд оролцож байхдаа "Спаси Байкал” хэвлэлд мэдэгджээ.

Левченко үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг үндэс болгох нь зүйтэй гэдгийг цохон тэмдэглэж: "Монголчуудад эрчим хүчний хэрэглээ өндөр байна, учир нь урдны ЗХУ-ын энэ оронд байгуулсан эрчим хүчний хангамж хэрэглээгээ гүйцэхээ больсон. Иймд Монгол Улс цаашид хөгжихөд эрчим хүчний илүү хүчин чадал шаардлагатай байна. Тэгээд бид нөхөрсөг хөршийн хувьд энэ байдлыг нь ойлгож хандах хэрэгтэй” гэж хэлсэн байна. Үүнээс гадна "Бид өөр газарт хайхын оронд, гээсэн газраа хайх хэрэгтэй” гэдэгт Амбан захирагч итгэлтэй байна.

"Бид манай хөршид туслах арга замыг хайж, хамтын хүчээр Олон улсын банкуудын зээлийн хөрөнгөөр ч болов, манай урд хөршийн эрчим хүчний нөхцөл байдлыг ахиулан, дараагийн шатанд нь гаргахад туслах шаардлагатай” — гэж нэмж тэмдэглэв.

Левченко мөн бусад боломжит хувилбаруудыг дурдахдаа — нүүрсний станцууд болон атомын цахилгаан станцын бүтээн байгуулалт байж болохыг тэмдэглээд: "Бас Эрхүү мужийн цахилгааны илүүдэлтэй хэсгээс Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ыг татах боломжтойг тэмдэглэв. Боломжит олон хувилбар байна”.

Шүрэнгийн УЦС болон Орхон-Говь усан цогцолборын талаар Буриадад 3 дугаар сарын 20-31-ны хооронд зохион байгуулсан олон нийтийн санал асуулгыг Эрхүүгийн Амбан захирагч дүгнэж хэлэхдээ(сануулахад Сэлэнгэ мөрний сав газарт ямарваа усны далан барихын эсрэг тус нутгийн иргэд саналаа өгсөн): "Миний бодлоор асуудлыг УЦС барих, эсвэл эс барих гэж тавьж болохгүй – энэ бол хүүхдийн сэтгэлгээ. Бид асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Шийдвэрийг гаргахдаа хамгийн зөв оновчтой байдлаар Монгол Улс, ОХУ-ын талд нийцүүлэн, хамгийн их нөлөөлөлд өртөх Байгал нуур орчмын бүс нутгийн эрх ашигт хамгийн тохиромжтойгоор нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай”.

Амбан захирагч саяхан Монгол оронд ажлын айлчлал хийж, Эрхүү мужийн төлөөлөгчийн газрын нээлтэд оролцсоныг тэмдэглээд, энэ айлчлал дээр мөн л Сэлэнгэ мөрний цутгал голуудын Монголын УЦС-уудын асуудал сөхөгдөж байсныг сануулав.

"Тэд ухаантан улс. Тэд бид нартай хамтран ажиллахыг хүсэж байна, — гэж хэлээд. — Бид хөршийнхөө эрчим хүчний нөхцөл байдлыг сайжруулах талын судалгааг хамтран зохион байгуулж, зөв сонголтыг хамтдаа гаргах хэргтэй байна. Бид чинь зөвхөн Сэлэнгэ, түүний цутгалуудаар нягт холбогдоогүй. Бусад олон зүйлээр болон хүн ёсны харьцаагаар холбоотой билээ. Бид яагаад заавал асуудлыг — үгүй, та нар барьж болохгүй гэж тулгах ёстой гэж. Энэ бол хүүхдийн арга. Олон улсын харилцаанд ийм чиг хандлага байж болохгүй”.

Харин Монголын төслүүдэд багагүй хэмжээний хөрөнгө оруулах сонирхол илэрхийлээд байгаа Олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагуудыг харгалзан үзэж, Амбан захирагч Левченко эдгээр саналуудыг гацаах биш, хамгийн оновчтой хувилбарыг сонгохыг санал болгосон болно.

Сануулж хэлэхэд, 5 дугаар сарын 16–18-ны хооронд Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих МИНИС төсөл Слюдянка, Еланц болон Эрхүү хотуудад Шүрэнгийн УЦС болон Орхон-Говь цогцолборын хүрээнд Бүс нутгийн экологийн үнэлгээ ба БОННҮ-ний техникийн ажлын даалгаврын урьдчилсан хувилбарын олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар дахин нэг УЦС-ын төсөл Эгийн гол дээр МИНИС төслийн хүрээнд бус, бие даан төрийн өмчит компанийн хүрээнд хэрэгжүүлж байна. Саяхан бас ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской Монголын талд Эрхүү мужийн олон нийтийн хэлэлцүүлгийн араас үргэлжлүүлэн, Эгийн голын УЦС болон бусад Сэлэнгэ мөрний сав газарт төлөвлөгдөж буй усны барилга байгууламжийн төслүүдийн Байгал нуурын эко системд үзүүлэх нэгдсэн нөлөөллийг зөвшилцөх шинжээчдийн уулзалтыг зохион байгуулахыг санал болгосон байна.



 

Сергей Левченко: Монголчуудад усан цахилгаан станц барихыг хориглох нь хүүхэд шиг авир гаргахтай ижил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани