Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгал нуур Аралын тэнгисийн хувь заяаг давтаж болзошгүй

 

Байгал нуур экологийн сүйрлийн аюулд ороод байгаа бөгөөд хэрэв арга хэмжээ авахгүй бол Аралын тэнгисийн адил ширгэж үгүй болж магадгүй.
 
Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалууд дээр Монгол Улс гурван том усан цахилгаан станц /УЦС/ барихаар төлөвлөсөн нь Байгал нуурын экологийн байдалд нөхөж баршгүй сөрөг дагавартай.
 
Энэ талаарх дүгнэлтийг ОХУ-ын Эрчим хүчний яаманд болсон хаалттай зөвлөгөөний үеэр танилцуулжээ. Энэ тухайд Засгийн газар болон эрчим хүчний томоохон компаниудын хэд хэдэн эх сурвалж "Известия” сонинд мэдээлэл өгсөн байна.
 
Монголчууд Сэлэнгэ мөрөн дээр 254 МВт-ын хүчин чадалтай "Шүрэн” УЦС, мөрний цутгалууд болох Эгийн гол дээр 220 МВт, Орхон гол дээр 100 МВт-ын хүчин чадалтай УЦС барихаар төлөвлөж байгаа юм.
 
Нийгмийн зүтгэлтнүүд болон төрийн байгууллагынхан нүүрлэж буй аюулд санаа зовинож байна. Гэвч УЦС-ын барилгын ажлыг зогсоосны хариуд монголчуудад ямар нэг зүйл санал болгох хэрэгтэй. Учир нь ОХУ-ын нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний үнийн нөхцөлтэй Монгол санал нийлэхгүй байгаа юм.
 
Шинэ УЦС-уудын төслүүд ивээн тэтгэгчээ хэдийн олсон бөгөөд зөвхөн дэд бүтцэд гэхэд Хятадын нэгэн банк 827 сая доллар гаргахаар болжээ. Оросын холбогдох байгуууллагууд одоо Монголыг эрчим хүчээр хангах хувилбаруудыг идэвхтэй судалсаар байна.
 
Энэ асуудлаарх хэлэлцээний эхний үе шат болон шинжээчдийн зөвлөгөөн Байгаль орчны яаманд /протокол нь "Известия” сонинд байгаа/ дөрөвдүгээр сарын 11-нд болсон байна.
 
Төслүүдийн эрсдэлийг тодорхойлохын тулд "Монголын эрчим хүч, усны аж ахуйн төслүүдийн хэрэгжилт болон эдгээр төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологи, нийгэм, эдийн засгийн цогц үнэлгээг зайлшгүй хийх шаардлагатай” гэж протоколд дурджээ.
 
УЦС-ыг барих, усан санг дүүргэх явцад, эдгээрийг мөн цаашид ашиглаж, урсацыг хоногоор болон улирлаар зохицуулж эхэлснээр гол мөрний усны горим эхэн хэсэгтээ ч адаг хэсэгтээ ч ихээхэн өөрчлөгдөнө. Мөн агаар мандал, биологийн, гидрологийн, геологийн зэрэг байгалийн олон үйл явц өөрчлөгдөнө.
 
Түүнчлэн эргийн голдирол өөрчлөгдөж магадгүй, мөн усны чанар, түүний мөстөх болон температурын нөхцлүүд өөрчлөгдөж, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэдэг хүлэмжийн хийн ялгаралт нэмэгдэн, газар оронд усанд автах аюул нүүрлэнэ.
 
Түүнээс гадна амьтдын нүүдэлд, ялангуяа ховор төрлийн загаснуудын нүүдэлд сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна УЦС-уудын төслүүдийг хэрэгжүүлснээр газар хөдлөх, халдварт өвчин тархах зэрэг бусад эрсдэлүүд үүсэх магадлалтай гэж протоколд дурджээ.
 
Сэлэнгэ мөрөн болон Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй УЦС-ын талаар тодорхой, баталгаатай мэдээлэл байхгүй байгаад санаа зовинож байгаа гэдгээ хоёр талын хэлэлцээний үеэр Оросын тал илэрхийлсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг УЦС-ын төслийг санхүүжүүлж эхлэхээс өмнө олон нийтэд танилцуулах ёстойг мөн онцлон тэмдэглэжээ.
 
Байгал нуурын ай савын тусгай хамгаалалттай газрын захирал Василий Сутулагийн үзэж байгаагаар, УЦС-ын тусламжтайгаар гол мөрний усны түвшнийг зохицуулах нь Сэлэнгэ мөрний бэлчрийн экологийн хосгүй тогтолцоонд, тухайлбал, шувууд үүрлэх, загас үржихэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
 
Үүнээс гадна УЦС-уудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг уул уурхайн салбарт ашиглаж магадгүй бөгөөд уурхайнууд ашигласан бохирдуулагч бодисуудаа Сэлэнгэ мөрөнд хаяснаар цаашдаа Байгал нуурыг бохирдуулах магадлалтай гэж тэрбээр үзэж байна.
 
Монголыг эрчим хүчээр хангах хувилбаруудын талаар хэлэлцсэн хаалттай зөвлөгөөний хоёр дахь шат Эрчим хүчний яаманд болжээ. Уг зөвлөгөөний үеэр Оросын эрчим хүчний компаниудын төлөөлөгчид саналаа илэрхийлсэн байна. Тэдний саналыг ойрын өдрүүдэд болох Орос-Монголын шинжээчдийн уулзалтын үеэр Монголын талд танилцуулах аж.
 
"Известия” сонины мэдээллээр, хаалттай зөвлөгөөний үеэр хэд хэдэн саналыг тавьсан байна.
 
Тухайлбал, худалдан авах үнийг оновчтой болгох хувилбарыг судлах, ялангуяа хүчин чадлын нийлүүлэлтийн гэрээний үнийн өсөлтөд анхаарал хандуулахыг «НП Совет рынка» холбоо болон «Интер РАО» нээлттэй хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчид зөвлөжээ.
 
Шинжээчдийн тооцоолсноор, Монголд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний үнэ өмнө нь жилд 12-13 хувиар өсдөг байсан бол одоо 88 хувиар өсч байна. Тус компани хүчин чадлын коэффициентыг өөрчлөх тухай саналыг өмнө нь тавьж байсан бөгөөд ингэснээр Монголд нийлүүлдэг эрчим хүчний өртгийг хямдруулах боломжтой аж.
 
Монголын өмнөд нутагт сүлжээний дэд бүтцийг хөгжүүлэх, сүлжээ байгуулах, Буриад, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүүгийн илүүдэл эрчим хүчийг Монголд нийлүүлэхийг «Россеть» компанийн төлөөлөгчид санал болгожээ.
 
Харин «Русгидро» компанийнхан Монголын дэд бүтцийн сүлжээний схемийг шинэчлэх, "Гидропроект”-ын хувьд Дулааны цахилгаан станц болон Усан цэнэгт цахилгаан станцууд барьснаар Шүрэнгийн УЦС-аас татгалзах хувилбарыг санал болгосон байна.
 
Сибириэс Монголд нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүч болон хүчин чадлын зах зээлийн дүрэм журмыг боловсруулж дуусгах нь зүйтэй "Евросибэнерго” компанийн мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.
 
Энэ нь Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурт хохирол учруулалгүйгээр Монголын хэрэглээг бүрэн хангах боломж олгоно. Өмнө нь зөвхөн Эрхүү мужаас 900 сая квт/цаг эрчим хүч нийлүүлдэг байсан бөгөөд энэ нь Монголын эрчим хүчний хэрэглээний 25 хувь орчмыг хангаж байна гэж тус компанийн төлөөлөгчид дурдлаа.
 
Зөвлөгөөний үеэр мөн Монголыг шинэ замын зургийн хүрээнд Эрчим хүчний цагирагт оруулах хувилбарыг санал болгосон байна. Энэ баримт бичиг нь /замын зураг/ Эрчим хүчний цагиргийг барих урт хугацааны үе шат болон Монголын өмнөд болон хойд нутагт эрчим хүчний сүлжээ байгуулах богино хугацааны үе шат гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм.
 
Эрчим хүчний асуудлаа "арай энэрэнгүй” байдлаар шийдэхэд нь  Оросын тал Монголд тусалж чадна гэдэгт Экологийн дээд зөвлөлийн гишүүн, Улсын Думын депутат Олег Лебедев итгэлтэй байна.
 
-Бидэнд шинжлэх ухааны хосгүй боломж бий, бид  барилгын салбарт мэдлэг туршлагатай, тийм учраас Сибириэс эрчим хүч нийлүүлж, экспортын шинэ гэрээ боловсруулах боломжтой.
 
Эс бөгөөс 1000 МВт-аас бага хэмжээний эрчим хүч гарган авахын тулд дэлхийн цэвэр усны хамгийн том эх үүсвэрийг сүйтгэж, Сэлэнгэ мөрний бэлчрийг устган, Буриад болон Эрхүү мужийн хүн амыг ундны усгүй болгоход хүргэхээр байна гэж О.Лебедев үздэг ажээ.
 
Харин Оросын Эрчим хүчний яам тухайн асуудлаар тэр даруйд нь тайлбар өгсөнгүй, учир нь тус яамны энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд Монголд томилолтоор ажиллаж байгаа аж.
 
Гэхдээ дээрх асуудлаар эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байгаа бөгөөд бүх саналыг хоёр тал нарийвчлан судлах юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
Байгал нуур Аралын тэнгисийн хувь заяаг давтаж болзошгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани