Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аргалын утаа 300-аад нянг устгадаг

 

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог… гэж бид хүүхэд байхдаа энэшүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр "тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм.

Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа. Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав. Хэн хүнгүй л мэдэж байгаа юм чинь. Аргал ямар шидтэй юм бол гээд асуухаар мэдэх эрдэмтэн доктор тун ховор байх юм. Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань "Аргалыг судлах цаг нь болсон шүү. Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.

Одоогоос 7 жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор 4 жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ "-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.

Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн 3 жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ. Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.

Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд 3 удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ. Монголчууд бид аргал, аргалын утааны арц, гангаас ч илүү ариусгах шидэт чанарыг мэдэж өвөг дээдсийнхээ бүтээсэн ахуй орчныг эргэж сэргээх юмсан гэсэн өөдрөг бодол тээж явтал сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо. Монголчууд сүүлийн үед сайн таньдаг болоод байгаа Төгс гэгээрсэн их багш Чин Хай "-Монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийд дулаарал үүсэх нэг үндэс болж байна” гэж дэлхий дахинаа тунхаглалаа. Өөрийн гаргасан дүгнэлтээ батлахын тулд Чин Хай багш олон улсын бага хурлыг хүртэл зохион байгуулж байх юм.

Монголд байтугай том том гүрнүүдэд нөлөөлж чаддаг энэ хатагтайн үгийг манай төр засгийн эрхэмүүд болон эрдэмтэд хүлээн зөвшөөрч түүний саналыг дэмжиж хөл алдацгаасан нь гайхалтай. 13-р зуунд монгол улс одоогийнхоос 6 дахин илүү буюу 250 сая малтай байсан гэсэн. Тэр үед монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж байх нь яасан юм. Тэгээд ч монгол мал 1500-аад өвс ургамал иддэг одоо харин цөлжилт гээд 500-600 өвс ургамал иддэг болж. Үүний 70-80 хувь нь эмийн ургамал байдаг. Бохирдоогүй экологийн цэвэр өвс ургамлыг идэж байгаа учраас өтөг бууцнаас нь хүлэмжийн хий ялгарна гэж юу байдаг юм хэмээн дотроо Чин Хай багийн үзэл бодолтой тэрсэлдэж явснаа нуугаад яахав. Гэтэл миний омогшилд "хань” болж Дани, Америк, Францын эрдэмтэд хүлэмжийн хий озоны давхаргыг цоолддоггүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж Чин Хай багшийн үзэл баримтлалыг үгүйсгэлээ. Дээрх 3 орны эрдэмтэд энэ дүгнэлтээ бодитоор харуулсан баримтат киногоо саяхан телевизээр цацлаа. Эдгээр эрдэмтэд судалгааныхаа эхний явцдаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолоод байна гэсэн дүгнэлттэй байсан аж. Гэвч судалгааны төгсгөлд хүлэмжийн хий тэр тусмаа малын өтөг бууцнаас ялгарсан хүлэмжийн хий озоны давхаргыг цоолдоггүй юм байна гэж баталжээ. Тэд энэ баталгаа нотолгоогоо дэлхий нийтэд цацах гэтэл хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа гэдэг сенасааци дээр бизнесээ явуулдаг олон олигархууд болон бизнесийн бүлгүүдийн эрх ашигт харшилж байгаа учраас Дани, Америк, Францын эрдэмтийн дүгнэлтийг цацуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс 3 орны эрдэмтэд баримтат кино хийж цацаж байгаа нь энэ юм байна. Үүнийг уншигч эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчлэнэ шүү.

Аргалын утаа 300-аад нянг устгадаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
Өчигдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани