Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбар Монголд хөгжих ирээдүй үлдсэн үү

 

Уул уурхайн салбар Монголд хөгжих ирээдүй үлдсэн үү2000 оноос өмнөх Монголын эдийн засаг туйлын эмгэнэлтэй, нэн ядуу байсан. Экспортын орлого нь 200-500 сая долларт хэлбэлзэнэ. Үнийн дүнгийн 20-40 хувь нь Эрдэнэтийн зэсийн экспорт, үлдсэн нь малын гаралтай ноос, ноолуур, арьс шир, зэрэг түүхий эдүүд эзэлнэ. Нийт эдийн засаг нь тэрбум доллар давдаггүй. Социализмын үед Оросууд Монголын нутагт хайгуул хийж олон орд, илэрц бүртгэж тэмдэглэсэн боловч, тухайн үедээ алслагдсан нутаг тул нөөцөд бүртгээд үлдээсэн. 1990 он гарч улс орон нээлттэй болсны дараагаар энэ бүх геологи хайгуулын мэдээлэл нийтэд ил болсон. Гэсэн ч дэд бүтэц хөгжөөгүй гэдэг шалтгаанаар гаднынхан манай ордуудыг огт сонирхоогүй. Харин Хятад улсын эдийн засгийн өндөр өсөлт үргэлжилсээр 2006 онд Америк, Япон, Германы дараа орох дэлхийн 4 дэхь том эдийн засаг, түүхий эдийн хамгийн том хэрэглэгч болсон. Тэгээд зогсолгүй эдийн засгийн хэрэглээг нь дэлхийд олборлогдож буй түүхий эдийн нийлүүлэлт хангаж дийлэхгүйд хүрч ашигт малтмалын үнэ богино хугацаанд огцом өссөн. Ингээд өмнө нь хүний хараанд төдийлөн өртөөд байдаггүй байсан Монголын ашигт малтмалын ордууд энэ удаад харин бусдын сонирхлыг хамгийн ихээр татах болсон нь бидний хувьд том завшаан болсон.

 

Хонг-Конгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг "Mongolia Energy Corporation Limited” компани нийт 6.1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 27.0 тэрбум Хонг-Конг доллар, Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Оюутолгойн ордын эзэмшигч Айвенхоу майнз компани 424.9 сая ширхэг хувьцаа гаргаж 5.6 тэрбум канад доллар, Хонг-Конгийн хөрөнгийн биржид Ухаа худгийн нүүрсний ордыг эзэмшдэг Mongolia Mining Corporation 650 сая доллар, Австралийн хөрөнгийн биржид "Хүннү Коал” 20 сая долларын санхүүжүүлэлтийг тус тус татаж байсан нь Монголчууд модонд орсныг бүрнээ илтгэнэ.

 

Гаднын хөрөнгө оруулагчдаас дутахааргүй Монголын толгой баячууд бүгд шахуу өөрийн гэсэн ашигт малтмалын ордтой чаддаггүймаа гэхэд хувьцаа эзэмшигч болох гэж уралдан гүйж байсан цаг. Иймээс лицензийн наймаа энэ үед их газар авсан. Олон ч хүн мөнгөтэй болсон бас олон ч хүн модоо барьсан. Гаднынхан мөнгөө үзүүлж ирээд орд газар олдож л байвал юуных нь хамаагүй авах гэнэ ялангуяа Хятадууд. Монголчуудын зан л юм хойно хэлсэн ярьсандаа байна гэж огт байхгүй. Өмнөх өдөр нь худалдан авагчтайгаа лицензийнхээ үнэ ханшыг яг таг тохирчхоод маргааш нь утсаа авахгүй алга болно. Бодвол хэтэрхий хямд үнэ хэлсэн болохоор авах гээд байна гэж хардаа биз. Харамсалтай нь сайхан цаг удаан үргэлжлээгүй. Одоо нөгөө үнээ нэмээд пээдийгээд байсан гар тохиролцсон үнэнээсээ арав дахин хямд үнэ хэлээд ч зарж чадахгүй байсаар улсад хураалгасан сурагтай.

 

Энэ үед маш олон ордууд уул уурхайн төсөл болон хэрэгжиж Монголын эдийн засагт маш том нэмэр болсон. Нийт экспорт 6 тэрбум доллар давж түүний 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 10 тэрбум доллар давж үүний үйлдвэрлэлийн салбарын 70 хувийг уул уурхайн салбал дангаараа бүрдүүлж байсан. Иймээс уул уурхайн салбар манай улсад ямар өөрчлөлт авчирсныг саяны хоёр статистик тодорхой харуулаад өгөх байх. Харамсалтай нь энэ том боломж, энэ их өсөлтийг бид бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй нь дэндүү харамсалтай.

 

Төр нь яг л лицензийн наймаачин шиг аашилсан. Хөрөнгө оруулагчтайгаа хийх тохиролцоогоо хэдэн сар жилээр хойшлуулна. Арай гэж ойлголцоход эргээд зан нь хувираад алга болчихно. Гэнэтийн ашгийн татвар, олон нэртэй хуулийн төсөл боловсруулж дээрэм шахуу зүйл хийнэ. Энэ мэт манай төрийн үл ойлгогдох харилцаа нээх удаагүй гаднын хөрөнгө оруулагчдыг бараг бүгдийг гарч явахад хүргэсэн. Монголтой харьцсан хэдэн жилийн хугацаанд хөрөнгө оруулагчид ихийг ойлгоо биз. Уул уурхайн төсөл болж хөгжсөн ихэнх ордын анхны хөрөнгө оруулагчид нь хувьцаагаа өөр бусдад шилжүүлээд бүгд Монголоос гараад явсан. Хөрөнгө оруулахаар сонирхож байснууд нь дүүрч хөрөнгөө оруулж бүтээн байгуулалтаа хийгээд эхэлцэн байсан Хүннү Коал, Фрофеси Коал, Айвенхой Майнс, Совт Говь Сандс, Би Эч Би Биллитон бүгд өөрийн эзэмшлийн хувьцаагаа хямдхан зараад Монголоос гарч явцгаасан. Хаа очиж Монгол компаниуд болох Мак, Энержи Ресурс, Петро Матад гэсэн дотоодын хөрөнгө оруулагчид нь зууралдаад явжил байна.

 

Бид уул уурхайн алтан үед бүгдээрээ уул уурхайд л хөрөнгөө оруулчихвал том гарын бизнес эрхлэгч, асар их хөрөнгийн эзэн болно гэж нийтээрээ гэнэн мөрөөдөж байж. Монголын хамгийн том бизнес эрхлэгчид нийлээд босгосон Энержи ресурс компани улсад 7-8 төрлийн татвар тогтмол төлнө. Эдгээрийн 5-6 нь ашиггүй ажилласан ч төлөх нөөц ашигласны, ус ашигласны агаарын бохирдол, гаалийн татвар зэрэг багтана. Мөн ашигтай ажиллавал орлогын албан татвар нэмэгдэнэ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дан Энержи Ресурс гэх компани 1 их наяд төгрөгийн татвар улсын төсөвт хуримтлуулсан байна. Дээр нь сум орон нутагт төвлөрүүлсэн татвар, хураамжууд нэмэгдэнэ. Мөн дотоодын 3500 аж ахуйн нэгжүүдээс 3.2 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийсэн байна. Уул уурхайн салбар нь бусад бизнесийн салбаруудыг бодвол харьцангуй хүнд аж үйлдвэрлэл тул энэ салбарын ажилчдын цалин хөлс бусад салбаруудаасаа хамгийн өндөр байдаг дээр 4000 ажлын байр бий болгосон байдаг. Ганц "Энержи Ресурс” ХХК-ын улс орондоо бүтээн бий болгосон үр өгөөжийг дурдахад л ийм байна. Харамсалтай нь "Энержи Ресурс” ХХК нь хөрөнгө оруулгчиддаа сүүлийн 5 жилд ганц мөнгөний ноогдол ашиг хувиарлаагүй байдаг.

 

Уул уурхай нь тухайн улсдаа өгөөж өндөртэй хэдий ч хөрөнгө оруулагчидад түмэн бэрхшээл дагуулдаг зовлонтой бизнес. Иймээс уул уурхайгаа түшиглэн хөгжиж чадсан Австрали, Чили улсын туршлагаас судлахад засгийн газар нь хөрөнгө оруулагчиддаа найр тавин хамтарч ажилладаг. Харин манай улсад хөрөнгө оруулагчид нь засгийн газрыг гуйдаг зүй тогтолтой болчхож. Эдийн засгийн хямралыг энэ олон уул уурхайн компаниуд нуруун дээрээ үүрсээр Монголын эдийн засгийг өнөөдөртэй учруулсан гавьяатнууд хэдий ч өөрсдөдөө бол нэг төгрөгийн ч ашиг хийж чадаагүй байдаг. 2017 он сайхан жил болж ашигт малтмалын үнэ буцаад сэргээд ирлээ. Эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа салбар нь ч уул уурхай л байна.

 

Энэ өсөлт хэр удаан үргэлжлэхийг сайн мэдэхгүй ч өмнөх үед хэрэгжсэн төслүүдээс өөрөөр ашиглалтанд орох уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийн нэрс огт сонсогдохгүй байна. Бодвол гаднынхан ч тэр, дотоодынхон ч тэр зүрх нь үхцэн юм билүү. Хамгийн сонирхолтой нь Өнөөгийн Монголын хамгийн том гэсэн бизнес эрхлэгчдээс дахиад уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол хэвээрээ юу гэж асуувал юу гэж хариулах бол?

 
24tsag.mn
 
Уул уурхайн салбар Монголд хөгжих ирээдүй үлдсэн үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани