Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“СЭХЭЭНД ХЭВТСЭН” УУЛ УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

0.76 хонконг доллар. Энэ бол Тавантолгойн ордын Ухаахудагийн хэсгээс нүүрс олборлож, баяжуулан Хятадын зах зээлд экспортолж буй Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монголиан майнинг корпорац”- ын ("Энержи ресурс”-ийн толгой компани) хувьцааны өчигдрийн ханш. Үндэсний компани олон улсын зах зээлээс хөрөнгө босгосон шинэ түүхийг нээсэн "Монголиан майнинг корпорац”-ын нэгж хувьцааг хөрөнгө оруулагчид 2010 онд 7.02 хонконг доллараар худалдан авч байлаа. Тухайн үед Монголын газрын хэвлийн баялаг гадаадын хөрөнгө оруулагчдын харааг булааж, боодол боодол "ногоон”-ы ашиг олох боломж гэж харагдаж байв. Тиймээс энэ компанийн IPO амжилттай болсон.

2011 он гарснаар "Монголиан майнинг корпорац”-ын хувьцааны ханш 10.66 хонконг долларт хүрлээ. Ийн гялалзтал өсөж явсан хувьцааны ханш гурван жилд 14 дахин буурав. Тус компани Ухаахудагийн уурхайд хайгуул хийх, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто зам барихад 1.1 их наяд төгрөг зарцуулжээ. Гэтэл төгрөгт хөрвүүлэн тооцвол энэ компани Хонконгийн хөрөнгийн биржид 643.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ бол Монголын төр засгийн дутуу тооцоолж, судалгаагүй гаргасан шийдвэрээс болж хохирогчдын нэг.

Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй 50 гаруй компани уг буруу шийдвэрийн улмаас хохирсон. Тэднийг хохироосон хэрэг явдал ийн эхэлсэн юм. Манай улсаас нүүрс экспортолдог "Саусгоби сэндс”-ийн хувьцааны хяналтын багцыг Хятадын төрийн өмчит "Шинхуа” компани худалдан авах хэлэлцээ эхлүүлснийг таслан зогсоохоор УИХ Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг 2012 оны хавар яаран батлав. Дэлхийн зах зээлээс ашиг олдог гол салбартаа их гүрний төрийн мэдлийн компанийг давамгай байдалтай оролцуулахгүй гэсэн бодлого нь зөв байсан ч манайхан хуульдаа дэндүү ярвигтай заалт олныг тусгасан байлаа. Хэтэрхий өмчирхсөн, зарим талаар өширхсөн заалтууд нь хөрөнгө оруулагчдын чихэнд "Монголоос явцгаа” гэсэн өнгө аястай сонсогдсон байх. Ингээд л хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулав. Оффисоо нээсэн зарим нь хаачихаад арилж өгөв. Хөрөнгө оруулахаар зэхэж байсан нэг хэсэг нь баялагтай хэрнээ хөрөнгө оруулалтын хязгаар тогтоогоогүй Мьянмар зэрэг орныг зорьсон.

Монголд төсөл хэрэгжүүлдэг компанийн хувьцааг эзэмшигчид нь яаран арилжиж эхлэв. Үр дүнд нь Австрали, Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд ашигт малтмалын төсөл хэрэгж үүлдэг бүх компанийн хувьцааны ханш огцом унасан. Хөрөнгө оруулагчдад найр тавигддаггүй, сав л хийвэл нармайг нь нээчих гээд байдаг Монгол хэмээх оронд үйл ажиллагаа явуулдаг тэдэнд төслөө үргэлжлүүлэх хөрөнгө босгоход зовлонтой байгааг уул уурхайн хурал, чуулганд оролцох бүртээ учирлаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг "хязгаарлах” хуультай, зарим улстөрчийн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх санаачилга зэрэгцэн газар авч, улмаар энэ төслийн далд уурхайн санхүүжилт бүрэн зогссон нь хөрөнгө оруулагчид үргэхэд ташуур нэмэв. Бас Хятадын зах зээлд нүүрсний үнэ буурч, Монголын экспортлогчид зах зээлээс шахагдаж байгаа нь нэрмээс боллоо. "Монголиан майнинг корпорац”-аас гадна Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монголиан энержи”, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Аспайр майнинг”, "Блина минералс”, "Женерал майнинг”, "Модун ресурс”, "Вояжер ресурс”, "Харанга ресурс”, "Занаду майнс”, Торонтогийн хөрөнгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сентерра гоулд” "Денисон майнс”, "Онтрэ гоулд” "Эрдэнэ ресурс девелопмент” зэрэг компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл "Тавантолгой”, "Багануур”, "Шивээ-Овоо”, "Шарын гол”, "Могойн гол” зэрэг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани уул уурхайн салбарт ажилладаг.

Гадаадын хөрөнгө оруулалтыг "хязгаарлах” хууль батлагдсанаас хойш "Эрдэнэ ресурс девелопмент”-ийг эс тооцвол Монголд уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа ихэнх компанийн хувьцааны ханш "өндийсөнгүй”. "Эрдэнэ ресурс девелопмент” компанийн ерөнхийл өгч Петер Акерли "Алтаннар ордын алтны агууламжийг танилцуулсны дараа компанийн хувьцааны ханш 100 хувиар өсчихөөд байна. Хувьцааны ханш хоёр дахин өссөн ч гурван жилийн өмнөхөөсөө доогуур хэвээр байгаа” гэж ярьсан юм. МICС брокер дилерийн компани гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын хувьцааны ханшийн өсөлт, бууралтыг уул уурхайн индексээр 2012 оны төгсгөл хүртэл гаргаж байсан. 25 компанийг багтаасан энэ индекс 2011 оны эхээр 255.93 нэгж байсан бол 2012 оны төгсгөлд 82 болж, гурав дахин буурсан билээ. Энэ нь компаниудын хувьцааны ханш гурав дахин буурсан гэсэн үг. Мөн Рейтингийн үнэлгээ хийлгэдэг компаниудын зээлжих зэрэглэл буурсаар байна. Тухайлбал, "Монголиан майнинг корпорац” компанийн зээлжих зэрэглэлийг Moody’s агентлаг "өндөр эрсдэлтэй”-гээс "маш өндөр эрсдэлтэй” гэсэн ангилал руу бууруулав.

Монголын төр алдаагаа ухамсарлан, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль баталсан ч хөрөнгө оруулагчид болгоомжилсон хэвээр байгаа бололтой. Хөрөнгө оруулалтын орчинд нааштай өөрчлөлт гаргасангүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 40 хувийн бууралттай байсаар, өнгөрсөн оныг үдлээ. Засгийн газар хөрөнгө оруулалтыг хязгаарлах биш, дэмжихээр болсноо олон улсад ойлгуулахаар чармайн ажиллаж байна. Тэд Пи Ар агентлаг хөлслөн улсаа гадаадад сурталчлуулж байгаа. Гэвч шинжээчид "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд Монголын Засгийн газар "Рио Тинто”-д хатуурхахгүй байх нь "сэхээнд хэвтсэн” уул уурхайн хөрөнгө оруулалтыг сэргээхэд илүү нөлөөлнө гэж ярьж байна.


 Т.ЭНХБАТ

MONGOLNEWS

“СЭХЭЭНД ХЭВТСЭН” УУЛ УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани