Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн нөөцийн харти ба Нөөцийн засаглалын дотоод үндэс – ЖОР 2

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХАРТИ

Уул уурхайн мэдээллийн нэгдсэн портал сайт Орд.мн нь та бүхэнд ОУ-ын Байгалийн нөөцийн хүрээлэнгээс /Natural Resource Governance Institute/ эмхтгэн гаргасан Байгалийн нөөцийн хартиг орчуулгийн багийн зөвшөөрөлтэйгээ хүргэж байгаа билээ.

Нөөцийн засаглалын дотоод үндэс – ЖОР 2

Нөөцийн засаглал нь шийдвэр гаргагчдыг мэдээлэл бүхий олон нийтийн өмнө үйл ажиллагаагаа тайлагнах, хариуцлага хүлээдэг байхыг шаарддаг

Төр иргэдийн нэрийн өмнөөс байгалийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлдэг учраас Засгийн газар иргэдэд байгалийн нөөцийн талаархи аливаа шийдвэрийг тайлагнадаг болохоос нааш нөөц баялаг тогтвортой хөгжил авч ирэх боломжгүй юм. Үйл ажиллагааны байнгын хяналтыг хэрэгжүүлснээр авлигалтай тэмцэх арга хэмжээ авах, Засгийн газрын бүх шат түвшинд үйл ажиллагааг идэвхижүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашлаад, гагцхүү одоо байгаа болон ирээдүйд бүрдэх Засгийн газрыг энэхүү хяналтаар дамжуулан зорилгын хувьд нэгтгэж чадсан тохиолдолд л Эрдэс Баялгийн Салбарын Үндэсний Стратеги хүчин төгөлдөр хэвээр үлдэх боломжтой.

Шийдвэр гаргах хэлхээний бүх түвшинд мэдээллийн ил тод байдлыг хангах : Эдийн засгийн бусад хэлбэрийн үйл ажиллагаатай харьцуулахад нөөцийн олборлолт, орлогын удирдлагын асуудал ихэнхи иргэдийн амьдралаас хол байдаг. Шийдвэр гаргах хэлхээ нь авлигалын нөхцөл бүрдүүлж, менежментийн хангалтгүй хэрэгжилтийг хайцайлах зэрэг асуудал үүсгэдэг учраас хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байх талтай.

Хариуцлагатай байдлын хамгийн чухал урьдач нөхцөл бол ил тод байдлыг хангах асуудал. Гэсэн хэдий ч хэсэгчилсэн, бүрэн бус мэдээллэр хангах нь хангалттай биш юм. Засгийн газраас шийдвэрийн хэлхээний бүхий л шийдвэрийг бүрэн, цогц мэдээллийн хамтаар нээлттэй болгох ёстой. Жишээ нь орлогын мэдээ баримтыг татвар ногдуулах орлого болон оногдуулах татварын хэмжээний хамт мэдээллэж болно. Ийм төрлийн мэдээлэл байршил, төсөл, бүтээгдэхүүний төрөл зэрэг нарийвчлалийн зохиомжит түвшинд нээлттэй байх нь зүйтэй. Дээрээс нь цахим өгөгдөл шилжүүлэх стандартын дагуу хамтран баталсан Мета дата (өгөгдөл, түүний хэлбэр нь компютерт автоматаар ачааллах боломжтой өгөгдөл) нь мониторингийн ажлыг хөнгөвчлөнө. Үүнээс гадна эрдэс баялгийн активт хөрөнгө оруулж байгаа болон үнийн санал ирүүлсэн, мөн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэрийг тэдгээрийн жинхэнэ өмчлөгч мэдээллийн хамт нийтэлснээр мониторингийн үйл ажиллагааг, шаардлагатай татварын дэглэмийн хэрэгжилтийг хөнгөвчилнө.

Төрийн өмчит үндэсний компаниуд нь хувийн компаниудтай ижил хэмжээнд ил тод байдлыг хангах наад захын шаардлагыг биелүүлэх шаардлагатай. Төрийн өмчит үндэсний компаниуд мөн стратеги, зарлагын төлвийн хүрээнд мөн ил тод байх шаардлагатай бөгөөд олон нийтийн сонирхол илүү нээлттэй ажиллахыг ч шаардах боломжтой.

Захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, геологийн судалгаа, кадастр, нөөц бүхий газрууд, түүнчлэн эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэгт тайлан бэлтгэж, мэдээллийг хүртээмжтэй болгох хэрэгтэй. Мөн төрийн өмчит үндэсний компаниудаас байгуулагдсан гэрээнүүдийг нийтлэж, цахим хэлбэрээр ашиглах боломжтой болгох шаардлагатай.

Салбарын удирдлагын хүрээнд үндэсний нягтлан бодох бүртгэл, мониторинг, орлогын удирдлага, зарцуулалт зэрэг мэдээллүүдийг нээлттэй болгох нь чухал. Энэ мэдээллүүд нь Засгийн газрын гаргасан санхүүгийн журмуудтай харьцуулагдах боломжтой. Хуримтлалын сангууд нь дээд зэргийн ил тод байд байх шаардлага хангасан, ялангуяа төсөвт тусгаагүй үйл ажиллагаанд дээрхи шаардлагыг дээд хэмжээнд биелүүлэх ёстой. Сангийн удирдлага нь тайлан баланс, мөнгөн гүйлгээ, төлбөр хүлээн авагч, аудитын талаархи мэдээллийг нийтлэх үүрэгтэй.

Засгийн газраас төлбөрийн гүйцэтгэл, зарцуулалтыг нийтэд нээлттэй болгохоос гадна шийдвэр гаргах хэлхээний бүх түвшин дэх холбогдох журмуудын ил тод байдлыг мөн хангах ёстой. Олон тохиолдолд Засгийн газрууд эдгээр журмуудаас нэлээдгүй хэсгийг томоохон гэрээ хэлцлүүдэд олон нийтийн анхаарлаас гадуур оруулсан байдаг. Оролцогч талууд гэрээний зүйл заалт зохиохоосоо илүүтэй шууд хялбархан харж болох нөхцөл шаардлагыг хууль тогтоомжид аль болох нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Гэрээний дагуу олгогдосон аливаа концесс хуульчлагдсан стандарт нөхцөлд нийцээгүй тохиолдолд хууль тогтоох эрх мэдлийн байгууллагад мэдэгдэж, тэндээс зөвшөөрөл авах ёстой. Нэн тэргүүнд гэрээнд нууцлалын асуудал тусгасан заалт оруулахаас зайлсхийж, гэрээг олон нийтэд нээлттэй байгуулах ёстой. Олон нийтийн мэдээлэл авах эрх үндэсний болон олон улсын олон конвенциор хамгаалагдсан байдаг ба хуулиар хориглосноос бусад тохиолдолд Засгийн газрын мэдээлэл ил тод байх шаардлага тавьсан хууль тогтоомж батласан орнуудын тоо нэмэгдсээр байна. Нийгмийн гишүүд /иргэд/ тэдэнд нөлөөлөх гэрээ, хэлцэлд хяналт тавихаас урьдаар байгалийн нөөцийн олборлолт явуулах эрхийг шилжүүлсэн гэрээг батлах эрсдлийг бууруулах үүднээс Засгийн газар энэ төрлийн журмуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Ил тод байдлыг нэмэгдүүлэх нь Засгийн газар, бизнес эрхлэгчдэд ч мөн эерэг үр дүнтэй. Ил тод байдлын шаардлага нь шаардлага хангасан мэдээ мэдээлэл цуглуулах, боловсруулах өртгийг багасгаж, тэдгээр мэдээллийн үнэн зөв байдлыг нэмэгдүүлэх үр дүнтэй мэдээллийн менежментийн систем бий болгоход түлхэц болдог.

Эдгээр нь Засгийн газрын дараахи үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал. Үүнд: удирдлагын түвшний шийдвэрийг мэдээллэх, иргэн, аж ахуй нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний нөхцлийн чанарыг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагаанд хариуцлагын тогтолцоог хүчтэй болгоход дэмжлэг үзүүлэх. Түүнээс гадна компаниуд өөрийн үйл ажиллагаа эрхлэх салбартаа олон нийтийн хүлээлтийг зохицуулах шаардлагатай тулгардаг: ил тод байдлыг үр дүнтэй хэрэгжүүлснээр үл итгэх явдлыг багасгаж, "үйл ажилагаа эрхлэх олон нийтийн зөвшөөрөл”-ийг бэхжүүлдэг.

Институцуудын чиг үүргийг тодорхой тогтоож өгөх : Үйл ажиллагааны чиг үүрэг, стандартыг маш тодорхой тогтоож өгснөөр олон нийт Засгийн газрын аливаа арга хэмжээнд хяналт тавих боломжтой болно. Эрх бүхий албан тушаалтнуудад тавьж байгаа нийгмийн хүлээлт, тэдний ёс суртахууны үнэт зүйл, стандарт болон хууль тогтоомжид заасан байдал л аливаа шийдвэр гаргах явцыг чиглүүлэх учиртай..

Үүрэг хариуцлагаа хангалтгүй хэрэгжүүлсэн байгууллагыг татаж авч хянадаг бие даасан аудит гэх мэт гүйцэтгэх байгууллага, эсвэл бүтэц буй болгон хариуцлага хүлээх байдлыг тодорхой болгож байж Засгийн газар үүргээ сайн хэрэгжүүлнэ.Түүнчлэн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах шаардлагад тохиромжтой хариу арга хэмжээ авахын тулд Засгийн газрын институциуд үр дүнтэй шийдвэр гаргах чадамжтай байх ётсой – хэрэв засаглалыг сайжруулахыг зорьж байгаа бол хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд илүү их чадавхи шаардлагатай. {Жор 1-ээс чиг үүрэг, хариуцлагын орчин, институтиудын чадавхи хэсгийг мөн харна уу}

Засаглалыг сайжруулахыг шаарддаг, мэдээлэл бүхий иргэдийг дэмжих, тоог нэмэгдүүлэх: Мэдээллээр хангах үйл ажиллагаа нь Засгийн газрын шийдвэр үйл ажиллагааг хянах, шүүмжлэлтэй хандах чадвартай хослох ёстой. Шашин, шинжлэх ухаан, мэргэжлийн болон олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл зэрэг иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг энд нэн чухал. Эдгээр байгууллагууд үр дүнтэй ажиллахын тулд Засгийн газраас тусгаар байж, санхүүгийн эх үүсвэр болон илэрхийлж буй ашиг сонирхлын талаархи мэдээллээ нээлттэй байлгах ёстой. Үүний зэрэгцээ Засгийн газраас иргэний нийгмийн эрхийг хамгаалах, бэхжүүлэх ёстой бөгөөд энд хэвлэл мэдээллийн байгууллагуудад аливаа дарамт, шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулах эрхийг олгох мөн хамаарна.

Холбогдох кэйс : Шийдвэр гаргах хэлхээний дундаас хууль тогтоох байгууллагын хяналт сул байгааг тогтоосон байдаг. Байгалийн Нөөцийн Засаглалын Индекс орсон 31 улсаас Ботсвана, Өмнөд Тимор зэрэг улсуудад гэрээ байгуулах, лиценз олгох процесст тавих хяналт сул байсан бол 29 улсад байгалийн нөөцийн орлогод тавих хяналт маш хязгаарлагдмал байгааг тогтоосон байна.

Revenue Watch Institute, 2013

Гүйцэтгэх эрх мэдлийн хяналтыг хэрэгжүүлэхэд хууль тогтоох байгууллага нэн чухал. Хууль тогтоох байгууллага нь Засгийн газар болон бусад байгууллагын үйл ажиллагаанд аудит хийж мөн олон нийтийн санаа бодлыг дамжуулах дамжуулагч болж өгдөг. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоох байгууллага олборлох салбарын талаархи сайн ойлголт, чадавхитай байх, ашигт малтмал олборлолтын менежментийн нарийн зохицилдлогооны талаар найдвартай зөвлөгөө авах боломжтой байх ёстой.

Мэдээлэлтэй бүхий иргэд мөн Засгийн газартай үндэсний стратегийн чиглэлээр хэлэлцэх чадвартай байх ёстой. Мөн байгалийн нөөцийн засаглалын иргэдийн сайн сайханд хөрвөх ач холбогдлоос шалтгаалан олон нийтийн хүлээлтийг зохицуулах асуудал чухал. Энд Засгийн газар, иргэний нийгэм хоорондын үр дүнтэй харилцан мэдээлэх стратеги, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.

Хууль тогтоомжын хэрэгжилтийг хангах : Эцэст нь, хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн хамтаар Засгийн газар нь хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх чадвар, улс төрийн хүсэл зориг шаардах хариуцлага, ял шийтгэлийг ноогдуулах хүчин чармайлт гаргах ёстой. Чадварлаг, бие даасан шүүхийн тогтолцоо бол үүний ноён нуруу юм. Шүүх засаглалын хүчтэй үйл ажиллагаагүйээр авлигал, гэмт үйлдэл нэмэгдэнэ.


Байгалийн нөөцийн харти ба Нөөцийн засаглалын дотоод үндэс – ЖОР 2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани