Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний тээвэрлэлт 2-3 дахин буурчээ

Нүүрсний тээвэрлэлт 2-3 дахин буурчээГашуунсухайтын хилийн боомтоор хоногт 1000-1500 хүнд даацын автомашин нүүрс тээвэрлэн нэвтэрдэг байсан бол энэ оны 7-р сараас хойш нүүрсний тээвэрлэлт огцом буурчээ. Сүүлийн 4 сар Гашуунсухайтын хилийн боомтоор хоногт 500-600 хүнд даацын автомашин нүүрс тээвэрлэн нэвтэрсэн байна.

Гашуунсухайтын боомт 14 терминалтай. Үүнээс 6 терминалаар уул уурхайн бүтээгдэхүүнийг урд хөрш рүү нэвтрүүлдэг. Тодруулбал Оюутолгойн зэсийн баяжмалыг 2 терминалаар, Тавантолгойн бүлэг ордоос экспортоор гарч буй нүүрсийг 4 терминалаар гаргадаг. Хилийн нэг терминалын шалган нэвтрүүлэх хугацаа дунджаар 1 минут байдаг байна. Харин БНХАУ-ын тал хоёр теминалаар таталт хийдэг. Өөрөөр хэлбэл Монголын тал хилийн хяналт бүхий 6 замаар нүүрс, зэсийн баяжмалаа урд хөршид нийлүүлдэг боловч хүлээн авагч тал хоёр замаар татан авалт хийж буйгаас 120-140 км урт үргэлжлэх хүнд даацын автомашины цуваа Гашуунсухайтын хилийн боомт орчимд үүсэх болжээ.

Энэ жил нүүрсний экспортоос олох орлого 1 тэрбум ам.долларыг давсан. 2018 онд урд хөршийн зах зээл дээр нүүрсний эрэлт нэмэгдэж ханш хэвээр хадгалагдах таамаглал бий. Тиймээс хоёр улсын Засгийн газрын түвшинд Гашуунсухайтын хилийн боомт дээр үүссэн нөхцөл байдлыг нааштайгаар шийдэх чиглэлд хэлэлцээр хийхийг нүүрсний компаниуд болон Монгол-Хятадын хооронд нүүрс тээвэрлэдэг жолооч нар хүсч байна.

Зовлон нэгт 7090 жолооч

Монгол-Хятадын хооронд нүүрс тээвэрлэдэг албан ёсны бүртгэлтэй 7090 жолооч бий.  Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэдэг жолооч нар захиалагч Хятадын компанид нүүрсээ хүргэж өгөөд 2000-2200 юанийн цалин авдаг. Харин Цагаан хадны дамжин өнгөрүүлэх цэгээс нүүрс тээвэрлэж урд хөрш рүү гаргавал 1000-1200 юань авна. Өмнө нь жолооч нар сард 4-5 удаа тээвэрт явж боломжийн мөнгө олдог байсан бол энэ оны 7-р сараас БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулж үүнийг дагаад тээврийн жолооч нар сард 2 удаа хилээр нэвтрэх болжээ. Тэд Гашуунсухайтын хилийн боомт дээр 10-14 хоног саатсаны эцэст нүүрсээ Хятад руу гаргаж захиалагч талд нийлүүлдэг аж. Хилийн боомт дээр үүссэн түгжрэлээс шалтгаалж тээвэрт явж олдог хэдэн төгрөгөө хүнсэндээ зараад цөөн хэдийг нь ар гэртээ явуулдаг тухай жолооч нар ярьж байлаа. Хилийн боомт дээр дарааллаа хүлээн зогсох жолооч нарын дийлэнх хувь нь Үндэсний их баяр наадмаас хойш гэртээ хариагүй аж.

Нүүрсний татан авалт буурсныг УЛС ТӨР-тэй холбоотой гэж харддаг

Дөрөвхөн сарын өмнө хоногт 1000-1500 нүүрс ачсан автомашиныг ямар нэгэн асуудалгүй нэврүүлж байсан хилийн боомт дээр урт дараалал үүсэх болсон нь УЛС ТӨР-тэй холбоотой гэж жолооч нар харддаг аж. Хятадын эсрэг байр суурь илэрхийлдэг улс төрч ерөнхийлөгчөөр сонгогдож, дипломат харилцааг үл тоосон мэдэгдэл хийснээс урд хөршөөс ийнхүү сануулга авсан гэж үздэг байна. Монголчууд бид нүүрсний баялаг нөөцтэй хэмээн бахархан ярьдаг боловч манай улсын нүүрсний нөөц Хятадын гангийн үйлдвэрүүдийн хэрэглээний дэргэд дэндүү бага гэдгийг анзаарч хардаггүй. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэгч Тавантолгойн орд БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн нийт хэрэгцээг 2-3 сар хангахад л хүрэлцэнэ. Тиймээс нүүрсээ зарахгүй гэж гэдийх бус үнэд хүргэж борлуулах нь эдийн засагт ашигтай. Гашуунсухайтын боомт дээр үүссэн энэхүү асуудлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд анхааралдаа авч нааштайгаар шийдэх шаардлагатай байна гэдгийг тээвэрчид ярьж байлаа. Монгол жолооч нар "Мими” гэх мансууруулах бодис хэрэглэж, хилээр мах, эмийн ургамал хууль бусаар нэвтрүүлэх болсон учир хилийн хяналт чангарч, үүнийг дагаад нүүрсний тээвэрлэлт саармагжсан тухай мэдээлэлдэг боловч баримтаар нотолсон зөрчил гарч байгаагүй гэж тээвэрчид хэлж байсан юм.  

Г.Дугар


 
Zaluu.com
Нүүрсний тээвэрлэлт 2-3 дахин буурчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани