Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стратегийн орд уу? Стратегийн түүхий эд үү?

Уул уурхай Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд асар их боломжийг бий болгож байсан, одоо ч ач холбогдол нь хэвээр байгааг зөвхөн Эрдэнэт, ОТ төслөөр жишээ болгож болно. Уул уурхайгаас олсон хөрөнгөөр бусад салбараа өөд татах санхүүгийн бололцоог бий болдог. Энэ бол дэлхийн жишэг. Тиймээс улс орнууд уул уурхайн салбарт  цогц шинэчлэлт хийхийг зорих болжээ.

Энэ салбарт цаашид хийх нөр их ажлыг нэг үгээр илэрхийлбэл "Уул уурхайн Засаглал”-ыг зөв тогтоох явдал бөгөөд тэр нь

  • байгалийн нөөцийг хайж олох,
  • олборлох,
  • ашиглах,
  • уул уурхайн орлогыг эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд зарцуулах
  • уул уурхайн орлогоос сан бүрдүүлэх, түүнийгээ  хойч үедээ зөв хөрөнгө оруулалт болгон үлдээх гээд өргөн цогц асуудал юм.

Уул уурхайн засаглал тогтооход иргэний нийгэм, орон нутгийн оролцоо чухал байдаг.

Уул уурхайн салбарт томоохон өөрчлөлт хийхийн  тулд энэ салбарт өнгөрсөн 10-15 жилд  хийсэн алдаа оноогоо дэлхийн стандарт ойлголтоор шүүн тунгаах хэрэгтэй гэж бодож байна.

Уул уурхай чухал нь чухал. Гэхдээ уул уурхайн ач холбогдлийг суперциклийн нөлөөн дор хэтрүүлэн үнэлж бүр улс төржүүлсний үр дүнд бидний монголчууд 2007 оноос  "Стратегийн орд” хэмээх улс төрийн сэдэвтэй болсон байдаг.

"Стратегийн ордын талаар ойлгомжгүй зүйл их. Тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар  бодлого, чиглэл байхгүй. Тиймээс тодорхой ажил хийхэд бэрх гэсэн тайлбарыг мэргэжлийнхэн хийдэг”.

Улс орноо хөгжүүлэхэд ихэд чухал хэмээн зарим ордыг стратегийн орд гэж нэрлэсэн байж таараа. Тэглээ гээд Монголын стратегийн ордод хөрөнгө оруулалт орж ирсэнгүй.  Олон шалтгаантай хэдий ч яагаад  гэдэгт хариу олоход дараахь мэдээлэл тус болж магадгүй юм.

Интернэтээр Стратегийн орд (Strategic Deposits) гэсэн үг бичээд хайлт хийвэл голчлон Монголын талаар, хааяа нэг Оросын хуучирсан мэдээлэл гарч ирнэ. Цааш нь лавшруулаад байвал "Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүйг анзаарч харин дэлхий дээр уул уурхайн "Стратегийн болон Критикал түүхий эд” (Strategic and Critical minerals) гэсэн ойлголт байдаг тухай мэдэж болно.

Уул уурхайд дэлхий ертөнц юуг "стратеги” гээд байна вэ,  Стратегийн болон Критикал түүхий эд гэж юу вэ?

  1. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо юм. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. 1939 онд "Стратегийн түүхий эдийн хууль” гэдгийг гаргаж байсан байна.
  2. Зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг Эрэлт ихтэй буюу Критикал түүхий эд гэдэг.
  3. Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй Критикал түүхий эд гэдэгт хамаарна. Эрэлт ихтэй Критикал түүхий эд заавал Стратегийн түүхий эд байх албагүй байдаг.

Өнөө цагт стратегийн түүхий эд  гэдэгт газрын тос, байгалийн хий хамаарч байгаа харагдана.

Уул уурхайн бусад түүхий эд стратегийн түүхий эд гэдэгт үндсэндээ хамрагдахгүй байна даа.  Учир нь:

  • металл болон метал бус эрдэс түүхий эд геологийн хувьд дэлхий дээр тархац сайтай.  Нөөц элбэг. Шинэ шинэ ордууд нээж болох нь тодорхой, энэ нь зөвхөн геологи хайгуульд хийх хөрөнгө оруулалтаас хамаарч буй гэж үздэг. Европт гэхэд геологийн салбарт оруулж байгаа нийт хөрөнгө оруулалт Европын сансар судлалын санхүүжилтээс 5-6 дахин бага байгаа.
  • Нийлүүлэлт нь тасалдаж мэдэх Критикал түүхий эдийн олдоц нь орд газрууд ховордсноос бус харин тухайн түүхий эдийг нийгэм улс төрийн тогтворгүй орчинд байгаль, экологид ээлтэй бус технологиор, үнэ өртөгийн хувьд үр ашиггүй олборлохоос  шалтгаалж  байгаа гэж үздэг.

Критикал түүхий эд  нь 20 гаруй нэр төрөл байна. 

Европын Холбоо Критикал түүхий эд гэдэгт дараахь 20 элементүүдийг хамруулж байна.

Стратегийн орд уу? Стратегийн түүхий эд үү?

АНУ критикал түүхий эд гэдэгт дараахь 23 элементүүдийг  хамруулж байна.

Стратегийн орд уу? Стратегийн түүхий эд үү?

Критикал түүхий эдийн талаар АНУ-Европын Холбоо-Япон нь  гурвалсан уулзалтуудыг идэвхтэй байнга хийдэг, нэгдсэн нэг жагсаалттай болох тухай ч яригддаг. Критикал түүхий эдийн жагсаалт нь түүнийг орлуулагч материал, технологийг хөгжүүлэх шинжлэх ухааны чиглэл, санхүүжилтийг шийдвэрлэхэд хэрэгтэй байдаг байна.

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралаа авч явахын тулд хэрэглэдэг химийн элемент 1980-аад онд 10 гаруй байж. Одоо техник технологи хөгжихийн зэрэгцээ хүмүүсийн амьдралын дундаж түвшин өссөнтэй холбоотойгоор  хэрэглэдэг химийн элементийн тоо төрөл ихээр нэмэгджээ. Иймээс критикал түүхий эдийг ихээр анхаардаг болсон байна.

1980-аад  онд хэрэглэж байсан элементүүдийг ногоон өнгөөр, өнөөдөр хэрэглэгдэж буй нэмэлт элементүүдийг шар өнгөөр үзүүлжээ.

Стратегийн орд уу? Стратегийн түүхий эд үү?

Ялангуяа тогтвортой ногоон хөгжил чухалчлагдаж байгаа өнөө цагт хамгийн их эрэлттэй байх түүхий эд гэдэгт дараахь эрдэс түүхий эд орж байна. 

Стратегийн орд уу? Стратегийн түүхий эд үү?

Критикал түүхий эдийг олборлогч-үйлдвэрлэгч орнуудыг үзүүлбэл 

Стратегийн орд уу? Стратегийн түүхий эд үү?

Дээрхээс уул уурхайн салбарт юуг "Стратеги” гэж үзэх дэлхийн ойлголт бидний монголчуудын "стратеги”  хэмээн улс төржихөөс тэс өөр гэдгийг мэргэн уншигч Та олж харсан гэж найдаж байна. 

Монголд критикал түүхий эдийн ордууд олдож л таараа. Тусгайлсан төрийн бодлого (геологи хайгууль болон хөрөнгө оруулалт татах зэрэг ) хэрэгтэй болсон санагдана. Мэддэгээр нь алт, зэс, төмөр, нүүрсээ улс төржүүлээд "стратеги” хэмээн андуураад байна уу даа гэж санаа зовох юм.

Уул уурхай дахь "стратеги”-ийн тухай ойлголтоо дэлхийн жишэгт ойртуулж, ижилсүүлэхгүйгээр, өөрөөр хэлбэл стратеги нэрийн дор улс төржсөн хэвээр үлдвэл Монгол улс хөгжлийн асар их бололцоог алдсаар байх болов уу даа.

Эх сурвалж : МУ-ын 18 дахь Ерөнхий сайд, ЭЗ-н ухааны доктор М.Энхсайхан /paxmongolica.org/

Нийтлэлч :  Э.Батсайхан /MBA/



Стратегийн орд уу? Стратегийн түүхий эд үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани