Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Жигжид:Уул уурхайг татварын бодлогоор дэмжиж байна

Р.Жигжид:Уул уурхайг татварын бодлогоор дэмжиж байна"Coal & Metals Mongolia 2016” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн Корпорэйт Конвэйнш төвд  эхэллээ.
 
Тус чуулганд уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид, УУЯ, Эрчим хүчний яамны нийт 500 гаруй төлөөлөгч оролцож байна. "Гложекс" компаниас тус олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганыг 6 дахь жилдээ зохион байгуулав.
 
Энэ жилийн хувьд "Coal Mongolia”, металлын салбарын Metals Mongolia болон уул уурхайн тоног төхөөрөмжийн  "MineTech” үзэсгэлэнг нэг дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
 
Чуулганд Хятад, Казахстан, Австрали, Японы төлөөлөгчид түлхүү оролцож байна.
 
Уул уурхайн сайд Р.Жигжид "Coal & metals Mongolia 2016” хурлыг нээж үг хэлэхдээ, "Хэдийгээр сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ суларч буй ч манай уул уурхайн салбар 2015 онд төсвийн орлогын 18 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 80 хувийг дангаараа бүрдүүллээ. Энэ нь чамгүй амжилт бөгөөд уул уурхайн салбарт ажиллаж буй нийт уурхайчид, аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
 
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулж,  нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал болон ашигт малтмалын нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тооцох алхам хийснийг энд дурдах нь зүйтэй. Түүнчлэн Оюутолгойн алт, зэсийн ордын ил уурхай амжилттай ажиллаж, далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэлийг бүрэн базаагаад байна.
 
Салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэхэд үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай цаг үед бид ирээд байна. Тиймээс төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн хангамжийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх нь чухал юм.
 
Засгийн газрын зүгээс энэ бүхэнд анхаарч татварын бодлогоор дэмжих арга хэмжээг авч байна” хэмээн онцолж хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийг уриалсан юм.
 
Уул уурхайн сайдын илтгэлийн дараа Монгол Улсын сайд М.Энхсайхан "Нүүрс ба эрчим хүч” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ Тавантолгойн орд, Тавантолгойн цахилгаан станц, Шивээ Овоо төслийг онцолсон юм.
 
Монгол Улсын сайд М.Энхсайхан ярихдаа, "Популистууд, УИХ-ын гишүүд цаг хугацаа мөнгө, зах зээл ширүүн өрсөлдөөн гэдгийг ойлгодоггүй. Тэд өөрсдийнх нь гаргасан шийдвэрээс болж эдийн засаг суларч буйг мэдэрдэггүй. Өнөөдрийн үнэ маргааш байхгүй шүү дээ. Алгуурласаар байгаад олох ашгаа агаарт цацдаг. Шивээ Овоо төслийг ирээдүйд ихээхэн үр ашиг авчрах төсөл гэж харж байна.
 
Ер нь аливаа төсөл амжилттай хэрэгжихэд хөрөнгө оруулалтын өгөөж нь чухал. Тавантолгойн төслийн хувьд нүүрсний үнэ нэг тонн нь 80 ам.доллар байна гэж анх тооцож байсан ч уг төсөл амжилтад хүрсэнгүй. Эл ордын хувьд хэрэглэгчдэд хамгийн ойр байрладгаараа онцлогтой бөгөөд олон давуу чанараа өнөөдөр ч гээгээгүй.
 
Гагцхүү хэзээ өгөөжийг нь хүртэх вэ гэдэг нь сонин байна. Тавантолгойн цахилгаан станцын хувьд ажил үргэлжилж байна. Боломжит 25 хөрөнгө оруулагчид санал хүргүүлснээс Японы Марубени корпорацтай хамтран ажилахаар тохиролцсоныг та бүхэн мэднэ.
 
БНСУ, Япон улс нийт эрчим хүчний 70 хувийг ультра супер критикал гэдэг технологийг сонгон үйлдвэрлэж байна. Эл технологи нь  нүүрс төрөгч бага ялгаруулдагаараа онцлогтой. Харин Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах цахилгаан станц хэрэглэгчийн тоо цөөн байгаагаас үүдэн дээрх технологийг сонгох боломжгүйд хүрсэн. Иймд саб критикал технологийг сонгоод байна” гэлээ.
 
 "Coal & Metals Mongolia -2016” чуулганд Хятадын ТОП-50 компанийн нэг "Шангси Кокинг Коал Сэйлс”-ийн ерөнхий захирал Фан Веншенг Хятадын коксжих нүүрсний нөөц, зах зээл, өрсөлдөөний орчин, коксжих нүүрсний үнийн чиг хандлага болон Монгол-Хятадын коксжих нүүрсний компаниудын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл тавихаар хүрэлцэн иржээ.
 
Хятадын Шангси муж дахь коксжих нүүрсний томоохон ордуудыг эзэмшдэг тус компани  жилд 120 сая.тонн нүүрс угаах хүчин чадалтай 28 үйлдвэртэй бөгөөд 200 орчим сая тонн нүүрс олборлон, борлуулдаг байна.
 
 Яг одоо уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж байна.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Р.Жигжид:Уул уурхайг татварын бодлогоор дэмжиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани