Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Энхбаяр: Монгол ахан дүүс ээ, байгалийн баялагтаа, эх орондоо эзэн болцгооё!

Н.Энхбаяр: Монгол ахан дүүс ээ, байгалийн баялагтаа, эх орондоо эзэн болцгооё!

 

МАХН, Иргэний зориг ногоон нам, МҮАН, Монголын ногоон нам зэрэг улс төрийн хүчнүүд нийлж УИХ-д Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тулган шаардах бичгийг хүргүүлж байгаа талаараа гуравдугаар сарын 22-нд мэдэгдсэн билээ. Улс төрийн намууд Үндсэн хуулийн 6-дугаар зүйлийн 6.1-нд заасны дагуу баялгийн эзэн- Монголын ард түмэн,өөрийн баялгийг мэдэх шийдэх эрхтэй гэж заасныг сануулан өнөөдөр /2018.03.30/ дахин хэвлэлийн бага хурал хийлээ.

Намууд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах найман үндэслэлийг танилцууллаа. Тухайлбал, Монголын тал баялгийнхаа эзэн нь биш болсон, Монголын тал ногдол ашиг авах боломжгүй болсон, Үндсэн хууль давсан, олон улсын хууль, хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон гэж үзэж байгаа аж. Мөн усын асуудлыг буруу зохицуулснаас үүдэн Монголын говь нутаг элсэн цөл болон хувирах аюултай нөхцөл бүрдсэн, Хөрөнгө оруулалтын муу жишгийг тогтоосон гэрээ болсон, Ашиг сонирхлын зөрчилтэй гадаадын байгууллагын зөвлөгөөнөөр байгуулсан гэрээ, Зэс хайлуулах буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусгагдаагүй үндэслэлүүдийг баримт нотолгоотойгоор дэвшүүлэн тавьж байгаа юм. Намуудын дарга нарын байр суурийг хүргэж байна.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

– МАХН энэхүү гэрээг хийхээс өмнө УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайд С.Баяр нарт анхааруулж байсан. Ийм ашиггүй муу гэрээ байгуулж болохгүй гэж. Харамсалтай нь гэрээг байгуулсан. Оюутолгойн баялаг бол 400 тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялаг юм. Энэ ордыгоо эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв. Гэхдээ Монголд ямар ч ашиггүй. Монгол Улс өөрийнхөө баялгийг эргэлтэнд оруулахдаа өртэй болох гээд байна. Ямар гэрээ ийм байдаг юм бэ.  Үндсэн хуульд байгалийн баялаг нь  ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэтэл УИХ-ын гишүүд гадаадынханд үйлчилж, луйврын гэрээ байгуулсан. Тухайн үед бид эсэргүүцэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Ч.Сайханбилэг Дубайн гэрээг 2009 онд байгуулахдаа 27-28 жилийн ногдол ашгийг авахаар гарын үсэг зурсан байдаг. Энэ бол зориуд гадныхантай хуйвалдаж хийсэн зүйл. Ажлын байр энэ тэр гээд ам хаах гээд байх шиг байна.Тэгэхгүй ээ. Монгол ажилчдын цалинг нэмэгдүүлэх ёстой, ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Үйлдвэрийг зогсоох биш ажилчдын эрх ашгийн төлөө гэрээг шинэчлэн байгуулж илүү сайжруулах ёстой гэж тэмцэж байгааг та бүхэн ойлгоорой. Монголын хөрсөнд байгаа баялгийг барьцаалж зээл авчихаад өрөө төлж дууслаа ногдол ашгаа өгөхгүй болж байна. Энэ бол гутамшиг шүү. Их хурлын даргатай уулзана. Хэрэв бидэнтэй уулзахгүй бол гадныханд үйлчилж байна гэж үзнэ. Та бүхэн ард түмнээс төлөөлж гарч ирсэн хүмүүс шүү. Та бүхэн яг энэ гэрээг анхаарлынхаа төвөөс битгий гаргаач. Худлаа шоу зохиож, гэрээний асуудлыг өөр тийш нь хандуулж цаг хожих гээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсны хувьд надад тодорхой мэдээлэл таамаг байгаа. Хамаагүй ярьчихвал энэ хүмүүс луйвраа нуучих гээд байгаа учир хамаагүй гаргаж болохгүй байна. Хэрэв одоо УИХ энэ гэрээгээ засч чадахгүй бол бид засгийн эрхэнд гарсны дараа маш хөнгөхөн хурдан засч чадна шүү. Цаг хугацаа алдахгүйн тулд бид одоо тэмцэж байна.

-МҮАН-ын дарга Ц.Цогтгэрэл:

-Манай намын хувьд 2009 онд Оюутолгойн гэрээг цуцлах 34 шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлж байсан. Харамсалтай нь өнөөдөр энэ 34 заалтны нэг нь ч биелэгдээгүй. Энэ гэрээ олон жилийн маргаан дагуулсан хуудуутай гэрээ болсон. Маргах болгонд Монголын нэр хүндийг доош нь татдаг. Хөрөнгө оруулагчдыг битгий ороорой гэж уриалдаг,  Монголоос олсон мөнгөөрөө Монголын нэр хүндийг унагадаг гэрээ болсон. Энэ төсөл өөрөө маш том мега төсөл боловч маш аюултай төсөл болоод байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нэрийг бариад 10-аад компани дэлхий даяар тойроод Монголыг барьцаалж зээл аваад явж байдаг. Маш олон компанийн нэртэй хэн нь хөрөнгө оруулж, хэн нь бодитойгоор ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй будлиантай гэрээ.

-Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Монголын ногоон намын байр суурь бол анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ л Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон гэдгийг илэрхийлж байсан. Энэ гэрээн дээр эмзэглэж байсан зүйл бол байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь усны нөөц  тодорхойгүй байна гэдгийг хэлж байлаа. 10 дахин бага усны нөөцтэй яаж үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бэ гэхэд өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Говийн усны нөөцийг дуусгахаар байна. Усныхаа нөөцийг бий болгосны дараа үйл ажиллагаагаа явуулбал яасан юм бэ гэсэн байр суурийг илэрхийлж гэрээг цуцлахад ач холбогдол өгч байна.

-Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг:

Бидний хамтарсан мэдэгдэлтэй холбогдуулаад нэмэлт мэдээлэл өгөхөд энэхүү гэрээ нь Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тэр дундаа НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн маш чухал тогтоолыг ноцтой зөрчсөн. 1962 онд НҮБ-аас гаргасан тогтоолд байгалийн баялаг, нөөц нь ард түмний мэдэлд байна гээд биччихсэн байгаа. Тухайн хүн амын сайн сайханд нийцэх ёстой гэсэн шаардлагыг зөрчсөн. Ийм жишгээр олон улсад үүнтэй төстэй гэрээгээ цуцалсан туршлага олон байна.
 


Монгол Улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1.-д заасны дагуу баялгийн эзэн - Монголын ард түмэн өөрийн баялгийг МЭДЭХ, ШИЙДЭХ ЭРХТЭЙ

 
МНН, ИЗНН, МҮАН, МАХН 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хамтран Улсын Их Хуралд хандаж "Оюу толгойн ХОГ”-г цуцлах тухай "ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ”-ийг гаргасан билээ.

Уг гэрээг цуцлах дараахь үндэслэл байгааг түмэн олноо сонордуулж байна. Үүнд:

НЭГ. Монголын тал баялгийнхаа эзэн нь биш болсон:

1. Оюу толгойн баялгийг үнэлэлгүйгээр "Оюу толгойн ХОГ”-г байгуулжээ. Харин "Оюу толгой” компани 2014 оны 10 сарын 22-нд нөөцөө шинэчлэн тогтоож зарласныг үндэслэн тооцоход "Оюу толгойн орд ” нъ өнөөдрийн үнэ ханшаар:

• Зэс - 44,5 сая тонн. 289,3 тэрбум ам.доллар (Нэг тонн зэс - 6500 ам.доллар).
• Алт - 1914 тонн. 97,6 тэрбум ам.доллар (Нэг унци алт - 1700 ам.доллар).
• Мөнгө - 11939 тонн. 6,0 тэрбум ам.доллар (Нэгунци мөнгө -16 ам.доллар).
• Молибден - 205000 тонн. 5,1 тэрбум ам.доллар (Нэг тонн молибден 25000 ам.доллар)-
ын тус тус үнэтэй буюу нийт 400,0 орчим тэрбум ам.доллар бүхий баялагийн нөөцтэй орд юм.

Энэ нь:

Нэг хүнд 133,0 мянган ам.доллар буюу 320,0 сая төгрөг, эсхүл

Нэг өрхөд 533,0 мянган ам.доллар буюу 1,3 тэрбум төгрөг, эсхүл 

Бог малд бодож шилжүүлбэл нийт 8,0 тэрбум хонь (нэг хонь - 50,0 ам.доллар), эсхүл 

Бог малд бодож шилжүүлбэл нэг өрхөд 10666 хонь, эсхүл

Нийт 10 сая ширхэг 2 өрөө орон сууц (нэг орон сууц - 40,0 мянган ам.доллар), эсхүл

Хүн бүрт 3 ширхэг 2 өрөө орон сууц, эсхүл

400,0 сая оюутны жилийн сургалтын зардал (нэг оюутны нэг жилийн сургалтын зардал — 1,0 мянган ам.доллар)-тай
тэнцэх баялаг гэсэн үг юм.

2.Монгол Улс өөрийн 34 хувийг хүүтэй зээлээр гадаадын компаниас худалдан авчээ (2-5 тэрбум ам.доллар, LIBOR+6,5% хүүтэй)

3.Баялгийн хуваарилалтын буруу арга зүйг хэрэглэсэн учир Монголын талд ногдох өгөөж асар муу, Монголын ард түмэн баялгаа захиран зарцуулах эрхгүй болжээ (тухайлбал, борлуулалтыг хянах эрхгүй, борлуулалтын орлого Монголд орж ирэхгүй байгаа, ордын алтыг Монгол банкинд тушаахгүй байна зэрэг)

ХОЁР. Монголын тал газрынхаа эзэн биш болсон (Хугацааны хувьд орчин үеийн колончлолын шинжтэй гэрээ байгуулсан):

1. "Оюу толгойн ХОГ” нь 70 жилийн хугацаатайгаар байгуулагдсан нь Монголын тал баялгаа шавхагдан дуустал захиран зарцуулах боломжгүй болсон байна.

2. "Оюу толгойн ХОГ”-ний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон "Дубайн гэрээ ”-гээр гадаадын компани зардлаа 1,0 тэрбум ам.доллараар хиймлээр өсгөснийг болон 1,0 тэрбум ам.долларын татвар, санхүүгийн зөрчил гаргасныг тус тус хүлээн зөвшөөрч Монголын талын ногдол ашгаа авах боломжийг бүр мөсөн хаасан байна.

ГУРАВ. Монголын тал ногдол ашиг авах боломжгүй болсон:

1. "Хувь нийлүүлэгчдийн гэрээ ”-нд "энгийн хувьцаа эзэмшигч ” ногдол ашиг авахыг хязгаарласан заалт туссан нь Монголын тал "Оюу толгойн орд ”-оос ногдол ашиг авах боломжгүй болжээ.

2. Эхний жилүүдэд "Оюу толгойн орд”-ын хамгийн ашигтай хэсгийг сорчлон ашигласнаар цаашид агууламж багатай хэсгийг өндөр өртгөөр ашиглах шаардлагатай болох тул ногдол ашиг авах боломжгүй болно.

ДӨРӨВ. Үндсэн хууль давсан, олон улсын хууль, хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон:

1. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль (тухайлбал, 6-р зүйлийн 6.1-д заасан баялгийн эзэн болох ард түмэн эрхээ эдлэх боломжгүй болсон), бусад хууль, хууль тогтоомж (тухайлбал, татвар төлөхөөс чөлөөлөгдсөн болон олон төрлийн хөнгөлөлт эдлэхээр болсон зэрэг), Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн актыг ноцтой зөрчжээ (тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1962 оны 12-р сарын 14-ний өдрийн 1803(ХҮП) тоот тогтоол).

ТАВ. Усны асуудлыг буруу зохицуулснаас үүдэн Монголын говь нутаг элсэн цөл болон хувирах аюултай нөхцөл бүрдсэн:

1. Хөрсөнд ойрхон гүний ус ашиглаж байгаа нь говийн эмзэг экосистем цөл болон хувирах бодит аюул нүүрлэжээ.

2. "Оюу толгойн орд"-ыг ашиглах усны эх үүсвэр, нөөц нъ тодорхойгүй байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж байна.

ЗУРГАА. Хөрөнгө оруулалтын муу жишгийг тогтоосон гэрээ болсон:

1. "Оюу толгойн ХОГ”-г цуцлан өөрчлөхгүй бол дараа дараагийн хөрөнгө оруулагчид "Оюу толгойн ХОГ”-г жишиг гэрээ болгон барьцаж, Монголын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэрээ байгуулах сонирхолтой байх болно.

ДОЛОО. Ашиг сонирхолын зөрчилтэй гадаадын байгууллагын зөвлөгөөгөөр байгуулсан гэрээ:

1. "Оюу толгойн орд”-той холбогдож "Оюу толгойн ХОГ”-г байгуулахад идэвхтэй оролцсон "Айванхоу майнз” хэмээх гадаадын компанийн хувъцаа эзэмшигч "Голдмэн сакс” банк "Оюу толгойн ХОГ”-г байгуулах үед Монголын талын зөвлөхөөр ажилласан нь ашиг сонирхолын зөрчилтэй гадаадын байгууллага Монголын талын эрх ашгийг хамгаалахын оронд өөрөө хувьцааг нь эзэмшигч "Айванхоу майнз” хэмээх гадаадын компанийн эрх ашигт үйлчлэх байр суурь баримталсан нь "Оюу толгойн ХОГ” анхнаасаа Монголын талд ашиггүй гэрээ болох нэгэн хүчин зүйл болсон.

НАЙМ. Зэс хайлуулах буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусаагүй:

1.Ажлын байрыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд амин чухал зэс хайлуулах үйлдвэр байгуулахаас зайлсхийж байнга хагас боловсруулсан түүхий эдийг гадаадад гаргах ашиг муутай нөхцлийг тулгасан.

Луйврын гэрээгээр халхавчлан Монголын баялгийг гадаад, дотоодын цөөн тооны олигархууд хууль бусаар өмчлөн баяжиж, нийт иргэд ядуу зүдүү амьдарч байгааг цаашид тэвчихийн аргагүй боллоо.

Өвөг дээдсийн маань амь насаа үл хайрлан тэмцэж үлдээсэн Монгол эх орны нутаг дэвсгэрт байгаа ийм их эрдэнэсийг нийт Монголчуудад тэгш хүртээх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Тийм учир "Оюу толгойн ХОГ”-г нэн даруй цуцлаж Үндсэн хуулийн 6- р зүйлийн 6.1-д заасны дагуу ард түмнийхээ мэдэлд шилжүүлэн өгье.

МНН, ИЗНН, МҮАН, МАХН "Оюу толгойн ХОГ”-г цуцлуулахын тулд УИХ-д шаардлага тавихын зэрэгцээ уг гэрээг цуцлахыг дэмжсэн ард түмний гарын үсэг цуглуулах их үйл хэргийг эхлүүлж байгаагаа ийнхүү мэдэгдэж байна.

Монгол ахан дүүс ээ, байгалийн баялагтаа, эх орондоо эзэн болцгооё!
 

МОНГОЛЫН НОГООН НАМ
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ
МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

Н.Энхбаяр: Монгол ахан дүүс ээ, байгалийн баялагтаа, эх орондоо эзэн болцгооё!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани