Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХАР ТУГАЛГЫН АЮУЛ ХҮҮХДҮҮДИЙГ ОНИЛЖЭЭ

ХАР ТУГАЛГЫН АЮУЛ ХҮҮХДҮҮДИЙГ ОНИЛЖЭЭ

 

Хар тугалга (plumbum) үелэх системд Рb гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 828 рөөлөн, хувийн жин ихтэй, хортой хүнд металл болно. Байгаль дээр исэл, сульфид байдлаар тохиолдоно. Энэ нь уран, тори зэрэг цацраг идэвхт элементүүдийн задралын эцсийн бүтээгдэхүүн юм.

Амархан хайлдаг, боловсруулахад хялбар дөхөм учраас өргөн хэрэглэдэг. Хар тугалгаар аккумляторын тугалган дугтуй, химийн үйлдвэрийн хүчилд тэсвэртэй тугалган аппарат хэрэгсэлд хэрэглэнэ.

Ерөөс энэ металл тэр чигээрээ хор юм. Тиймээс өндөр хөгжсөн орнуудад хар тугалгыг хэрэглээнээс аажмаар хасаж байгаа. Гэхдээ чухам яагаад энэ металлаас ингэтэл айх шаардлагатай юм бол.
 

Хар тугалга бидний ирээдүйг хөнөөж байна

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хор судлалын лабораториос хамгийн энгийнээр дараах тайлбарыг өгч байна. Хар тугалга нэн түрүүнд мэдрэлийн, зүрх судасны, бөөрний, хоол боловсруулах, цусны эргэлтийн, нөхөн үржихүйн зэрэг олон эрхтэн системийг хордуулах нөлөө үзүүлдэг.

Хамгийн ноцтой нь, зургаа хүртэлх насны хүүхдүүд хордох магадлал насанд хүрэгсдийнхээс хэд дахин өндөр ажээ. Учир нь хүүхдийн амьдралын өвөрмөц зан үйл нь (гадаа тоглох, гараа амандаа хийх, орчны эд зүйлсийг амаараа мэдрэх гэх мэт) хар тугалгын өртөлтийг нэмэгдүүлдэг. Мөн хоол боловсруулах замаар хар тугалгыг шингээхдээ насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд илүү байдаг (насанд хүрэгчид хоол боловсруулах замаар нэвтэрсэн хар тугалгын 10 хувийг шингээдэг бол хүүхэд 50 хувийг шингээдэг).

Дээр нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэн (төмөр, витамин Д гэх мэт) хар тугалгын шимэгдэлт дутмаг. Тэгээд ер нь цус, тархины хориг хараахан бүрэн хөгжөөгүй нь энэ хордлогын гол шалтгаан болдог ажээ.

Тэгвэл Улаанбаатарын хүүхдүүд энэ аюулд хамгийн ихээр нэрвэгдэж байна. Сүүлд явуулсан судалгаагаар Улаанбаатар хотод 7-14 насны эрэгтэй 62, эмэгтэй 58 хүүхдийн цусанд хар тугалгын агууламжийг судалжээ.

Энэ судалгаагаар хүүхдүүдийн цусан дахь хар тугалга 10 mg/dl байх ёстой атал 15.7-17.4 орчим байгаа нь тогтоогдсон байна.

Цусан дахь хар тугалга дээрх нормоос дээш гарсан байх юм бол хүүхдүүд амархан уурлах, цочромтгой болох, анхаарал сулрах, ой тогтоолт муудах нь ихэсдэг байна. Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжид хөрсний хар тугалга 17.4, агаар дахь хар тугалга 34.2 хувь нөлөөлдөг аж.

Улаанбаатар хотод бөөгнөрсөн 1,300 гаруй үйлдвэр, аж ахуйн газарт жилд 3,800 тонн химийн бодис хэрэглэж 700 тонныг нь усанд, 70 гаруй тонныг нь агаарт, 600 тонныг нь хөрсөнд хаяж байна гэсэн судалгаа гараад байгаа юм.

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр "Хар тугалга биед ормогц хамгийн эхэнд цусанд эргэлддэг. Цусанд байх хагас задралын хугацаа ойролцоогоор 30-40 хоног. Түүнээс хойш зарим хэсэг нь биеэс гадагшилж, үлдсэн нь яс, шүдэнд хуримтлагдана. Ихэвчлэн хоол тэжээлийн хомсдолтой, кальци, фосфор авч чадахгүй байгаа хүмүүс  өртөмхий байна. Манайхан сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Дийлэнх нь кальцийн дутагдалтай. Ясанд суусан хар тугалга 23-25 жил ясанд оршдог. Кальци хүний бодисын солилцоонд байнга оролцдог. Шаардлагатай бол яснаасаа дайчлагдаад гарчихна. Хэрэгцээ багасвал ясандаа суучихна.

Нэгэнтээ ясанд хуримтлагдвал хүний биеэс гадагшлах боломж нь багасна. Цусанд орсон хар тугалга биед орсноор тэнцвэрт байдал алдагдуулдаг. Эс үхнэ, завсрын бүтээгдэхүүнүүд үүснэ. Тэрнээс болж хордоно. Нэг ёсондоо хүн архаг хордлогод өртсөнөө ч мэдэхгүй явж байдаг. Харин биед 40 микро грамм дицлитерээс дээшээс хар тугалга агуулагдаж байвал өндөр түвшний хордлогод орсон гэсэн үг. Архаг цочмог хордлого нь зүрх судасны систем, мэдрэлийн системд шууд нөлөөлнө.

Цусны эргэлтийн системд төмөр хүчилтөрөгчийг тээвэрлээд явж байдаг атал үүний оронд хар тугалга болчихоор цус багадалт, толгой тархи өвдөх, бодисын солилцооны тэнцвэрийг алдагдуулна. Хамгийн гол нь, муу, дунд сурдаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ их байв. Харин онц сурдаг хүүхдүүдийнх мэдэгдэхүйц бага байгаа ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл хар тугалгын хордлогоос хамаарч хүүхдүүдийн хооронд ялгаа байгаа нь батлагдсан. Ууртай, мэдрэмтгий, цочромтгой хүүхдийн цусанд хар тугалга их байдаг" гэж ярьсан.
 

Бидэнд аврал бий юү

 

Хар тугалга үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч нь Хятад улс юм. 1970 оноос хойш дэлхий даяар будганд хар тугалга хийж болохгүй хэмээн хорьсон ч Хятадууд энэ дүрмийг дагалгүй өнөөг хүрчээ. Үр дүнд нь олон мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан удаатай. Өмнөд хөршийнхөн хар тугалгыг үйлдвэрлэлдээ түлхүү хэрэглэх болсон гол шалтгаан нь энэ химийн хүнд металл нь будгийг хурдан хатаах, удаан хугацаанд өнгөө барих, чийгэнд автуулдаггүй учраас бүтээгдэхүүнээ борлуулахын тулд хүний эрүүл мэндэд хортой аргыг хэрэглэж байгаа.

Хятадууд хүүхдийн тоглоомыг хар тугалгатай будгаар буддаг нь дэлхийн хүн амын эсрэг террорист үйл ажиллагаа гэж нэрлэхэд буруудахгүй хэмээн олон орон үзэж, урд хөршид үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг үр хүүхдэдээ авч өгөхгүй байхыг эцэг эхчүүддээ зөвлөж байна.

Дэлхийн хүүхэд багачуудын тоглодог нийт бүтээгдэхүүний 70 хувийг урд хөрш үйлдвэрлэдэг. Ихийг үйлдвэрлэж, дэлхийн улс орон руу экспортолдог ч бусад улс үүнтэй дүйцэхүйцийг буцаадаг байна. Хятадын хувьд 2017 онд түүхэндээ байгаагүй их тоглоом экспортолсон ч мөн хамгийн олон буцаан таталт хийсэн жил байжээ.

Иймээс АНУ, ОХУ, Европын холбоо болон бусад улс Хятад улсад үйлдвэрлэсэн тоглоомоос болгоомжилж, хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна. ОХУ урд хөршид үйлдвэрлэсэн тоглоом оруулахыг хориглосон ч зах зээлийн нийт тоглоомын 15 хувийг тус орны бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь ард иргэдийн худалдан авах чадвартай холбоотой. Хямд, баталгаагүй тоглоомыг хууль бус, ганзгын наймаачид оруулж ирж байгаа аж.

Хэн нэгэн хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж нөгөө хэсгийгээ хордуулж байж таарахгүй. Стандарт хангахгүй бол үйлдвэрлэлээ зогсоох хэрэгтэй” гэсэн юм. Вашингтон хотод худалдаалж Хятадаас орж ирсэн 675 мянган ширхэг барбиг зах зээлээс эргэж татав. 2017 онд вагон хөдөлгүүрт тоглоом, "Бонго" нэртэй ачааны машины тоглоом хар тугалга ихтэй байснаас буцаан таталт хийжээ. 2017 онд Хятад улс хамгийн их тоглоом нийлүүлж, хамгийн их татсанаас "Хятадын синдром" нэртэй сөрөг кино хүртэл гарсан байна.

Өглөөний сонин
Р.Саруул

ХАР ТУГАЛГЫН АЮУЛ ХҮҮХДҮҮДИЙГ ОНИЛЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани