Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үенчийн Цагаан түнгэ “Хар түнгэ” болох ирмэг дээр-2

Үенчийн Цагаан түнгэ “Хар түнгэ” болох ирмэг дээр-2

 

"Зууны мэдээ” со­нин,"TВ9” телевиз хамтран Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багт  байрлах Хөшөөтийн уурхайн Гаалийн хяналтын бүсийн нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сур­валжилснаа  "Сэтгүүлчийн эрэн сурвалжлага” булангаараа цувралаар хөндөж байгаа. Тус суманд бид хоёр өдөр ажилласан. Эхний өдөр асуудал дагуулаад байгаа баруун хязгаарт орших  Цагаан түнгийн Гаалийн хяналтын бүсэд,  Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь Цагаан хадны хяналтын бүсэд нүүрс тээвэрлэлтийн автомашины урт дараалал үүссэнтэй адил  урт дараалал үүсч, байгаль орчин, хүн амьтанд сөрөг нөлөө үзүүлж  малчид, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тус сумын Засаг дарга Э.Уртнасан сумын 2017 оны ИТХ-ын тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоолд заасан газрын нэршлийг дур мэдэн өөрчилж аймгийн ИТХ-д оруулж батлуулснаас үүджээ. Ингэснээр Хятад эзэнтэй  "Мо Эн Ко” компанийн  Хөшөөтийн уурхайн Гаалийн хяналтын бүс Үенч голын гольдролд 1.3 км-ээр ойртож Байгаль орчны тухай хуулийг зөрчсөн. Хэрэв хуулийн дагуу 27 дугаар тогтоолоор заасан газарт олгосон бол голын ай сав, гольдролоос 17 км-ээр холдох байсан тухай Үенчийн Цагаан түнгэ "хар түнгэ” болох ирмэг дээр нийтлэлийнхээ эхэнд хөндсөн. Энэ удаа Цагаан түнгэ багийн ИНХ анхнаасаа хуурамч байсан. Тиймээс  сум болоод аймгийн  ИТХ-ийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамж бүгд хуулийн дагуу биш байсныг баримтаар хөндөж байна.

Сурвалжлах баг энэ са­рын 13,14-нд Ховд айм­гийн Үенч суманд ажил­ла­сан. Эхний өдөр амралтын өдөр байсан тул Гаалийн хяналтын бүсэд ажилласан юм. Харин хоёр дахь өдөр Улсын тэргүүний Үенч су­манд ажиллав. Тус Гаа­лийн бүс  сумын төвөөс 10 орчим км. Нүүрсний автомашинууд ачилт, буул­галт хийж байгаа нь харагддаг. Ажиллахаар  хар тоос босдог, салхи наашаа чиглэлтэй байвал сумын төв хар утаа, тоосоор бүр­хэг­дэг хэмээн сумын тө­вийн гу­дам­жинд яваа за­хын иргэн хэлж байлаа. Ойр­хон учир сумын төвөөс харагдаж байв. Гаалийн хяналтын бүсийн талаар гу­дам­жинд явж байгаа 20 гаруй хүнээс асуусан. Тэд­ний хоёроос бусад нь дэм­жихгүй, зогсоож өгөхийг хүсч байв. Иргэ­дээс нөхцөл байдлыг мэд­сэ­ний дараа сумын удирд­лагуудтай уулзаж тэдний байр суурийг сонирхсон юм.

 

Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан: МОРИН УРАЛДААНЫ ЗАМ, "ХӨРС” ШТС ХОЁР  НЭГ Л ГАЗАР

Үенч сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 27дугаар тогтоолд  "Цагаан түнгэ багийн газар болох Улаан үзүүрт хүнд даацын автомашины дагуу морин уралдааны замаас урагш 50 га газар Гаалийн хяналтын бүс байгуулах ” нь зүйтэй гэж заасан байдаг. Энэ тогтоолын цэг, таслал, үг, өгүүлбэр бүрээр  сумын Засаг дарга захирамжаа гаргах ёстой. Түүнчлэн дээд шатны байгууллагад гаргах хүсэлт ч мөн ялгаагүй. Тэгвэл Э.Уртнасан Газар ашиглуулах тухай А/59 захирамжаа  сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтоолоор аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тухай газрын нэршлийг дээр зааснаас өөрчилж "Цагаан түнгэ багийн газар болох Улаан үзүүрт хүнд даацын автомашины зам дагуу "Хөрс” ШТС-ын урд 50 га газрыг Гаалийн хяналтын бүс байгуулах” гэснээр дээрх асуудал үүссэн. Морин уралдааны зам дагууд газар өгөхөөр өндөр хүчдэлийн шугамаас хол байна. Нөгөө талаар мананжуулах усаа Үенч голоос татна. Тиймээс худаг гаргах гэхээр холдоод байна гэсэн компанийн хүсэлтээр нааш нь жаахан татсан. Би энэ хөрөнгө оруулалт, төслийг сумандаа татах гэж хамаг хүчээ төвлөрүүлсэн. Төслийн хүрээнд найман тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн. Нөгөө талаар 64 хүнийг ажлын байраар хангах гэрээтэй. Одоогоор 45 хүн ажлын байртай болсон. Тухайлбал, Гаалийн хяналтын бүсэд 15, жолооч нарт үйлчлэх дэлгүүр, цайны газар, буудал бусад үйлчилгээнд 30 орчим хүн ажлын байртай болоод байна. Мөн компанийн ханган нийлүүлэлтийг зөвхөн сумаас авах зэргээр тохиролцсон гэв. Найман тэрбум төгрөгөөр суманд  юу бүтээж босгосон талаар тодруулахад зөвхөн Гаалийн хяналтын бүсийн барилга байшин байгуулахад зориулсан. Гэхдээ хяналтын бүс ажиллаж эхэлснээр манай суманд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бусад олон төрлөөр хөрөнгө оруулалт хийж  хамтарч ажиллах боломж нээгдэж байна. Ажиллаад удаагүй болохоор өгөөж нь харагдахгүй. Цаашдаа 30 жилээр  газар эзэмшүүлэх гэрээ хийсэн учир хүлээх хэрэгтэй гэж байлаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ тус компани хийлгэсэн талаар тодруулахад 2017 онд хийсэн гэрээ үзүүлсэн юм. БОАЖЯ-наас энэ оны I улиралд багтаан байгаль орчны нарийвчилсан үнэл­гээ ирүүлэхийг шаардсан албан бичгийг "Мо Эн Ко”-д хүргүүлсэн байсан. Энэ ямар учиртай юм гэхэд тэрээр мэдэхгүй гэж байлаа.

 

АЙМГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ХООРОНДЫН ЗАЙГ ТОГТООЖ ЧАДСАНГҮЙ

Дээрх газруудын солбицлол, кадастрын нарийвчилсан зургаар хоорондох зайг тодорхойлж өгөхийг сумын газрын даамал Х.Солонгоос хүссэн. Гэвч тэрээр тийм нарийн гарахгүй. Зөвхөн Гаалийн бүсийн газрыг масштабаар гаргасан зураг бий гэв. Энэ тухай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.Дөлбадрал, мэргэ­жилт­нүүд нь  хоорондын зайг нарийн гаргаж хэлж чадаагүй юм. Харин цахи­маас татаж харж болох юм. БОАЖЯ зураглал гарга­сан байж магад хэмээн ай­маг, сумын удирдлагууд тайлбарлаж байв. Тус багийн иргэд болон сумын алдарч уяач Ц.Нямдаваа, малчин  Б.Баярсайхан, багийн ИНХ-ын дарга Б.Цэрэнтогтох нар хоо­рон­доо 15 орчим км-ийн зайтай. Яагаад ч Засаг дарга Э.Уртнасангийн хэлс­нээр нэг л газар гэж хэлж болохгүй гэсэн юм. Баримжаагаар харсан ч зайтай байгааг телевизийн бичлэгээр харуулахыг зорь­сон. Түүнчлэн морин уралдааны зам дагуу урагш өгөх гэхээр Алтай сум руу ойртсон. Алтай сумынхнаас манай дарга нар айсан байх. Тус сумынхан зэрлэгдүү талдаа хэмээн зарим иргэн хуучилж байв.  Ийнхүү газрыг өөрчилж өгснөөс болж  малчдын эсэргүүцэлтэй тулгарч байна. Мөн тус  сумаас Хөшөөтийн уурхайд ойрхон Булган суманд хувийн нэгэн компани Гаалийн хяналтын бүс байгуулахаар хөрөнгө оруулалт хийсэн юм. Гэвч тэд "Мо Эн Ко”-гоос их мөнгө шаардсан учраас манайд байгуулах болсон хэмээн Э.Уртнасан хэлэв. Энэ нь газар олгоход ямар нэгэн хэмжээгээр мөнгө авсан байх хардлага төрүүлж буй юм.

 

Ш.Отгонбаяр: ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ХЯНАЛТЫН БҮСИЙГ ТАТАН БУУЛГАНА

Энэ тухай ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ш.Отгонбаяраас лавласан. Тэр үед тэргүүлэгчид хуралдаад "…хүнд даацын автомашины зам дагуу морин уралдааны замаас урагш” олгохоор газрын нэршлийг тодорхой зааж өгсөн. Гэтэл Засаг дарга захирамждаа нэршлийг өөрчилж өгсөн нь үнэн. Үүнээс болж олон асуудал дагуулж байна. Асуудлын мөрөөр өнгөрсөн сарын 17-нд тус хяналтын бүсийг газар дээр нь үзэж шалгасан. Гэрээнд заасан нөхцлүүд зөрчигдөж байгааг нүдээр харсан. Тиймээс зургадугаар сарын 1-ний дотор зөрчлийг арилгах  албан даалгавар хүргүүлээд байна. Үүнд нүүрсний тортогыг хашаа давуулахгүй байх.  Сүүлийн үеийн технологийн суурин  мананжуулагч суурилуулах. Мөн Үенч сумын харьяат 13 ажилчны нийгмийн асуудал, хөдөлмөр аюулгүй ажиллагааны асуудалд анхаарч цалинг нь 650 мянган төгрөгөөс буулгахгүй нэг сая төгрөг хүртэл нэмэгдүүлж хортой нөхцлийн нэмэгдлийг тооцох. Цагаан түнгэ, Булга, Улаан үзүүр, Цагаан эрэгт малчин өрхүүд өвөлжиж, хаваржиж, намаржиж хадлан тэжээлээ бэлтгэдэг. Газар тарилан эрхэлдэг онцгой бүс нутаг учир нүүрсний тортог, тоосжилтыг 500 метрээс цааш газарт явуулахгүй байхаар хамгаалах, эргэн тойронд битүү мод тарих зэрэг шаардлага хүргүүлээд байна. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тогтоолыг хүчингүй болгож, Гаалийн хяналтын бүсийг татан буулгах болно гэв. Би анх газар олгоход тогтоолоор зааж өгсөн байр суурин дээрээ одоо ч хэвээр байна. Засаг дарга ажлын хэсэг байгуулж өнгөрсөн хоёрдугаар сард шалгалт хийж хугацаатай үүрэг өгсөн ч  зөрчлөө арилгаагүй байна. Цагаан түнгэ багийн ИНХ-ын дарга Б.Цэрэнтогтох  "Сумын Засаг дарга Э.Уртнасан манай багийн иргэдтэй уулзаад сөрөг нөлөө үзүүлэх юм бол би өөрөө зогсоож чадна гэж хэлсэн. Энэ үгээ нутгийн цахим орчинд өөрөө  тавьсан байна лээ” гэв. Ажлын байраар хангагдаж буй ажилчдын эрх зөрчигдөж байгааг онцолсон. Тэд өдөр бүр 12 цаг ажиллаад 350-450 мянган төгрөгийн цалин авдаг. Сүү өгдөггүй. Хөдөлмөр хамгаалал муу. Түүнчлэн цайны газар, үйлчилгээний цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байлаа. Мөн тус багийн Иргэдийн нийтийн хурлын өмнөх дарга Л.Пүрэвжав ажлаа өгөөд "Мо Эн Ко”-д жолоочоор орсон аж.

 

МӨСӨӨ ХАЙЛУУЛААД УУХ ГЭТЭЛ  ХӨӨ, ТОРТОГ БАЙЖЭЭ

Манай багийн малчид  Үенч голынхоо мөсийг  хайлуулж ундны усандаа хэрэглэдэг. Гэтэл энэ жил мөсөө хайлуулаад уух гэтэл хөө тортогтой байсан гэж Цагаан түнгэ багийн малчин Б.Галбаатар, түүний гэргий М.Ариунзаяа нар бидэнд сэтгэл зовнин хуучилсан юм. Түүнчлэн малын цээж хар болсон. Холхон шиг айлын малтай нийлбэл ялгахад амар болсон хэмээн хошигнож байв. Мөн малчин Г.Мөнгөнцоож, Б.Аюуш, С.Бадрах нар "Бид Гаалийн бүсийг эсэргүүцэж мотоцикльтэй жагссан. Гэтэл сумын Засаг дарга жагслаа гэж биднийг дарамталсан. Өндөр настан сумын алдарт уяач Т.Төрөө гуайг зодсон. Тус компани багийн малчдаас мал мах, сүү авна гэж гэрээ хийсэн гэсэн. Гэвч манай эндээс мах авахаа больсон. Саяхан эндээс 70 км-ийн зайтай Жаргалант багаас мал,махаа авсан сурагтай. 30 жилээр газар эзэмшүүлэх гэрээ хийсэн гэсэн. Хэдхэн сар болж байхад хөрс ургамал, малд ийм сөрөг нөлөө үзүүлж байгаа юм чинь цаашид юу болохыг төсөөлж байна. Тиймээс Гаалийн хяналтын бүсийг зогсоож татан буулгахыг шаардаж байлаа. Мөн тус багаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтод зогсоож өгөх талаар үгээ дайж байв. Ховд аймгийн Үенч сум Улаанбаатар хотоос 1800 орчим км-т орших алс хязгаар байгалийн өвөрмөц тогтоцтой сум билээ. Нийт 5000 гаруй хүн амтай, 20 гаруй мянган толгой малтай томоохон суурин газар. Жилийн гурван улиралд сумын төв, багаараа нутагладаг. Зун ялаа шумуулаас дайжиж сумаар 20-30 км сэрүүн газар уулын хяраад нүүдэллэж зусдаг онцлогтой. Ялангуяа Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэр нь Үенч голоо даган байрлах үржил шимтэй сумын хадлан тэжээлийн гол бүс. Зундаа малаа оруулахгүй байж байгаад намар зуслангаасаа бууж ирээд хадлангаа бэлтгэдэг. Мөн ногоогоо тарьж ургуулдаг өгөөжтэй хангай. Малчид малаа бэлчээрлүүлэх газаргүй, уух ус нь ширгэж, ургамал ногоо нь ургахаа болж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл үүсээд байгааг төр засаг анхааралдаа авч Цагаан түнгийн  Гаалийн хяналтын бүсийг татан буулгаж өгөхийг хүсч байв.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР


Үенчийн Цагаан түнгэ “Хар түнгэ” болох ирмэг дээр-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани