Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

800 ЖИЛ ЗУЛ ТАСЛААГҮЙ ЧИНГИС ХААНЫ ОНГОН

800 ЖИЛ ЗУЛ ТАСЛААГҮЙ ЧИНГИС ХААНЫ ОНГОН

"Өөрчлөлт шинэчлэлт-40 жил Нэг бүс-нэг зам” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлах баг ӨМӨЗО-ны Ордос хотод байрлах Чингис хааны онгон дээр ирж сурвалжиллаа. Уг цогцолбор нь 1956 онд байгуулагдсан 10 кв киломерт бөгөөд нийт талбай нь 80 кв километр. 2006 онд ЮНЕСКО-д биет бус соёлын өв хэмээн бүртгүүлсэн бөгөөд Хятадын 5А зэрэглэлийн жуулчны газар болон болон хөгжсөн байна. Монголын сурвалжлах багт багтан явсан миний бие Чингисийн онгон дээр очино гэсэн тэр өдрийн хөтөлбөрийн хараад Дэлхий нийтээрээ Их эзэн хааны булшийг одоо хүртэл олоогүй гэж байхад хаанаас нь олоод гаргасан юм бол хэмээн бодож явлаа. Ийнхүү зорьсон газраа ирэн тайлбарлагч бүсгүйг даган дээш алхлаа. Цогцолбор газрыг түүхэн бүхий л үйл явдлыг бодон барьжээ. Бид бүгдийн дээш гишгэн явах шатны өргөн 13 метр бөгөөд энэ нь  XIII зууныг бэлгэдэх бол нийт шатны хэмжээ 27 метр бөгөөд энэ нь Тэмүүжин 27 насандаа хиад аймгийн ахлагч болж байсныг илтгэх аж. Шатны дунд хавьд нэгэн овоо байх бөгөөд уг газар нь Чингис хаан ташуураа унагасан газар гэнэ.  Уг овоонд хүслээ шивнэн гурвантаа гороолоход биелдэг гэдэг агаад бид ч энэ жамыг тойрсонгүй, тэр жимээр горооллоо. Чингисийн онгон дээхнэ харагдах ажээ. Дээш өгсөх үед тайлбарлагч бүсгүй Чингисийн онгон гэж чухам юуг хэлж буйг тайлбарлалаа. Бөөгийн шашны ёсоор бурхан болж буй хүний эцсийн амьсгалыг шингээн авсныг тухайн хүний онгон гэдэг гэж тайлбарлах бөгөөд тухайн үед Чингис хааны онгон гээд байгаа зүйл бол 1227 онд Чингис хаан Тангууд улсыг мөхөөгөөд тэнгэр болох үед нь тэмээний магнайн ноосыг аманд нь тавьж сүнсийг нь шингээж авсныг түүний хэрэглэж байсан зүйлстэй нь хамт энэ ордонд онгон хэмээн байршуулан тахисан аж. Шарын шашины зан үйлээр өөд болоочийн сүнсийг шингээх гэж хадаг тавьдагтай адил зан үйл ажээ. Мөн энэ ордонд Чингис хааны хатдын өргөө болоод морин шүтээн, хур саадгийн орд гэх мэт нийт найман цагаан ордон байх аж. Ордны үүдэнд зураг авахыг хориглоно гэсэн бичиг байх бөгөөд гадаадын олон жуулчин үзэж байгаа харагдлаа. Энэ ордонд Чингис хааны өөрийн хэрэглэж байсан гурван зүйл бий бөгөөд энэ нум сум, эмээл, айрагны сав нь ажээ. Уг гурван зүйлийг он удаан жилийн хугацаанд түүхийн үнэт олдвор хэмээн нандигнан хайрлаж ирсэн байна. Их хааны нум сум хэмээснийг харвал аргагүй л бас өөр аж. Жирийн нэгэн хэрэглэж байгаагүйг илтгэх нэлээд том нум харагдана. Дараагийн өрөө рүү ороход гурван гэр байх агаад Бөртэ, Хулан, Есүй, Есүгэн хатны өргөө хэмээн тайлбарлаж энэ гурван ордын өмнө Чингис хаан сууж буй баримлыг байршуулсан байна.  Тайлбарлагч бүсгүй хойш болон нэгэн 40 орчим насны залуу, залуучуудыг хамгийн урд эгнээнд суухыг уриад бүгдийнх нь гарт цэнхэр хадаг бариулан Чингис хаанд танилцуулж байна хэмээн магтаал унших аж. Дараагаар нь хааны идээ хэмээн сархад амсуулах бөгөөд дор бүрнээ сүслэн мөргөөд энэ хэсгээс гарав. Цааш үргэлжлүүлэн явж дайны үед хэрэглэж байсан зэр зэвсэг, нум саадаг эдлэл хэрэглэл зэргийг сонирхон үзэн явлаа. Их эзэн Чингис хааны хөрөг зураг гэж хөтөч бүсгүйн хэлсэн хөргийг түүний ач, Хубилай хаан зуруулсан гэнэ. Түүний хэлснээр энэ зураг дэлхий дээр Чингис хааны дүр төрхийг хамгийн магадлалтайгаар хадгалан үлдсэн хөрөг зураг ажээ. Зэрвэсхэн ажихад манай улсын мөнгөн тэмдэгт дээр байдаг их хааны хөрөгтэй тун чиг адилхан байлаа.  Эндээс хамгийн их анхаарал татаж байсан нь өвөрмонгол ахан дүүс Чингис хааны онгонд 800 жилийн турш зул өргөж буй бөгөөд нэг ч өдөр таслаагүй хэмээн ярьж байв. Энэ бүхэн домог ч бай хамаагүй. Бахархлыг тэд бүтээж чаджээ...Цогцолборын ажилтан залуугаас ганц нэг зүйл тодруулахад дургүйцэхгүйгээр тайлбарлаж өгөх аж. Уг цогцолборт гаднын жуулчид ороход нэг хүний 180 юань байдаг бөгөөд Монгол үндэстэн үнэгүй байдаг. Мөн жуулчид цогцолбор дотор зураг дарахыг хатуу хориглодог ч монгол үндэстэнд энэ журам бас л хамаардаггүй...Хөтөчийн дуу алсран одов. Алсран одов ч гэж дээ. Цагаан атаархал цахилан ирж түүний дууг нам болгов. Дэргэд минь зогсон ярих ч тэртээ алсад сонстох бүдэг бадаг дууг үл анзааран зогсоход Бурхан халдун, Дэлүүн болдогийг түшиглэн ийм цогцолбор байгуулчихвал Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэж болмоор санагдлаа. Эзэн Чингисийн эрэмгийлэн хураасан, эзэн нь болж захирсан нутаг шүү дээ, уг нь...

А.Болдбаатар

 

800 ЖИЛ ЗУЛ ТАСЛААГҮЙ ЧИНГИС ХААНЫ ОНГОН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани