Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Чингис хааны онгоныг олсон гэв үү

 Хойд хөршид сүүлийн үед гарч байгаа Чингис хааны тухай яриа хөөрөө тасрахгүй шинжтэй. "Чингис”, "Тэмүжин” нэрнүүдийг аялал жуулчлалын брэнд болгох талаар ярьж байсан бол энэ удаад Буриадад Чингис хааны онгоныг оллоо гэсэн мэдээ гарлаа.

ОХУ-ын "Смарт Ньюс” сэтгүүлийн энэ сарын 3-ны дугаарт "Улаан-Үд хотын оршин суугч чулуун дээрх газрын зургаар Чингисийн онгоныг олсон байж магадгүй боллоо” гэсэн гарчигтай мэдээ гарлаа. Мэдээнд дурдсанаар "Улаан-Үд хотын Дмитрий Багадаев хэмээх эр эцэг өвгөдөөсөө үе уламжлан ирсэн эртний чулуун дээрх нууцлаг бичиг, зургийг тайлан уншжээ. Чулуун дээрх зураг газрын зураг байж таарсан бөгөөд Дмитрий Багадаев энэ картаар 500 км яваад Монгол хаадын бунханг олсон байна. Түүний бодлоор энэ бунхнуудын нэг нь Их Чингис хааных гэнэ” гэж бичжээ.

Дмитрийгийн гэр бүлийн нандин шүтээн энэ чулуу нь хагас метр өндөртөй хавтгай боржин бөгөөд түүнд өвөө нь гэр бүлийн шүтээнийг хайрлаж хамгаалж яваарай хэмээн гэрээслэн захиж үлдээсэн эд аж. Олон жил гэрт хэвтсэн чулуун дээрх бичгийг Багадаев нэг өдөр тайлан уншихаар шийдсэн байна. Олон ном уншиж, эрдэмтэн мэргэд, түүхчидтэй ярилцсаны эцэст тэрбээр чулуун дээрх бичиг хятад ханз, ари бичиг, Эртний Египетийн бичгээр бичсэн зүйл болохыг тогтоожээ. Харин зураг нь газрын зураг байсан аж. Газрын зургийг сайтан ажсаны эцэст Дмитрий Багадаев Эрхүү мужийн Оса дүүргийн төвийн ойролцоох нутаг байгааг таниж мэдсэн байна. Энэ дүүрэгт түүний өвөө амьдарч байсан аж. Ингээд газрын зургаа харан мөрдөөд ердөө 500-хан км тайгаар яваад эртний булшнууд олсон байна. Түүний бодлоор энэ булшнууд монгол хаадынх, тэр тусмаа нэг нь Их Хаан Чингисийн онгон байж магадгүй гэнэ. Ямар ч гэсэн Дмитрий үүнийгээ батлах хэд хэдэн нотолгоотой гэж ярьж байна.


 Дмитрий Багадаев

Дмитрий Багадаев- Манай өвөө Прокопийг тосгонд Обоха гэж нэрлэдэг, хүндэлдэг байлаа. Обоха гэдэг нь овоо хамгаалагч гэсэн утгатай үг. 1930-аад оны үед хэлмэгдэл ид явагдаж байхад тосгоныхон түүнийг үлдээхийг коммунист намын төлөөлөгчөөс гуйж байгаад авч үлдэж байлаа. Прокопий  өвөө тосгоны хэд хэдэн хүнтэй жил бүр тайга явж, нэг нууц газар очиж, мөргөл хийдэг байсан юм. Тэнд ямар нэг булш байсан гэж ярьдаг. Өвөө намайг дагуулж явдаг байлаа. Хамгийн сүүлд 1960-аад оны сүүлээр явсан. Тэр үед би дөнгөж 16-17 той л байсан болохоор надад энэ бүхэн ямар ч сонирхолгүй санагддаг байлаа. Нас барахынхаа өмнө өвөө надад шүтээн чулуу үлдээсэн, гэхдээ юу ч тайлбарлаж хэлээгүй. Харин хэзээ нэгэн цагт чи энэ чулуугаар их мөнгө олох болно гэж хэлэхэд нь би итгэлгүй инээж байлаа.

Хэдэн жилийн өмнө Дмитрий Багадаев чулуун дээр юу бичээстэй байгааг тайлахаар шийдэж, зургийг нь цаасан дээр буулгаад эрдэмтдэд ханджээ. Боржин чулуун дээр гурван өөр соёл иргэншлийн дүрс бичиг байгааг эрдэмтэд хэлсэн аж. Хятадын агуу хүчирхэг гэсэн утгатай ханз, тэнгэрийн сүлд тэмдэг болсон Аригийн хэрээс, Эртний египетийн бух юм уу бугыг дүрсэлдэг ханз байжээ. Ингээд нийлүүлээд уншихаар "Агуу тэнгэрийн буга” болж байгаа юм. Тэнгэрийн буга гэдэг нь монгол, буриад, якут зэрэг хөх тэнгэрийн шүтлэгтэй ард түмнүүдийн гол шүтээн билээ.

Соёл судлаач Игорь Александров "Бид тэнгэр шүтэх ёсны талаар ихийг мэдэхгүй. Лев Николаевич Гумилев Төв Азийн ард түмнүүд Хөх тэнгэрийг шүтдэг гэж бичсэн байдаг. Талын нүүдэлчдийн хувьд тэнгэр шүтэх үзэл нь бөө мөргөлтэй холилдож, одоо ялгахын аргагүй болсон. Тэдний гол шүтээн бол Тэнгэрийн буга, хандгай юм” гэж ярьж байна.

Тэгвэл Дмитрийд өвөө нь үлдээсэн боржин чулуу нь Буган чулууны хэлтэрхий байх магадлалтай. Буган чулуу гэдэг нь чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг. Бугыг нисэж буй мэтээр дүрсэлсэн байдаг аж.

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Буддын судлалын хүрээлэнгийн  түүх соёлын хэсгийн дарга Сергей Данилов "Буган чулууг ариун дагшин газар, тэр дундаа булш бунханг тойруулан босгодог байсан. Буриадад их цөөхөн үлдсэн байгаа. Заавал бугын дүрс байдаг хөшөө юм. Онцгой гавьяа байгуулсан удирдагч, жанжинд зориулан босгодог байсан гэсэн тайлбар бий” гэж байна.

"Агуу тэнгэрийн буга” гэсэн үгийг тайлан уншсаны дараа Дмитрий чулуун дээрх зургийг судлах ажилд оржээ. Ном уншин, монгол тууль судлаж байтал гэнэт толгойд нь энэ чинь газрын зураг байна шүү дээ гэсэн нээлт орж ирсэн гэнэ. Тэр байтугай түүний сайн мэдэх нутгийн газрын зураг байлаа.

Дмитрий Багадаев- Би эхлээд нэг зураасыг харж байгаад гол гэж ойлгосон юм. Эндээс хоёр зураас салаалсан байгаа нь голын хөндий байлаа. Миний мэддэг газар байна гэж би шууд ойлгосон. Оса дүүргийн Наймагут тосгоны ойролцоох голоос хойд зүгт хоёр хөндий бий. Тэнд манай өвөө амьдарч, миний бага нас өнгөрсөн газар. Энэ хөндийгөөр яваад байвал том хадан асганд тулж очдог. Чулуун дээр энэ хадыг дөрвөлжингөөр дүрсэлсэн байсан.


Дмитрий Багадаевийн өв залгамжлан авсан чулуу

Чулууг судалсан эрдэмтэд чулуун дээрх газрын зураг нь бичигнээсээ хамаагүй хойно зурагдсан байх, магадгүй хөшөөнөөс салж унасан хойно нь зурсан байх гэж үзэж байна. Харин Сергей Данилов "Буган чулуун дээр газрын зураг зурна гэж байхгүй. Ямар ч л гэсэн бид тийм заншил мэдэхгүй юм байна. Гэхдээ мэдээж хэрэг энэ чулууг сайн судлах шаардлага бол байгаа” гэж хэлсэн байна. Чулуун дээр газрын зураг байгаа гэж таамагласан Дмитрий хавар болонгуут Эрхүү муж руу яван, яг тэр зургаар аялжээ. Хадан асганы хойд талд том газар нүх олсны эргэн тойронд өвөөгийнх нь үлдээсэн чулуутай адилхан чулуу олон байжээ. Дахиад зуун метр яваад том булштай таарч, дахиад л баахан бичигтэй чулуунууд олжээ. Нэгийг нь Улаан-Үдэд авчран Буриадын шинжлэх ухааны төвийн түүхчдэд үзүүлсэн боловч тэд тоймтой тайлбар өгч чадсангүй. Энэ чулууны гарал үүслийг тодорхойлохын тулд малтлага хийх хэрэгтэй. Харин Оса дүүрэг Эрхүү мужид байдаг тул нутгийн архелогчид малтлага хийх эрхтэй болж байгаа юм.

Дмитрий Багадаев- Би Эрхүүгийн эрдэмтэдтэй ярилцаад, энэ зун хайгуул хийхээр тохиролцсон. Булш ч, чулуунууд ч их сайн хадгалагдсан юм байна лээ. Оса дүүргээс зөвшөөрлөө авчихсан. Нутгийн иргэдийн хувьд тэр газар ариун газар тул хэн ч ойртдоггүй. Энэ булш Чингис хааных байх магадлал өндөр байгаа. Ямар ч гэсэн газар нүхний дэргэдээс олсон чулуун дээр хуучин монголоор бичсэн зүйл байсан дээр Чингис гэж бичсэн байсныг түүхчид уншиж чадсан. Гэхдээ энэ булшийг Хятадын Шинжааны Жунгарстан нутгаас энд авчран дахин оршуулсан булш байж магадгүй шинж тэмдэгүүд байгаа. Тэнд л Чингис хааны өвөг дээдэс амьдарч байсан.

Харин эрдэмтэд энэ явдалд итгэлгүй хандаж байгаа юм. Гэхдээ Дмитрийгийн олсон булшийг сайтар шинжлэх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа аж. Соёл судлаач Игорь Александров "Нэг л худлаа сенсаац дэгдээх гэсэн шинжтэй харагдаад байгаа. Чингис хааны онгоныг монгол, хятад, тува, түвдүүд өөрийн нутаг дэвсгэр дээр хайж байгаа. Яг хаана байгааг нь хэн ч мэдэхгүй. Чингис хаан өөрөө нас барахынхаа өмнө шарилийг нь хэн ч олохгүй байхыг захисан байдаг. Гэхдээ Дмитирийгийн олсон булш Чингис хаанд ямарч хамаа байхгүй байсан ч Төв Азийн нүүдэлчдийн түүхийн талаар олныг өгүүлж чадах үнэтэй олдвор” гэж ярьсан байна.

М.Сугар-Эрдэнэ

Чингис хааны онгоныг олсон гэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани