Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарын статистик мэдээлэлтэй танилц!

Уул уурхайн салбарын статистик мэдээлэлтэй танилц!Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү болон яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, салбарын энэ оны эхний есөн сарын мэдээллийг олон нийтэд хүргэн, сэтгүүлчдийн асуултад хариулав.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

 Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

 2018 оны эхний есөн сарын байдлаар 33.5 сая тн нүүрс, 979.4 мян.тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4.0 мян.тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 62.6 мян.тн цайрын баяжмал, 5.0 сая баррель газрын тос, 10.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 16.0 (1.7%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 19.2 (50.7%) мян.тн, цайрын баяжмал 2.0 (3.3%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 2.7 (7.5%) сая тн, молибдены баяжмал 294.5 (6.8%) тн, алт 248.0 (1.7%) кг, төмрийн хүдрийн баяжмал 179.6 (6.7%) мян.тн, газрын тос 710.4 (12.4%) мян.бар, катодын зэс 481.8 (4.4%) тн-оор тус тус буурсан байна.

2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (18.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (16.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 858.5 (46.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 169.3 (3.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.

 Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

 2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 (19.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 9.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (18.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 3.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 664.7 (29.0%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 5.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 598.0 (12.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 9.1 (69.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 7.6 (57.8%) их наяд төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн байна.

Гадаад худалдаа

 2018 оны эхний есөн сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9,633.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,920.2 (24.9%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар эерэг гарсан байна.

 Экспорт

 Экспорт 5,282.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 699.9 (15.3%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5% буюу нийт экспортын 84.6%-ийг эзлэж байна. Экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.2%, чулуун нүүрсний 99.1%,  жоншны 58.6%-ийг БНХАУ-д, 41.2%-ийг ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британи улсад тус тус экспортлосон байна.

 Импорт

 Импорт 4,351.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,220.3 (39.0%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 976.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 сая ам.доллараар буюу 32.9%-иар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Энэ оны эхний 9 сард 814.7 сая ам.долларын 1,184.9 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.8 мян.тн-оор, үнийн дүнгээр  224.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6%-ийг автобензин, 66.4%-ийг дизель түлшний импорт эзлэж байна. 

 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

 2018 оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт           малтмалын  хайгуул, ашиглалтын  3163  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 2018 оны 9,10  дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-10

Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-9

Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-1

Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-6

 Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-55

  ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  Газрын тосны олборлолтын чиглэлээр:

 2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны аравдугаар сарын 19-ний байдлаар 5.12 сая баррель (694 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 63.19 %-тай явж байгаа бол  4.83 сая баррель (655 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 59.57%-тай байна. 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын төсөвт 176.46 тэрбум төгрөг төвлөрүүлж 79%-ийн гүйцэтгэлтэй байна.

 Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн  чиглэлээр:

 2018 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 88, Аи-92 автобензин 26, дизелийн түлш 29, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.

Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1841 төгрөг, Аи-92 автобензин 1979 төгрөг, Аи-95 автобензин 2216 төгрөг, дизелийн түлш 2311 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

 Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хүрээнд:

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны төсвийн багцын санхүүжилтээр нийт геологийн судалгааны 29 төслийг хэрэгжүүлж байна. Үүнд:

• 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 24 төсөл,

• Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийг К хавтгайн хэмжээнд нэгтгэх төсөл

• Улаанбаатар хотын геоэкологи, гидрогеологийн судалгааны төсөл

• Монгол орны голлох ашигт малтмалтын хэтийн төлөвийг үнэлэх судалгаа

• Төв, зүүн бүсийн Монголын алтны хэтийн төлөвийг үнэлэх судалгаа

• Монгол, ОХУ, БНХАУ, БНКазахстан улс, БНСУлсын хамтарсан судалгаа

Эдгээр төслүүдийн Геологийн судалгааны ажилд хээрийн шуурхай хяналт хийж, гүйцэтгэгч байгууллагуудаас 10.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл ирүүлснээс 9.3 тэрбум төгрөгийг олгоод байна.

2018 оны найм дугаар сарын 22-ноос эхлэн өнөөдрийн байдлаар 4 багцаар 40-н талбайд 270426.07 га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт  зарласнаас 38082.73 га бүхий найман талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аж ахуй нэгжийг шалгаруулж улсын төсөвт 4,8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болоод байна. 

 ЭБМЗ-ийн "Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх салбар зөвлөлийн хуралдаан:

 • "Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх ЭБМЗ-ийн 13 удаагийн салбар хуралдаанаар хувийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгийн 129 тайланг хэлэлцүүлсэн. Үүнд: Алтны шороон орд-41, алтны үндсэн орд-5, ховор металлын орд-1, газрын ховор-1, нүүрс-9, мөнгө холимог металл-1, гянтболд-1, зэс-3, төмөр-1, хайлуур жонш-5, шохойн чулуу-4, барилгын чулуу-13, элс-хайрга-3, элс-3, шавар-2, цахиур-1, базальт-1. /2018.10.19-ний өдрийн байдлаар/.

 • "Ашигт малтмалын хайгуулын асуудал”хэлэлцэх ЭБМЗ-ийн өргөтгөсөн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХХ-2018-02 дугаар хуралдаанаар "Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг орд”-ын нөөцийн нэгтгэл тооцооны тайланг хэлэлцүүлж, ордын геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд шинэчлэн бүртгэсэн.

 • Геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх 4 удаагийн хурлаар УТХ-өөр хийсэн судалгааны ажлын 10 тайлан, 24 төслийн төсөв, төсвийн тодотгол хэлэлцсэн.

  "Алт-2 үндэсний” хөтөлбөр:

 • Алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521,6 кг нөөц, 5 үндсэн ордын 18697,9 кг нөөцийг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцэн тус тус хүлээн авч Монгол Улсын алтны нөөцийг 23,2 тн-р нэмэгдүүлээд байна.

 • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлал, урьдчилсан тандан судалгааны хамтаар боловсруулсан. Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үзэл баримтлалыг батлуулахаар Сангийн яаманд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн. 

• Монголбанк 2018 оны 09 дүгээр сард 2122,8 кг алт худалдан авснаар энэ оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 14.329 тонн алт худалдан аваад байна. 2018 оны 9 дүгээр сарын эхэн үед 1 грамм алт худалдан авах үнэ 95,445.95 төгрөг байсан бол одоо нэмэгдэж 101061,81 төгрөг болоод байна.

• Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох,  худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгууллаа. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болно. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах, тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэх юм.


Уул уурхайн салбарын статистик мэдээлэлтэй танилц!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани