Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Төр тоохгүй байгаа учраас төрийн бус байгууллагад хандсан” гэв

 

“Төр тоохгүй  байгаа учраас  төрийн бус байгууллагад хандсан” гэв

 

Газрын тосны үйлдвэр

Л.Хэрлэн

"Босоо Хөх Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага энэ сарын 5-6-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  суманд очиж уул уурхайн байдалтай танилцахдаа малчдаас дөрвөн сая төгрөг гаргуулж авсан. Дээр нь хилийн тор тасарсан, малчдын амьдрал хүндэрсэн гэх ташаа мэдээлэл цацсан  гэх мэдээлэл гарсан.  Уг мэдээллийн мөрөөр тус сумын  нэр бүхий  иргэд, хариуцлагагүй  уул уурхайд нэрвэгдээд байгаа III болон  VII  багийн малчидтай утсаар холбогдлоо. Нэрээ нууцлахыг хүссэн иргэд, малчид хэлэхдээ  "Эрдэнэцагаан сумын  нутагт жонш, нүүрс, гянтболд, уран, газрын тосны гэхчлэн  уул уурхайн 33 лиценз олгогдсон байдаг. VII  багийн нутгаар  "Петро Чайна Дачин Тамсаг” –ийн газрын тосны машинууд болон нүүрс зөөсөн цуваа явдгаас тоосжилт хэрээс хэтэрч хүн,мал,амьтан амьдрах аргагүй болсон. Гэтэл хоёр жилийн өмнөөс Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  "Макс Ойл” компани  тус  багийн нутаг Тарган тал хэмээх газар, хилийн харуулын хажууд газрын тосны хайгуул өрөмдлөг явуулж, сүүлд нь  үйлдвэр бариад эхэллээ.

Тийшээ мал, малчдыг оруулдаггүй. Гэтэл хилийн постыг татан буулгаж, цаашаа хилийн торыг сэтлэн олон арван хятад ажилчин оруулж ирэн  нэг ёсондоо "Вант улс” болон эрх дархаа тогтоогоод байна. Энэ байдал нь  төрөлх  нутагтаа мал маллан  амьдарч ирсэн  уугуул иргэд, малчид бидний  амьдралд сөргөөр нөлөөлж, Үндсэн хуулиар олгогдсон заяагдмал эрхэд халдаж байна. Бид сумын Засаг дарга Ө.Батсайхан, аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагуудад удаа дараа хандсан. УИХ дахь төлөөлөл Ч.Улаан гишүүнд 19 хуудас бүхий өргөдөл гомдол, санал болоод баримт материалыг гардуулж өгсөн. Гэтэл асуудлыг дарагдуулж ямар ч шийдэл, шийдвэр гаргаагүй. "Сум, орон нутгийн удирдлага чинь мэднэ” гэдэг. Сумын дарга нар  нь болохоор Засгийн газар мэднэ, дээгүүр шийдсэн асуудал” гэх юм. Нутгийн иргэд өөрсдөө газар шорооныхоо төлөө жагсаал, суулт  хийж үзсэн.

Харуулын постыг нь татан буулгаснаас хаягдсан эл байшинг тойрсон чонын мөр л үнэнийг илтгэх мэт шийрлэжээ. 2018.11.25

Гэтэл дарамт их ирдэг. Үр хүүхдийг чинь ажлаас хална гэх юм уу, ажилд авахгүй шүү  гэж сүрдүүлдэг. Хэвлэл, мэдээллийнхэнд хандаж мэдээлсэн ч төр,  засаг  маань чихгүй юм шиг байна. Төр нь сонсохгүй, тоохгүй байгаа учраас аргаа бараад төрийн бус байгууллагууд, тэр дотроо "Босоо Хөх Монгол” НҮТББ-д хандсан. 50 шахам хүн ирсэн, нэгэнт урьсан тул тэдний замын зардал, унаа, шатахууны  болоод байр хоолны мөнгийг гаргахаас яах билээ. Тодорхой хэмжээний мөнгийг малчид, иргэд цуглуулсан. Харин нийгэмд цацагдаад байгаа шиг дөрвөн сая төгрөг болсон гэх нь ташаа мэдээлэл. Хязгаар нутагт эрхээ зөрчүүлж, нутаг орондоо амьдрах аргагүй болж  байгаа бидний байдлыг нүдээр үзээгүй байж  "Босоо ХӨх Монгол”-ыг урилаа, тэдэгд зардал мөнгө гаргалаа, өглөө гэж шүүмжлэх нь өрөөсгөл  юм. Бид ямар нэг аргаар төрөлх нутгаа аварч хамгаалж үлдэхгүй бол хойч үе, үр хүүхэд маань хаана үлдэж, юун дээр амьдрах болж байна вэ” гэв.

Тэгвэл тус сумын III багийн иргэд, малчид "Манай багийн  нутагт Баянцагаан хайрханы ард "АДД” гэх Хятадын компани жонш нэрээр хууль бусаар  хайгуул, олборлолтын ажиллагаа явуулж ирсэн. Биднийг шаардлага тавьж шалгахад зөвшөөрөл нь хуурамч байсан. Хэсэг хугацаанд хурамч зөвшөөрөлтэй явж байгаад зөвшөөрөл авсан нь тэнд авлигын асуудал, лицензийн наймаа явсан гэх хардлага байгаа. Манай суманд хотоос хэний үр хүүхэд,  хэн  гэдэг хүн хэзээ ирээд явсан, хэнтэй уулзсан. Түүний маргааш юу болов, юу өрчлөгдөв гэдгийг хил орчмын нутгийн хилчин ард түмэн бид анзаарч, ажиглаж байдаг. Хэний хүү, хэн ирээд явсны дараа тэдний лиценз юу болсныг ч баримттай хэлэх өдөр ирнэ. "АДД” компанийн уршгаар түймэр гарсан, хүн нас барсан гэхчлэн гэмт  хэргүүд гарсан ч хэрэгсэхгүй болоод өнгөрч байсан.

Байгаль орчин сүйдсэн. Багийн иргэдийн саналыг аваагүй, Засаг дарга маань  хэдэн айл, хамаатан саднаа  цуглуулж  иргэдийн санал гэх хуурамч материал бүрдүүлж зөвшөөрөл олгосон асуудал бий. Засаг дарга өөрөө Хятадын комданийн  ТУЗ-ийн гишүүн болоод  тэднээс сая төгрөгөөр цалинжаад явж байгаа асуудал байгаа. Залуучууд нь тэмцэхээр ажилд авахгүй, ажлаас хална гэж айлгадаг учраас  ахмадууд нь шаардлага тавьж жагсаал, цуглаан хийдэг. Тэгэхээр "Зөнөсөн өвгөчүүд юу мэддэг юм бэ” гэж тохуурхаж загнадаг. Төрсөн нутагтаа амьдрах аргагүй болсон тул төр засагтаа өчнөөн хандаад тусыг эс олсон тул Төрийн бус байгууллагуудад хандсан. "Босоо Хөх Монгол”-ын залуусаас тусламж хүссэн нь ч үнэн. Цаашид ч тэдэнтэй хамтарч, мөн тус нутагт алба хаасан ахмад хилчдийг уриалж нутаг орныхоо  төлөө явна” гэлээ.

 

Эх сурвалж: Polit.mn


“Төр тоохгүй байгаа учраас төрийн бус байгууллагад хандсан” гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани