Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны худалдаа ил тод болж байна

Тэртээх бичин жилийн зуднаар хамаг малаа алдаж, хотоо харлуулсан малчин Д амь зуухын эрхэнд гар аргаар алт олборлож, олны нэрлэж заншсанаар "нинжа” болоод байв. 10 орчим жил хоолтой хоолгүй зүтгэсний хүчинд үр шимээ ч хүртэж хүүхдүүдээ номын мөр хөөлгөж, амьдрал ахуй нь жигдэрчээ. Тэрээр одоо бичил уурхайчин болж, бүр нөхөрлөл байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээ хэлж байлаа.

Бичил уурхайчдыг зохицуулах 151 дүгээр журам өнгөрсөн онд батлагджээ. Энэ  харьцангуй сайн журам болсон ч зарим талдаа "цоорхой” гарсныг бичил уурхайчин Д хэлж байна. Тэрээр "Лицензтэй компаниудын хаягдсан талбайд бичил уурхайчид зөвшилцөж чадвал гурвалсан гэрээгээр орж ажилладаг. Манай аймгийн Баян-Овоо суманд 38 нөхөрлөл нэгдэж, "Спэйшл майнз” компанийн ашигласан талбайд хайгуул олборлолт хийж байгаа. Бид хэд эндээ аль аль талдаа учраа ололцоод явж байна. Гэхдээ бусад бичил уурхайчдын хувьд энэ журам зарим талаараа хэрэгжихгүй хуудуутай болсон санагддаг. Яагаад гэхээр орон нутагт жижиг компаниуд нөхөрлөл болж эхэлсэн. Эсвэл мөнгөтэй хүмүүс компани байгуулаад бичил уурхайгаар дамжуулаад олборлолт явуулж байгаа хууль бус үйлдэл нэлээд гарч байна” хэмээн ярьсан юм.

Нэг ёсондоо журмаар далимдуулан бичил уурхайчдын ажиллах боломжийг хаасан үйлдэл гэж хэлж болохоор байна. Гэсэн ч бичил уурхайчид нөхөрлөл болж, олборлосон алтаа заавал Улаанбаатарт ирэлгүй Баянхонгор, Дархан-Уул аймгийн нэг цэгийн үйлчилгээнд тушаах болсондоо баяртай байгаа аж.

Олборлосон алтаа орон нутагтаа тушаадаг болжээ

Засгийн газраас зарласан "Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Швейцарын хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд дээрх хоёр аймагт нэг цэг үйлчилгээний төвүүд бий боллоо. Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгодог. Тийм учраас дээрх хоёр аймагт нэг цэгийн үйлчилгээний төвийг нээсэн нь нүдээ олсон ажил болсныг бичил уурхайчид төдийгүй энэ чиглэлийн мэргэжилтнүүд хэлж байна. Нэг ёсондоо алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарахаас гадна аюулгүй байдлын баталгаа бий болох юм.

Энэ талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа "Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын хэсэг төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа. Гарал үүслийн хувьд Монголбанк иргэн, аж ахуйн нэгж аль аймаг, ямар сумаас алтаа тушааж байгаа талаар ирэх оны нэгдүгээр сараас орон нутагт байгуулагдсан хоёр лабораториор дамжуулан бүртгэлийн ажлыг эхлүүлнэ. Энэ хоёр лабораторийг байгуулснаар олон давуу тал бий болсон. Тухайлбал, алтны нийлүүлэлтийн сүлжээний шат дамжлага багасч, бүртгэл сайжрах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоо бүрдэж байна. Цаашид ийм төвүүдийн тоог нэмснээр алтны албан бус худалдааг бууруулахад онцгой ач холбогдолтой. 2013-2018 онд л гэхэд хууль бус  113 кг алт хураагдсан байдаг . Үүнийг Монголбанк цэвэршүүлж, мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлсэн” гэсэн юм.

Бичил уурхайчид их хэмжээний эрдэс баялаг олборлож байна. Үүний  дийлэнх нь буюу 80 орчим хувь нь алт. Гэтэл манайд алтны нийлүүлэлтийн сүлжээ төдийлэн ил тод биш. Тодруулбал, Монгол Улс хаанаас, хэнээс ямар замаар алт олборлож ирсэн талаарх мэдээлэл тэр бүр байдаггүй аж

Харин алтны татварын тухайд "АМНАТ 2.5 хувийн татварыг Монголбанк иргэн, аж ахуйн нэгжээс суутган авч улсын төсвийн дансанд шилжүүлж, сар бүр татварын ерөнхий газарт тайлагнадаг. Монголбанк болон арилжааны 11 банкаар алтны худалдан авалт хийгдэж байгаа. Он гарсаар эхний арваннэгэн сарын байдаар нийт 20 тонн алт худалдаж аваад байна. Үүний 90 орчим хувийг арилжааны банк худалдан авч Монголбанкинд тушаасан. 2017 оны байдлаар АМНАТ-аас 50 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2018 онд энэ хэмжээ өсөх хандлагатай байгаа” хэмээн П.Эрдэнэтуяа захирал хэллээ.

Бичил уурхайчид их хэмжээний эрдэс баялаг олборлож байна. Үүний  дийлэнх нь буюу 80 орчим хувь нь алт. Гэтэл манайд алтны нийлүүлэлтийн сүлжээ төдийлэн ил тод биш. Тодруулбал, Монгол Улс хаанаас, хэнээс ямар замаар алт олборлож ирсэн талаарх мэдээлэл тэр бүр байдаггүй аж. Орон нутагт хоёр лаборатори бий болсноор энэ байдал арилж эхэлж байна. Энэ үүргийг бичил уурхайчид түүчээлж байх. Олон улсад болоод Европын холбоо зэрэг байгууллага зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэж эрдэс баялгийн гарал үүсэл маш тодорхой байх ёстой гэх шаардлага тавьж эхэлжээ. Үүний нэг нь Европын холбоо 2021 оноос гарал үүсэл нь ил тод биш 4 төрлийн эрдэс баялгийг худалдан борлуулахыг хориглохоор болсон байна. Эдгээр дөрвөн эрдэс баялгийн нэг нь алт. Гэтэл алт манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой эрдэс баялгийн бүтээгдэхүүн. Нийт экспортын 76 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдгийн 10 хувь нь алт. Алтыг өнөөдрийн байдлаар албан ёсоор Монголбанк худалдаж авч байна. Ингэхдээ алт ямар чанартай, хэмжээтэйг нь сорьцлохыг шаарддаг. 1,000 км-ийн цаанаас бичил уурхайчин олборлосон алтаа авчраад бүртгүүлэхгүй. Тиймээс Дархан-Уул, Баянхонгор аймагт нэг цэгийн үйлчилгээ бий болгосон нь энэ аж.

Бүртгэлийн нэгдсэн систем хэрэгтэй

Бичил уурхай гээд ярихаар хүн бүр хууль бусаар ашиг малтмал олбордодог хүмүүс гэж ярьдаг. Нэгдсэн системтэй болбол хэн нь жинхэнэ бичил уурхайчин бэ гэдгийг ялгах боломж бүрдэх аж. Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтраад системийн хөгжүүлэлт хийж эхэлжээ.

Нэг ёсондоо манайд бүртгэлийн асуудал маш чухал болоод байгаа. Одоо бол алтыг сорьцлох, худалдан авах үйлчилгээ, олборлолтын үйл ажиллагааны мэдээлэл тус тусдаа байна. Энэ талаар Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанбагана "Мэдээлэл солилцож чаддаггүйгээс болдог уу хаана, хэн олборлоод байгаа нь тодорхой бус байдаг. Тиймээс нэгдсэн мэдээллийн сантай болох ёстой. Ашиг малтмал, газрын тосны газар, УУХҮЯ, Монголбанк, Сорьцын хяналтын алба, орон нутгийн ЗДТГ зэрэг олон байгууллагууд тал талаас нь хандаж болдог нэгдсэн мэдээллийн сан хамгийн чухал байна. Бүртгэлийн системийг бий болгож байгаатайтай холбоотойгоор эдгээрийг зохицуулсан хууль эрхзүйн орчин хэрэгтэй байна. Одоохондоо байгууллага бүр тус тусдаа зохицуулсан, дотоод журмын хэлбэртэй байна. Эдгээрийг зангидах хууль алга. Хуультай болохын тулд энэ чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Гэхдээ хугацааны хувьд хурдтай биш байгаа” гэлээ.

Баянхонгор, Дархан-Уул аймагт байгуулсан нэг цэгийн үйлчилгээнд бичил уурхайчид болоод аж ахуйн нэгжүүд сарын дотор 60 гаруй кг алт тушаасан байна. Энэ бол ийм лаборатори олныг байгуулах хэрэгцээ байгааг илтгэсэн тоо баримт юм. Монголбанк ч ирэх онд шинээр хоёр газар нэмж сорьцын лаборатори байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлж байсан.

Харин салбарын яамнаас хууль бусаар олборлосон алтыг зогсоох чиглэлд гурван газар шалгалт хийжээ. Холбогдох хууль, журам зөрчиж байгаа асуудлыг Ерөнхий сайдад хүртэл санал оруулсан байна. Ерөнхий сайдын дэргэд ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Монгол Улс өөрсдөө алтаа цэвэршүүлдэг болж байж цаашдаа биет болон биет бусаар худалддаг эрх рүүгээ явах ёстой гэдгийг салбарын сайд хэлж байсан юм. Гэхдээ алтны худалдааг нэг цэгт төвлөрүүлэх, сорьцлох лаборатори хоёр аймагт энэ жил байгуулагдсан нь уг ажил нэг шатаар урагшилсны илрэл юм.

 

Eagle.mn 
Алтны худалдаа ил тод болж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани