Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Богино зайны улс төрд цэг хатгая

Улс төр бужигнаж байна. Энэ удаа бүр өргөн хэмжээнд ард түмэнтэйгээ, олуулаа шүү гэсэн агуулга илэрхийлж байгаад ажил хаялт, суулт, жагсаалт аль алинийг нь дэглэж үзүүлэв. Хэн нэгэнд таалагдахгүй, эсвэл эрх ашигт нь нийцэхгүй байвал аль ч улс оронд ийм “бойкот” байдаг л үзэгдэл. Гэхдээ цаасан дээр эдийн засаг нь өссөн, ядуурал урд хожид байгаагүйгээр өсч 40 хувьд хүрсэн ардчилсан Монгол Улсад байж боломгүй зүйл мэт. 

Хамгийн хөгийн нь бодлого, шийдлээр өрсөлдөж биш нэг хүнийг албан тушаалаас нь буулгачихвал амьдрал цэцэглэчих мэтээр итгүүлж, олон нийтийн тархийг угаартуулсанд хамаг учир байна. Ерөөс улстөрчид ард түмнийг арав таван төгрөгөөр худалдан авч, өөрийнх нь итгэл үнэмшил, үзэл бодлоос гажсан зүйл яриулж, өнө хэтийн ирээдүй бус өнөө маргаашаа аргацааж засаглаж байх үедээ эрх мэдэл, албан тушаалд эзэн суух гэсэн хүсэл нь энэ удаагийн эрх баригчдыг эрхгүй “хатгаж” хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд хоёр сар гаруй саад учрууллаа. Энэ хооронд эдийн засагт ахиц дэвшил гарсангүй, валютын ханш өсч, ард иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтов. Гадаад худалдаа ч сайнгүй. Гадна, дотнын байгууллагын тусламжтайгаар арайхийж өндийх гэж байсан эдийн засгийг төсвийн сахилга бат “зөрчсөн” хэргээр ОУВС оны өмнө хийх байсан санхүүжилтээ хялайлгасангүй. Асуудал ийн үүсч байсан ч саарал ордонд албан тушаал, эрх ашгийн эрэмбэ ярьж, хэн хэзээ ч үүсгэсэн, хэдийд тасран унах нь үл мэдэгдэх МАНАН гэсэн ганц үгийг ярьж хэрэлдсээр өвлийн саруудыг давж, хаврын эхэн сартайгаа золгох гэж байна. Ерөнхий сайд, эрх баригч намын дарга У.Хүрэлсүх энэ талаар “МАНАН бүлэглэлийг зайлуулах цаг болсон гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрлээ. Хүмүүс МАНАН гэж байдаг юм байна гэж ярьдаг. Үнэн юм байна. Нам дамжсан олигархиуд, төрийн мөнгөөр баяжсан бүр сүүлдээ үр хүүхдүүд нь төрд шургалсан хүмүүстэй Ерөнхий сайд нь тэмцэж байна. Гэвч эрх мэдэл, хуулийн хүч хүрэхгүй байна. Сэтгэл санааны хүч бол надад бий. Айгаад байх зүйл алга. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлж байна. Би төрөө цэвэрлэхийн тулд намаа цэвэрлэх шаардлагатай болсон. Энэ ажлыг хийх ёстой хүн нь би мөнөөс мөн. Засгийн газрыг эсэргүүцэж 27 хүн мэдэгдэл хийсэн. Тэр 27 хүнийг хэн нь хэн бэ гэдгийг сайн хараарай” гэсэн.

Тэгвэл УИХ-ын дарга асан М.Энхболд “Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. 

Уг нь ард түмэн МАН-д бүтэн итгэл хүлээлгэсэн. Нэг намынхаас олон намын тогтолцоонд шилжиж нийгмийн ороо бусгаа үеийг мэр сэр үзсэн, мэдэрсэн учраас 2000 онд тухайн үеийн МАХН (одоогийн МАН)-д мөн л бүрэн итгэж, парламентад 72 суудал өгч байлаа. Тухайн үед төрийн байдал тогтвортой, байгуулсан Засгийн газраа огцруулахгүй, дөрвөн жил ажиллуулж, УИХ, Засгийн газрын түвшинд хамгийн сайн ойлголцож ажиллаж байсан гэдэг. Яг энэ зарчмаар ажиллах нь гэсэн ард түмний ой санамж 2016 оны сонголтыг хийсэн. Гэвч итгэлийг зүтгэлээр хариулах уриа лоозонзтой сонгуульд оролцсон МАН зангаа хувиргаж орхисон нь өнөөдрийн ийм байдлыг бий болголоо. Байгуулсан Засгийн газраа хоёронтой огцруулахыг завдаж, өдгөө хамгийн тогтвортой албан тушаалд тооцогддог хууль тогтоох байгууллагын даргыг хоёр сар шөнө өдөргүй явуулсан тэмцлийнхээ үрээр огцруулчихлаа. М.Энхболд МАН-д гавьяа, “гай”-г эн тэнцүү авчирсан. Парламентад 26- хан суудалтай, нийслэл, орон нутгийн түвшинд ч үнэмлэхүй ялагдал хүлээсэн үе буюу 2016 онд намаа сонгуульд удирдан оролцож, өнөөдрийн ялалтыг авчирсан. Энэ түүний гавьяа бас гай. Тэр парламентад 40 суудал авсан бол магад өнөөдрийн үйл явц өрнөхгүй ч байсан байж мэднэ. М.Энхболд УИХ-ын даргын ажлаа өгснийхөө дараа хэлсэн үгэндээ “Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрд зүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байна даа гэж бодогдох үе ч надад байсан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бий шүү” хэмээн хэлсэн.

Энэ нэг талаараа сайн, муу, алдаа оноотой ямар ч хүн байсан харлуулах, муулах, боорлоход олон нийт тэр дундаа сошиал медиаг ашиглаж, хэн ч биш болгож болдгийг харуулсан үйл явц байлаа. 

Үйл явцыг жил гаруйн өмнөхөөс нэхэн сануулбал, МАН байгуулсан Засгийн газраа огцруулсан үйл явцаас эхтэй. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар 1.2 жил ажиллаад бүрэн эрхээ дуусгавар болгов. Тухайн үед түүний танхимд ажиллаж байсан Шадар сайд өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд намайг тагнасан, чагнасан гэх хэрүүл нь даамжирсаар УИХ дахь бүлгээ хоёр талцуулж, улмаар гүйцэтгэх засаглалаа унагахад хүргэв. Тэр үед Ж.Эрдэнэбат “Шадар сайдаа тагнаж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүнд, Монгол төрийн үнэлэмжийг унагах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүйг энэ хариуцлагатай индэр дээрээс хэлэх байна. Хэрвээ Шадар сайдыг би захиалга өгч тагнаж чагнасан нь хуулийн байгууллагаар нотлогдвол би хуулийн хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Гэхдээ улс төр өөрөөр явсан” хэмээн мэдэгдэж байв. Энэ л үеэс ямар ч хэрүүлийг тогоон дотроо хэлэлцэж, ойлголцож чаддаг гэгддэг 90 гаруй жилийн түүхтэй ууган намын рейтинг унаж эхлэв. Өдгөө ч улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурсаар байна. Хэдийгээр нэг намын Засгийн газар нөгөөгөөр солигдож байгаа ч төрийн албанд албан тушаалын халаа сэлгээ үргэлжлэв. Энэ нь өдгөө нийслэл, УИХ-ын түвшинд үргэлжилж байх. УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлага солигдож, нийслэлийн Засаг дарга ч ажлаа өглөө. УИХ-ын дарга М.Энхболд энэ бүх халаа сэлгээг тоймлож “Миний удирдсан УИХ сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажилласан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц өмнөх парламентуудаас илүү байсан. Улсын эдийн засаг уналтад орсон үед бид ажлаа эхэлж байлаа. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”- ийг бид баталсан. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрхзүйн орчныг бид хамтран бүрдүүлсэн. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нааштай өөрчлөлт, дэвшил гарахын үндэс суурь болсон юм шүү. Бид төрийн албыг шинэчлэх хууль баталж, дагаж мөрдөх журмуудыг хэлэлцэж байгаа. Энэ бол цаашдаа Монголын төр тогтвортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн тогтвортой ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дадлага туршлагатай хүмүүс дэвшиж ажилладаг эрэмбэ дарааг тогтооход чухал алхам болсон” хэмээсэн.

Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хоёр сар гацаж, нэн яаралтай хэлэлцэн батлах ёстой хууль, тогтоолын төсөл гацсаныг эрх баригчид юман чинээ санахгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжих хугацаа нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болж байсан ч “бойкот”-оос болоод салбарын сайд нь үүрэг авсан цэрэг мэт чуулганы танхимд ирцэд бүртгүүлэхгүй, картаа хийхгүй юу ч болоогүй мэт сууж л байлаа.  

Үндсэндээ, Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд суухгүй байсан цаг үе л дээ. Төрийн албаны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч хуулийг дагаж мөрдөн гарах ёстой 45 журмын ихэнх нь гараагүй. УИХ-аар тогтоолын төсөл хэлэлцэх гэсэн ч ирц нь бүрдэхгүй байсаар хоёрдугаар сартай золгов. Энэ мэтээр төрийн ажил хийцгүйрч, түшээд нь хий дэмий сэлгүүцэж хоёр сар орчим боллоо. Харин албан тушаал ярих болохоор шөнө дөл хүртэл хуралдсаар байгаа юм. Гэвч энэ албан тушаалын хуваарилалт нь дүн өвлийн дөрвөн есийн хүйтнээр Төв талбайдаа гэр барьж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан шударга үнэний туйл болсон гишүүдийн заримд нь таалагдаагүй, тиймдээ ч гомдлын үг чулуудаж харагдана лээ. Үүнтэй зэрэгцээд тэдний эхлүүлсэн тэмцэл нэг хүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд өөрсдөө шагнал авах тохироо байсан юм уу гэх шүүмжлэл ч нийгэмд гарч эхэллээ. Эрх баригч намд өрнөсөн эрх мэдлийнх төлөөх хуваариалт өдгөө ч дуусаагүй байна. Гэхдээ тэд 2020 онд ард түмнээр дүгнүүлнэ. Уг нь бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дараалсан сонгуулийн цикл дуусч, улстөржихгүй, танайх манайх гэж талцахгүйгээр зөвхөн ажил хийх 2018, 2019 он үлдээд байсан. Гэвч энэ хоёр жилийн нэгийг нь ийнхүү үдэж байна. Дээр цухас дурдсан арайхийж өндийж эхэлсэн эдийн засаг хараахан бэхжээгүй, хямралаас гараагүй буй. Ийм байхад улстөржилтөөс илүү иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажил МАН-ыг хүлээж байна гэсэн үг. Цалин, тэтгэвэр нэмэх бус хувь хүний худалдан авах чадварыг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ орлогыг өсгөх нь юу юунаас илүү чухал баймаар. Дээрээс нь авлигыг цэгцлэх, эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага үүссэнийг бид алхам тутамдаа мэдэрч сууна. Энэ хүлээлтийг жил гаруйн хугацаанд МАН бий болгож чадах уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Ард түмэн МАН-д үнэмлэхүй эрх мэдэл, бас ийм хэмжээний хариуцлага үүрүүлсэн. 2016-2020 онд эрх барьсан гай, гавьяаг МАН хэнтэй ч хуваалцахгүй, дангаараа үүрэх учиртай. Ард түмэндээ өгсөн амлалтынх нь бэх ч хатаж амжаагүй байгаа гэдгийг тэдэнд сануулъя. 2016 оны сонгуулийн үр дүн 76 хүний гавьяа бус Монголын ард түмний сонголт байсан. Улс төрийн нам, ард түмнээр дамжуулж төр барих эрхээ эдэлж буй 76 түшээ эрх, үүргээ ухамсарлаж богино зайны улс төрд цэг хатгах алхам хийх шаардлага байна.

С.Батзаяа

 

Богино зайны улс төрд цэг хатгая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани