Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Саалийн үнээнүүдийг “хашсан” Ц.Пүрэвтүвшинг шалгачих цөстэй аавын хүү Монголд алга уу?

Саалийн үнээнүүдийг “хашсан” Ц.Пүрэвтүвшинг шалгачих цөстэй аавын хүү Монголд алга уу?

 

Монголын саалийн ганц үнээ "Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон холион бантан хэмжээнээсээ хэтэрлээ. Хэдэн жилийн өмнөөс "Монголын зэс корпораци” буюу түүний цаад эзэн "сахал” хэмээх Д.Эрдэнэбидэг  "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас авчрахдаа баахан луйвар хийчихсэн байна гэж шуугиж байна.

Бас Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг нарын үеэд "Жаст”-ын Ш.Батхүү тус үйлдвэрийн 51 хувийг ӨАБНУ-ын Стандарт банзны барьцаанд тавьчихсан нь өнөөдөр гарц шийдэлгүй гацчихаад цаг, хормоор өр нэмэгдж байна.

Өөрөөр хэлбэл, талыг нь "сахал” Д.Эрдэнэбилэг, түүнийг тойрсон нөхдүүд, нөгөө талыг нь "Жаст” Ш.Батхүү, түүнийг дэмжсэн төрийн "зүтгэлтнүүд” эд бадыг нь хийчихсэн гэдэг ойлголт нийгэмд байна.

"Монголын зэс корпораци” гэдэг компани "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан тухай мэдээлэл анх 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөхөн болж байлаа. Энэ явдал АН-ыг унагасан. Харин МАН ялсан. МАН ч "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрдөө буцааж авна гэсэн амлалтыг өгч байлаа.

Ингээд 2016 оны сонгуулиар төрийн эрхийг илт давуу барьж эхэлсэн МАН-ынхнаас бүрдсэн УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” ХХК-ийн 49  хувийг төрийн мэдэлд шилжүүлсэн авах тухай алдарт 23 дугаар тогтоол гаргаж байлаа.

Энэ тогтоолд түшиглэн Засгийн газрын тогтоол ч үйлдэгдсэн. Мөн "Монголын зэс корпораци”-ийнхан эдгээртэй заргалдаж, энэ асуудал шүүх, Цэцээр явсан.
Ингэсээр өнөөдрийг хүрэв. Үр дүн байхгүй.

"Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь бол ӨАБНУ-ын Стандарт банкны барьцаанд байгаа. Яг үнэндээ 51 хувь ч бус "Эрдэнэт үйлдвэр”-ийг бүхэлд нь барьцаалсан хэрэг. Одоо өр нь 115 сая ам.доллар болсон. Сарын дараа 162 сая ам.доллар болж өснө.

Энэ явдалд хамаарах хүмүүс ямар нэг хариуцлага хүлээлгүй байсаар л байна.

Харин 49 хувийн тухайд ард түмэн Монголын бүх баялгийг хамсан "сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг айхтар мангасын тухай домог сонссоор дасч байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүртэл "Тэр "сахал” Эрдэнэбилэг гэдэг эзнээ хармаар байна” гэж дуугарч байв. Гэсэн ч түүний барааг харж чадалгүй, сураг чимээ суу алдрыг нь сонссоор сууцгааж байна.

Тэр хүний талаар,  "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” ХХК-ийн 49  хувийг эзэмшигч "Монголын зэс корпораци”-ийнх нь тухай одоогийн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2016 оны сүүлчээр УИХ-ын дэд дарга байхдаа Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үеэрээ " "Монголбанкин дээр хийсэн шалгалтын дүнг хараад байхад "Монголын зэс корпораци” нэгдэл гэдэгт чинь яг нарийндаа өөрийн гэсэн мөнгө байхгүй байсан нь илэрхий болж байна. Дандаа Худалдаа хөгжлийн банкнаас гарсан зээл тэр төлбөрт явсан байна.

Жишээ нь ХХБ 2016 оны зургадугаар сарын 17-нд нэг компанид зээл өгөөд тэр компани нь "Монголын зэс корпораци” нэгдэл  гэдэгт дахин зээлдүүлээд тэр мөнгийг хойшоо явуулсан. Тэгээд эцсийн тэр 400 сая долларын бүх эх үүсвэрийг нь харахаар дандаа л ийм юм байна. Би баримтгүй юм ярихгүй. Бүр хөөрхөн юм байна. Пүрэвтүвшин гээд тэр 27 настай хүүхэд их анхаарал татаад олдож өгөхгүй байна. Тэр хүүхэд өөрөө өөрийнхөө байгуулсан компаниас 70 сая долларын зээл авсан байвал яах уу. Тэр компанид нь мөнгө байхгүй, орлого байхгүй, Монголд байхгүй компаниас 70 сая долларын зээл авсан байвал яах уу.

Тэгээд яахав тэр компани ХХБ-аас зээл аваад л "Монголын зэс корпораци” нэгдэл рүү шилжүүлээд "Монголын зэс корпораци” нэгдэл нь хойшоо өгчихсөн. Эцсийн дүндээ Худалдаа хөгжлийн банкнаас гарсан мөнгө л байгаа байхгүй юу.

Миний яриад байгаа "Кью Эс Си” тэр компани бас 70 сая долларын зээл авсан. Тэрний өмнө Монголбанкны ерөнхийлөгч нууц тушаал гаргаад 2016 оны дөрөвдүгээр сард тэр "Кью Эс Си” компанид 100 тэрбум төгрөг, дараа нь 2016 оны зургадугаар сарын 28-нд дахиж нэг тушаал гаргаад 160 тэрбум төгрөгний зээл өгсөн. Монгол банк зээл өгдөг банк биш. Монголбанкны Н.Золжаргал чинь Худалдаа хөгжлийн банкны диллер байсан хүн. Ойлгож байна. Дээрээс нь Засгийн газрын 500 сая долларын баталгаа гаргуулсан мөнгө Худалдаа хөгжлийн банкинд бий. Нөгөө Чингис бондын чинь мөнгө энэ банкинд  байгаа. Энэнээс л гарсан байна даа.

Тэгэхдээ Худалдаа хөгжлийн банкнаас 70 сая долларын зээл авахдаа ирээдүйд бий болох орлогоо барьцаалж зээл авсан. Тэгээд дараа нь зургаан сард зээл авахдаа Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-ны барьцаанд тавьчихсан. Ийм л юм болсон. Одоо Худалдаа хөгжлийн банк зээлдүүлсэн 70 сая доллараа буцааж авья гэвэл нөгөө мөнгө нь байхгүй. Монголбанкны мөнгө чинь улсын мөнгө биз дээ. Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын зээлээ  төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Хөгжлийн банк зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Яагаад гэвэл Хөгжлийн банк чинь Засгийн газрын байгуулсан банк. Тэр банкны бүх эрсдлийг Засгийн газар үүрдэг. Бүгд ийм нөхцөлтэй. Тэгэхээр эцсийн дүндээ нөгөө Ерөнхийлөгчийн чинь магтаад байдаг хүмүүс чинь улсын мөнгөөр наад 49 хувийг чинь авсан байна даа.

Би баталгаатай юм ярина. Ажлын хэсэг дээр Монголбанкны шалгалтын үр дүнгээр ийм юм гарч ирж байна. Ийм л юм цаад талд нь байна. Тэгэхээр 49 хувийнхан чинь Эрдэнэтийг тэр чигт нь барьцаанд тавьчихсан байна шүү дээ. Одоо бол ямар ч байсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад учраа олох байх. Эх үүсвэр нь цэвэр байх юм бол нэг хэрэг. Гэтэл эд нарын өөрсдөө гаргасан мөнгө бараг байхгүй байгаа биз дээ” гэж ярьсан байдаг.

Ийм хардлага олон нийтэд ч бүрэн дүүрэн суучихсан. Үүнийг лавшруулж байгаа нэг зүйл бол "сахал” Д.Эрдэнэбилэгийн өмнөөс "Монголын зэс корпораци”-ийг ил удирддаг гэгддэг Ц.Пүрэвтүвшин гэдэг залуу бий.

Энэ залуу ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай компанийг 12 саятай болгож, улмаар 112 тэрбум төгрөгтэй болгож байгаад "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” ХХК-ийн 49  хувийг эзэмшигч болсон гэгддэг.
Сүүлд, цагаан сарын өмнөхөн энэ хоёр том компанийн 49 хувийг Сингапур дахь компани руу шижлжүүлэх гэж байна гэсэн дуулиан дэгдээд авсан.

Залгуулаад ойрмогхоноос "Монголын зэс корпораци”-ийнхан буюу "49 хувийнхан” "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг нэмж аваад 100 эзэмшдэг болохоор ажиллаж байна гэсэн мэдээлэл цацагдаад эхэллээ. Тэр ч байтугай энэ сарын 5-ны өдөр Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, Э.Дөлгөөн нар ӨАБНУ-ын Стандарт банкныхантай уулзсан гэх мэдээлэл цахим сүлжээгээр түгж байна.

Хамгийн хачирхалтай нь Монголын хууль хяналтын байгууллага илбийн юм шиг нүдэн дээр болж буй асуудлыг шалгалгүй өнөөг хүрээд байгаа юм.

За яахав, Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг харсан үзсэн хүн ховор гээд байдаг болохоор хуулийнхан олж уулзаж чаддагүй гэж ойлгож болно.

Тэгвэл 27-хон насандаа 400 сая ам.доллараар улс дамжсан бизнес хийсэн, энэ нь луйвар байсан гэж хардагдаад байгаа Цоожийн Пүрэвтүвшин гэдэг залууг барьж аваад шалгах хэрэгтэй. Луйварх хийсэн буруутай бол "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” ХХК-ийн 49  хувийг төрдөө буцааж аваад түүнийг шийтгэх учиртай. Харин Ц.Пүрэвтүвшин буруугүй бол нэр төрийг нь цагаатгаж, эрхэлж буй бизнесийг нь элдвийн түгшүүргүй хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Яадаг ч байсан энэ бүхэнд цэг тавих нь энэ УИХ, Засгийн газрын, бас хууль хяналтын байгууллагын ажил юм.

Эс тэгвээс саалийн үнээнүүдийг  "хашсан” Ц.Пүрэвтүвшинг шалгах цөстэй аавын хүү Монголын хууль хяналтын байгууллагад алга уу гэж ард түмэн асуусаар байх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

Саалийн үнээнүүдийг “хашсан” Ц.Пүрэвтүвшинг шалгачих цөстэй аавын хүү Монголд алга уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани