Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Багабанди, П.Очирбат нар "Миний аяга л будаатай байвал Монгол хамаагүй" мэтээр ханддаг нь харамсалтай

Хардалт

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эрдэмт хүвүүн үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ... гэсэн нэгэн их найрагчийн шад шүлгээр эхлэл болгон өгүүлэх нь. Анагаахын шинжлэх ухаанд хардалтыг зарим талаар сэтгэцийн нэг төрлийн эмгэг өвчин хэмээн үздэг ажээ. Хүн төрөлхтөнд хардалт чухам хэдий үеэс үүссэнийг судалж мэдсэн хүн үгүй бололтой. Юутай ч Отелло хөөрхий Дзедмоныг хардан хөнөөсөн В.Шексперийн эмгэнэлт жүжгээс үзэхэд эртээ үед байсан байж таараа. Харин энэ айхавтар “хам шинж өвчин” манайд чухам хэзээ ямар хэлбэрээр дэлгэрсэн бэ. Эр эм хоёр бие биеэ хардаж хэрэлдэж, зодолдох бүр хацар, хамар, чихийг нь маажиж, хазах гэсэн хардалт 1990-ээд оноос элбэгшсэн гэлтэй. Сургуулийн сурагч багшийгаа анги тохижилтын мөнгө татахаар хэдийг өөрөө цохих бол гэж хардахаас эхлээд ажилтан тасаг, хэлтэс, газрын даргаа, газрын дарга ерөнхий газар, төрийн нарийн, дэд сайд, сайдаа, сайд УИХ-ын гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргаа болон бие биеэ хардаж толхилцох, ард түмэн хэвлэл мэдээлэлтэйгээ бүхнийг хардаж хуулирдаг гаж үзэгдэл нийгмийг бүхэлд нь хамрах болжээ.

1990-ээд оны эхээр тухайн үед эрх мэдэл, мэдээлэлд ойр, өлөв дөлөв хийсэн овжин овсгоо самбаатай цөөн хэдэн хүн банкийг дампууртал зээл авч бүх дэлгүүр, албан байгууллагын худалдан авч болох бүхнийг лангуун дээр давснаас өөр зүйлгүй болтол хуу хамсны дараа “валютын ханшийг чөлөөлөх шаардлагатай байсан юм” хэмээн алдарт 20 дугаар тогтоол гарч зүгээр байсан төгрөгийн ханшийг /тухайн үед нэг доллар гурван төгрөгтэй, нэг рубль таван төгрөгтэй тэнцдэг байсан/ хүчээр унагаж банкнаас зээлж авсан 100 төгрөгөө нэг төгрөгөөр төлж, лангуу хоослон байж авсан бараагаа 100 төгрөгөөр эргүүлж дамлан худалдаж хоёр төгрөгийг 198 төгрөг болгож чадсан. Үүнийг ард түмэн 20 дугаар тогтоолд “идүүлсэн” гэдэг.
 
Социализмын үед бүгд гуйлгачин байсан юм чинь одоо ардчиллын буянаар ард түмэн та нарыгаа өөрийн гэсэн өмчтэй болгоно хэмээн хууль журам гаргаж улсын бараг бүх үйлдвэрийг тухайн үеийн дансны үнээр үнэлэн тооцож цэнхэр ягаан өнгөтэй хувьцааны эрхийн бичиг гаргаж хүн бүрг түгээн гурилын, махны, модны үйлдвэр чинийх, эрхийн бичгээ үзүүлээд л өдий төдий төгрөг зүгээр авна гэжээ. Удахгүй зах зээлийн үед чихнээ чимэг болсон ченж, брокер, диллер гэх харь үгнүүд монгол хэлэнд нэвтэрч түүнтэй зэрэгцээд хувьчлагдсан үйлдвэрүүдийг дампууруулах бодлого явуулж үнэгүйдүүлэн адислан бурхандаа залсан цэнхэр, ягаан тасалбар хэнд, юунд ч хэрэггүй болж гал ноцооход асахгүй юм гэсэн иргэд тасалбараа брокер диллерийн компани, ченжүүдэд архи, тамхи давсханаар арилжиж, хувьцааг нь худалдаж авсан үйлдвэрүүд гарт нь бараг сул унаад л ирэх юм шигээр ухуулсан. Тэгээд сүүлд нь ард түмэнд тэгэлгүй яахав зах зээлийн хууль ийм байдаг юм хохь чинь гэж ам руу нь алгадсан. Үүний араас алт диллерийн хэрэг, банкууд байгуулах нэгтгэх дампууруулах, лиценз, тендер, концесс гэсэн харь үгнүүд хүч түрэн орж ирж төсвийн мөнгө, ашигт малтмалын нөөц ихтэй төө, сөөм газрыг үлдээлгүй хуу хамж эхэлсэн.
 
Хамгийн ноцгой нэг зүйл бол хууль засч, цоорхой гарган, түүнийгээ олон өнцгөөр тайлбарлаад хариуцлагаас мултарч болох салаа утга оруулах, тодорхой нэгэн луйвар хийхэд зориулсан хууль гаргаж дээр нь хууль шүүхийн байгууллагуудад өөрийн хүмүүсээ шургалуулж хамгаалалт болгох замаар өөрийн нөлөөнд оруулсан нь хардалтыг хамгийн ихээр дагуулсан. Одоо Монголчуудын хардсан цөөхөн жишээг дурдвал эхний хоёр ерөнхийлөгч гадаадын хөрөнгө оруулалттай том компаниудад ТУЗ-ийн гишүүн, зөвлөхөөр ажиллахдаа илт ашиггүй гэрээ хэлцэл хийгээд байхад миний л аягатай будаа ахиухан байвал Монгол хамаагүй мэтээр ханддаг нь хачирхалтай. Дөрөв дэх ерөнхийлөгчийн хамгийн эвгүй хардалт нь гадаадын хөрөнгө оруулагч гэх ялтанд өршөөл үзүүлэн суллаж шанд нь өөрийн санд нэг сая ам.долларыг АНУ-ын аль нэг компаниас хандиваар авсан. Эрдэнэтийн 49, АСЕМ, Оюутолгойн хуудуутай гэрээний ард байдаг, мафи, манангийн толгойлогч болгон хардах. Одоогийн ерөнхийлөгчийг 10 гаруй чингэлэг спиртээр гоочлон улмаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын хэргээр дээлийг нь нөмрүүлэх шахтал хардсан гэх мэт. За тэгээд үе үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайдууд, УИХ-ын гишүүдээс нэр цэвэр хэн байгааг эргээд нэг бодоод үз дээ. Тэгээд ял, зэм хүртсэн нь хэд вэ. Ял аваагүй бол хардалт болно. Харин хардалт байсан уу, үгүй юү гэдэг бол шударгаар шалгаж шийдвэрлэх асуудал мөн.
 
Хардалт өөрөө хэлмэгдүүлэлтийг дагуулдаг жамтай. Хятад шиг цаазын ялтай, Япон, Солонгос шиг хуулийг дээдэлдэг байсан бол дээрх хүмүүсийг манай улсын хувьд яах байсан бэ гэвэл эмгэнэлт дүр зураг харагддаг. Хардлагыг арилгадаг гол зүйл бол хараат биш хуулийн байгууллагатай мэдлэг чадвартай төрөө худалддаггүй цэгц үнэнч шударга ажилтнуудтай байх учиртай юм. Харин хуульч миний нүдээр хоёр хулгайч үгсэн тохирсон үед үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд нэлээд хугацаа, ажиллагаа шаарддаг. Харин гуравдагч этгээд дунд нь яс хаяад өгвөл гэдсэндээ хөлөө хийлцээд амархан илэрдэг учиртай. Үнэндээ бол Төвбанк, Эрдэнэтийн 49, 51, Оюутолгой, Тавантолгойн гэрээ, лиценз, тендер, концесс, 60 тэрбум, ЖДҮ-г тойрсон асуудал гэмт хэргийн шинжтэй учир шалгавал зохих үйлдлүүд мөн. Ардчилагчдаас хэн нэгнийг хулгай, луйврын хэрэгт шалгах гэхээр ардчилал аюулд орлоо, дайрлаа, устгах гэлээ гэх. АСЕМ-ийг далимдуулж мөнгө луйвардсан хэргийг шалгах гэхээр АСЕМ-ийн нэр хүндэд халдлаа хэмээн чанга дуугарч хонгил, бүлэглэлийг илрүүлж шалгах боломж олгох зорилгоор хэн нэгэн албан тушаалтныг огцруулах шалгах гэхээр УИХ дархлаагүй боллоо. УИХ-ыг тараа хэмээн давхар унахыг оролдсов, ааш авир гаргаж аяглах, хууль бусаар алдагдсан өмчөө буцааж авах гэхээр хувийн өмчид халдлаа, хуучныг сэргээх гэлээ хэмээн сүрдүүлэх оролдлого хийдэг боллоо. Харин сүүлийн үеийн цагаан захтнуудын гэх авлига албан тушаалын нуугдаж бугшсан гэмт хэргийг илрүүлэхэд нам, УИХ дотор болж байгаа хэрүүл эзэнтэй гэрчтэй, баримтгай илчлэгдэж хэрэг бүртгэх, шалгах байгууллагуудад их дөхөм болж өгөв үү дээ.
 

Ахмад хуульч Ж.Пэрэнлэй 

Н.Багабанди, П.Очирбат нар "Миний аяга л будаатай байвал Монгол хамаагүй" мэтээр ханддаг нь харамсалтай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани