Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стив Морел: Монгол соёлтой танилцах тусам морин хуур гэх хөгжимд улам ихээр татагдах болсон

“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт /2019.03.01/ ”Prime Cineplex” кино театрт болж өндөрлөлөө. Киноны нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Франц улсын иргэн Стив Морелтой ярилцлаа.

-Танд “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд тоглох саналын хэн тавьсан бэ?

-Кинонд тоглох саналыг анх “Хувьсал” продакшны захирал МУГЖ У.Уранчимэг эгч, болон киноны зохиолыг бичсэн Г.Бямбасүрэн нар хоёр жилийн өмнө санал тавьсан. Тэд намайг нэг нэвтрүүлэгээс харсан байна лээ.

-Франц хүний хувьд Монгол кинонд дүр бүтээхэд бэрхшээлтэй зүйл тулгарсан уу?

-Хамгийн хэцүү нь хэлний асуудал байлаа. Би франц хүн. Заримдаа франц аялгатай ярьчихдаг. Үүнээс болоод дахиад л зураг авалт эхэлнэ. Хэлний асуудал л хэцүү байсан. Бусдаар бол дажгүй шүү.

-Увсын цэнхэр хязгаарт кино зураг авалт хийгджээ. Үнэхээр сайхан нутаг байгаа биз. Та өмнө нь очиж байв уу?

-Увс аймгийн Тэс суманд бараг хоёр сар амьдарч байсан. Үзэсгэлэнтэй сайхан нутаг шүү. Харин Хяргас нуурын Хэцүү хад гэдэг газарт анх удаагаа очиж үзлээ. Кино зураг авалт хийхэд тохиромжтой сайхан газар байсан. Магтаал, тууль, язгуур урлаг судалдаг учраас Увс, Ховд нутгаар явж, байгалийн сайхныг нь биширч байлаа.

-Гадаад хүн морин хуур тоглож байгааг харахад нүд баясч байлаа. Морин хуурыг хэзээнээс судалж, тоглож сурсан бэ?

-Морин хууртай нөхөрлөөд бараг таван жил болж байна. Анх Францид байхдаа нэг цомог сонссон юм. Тухайн цомогт уртын дуу, хөөмий, морин хуур, язгуур урлагийн аяз багтсан байсан. Тэр үеэс л морин хуур гэх хөгжимд дурлаж, зүрх сэтгэлээ эзэмдүүлсэн дээ. Тэгээд Монголд ирж, Монгол соёлтой танилцаж, энэ хөгжимд улам ихээр дурлаж, татагдах болсон. Одоо ч суралцсаар л байна.

-Таныг киноны салбарын хүн гэж сонслоо. Ямар мэргэжилтэй вэ?

– Би кино найруулагч, гэрэл зурагчин мэргэжилтэй. Гэхдээ одоо компьютер график, монгол соёлын судлаач, морин хуурч, монгол бичиг зэрэгт анхаарлаа хандуулж, олон зүйлийг сурч байна. Ер нь урлагийн хүн гэж өөрийгөө боддог. Олон зүйлд суралцаж, түүндээ хүрэхийн тулд мэрийж ажиллаж байна.

-Монгол Улсад дөрвөн жил амьдарч байгаа гэж та ярьсан. Монгол ёс уламжлалтай хэрхэн танилцаж байна вэ.  Манай ямар хоол танд таалагддаг вэ?

-Танай орны агуу түүх уламжлалаас суралцаад л явж байна. Хонины өөхөнд их дуртай. /инээв/ Цагаан сарын ууц их таалагддаг. Цуйвангаас гадна хуйцаа, лапша гээд шөл хоол идэх дуртай. Ер нь Монгол хоол бүгд л сайхан. Түүнээс гадна цагаан идээ маш их таалагдсан. Хөдөө очихоороо өрөм, тараг гээд л бүгдэд дурлан амтархан иддэг.

-Монгол ахуйг харуулсан кино уран бүтээлд дүр бүтээлээ. Таныг морь унаж чадахгүй байсан болохоор тэр зураг авалт хүндрэлтэй байсан гэж ярьсан?

-Тийм ээ. Би морь унаж чадахгүй. Тэр нь үнэхээр хүндрэл учруулсан. Анх удаагаа л морь унаж, кинонд тоглолоо. Гэхдээ хэд хэдэн унаад эхлэхээр дажгүй болсон. Морь унаж байгаа дүрслэлийг бараг таваас, зургаан удаа авахуулсан байх. Тэр хооронд ч зүгээр суугаагүй морьтойгоо танилцаж, сургуулилт хийсээр байсан.

-Тантай хамт тоглосон жүжигчдээс мэргэжлийн зөвлөгөө өгч байв уу?

-Энэ кинонд тоглохын тулд кино зохиолыг бичсэн, жүжигчин Г.Бямбасүрэнтэй зургаас, долоон сар хамт бэлтгэл хийсэн. Гэхдээ бараг жүжгийн чадварт биш хамгийн гол нь монгол хэлний зөв дуудлага, аялга тал дээр илүү ажилласан. Мэдээж текст цээжлэх, жүжиглэх зэрэгт бага зэрэг суралцсан. Би кино найруулагч учраас энэ талын мэдрэмж надад байсан л даа. Кино зураг авалтын явцад багийнхан минь бүгд л нэг нэгэндээ тусалж, дэмжиж ажилласан.

Киногоо үнэхээр сонирхолтой болсон гэж бодож байна. Гүн утга, агуулгатай. Мэдээж хайрын тухай. Гэхдээ хот, хөдөөгийн амьдрал, соёл хамт байх хэрэгтэй. Би судалгаараа язгуур соёлыг дэмжмээр байна. Энэ кино яг энэ замаар явж байгаа учраас дүр бүтээх саналыг маш дуртай хүлээн авсан. Залуучууд энэ киног үзээсэй. Нэг удаа үзэх нь хангалтгүй. Хэд хэдэн удаа давтан үзэж байж хэлэх гээд байгаа тэр гүн утга агуулгыг ойлгоно гэж бодож байна. Аливаа зүйлийн хэлэх гэсэн санааг ойлгоно гэдэг чинь үнэхээр сайхан шүү дээ.

Г.Нараа 

 

Стив Морел: Монгол соёлтой танилцах тусам морин хуур гэх хөгжимд улам ихээр татагдах болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани