Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Цэнгэл: Кино бүтээж байгаа уран бүтээлчид маань маш том соёлын өвийг бүтээж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй

Д.Цэнгэл: Кино бүтээж байгаа уран бүтээлчид маань маш том соёлын өвийг бүтээж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэйМанай улсын ууган кино театр болох Тэнгис кино театрын 29 жилийн ойтой холбогдуулан тус театрын маркетингийн ахлах менежер Д.Цэнгэлтэй ярилцлаа.

-Тэнгис кино театрын 29 жилийн ой болох гэж байна. Ойн хүрээнд ямар, ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа вэ?  Кино театрынхаатүүхээс уншигчдадаахүргэвэл?

-За баярлалаа. Тэнгис кино театр нь анх 1985 оны 4 сарын 29-нд Ялалт кино театр нэртэйгээр Ялалтын баярыг угтаж байгуулагдсан түүхтэй. Харин Тэнгис кино театр нэртэйгээр 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэхдээ бид Ялалт кино театрынхаасуурин дээр байгуулагдсан учраас Ялалтынхаа 29 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй гэж шийдсэн. Ойн арга хэмжээг нээж энэ сарын 26-ны өдөр бид ялалтынхаа талбай дээр "Марш шоу” зохион байгуулна. Мөн гадаах Ялалтынхаа хөшөөнд зориулж гадаа дэлгэцэд кино гаргана.

-Гадаа дэлгэцэд ямар кино гаргах юм бэ. Ерөнхийдөө 30 жилийнхээ ойг угтсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэж ойлгож болох уу?

-Ямархуу кино гаргахаа бид одоогоор шийдээгүй байгаа. Фэйсбүүкээрээ хүмүүсийн дунд санал асуулга явуулж байгаа. Мөн ирэх жил 30 жилийн ой болно. 30 жил гэдэг бол кино урлагийн түүхэнд багагүй хугацаа. Тиймээс энэхүү арга хэмжээнүүдийг ой угтсан арга хэмжээ гэж ойлгож болно.

-Кино урлагийн салбарт 30 жил болжээ. Тэгвэл 30 жилийн арвин их туршлагаасаа хүмүүстэй яаж хуваалцах бодолтой байгаа вэ?

-Кино урлагийн түүхийн талаар нэгтгэж бичсэн ном, зохиол бол маш ховор байдаг. Найруулагч Жигжидсүрэн гуай бол 1935 оноос хойш 2004 оны кино урлагийн түүхийг бол "Монгол киноны нэвтэрхий толь” гэсэн ботиороо хийсэн байдаг. Харин 2004 оноос 2014 оны кино урлагийн түүхийн талаар нэвтэрхий толь болгоод бичсэн ном бол байдаггүй. Тиймээс бид Жигжидсүрэн гуайтай уулзаад, гэрээгээ хийгээд 30 жилийн ойгоороо "Монгол киноны нэвтэрхий толь- 2” гэсэн ном бүтээхээр болсон. Тиймээс 2005-2006 оны үед видео кино хийж байсан баг хамт олон манайхтай холбогдоод мэдээ, материал талаасаа тусалж нэг хамт олон болж ажиллаасай гэж хүсэж байна.

-Монголын ууган кино театрын хувьд одоогийн үйл ажиллагаагаараа бусад кино театруудаасаа юугаараа ялгарч чадаж байгаа вэ?

Бид ууган кино театрын хувьд арай илүү туршлагатай учраас бусдадаа маш үлгэр жишээч  байхыг хүсдэг. Мөн одоогоор хамгийн их хөгжиж байгаа салбар болох хошин урлаг, кино урлагийн салбараа бид өөрсдийн хэмжээнд дэмжиж ажилладаг. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүссэн байгууллагаа маркетинг болоод менежментийн тал дээр илүү дэмжиж, тусалж, хамтарч ажилладаг. Мөн тэдний бүтээсэн киног аль болох илүү урт настай гаргахын тулд манай талаас түлхүү анхаардаг. Мөн нэг нэгнийх нь уран бүтээлд саад болохгүй байхаар зохицуулж, нээлтийг нь дарааллын дагуу  хийлгэдэг байгаа. Нэг ёсондоо кино урлагийн салбарын замын цагдаагийн ажлыг хийдэг гэж ойлгож болно. Тиймээс уран бүтээлчидтэйгээ илүү ойр ажилладаг нь бидний онцлог юм даа.

-Кино театрын хувьд ярих, яригдах ёстой асуудлууд юу байдаг юм бол оо?

-Кино театр гэдэг утгаараа залуучуудын цагийг зөв зохистой өнгөрүүлэх ёстой газар байдаг. Ер нь залуучууд гэлтгүй гэр бүл болон бүх насныханд  зориулсан үйл ажиллагаатай байх ёстой гэж боддог. Тэр ч утгаараа манайх хүүхдүүдэд зориулсан тоглоомын төв, skyrider4d тоглоом, залуучууддаа зориулсан буудлагын тоглоом, Hollywood хоолны газар, Wendy бейкэри газар байгаа. Мөн нялх хүүхэдтэйгээ кино үзэхээр ирсэн гэр бүлд зориулаад  хүүхдийн "Мөрөөдлийн хотхон” гээд тоглоомын төв байна. Хосууд маань кино үзэх хугацаандаа нялх хүүхдээ манай тоглоомын төвд тоглуулж үлдээж болно гэсэн үг. Мөн ачаа, тээш, цүнх хадгалах хайрцаг, ядарсан хүнд зориулсан биед иллэг хийдэг сандал гээд ер нь ихэнх зүйлүүд байгаа. Цаашдаа улам илүү хөгжинө. Тиймээс юу хэрэгтэй байгаагаа манай фэйсбүүк, электроншууданхаяг, санал хүсэлтийн хайрцаг зэргээр холбогдож саналаа хэлээрэй. Мөн бид өнгөрсөн оны 10 сараас 26 хүний суудалтай VIP танхимтай болсон. Хүүхдийн тасалбарын үнэ 8000 төгрөг, том хүнийх  12000 төгрөгийн үнэтэй. Мөн урьдчилж захиалга өгч болно. Жишээ нь найз нөхрүүдтэйгээ төрсөн өдрийн баяр тэмдэглэх гэдэг юм уу ямар нэгэн баярын арга хэмжээ зохион байгуулах боломжтой.

-Кино бүтээгч нартаа хандаж хэлэх үг байгаа юу. Үргэлж холбоотой ажилладаг хүмүүсийн хувьд ойлголцох, үл ойлголцох асуудлууд байдаг байх?

Олон улсын стандартад кино үнэлгээний газар гэж байдаг. Энэ нь киног агуулгын хувьд үнэлж, аллага хүчирхийлэлтэй бол насны хязгаар тавихзэргээр хэмжүүр тогтоож өгдөг. Манайхны хувьд  янз бүрийн эффэктүүдийгкинондоо ашигласан байдаг. Жишээ нь аллага, хүчирхийлэлтэй хэсгээ хасахгүй бол манайх насны хязгаар тавина гэхэд кино театр, кино үйлдвэрлэгч талуудад бага зэргийн асуудал үүсдэг. Гэвч бид үзэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага учраас энэ хяналтуудыг өөрсдийн хэмжээнд тавьж байгаа. Гэхдээ цаашид кино үнэлгээний албатай болох нь кино урлагийн салбарт хэрэгтэй зүйл гэж боддог. Сүүлийн жилүүдэд Монгол киноны салбар маань хурдацтай хөгжиж эхэлсэн. Өнгөрсөн жил Ларьдма, Зэрлэг цэцэгсийн хүлэмж зэрэг кинонууд ашиг орлогоороо дээгүүрт бичигдсэн. Энэ жилийн хувьд Зоорь, Аз жаргалын шок зэрэг кинонууд 2 сар шахуу гарч байхад үзэгчид үзсээр байсан. Тийм учраас кино бүтээгчид маань үзэгчдийнхээ урам зоригийг битгий хугалаасай, энд тэндээс хуулбарлалгүй өөрсдийн чадамжаар киногоо бүтээвэл Монгол кино урлаг  цаашид илүү их хөгжинө. Ингэснээрээ эдийн засгийн томоохон түлхэц болохуйц дотоодын нийт бүтээгдэхүүн бий болж байгаа юм. Бид дотооддоо ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дотоодынхоо үйлдвэрийг дэмжээд, Монгол брэнд гэдэг зүйлээ гаргаад ирвэл энэ маань цаашдаа экспортоор гаргаж болох бүтээгдэхүүн болно. Тэгэхээр кино бүтээгч та бүхэн маань ямар ч төрлийн, ямар ч агуулгатай  кино бүтээж болно. Гэхдээ та бүхэн ирээдүй хойчдоо үлдэх маш том соёлын өв бүтээж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Тиймээс борлуулалтаа болон зах зээлээ бодохоос гадна кино урлагийн түүхийг, соёлын өвийг бүтээж байгаа гэдгээ ухамсарлаж цааш, цаашдаа уран бүтээлээ илүү чанартай болгоосой хэмээн хүсэж байна. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай.

Ярилцсан Г.Энх-Уянга


Д.Цэнгэл: Кино бүтээж байгаа уран бүтээлчид маань маш том соёлын өвийг бүтээж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани