Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулагчид урт хугацааны өгөөжийг харах нь ашигтай

<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2019-04/1554544945_712-1554445465tlg_3082.jpg| --> Хөрөнгө оруулагчид урт хугацааны өгөөжийг харах нь ашигтай <!-- MEnd -->

 

Монголын үнэт цаасны зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон харилцагчдадаа үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Зайсан хилл цогцолборт 2019.04.03-ны өдөр шинэ салбараа нээлээ. Харилцагч тус салбарт очсоноор үнэт цаасны данс нээлгэх, дотоодын болон гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжтой болж байгаа юм. Бид энэ үеэр Голомт Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа. 
 
Юуны өмнө Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонд шинэ салбараа нээж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж буйд баяр хүргэе. Саяхан танай компани Түмэн Шувуут ХК-ийн IPO-г амжилттай хийсэн. Тэгэхээр танай байгууллага компаниудын хөгжлийг дараагийн шатанд гаргадаг гэж ойлгож болох уу? 
 
Баярлалаа. Манай компани арван мянга гаруй харилцагчидтай. Тэдний маань нэгээхэн хэсэг болсон Хан-Уул дүүрэгт амьдардаг эсвэл Зайсан хилл цогцолбороор үйлчлүүлдэг хүмүүст үйлчилгээгээ ойртуулах зорилгоор шинэ салбараа нээлээ. Таны хэлдгээр монголын хөрөнгийн зах зээл сүүлийн 2 жилд эрчимтэй хөгжиж байна. 2018 онд л гэхэд 400 мянга гаруй хувь хүн үнэт цаасны дансаа шинээр нээлгэсэн бол нөгөө талдаа хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох компаниуд нэмэгдэж байна. Тодруулбал, 2017 онд 2 компани хөрөнгийн зах дээр IPO гаргаж байсан бол, 2018 онд Мандал даатгал, Ард даатгал, Лэнд мн гэх мэтээр 5 компани олон нийтэд хувьцаагаа санал болгожээ. Манай компанийн хувьд Мандал даатгал, Түмэн Шувуут гэсэн 2 компанийн IPO-г амжилттай хийлээ. Мөн бид 2018 онд үндсэн андеррайтераар нь ажилласан төслүүддээ нийт 19,6 тэрбум төгрөг, 18,5 тэрбум төгрөгийн бондын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлснээс гадна монголын анхны даатгагдсан Эрчим бонд, Говь ХК-ийн хувьцаа хуваах төслийг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг амжилтаараа хөрөнгийн зах зээлд манлайлагч байр суурьтай ажиллаж байгаадаа баяртай байна. 
 
 
Миний хувьд Түмэн Шувуут ХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэг л дээ. Хувьцааны ханш бууралттай байгаа нь ямар учиртай вэ? Цаашид яах бол? 
 
Түмэн Шувуут ХК нь нэгж хувьцаагаа 200 төгрөгөөр олон нийтэд санал болгосон. IPO амжилттай хэрэгжсэнээс хойш сар гаруйн дараа ханш нь 170-180 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэхүү  ханшийн хэлбэлзэл нь богино хугацаандаа байж болно. Бид дунд болон урт хугацаандаа тус компанийн хувьцааны үнэ өснө гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь бид саяхан Түмэн Шувуут компанийн үйл ажиллагаа болон зах зээлийн судалгааг хийхэд хувьцааны бодит үнэлгээ шинэчлэгдэн гарсан.
 
Энэ талаар илүү тодруулахгүй юу? 
 
IPO хийх үед тогтсон 200 төгрөгийн ханш нь 2017 оны санхүүгийн үр дүн болон  бизнесийн ирээдүйн төсөөлөл дээр үндэслэж гарсан. Харин 2018 оны санхүүгийн тайланд борлуулалт нь 24%-иар, цэвэр ашиг 93%-иар тус өссөн нь хувьцааны анхны ханшийг тогтоосон бидний таамгийг давсан үзүүлэлт болж, хувьцааны бодит ханш 243 төгрөг гэж гарсан байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай golomt capital пэйж хуудаснаас авах боломжтой. 
 
Хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст зөвлөхөд ямар салбарын хувьцаа илүү өгөөжтэй байдаг вэ? 
 
Яг тийм салбарын хувьцаа ашигтай гэсэн тогтсон ойлголт байдаггүй.  Ерөнхийдөө тухайн компанийнхаа санхүүгийн үзүүлэлт болон тогтвортой өсөлт үзүүлж ирсэн эсэх цаашдын бизнес төлөвлөгөө, зах зээлд эзлэх байр суурь, удирдлагын баг зэргийг нь харгалзан үзэх ёстой. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн гол нь эрсдэл даах чадвар, хэдий хугацаанд хөрөнгө оруулалт хийх зэргээс шалтгаалдаг л даа.
 
Эрсдэлд дургүй хөрөнгө оруулагчдын хувьд бол үйлдвэрлэл, хүнс гэх мэт харьцангуй тогтвортой салбарт урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг.
 
Харин уул уурхай, санхүү, технологи зэрэг салбарын хувьцаанууд харьцангуй савлагаа өндөртэй байдаг учраас харьцангуй эрсдэл даах чадвартай хөрөнгө оруулагчдыг орохыг зөвлөдөг. Манай компани энэ талаарх мэдээллийг зөвлөх үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдадаа өгч ажилладаг. 
 
 
2019 онд хичнээн компани шинээр IPO гаргах гэж байна вэ?
 
2019 онд хэд хэдэн компани хувьцаа, бондоо олон нийтэд санал болгох гэж байна. Бидний хувьд Монос Хүнс компанийн IPO-г гаргахаар ажиллаж байгаа. Тус компани нь 8.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгох юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP стандартыг нэвтрүүлсэн, орчин үеийн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж бүхий Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа. 
 
Монос Хүнс компанийн хувьцаа эзэмшигч болох давуу талыг юу гэж харж байгаа вэ? Маш их судалж байж IPO гаргадаг байх? 
 
Монголчууд жилдээ 250 сая литр шингэн хүнс хэрэглэдэг. Үүний талаас илүү буюу хувь болох 125 сая литр хийжүүлсэн ундааг улсаараа уучихдаг байна. Тэдний ихэнх нь хүүхдүүд гэж бодохоор сэтгэл эмзэглэхээс аргагүй юм. 
Харин Монос Хүнс компани иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгааны үр дүнд бүтээгдсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэг Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, BerryVit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн эрүүл мэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь Монгол орны хөрсөнд ургадаг биологийн өндөр идэвхт ургамал, түүхий эдээр бэлтгэгдэг болохоох аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эмчилгээг дэмжих үйлчилгээтэй.
Хэдийгээр одоо тус компани 3 ээлжээр үйлдвэрлэл явуулж байгаа ч хүчин чадлын боломжоосоо шалтгаалан зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Жишээ нь Экос усыг зөвхөн эмийн сангаас нь л авах боломжтой байна.
 
Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр баригдах Эрүүл мэндийг дэмжигч ус ундааны үйлдвэрийг 2019 оны сүүлийн хагаст ашиглалтад оруулснаар шинээр 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлнэ. 
 
Өөрөөр хэлбэл ирээдүйн орлогоос нь өнөөдрийн үнээр авч байна гэсэн үг. Хэрвээ та 100 сая төгрөгөөр ус ундааны үйлдвэр байгуулах гэж байгаа бол түүний оронд тус компанийн хувьцааг авснаар тэд бидний өмнөөс эрсдэл болон үйл ажиллагааны зардлыг үүрч ашиг бүтээж өгнө гэсэн үг. 
 
Маш олон байгууллага IPO гаргаж байна. Энэ нь ямар үр дагавартай вэ?
 
Олон жилийн түүхтэй, зах зээлд байр сууриа олсон, тогмтол өсөлттэй, ашигтай ажиллаж байгаа компаниуд илүү IPO гаргаж, олон нийтийн компани болоосой гэж боддог. IPO гаргах нь нэг талдаа хувьцаа гаргаж байгаа компанидаа хямд эх үүсвэрээр хөрөнгө татах боломжийг олгож байгаа бол нөгөө талдаа өндөр өсөлттэй яваа компанийн хувьцаа эзэмшигч болж тухайн компанийн ирээдүйн өсөлтөөс ашиг хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгож байгаа юм.  
 
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил маруухан харагддаг л даа. Энэ талаарх иргэдийн мэдлэг ч муу байна. Та бүхэн үүн дээр хэрхэн анхаарч байна вэ? 
 
Нэг үеэ бодвол манайхан хөрөнгийн зах зээлийн талаар харьцангуй сайн ойлголттой болсон. Сонирхол нь ч нилээд нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.  Манай компанийн хувьд иргэдийн хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэгт нэмэр болох видео контентуудыг боловсруулж байна. Бид харилцагч заавал бидэнд хандалгүйгээр Үнэт цаасны онлайн арилжаанд оролцох боломжтой системээ шинэчилсэн. Мөн олон улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох боломжтой Interactive Brokers-ийг Монголд анх удаа албан ёсоор нэвтрүүлэх гэж байна. Тиймээс харилцагчдадаа энэ талаарх сургалтыг зохион байгуулна. Мөн компанийн хөгжлөө дараагийн шатанд гаргахаар зорьж буй эзэд, гүйцэтгэх захирлуудад зориулсан, болон байгууллага хамт олон, хувь хүмүүст зориулсан хөрөнгийн зах зээлийн талаарх сургалтыг тогтмолжуулахаар зорьж байна. Тиймээс энэ талаар хамтран ажиллаж хүсэлтэй хүмүүсийг урьж байгаадаа баяртай байна. 
 
 
Мэдээж хүн бүр л ашиг харж хөрөнгийн зах зээлийн арилжааг сонирхдог. Тэгвэл урт хугацаанд хөрөнгө оруул гэсэн үг их сонсогдох юм. Нөгөө талд урт хугацаанд банкинд мөнгөө хадгалуул гэх юм. Ялгаа нь юу байдаг юм бол? 
 
Банкны хүү бол тогтмол буюу 1 жилийн хадгаламж хийсэн бол өдөртөө хуваагдаад өдөр бүр бага багаар хүү нь тооцогдно. Харин хувьцаа бол өдөр бүрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр ханш нь тогтож таны авах өгөөж хувьсаж байдаг гэсэн үг. Одоо МХБ дээр арилжаалагдаж байгаа компаниудын хувьцааны түүхэн ханшийг хэдэн жилээр ухраагаад харах юм бол зах зээлдээ байр сууриа эзэлсэн, тогтмол өсөлттэй, шинийг нэвтрүүлэгч, сайн засаглалтай компаниудын үнэлгээ буюу хувьцааны ханш хэд дахин өссөнийг харж болно. Эсрэгээрээ дээрх үзүүлэлтүүд тааруухан компаниудын ханш унасан байгааг мөн харж болно.
 
Монголын хөрөнгийн биржийн арилжаанаас гадна дэлхийн бусад томоохон арилжаанд хэрхэн оролцох боломжтой вэ? 
 
Манай компани зөвхөн дотоодын гэлтгүй гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаа хийхэд зуучилдаг. Харилцагчид маань Apple, Google, Facebook, Toyota, Coca-Cola гэх мэт дэлхийн бүхий л томоохон брэнд болон компаниудын хувьцааны арилжаанд оролцож хувьцаа эзэмшигч болох ч боломж нээлттэй байдаг.
 
Та монголын үнэт цаасны зах зээлийн ирээдүйг юу гэж харж байна вэ? 
 
Монголбн хөрөнгийн нийт зах зээлийн үнэлгээг 2.4 их наяд гэж үзвэл ДНБ-ийн 9-10 хувьтай тэнцэж байна. Гэтэл Америкт 130 хувьтай тэнцдэг. Тиймээс манай улсын хөрөнгийн зах зээл тэлж байж, банкны зээлийн хүү буурах зэрэг эерэг үр дүн гарах юм. Зах зээл тэлэхэд түүнд оролцогч хувьцаат компаниуд хэрэгтэй. Мөн  дэлхийн жишгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангууд орж ирэх учиртай. Ингэснээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд үүсэн бий болох юм. Одоо бол дээрх сангууд банкинд мөнгөө хүүтэй байршуулж байна. Банк 10 хувийн хүү төлдөг гэж үзвэл зээл олгохдоо өөрсдийн ашгаа нэмэх нь гарцаагүй юм. Харин зах зээлийн хуулиар явбал хөрөнгийн зах зээл нь хэрэгтэй хүндээ хөрөнгийг нь босгож өгөх боломжтой болно. Одоохондоо монголын хөрөнгийн зах зээлийн жижиг зам дээр цөөхөн машин зорчиж байна. Харин үнэт цаасны компаниуд дэд бүтцийг нь сайжруулахын төлөө ажиллаж байгаа учраас цаашид энэ зам маань өргөн болж тэлнэ гэдэгт итгэл төгс байна. 
Хөрөнгө оруулагчид урт хугацааны өгөөжийг харах нь ашигтай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани