Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олборлогчид байгалийн хийг зүгээр шатаадаг

Олборлогчид байгалийн хийг зүгээр шатаадаг

 

Өрнөд Техасын элэгдсэн хурдны замаар давхигсдын анхаарлыг жүржийг улбар шар өнгөтэй галын дөл өөрийн эрхгүй татдаг. Хийн бамбар гэгддэг энэхүү улаан гал Өрнөд Техасын газрын тосны ордуудын тэнгэрт улам олноор дүрэлзэх боллоо. Өрөмдөгчид дамжуулах хоолойн даацаас хэтэрсэн олборлолт явуулах хэрээр газрын тостой хамт газрын гүний ялгарах хийг шатаах нь ихэсдэг. Хийн бамбар бол борлуулах аргагүй илүүдсэн хийнээс салах байгаль орчинд  ээлтэй ганц арга хэмээн газрын тос олборлогчид тайлбарладаг. Харин шатаах арга нь газрын тос олборлогчдын орлогод ээлтэйгээс цаашгүй хэмээн шүүмжилдэг байгаль хамгаалагчид Техас, Умард Дакота зэрэг муж улсын зохицуулах байгууллагууд агаарын чанар муутгаж, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөлж буй үйлдвэрлэлд хатуу арга хэмжээ авахыг шаарддаг.

-Байгалийн хийг шатаадгийн учир нь юу вэ?

-Өрөмдлөгийн цооногоос газрын тос оргилох мөчөөс эхлэн арай үнэ хямд баялаг болох байгалийн хий хамт ялгардаг. Дамжуулах хоолойгоор шатдаг хийг хамт дамжуулж болдог ч багтаамжаас нь хэтрээд ирэх үед олборлогчид газрын тос олборлолтоо зогсоохгүйн тулд илүүдэл шатдаг хийг далд оруулах шаардлагатай болно. далд оруулах хоёр арга байдгийн нэг нь дээр дурдсан "хийн бамбар” тавьж шатаах юм. Нөгөөх нь агаар мандалд сул хаях вентиляцын гэгддэг арга. Метан нь ноцтой сөрөг нөлөө бүхий хүлэмжийн хийн нэг учраас шатаах аргыг арай дээр гэж үздэг ч шатах явцад ялгарсан нүүрстөрөгчийн давхар исэл мөн л агаарт дэгддэг.

-Олборлогчид байгалийн хийг хэдий хэмжээтэй бамбардаж байна вэ?

-Маш их хэмжээгээр. Дэлхийн банкны тооцоог үзвэл 2018 онд дэлхий даяар 145 тэрбум шоо метр байгалийн хийг бамбардаж шатаасан нь Өмнөд, Төв Америкийн бүтэн жилийн хэрэглээтэй тэнцэж байгаа юм. Хийн бамбар олширсон нь занарын давхаргын газрын тосыг "зад татаж гаргах” гидварлик фракингийн олборлолт ихэссэн нь АНУ-тай холбоотой. АНУ дахь хийн бамбар техасын ийгл Форд, Техас, Нью Мексиког дамнасан Пермийн Хотгор, Умард Дакота дахь баккены занарын ордод төвлөрч байна. Пермийн хотгор дахь бамбарын тоо 2018 онд 85 хувиар өссөнийг ослод төвтэй консалтингийн Rystad Energy компанийн статистикаас харж болно. Техаст 2018 онд бамбардсан хий тус муж улсын иргэдийн жилийн хэрэгцээнээс их байлаа.

-Сөрөг нөлөө?

-Хийн бамбарын шаталтаас жилдээ 350 сая гаруй тонн нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд ялгарч байгааг дэлхийн банк тооцоолсон. Энэ нь нүүрсний 90 цахилгаан станц ажиллуулж буйтай дүйх хэмжээ юм. АНУ-д газрын тос, шатдаг хийн үйлдвэрээс ялгарч буй хүлэмжийн хийн есөн хувь нь хийн бамбараас үүсэлтэй. Хүлэмжийн хийн зэрэгцээ РМ буюу нарийн ширхэгт тооцонцор, хөө тортог, хорт бодис агаарт хамт ялгарч байгаа нь хүний эрүүл мэндэд ч аюултай.

-АНУ-д ямар зохицуулалт үйлчилдэг вэ?

-Өрөмдлөгийн цооногт өндөр даралт үүсэх аюултай, дамжуулах хоолойн багтаамжаас хэтэрсэн хий ялгарч буй нөхцөлд бамбар ашиглахыг АНУ-д зөвшөөрдөг. Жишээ нь, Техас муж улсын гол зохицуулах байгууллага болох Техасын төмөр Замын Комисс (Texas Railroad Commission) хийн бамбар асаах хүсэлтэд татгалзсан хариу өгч байсан удаагүй.

-Зүгээр шатаахаар ашиглаж болдоггүй юм уу?

-Боломжгүйтэй адил. газрын тосны үйлдвэрлэл ноёрхож байгаа хотгоруудад "хар алт”ны олборлолтыг тасалдуулахгүй байх нь чухал асуудал. Пермийн хотгор дахь орон нутгийн шатдаг хийн үнэ 2019 онд хэд хэдэн удаа буурсан. Үнэ хямдарснаас шалтгаалаад олборлогчид хэрэг дээрээ хийг ердөө тээврийн үнээр нь шахам худалдан авагчдад нийлүүлж байгаа юм.

-Дамжуулах хоолойг нэмж байгуулбал шийдэгдэх үү?

-Шатдаг хийн үнэ нь хадгалах, тээвэрлэх зардлаа нөхөж чадахуйц байж чадах аваас хамгийн зөв шийдэл. Kinder Morgan Inc тэргүүтэй олборлогчдын тавих шинэ дамжуулах хоолой шатдаг хийн бамбарыг зохих хэмжээгээр цөөрүүлнэ. Нөгөө талаар техас дахь дамжуулах хоолойн төслүүдийг олон нийт эсэргүүцэж эхэлсэн нь тус бүс нутагт нийтлэг үзэгдэл. Газар эзэмшигчид Техаст тавих Kinder Morgan-ын өөр нэг дамжуулах хоолойг хувийн эзэмшлийн газар дээгүүр тавихыг эсэргүүцэж шүүхэд зарга мэдүүлээд байна.

-Өөр арга бий юу?

-Дамжуулах хоолой тавьж зах зээлд нийлүүлэхээс өөр арга гэвэл олборлогчид шатдаг хийг орд газар дээрх эрчим хүчний үүсвэр болгон ашиглах, эсвэл газрын хөрс рүү буцааж шахах. Гэвч энэ хоёр арга хоёулаа хөрөнгө оруулалт шаарддаг. Газрын гүнээс гаргаж буй шатдаг хийнхээ 95 хувийг ашиглах шаардлагыг ОХУ-ын зохицуулах байгууллага олборлогчдод тавьж, Нигери улс хийн бамбар ашиглахыг хуулиар хориглосон ч шатаах арга энэ хоёр улсад түгээмэл хэвээрээ байна. Хийн бамбарыг цөөлөх бодитой санал санаачилга дэвшүүлэхгүй л бол дан хориг хангалтгүй бололтой.

ЗГМ сонин
Олборлогчид байгалийн хийг зүгээр шатаадаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани