Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Назарбаевын хүсэл хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛНА

 

Н.Назарбаевын хүсэл хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛНА

 

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дайруулах тухай сэдэв яригдаад гурав дахь арвантайгаа золгож буй. Өнгөрсөн оны сүүлийн сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахдаа  хийн хоолойг Монгол Улсын нутгаар дайруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Тэрнээс гурван сарын  өмнө В.Путин манай улсад айлчилсныхаа дараа Газпромын тэргүүнд энэ асуудлыг судлах  чиглэл өгсөн гэхчлэн харвал хийн хоолойн тухай сэдэв баяжжээ. Харин бодит ахиц дэвшил гарсан гэхэд хэтэрхий эртэдсэн дүгнэлт болно.

Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн хэлэхдээ "Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах эсэхийг хэлэлцэж байгаа ч энэ бол эцсийн шийдвэр биш. Хэлэлцэж ярилцана гэдэг өөр хэрэг, амьдрал дээр хэрэгжих нь бас өөр хэрэг. Нэгэнт санамж бичиг байгуулсан бол энэ асуудлыг цааш нь гүнзгийрүүлж судлах, эрдэмтдийг татан оролцуулах ёстой. Хятад бол байгалийн хий хүлээж авах гол хэрэглэгч учраас  БНХАУ-ын талтай яг энэ мэтчилэн уулзаж санамж бичиг байгуулах, цаашлаад гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хийн хоолойн ажлыг цааш нь явуулах нь зүйтэй юм” гэснийг энд сануулъя.

Тэгвэл манайхаас хамаарах­гүйгээр асуудал үргэлжилж буй гэдгийг бас мартах ёсгүй. Хойд хөршөөс өмнөд хөрш рүү байгалийн хийн нийлүүлэх "Сибирийн хүч -1” хоолойг хоёр улсын удирдагчид нээгээд хоёр дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Одоогоор хийн хоолойн нийлүүлэлт хэвийн түвшинд явагдаж эхлээгүй байгаа тухай гаднын хэвлэлүүд бичиж байгаа. 3371 километр үргэлжлэх хийн хоолойг барьж байгуулах ажил олон жил яригдаж байж газарт буусан. Тэгвэл Монголын нутгаар дамжуулж магадгүй гэгддэг "Сибирийн хүч-2” хоолой дахиад арван жил яригдлаа гэхэд гайхах асуудал ер байхгүй л дээ. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс гадна геополитикийн тохироо, ойлголцлоос хамаардаг том асуудал гэдэг нь өнгөрсөн олон жилүүдэд нэгэнтээ батлагдсан.

Түүнчлэн "Сибирийн хүч-2” хоолойг өөрийн нутаг дээгүүрээ дайруулах хүсэл Казахстаны талд байгааг энд дурдах хэрэгтэй. ОХУ-ын талаас ч Казахстаны байр суурийг нааштай хүлээж авч буй тухай мэдээллүүд наашилж байна. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн яамны ТУХН-ийн захирал Александр Стерник РИА Новости-д өгсөн ярилцлагадаа "Сибирийн хүч-2” хийн хоолойг Казахстаны нутгаар дайруулах нь техникийн хувьд боломжтой” гэжээ. Тэгвэл Казахстаны Эрчим хүчний  орлогч сайд Махамбет Досмухамбетов хэлэхдээ Казахстан "Сибирийн хүч-2” хийн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулах сонирхол өндөр байгааг албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн БНХАУ руу чиглэсэн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулснаар Казахстаны зүүн бүсийг байгалийн хийгээр хангана гэж мэдэгдсэн юм.

Тэгэхээр хийн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулах тэдний хэрэгцээг ОХУ бүрэн дэмжвэл гурван арваныг дамжсан бидний мөрөөдөл талаар болно гэсэн үг.

В.Путин хийн хоолойг манай нутгаар дамжуулах асуудлыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн нь  Ерөнхийлөгч Х.Баттулга түүнтэй харилцаа сайн байгаатай холбоотой гэх байр суурийг илэрхийлэгсэд бий. Тэгвэл  Казахстаны удирдагч хэвээрээ гэдгээ зарласан Н.Назарбаев  ч ОХУ-ын удирдагч В.Путинтэй тун ойр гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ.

Н.Назарбаев өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзсаныг хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр Владимир Путин болон Украины удирдагч Владимир Зеленский нарын хооронд уулзалт зохион байгуулахыг санал болгосон юм билээ. Зүгээр ч нэг санал тавиад зогсохгүй Казахстанд уулзалт хийвэл бэлэн шүү гэж урьсан.

Үүний дараа буюу арванхоёрдугаар сарын 25-нд Н.Назарбаев "РИА  Новости”-д өгсөн ярилцлагадаа "Улстөрч хүн улс орныхоо эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Владимир Владимирович бол прагматик улстөрч, үр дүнтэй хэлэлцээрч.  Өнөө үед олон улсын томоохон томоохон асуудлыг Оросын Холбооны Улсын санаа бодлыг харгалзалгүйгээр шийдэж чадахгүй байна шүү дээ” гэхчлэн ярьсан юм.

Тэгэхээр ОХУ-ын удирдагчийг ийнхүү магтан, сайшааж бодлогынх нь нөлөөллийг хүлээн зөвшөөрдөг Н.Назарбаевын хүсэл хийн хоолойг Монголоос холдуулахгүй гэх баталгаа байхгүй.

Мөн нөгөө талаас "Сибирийн хүч-1" хоолойг барьж байгуулахад гаргасан зардлаа ОХУ 20 жилийн дараа нөхнө гэсэн холын тооцоололтой зэрэгцэн дараагийн хоолойн асуудлыг ярьж буй.

Тэгэхээр манайхаар дайруулан барих хүлээлттэй "Сибирийн хүч-2" хоолой хөрсөн дээр буутлаа өшөө их цаг хугацааг шаардах биз ээ.

 
Zindaa.mn
 
Н.Назарбаевын хүсэл хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани