Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Страто” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ШААРДЛАГА хүргүүллээ

“Страто” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ШААРДЛАГА хүргүүллээ

 

"Страто” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагыг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-аас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудад  хүргүүллээ.

ШААРДЛАГАД

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, "Хил хязгааргүй алхам” ТББ-ууд TV8 телевизийн "Экологийн цаг” нэвтрүүлгээр дамжуулан Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа "Страто” ХХК-тай холбоотой асуудлыг хөндсөн цуврал сурвалжилга, ярилцлага, ТВ хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн иргэд, төрийн байгууллагуудын байр суурь, баримт нотолгоог нийтэд ил тод мэдээлж байна.  Үүний дагуу бид нүүрс угаах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж буй "Страто” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дараах шаардлагыг хүргүүлж байна гээд дараах үндэслэлийг иш болгожээ.


1. "Страто” ХХК-ийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох.


Үндэслэл
 

  • "Страто” ХХК нь 2019 онд БОМТ – г батлуулаагүй, огт байхгүйгээр үйл ажиллагаа явуулсан
     
  • Шивээ Овоогийн нүүрсний шүүрлээс бүрдсэн Хаялга нуурын уснаас хэрэглэхээр ТЭЗҮ- болон БОНБҮ-д тусгасан хэдий ч одоог болтол ашиглаагүй, хашаандаа зөвшөөрөлгүйгээр 2 гүний худаг гаргаж 2019 оноос бүтэн жил үйл ажиллагаа явуулсан
     
  • Нүүрс угаах үйлдвэр барьж эхэлсэн 2018.10 сараас хойш 7 сарын дараа 2019.05.20-нд БОНБҮ-г нөхөн хийлгэж БОНБҮ-ний тухай хууль зөрчсөн байна.
     
  • БОНБҮ-ний тухай хуулийн  18.5 болон БОАЖЯ-ны сайдын 2014 оны А03 тоот тушаалаар батлагдсан "БОНБҮ-д олон нийтийн оролцоог хангах тухай журам”-ыг огт мөрдөөгүй, багийн ИНХ-аар хэлэлцүүлж санал авах тухай, тогтоол, тэмдэглэлийн хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй, оролцоог хангаагүй тул эрх зүйн чадамжгүй байна.


2. Таван толгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн дагууд нүүрсний тээвэрлэлтийг нэн даруй зогсоох


Үндэслэл
 

  • Уг чиглэлд хийгдэж байгаа нүүрсний тээвэр нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 379-р тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ын 2.3 дахь хэсэгт "Авто зам, замын байгууламжийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай барина” гэж заасныг зөрчиж байна.
     
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй, ТЭЗҮ батлуулалгүйгээр Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумын 13 багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч нийт 430 гаруй километр газарт 10 хүртэл километр өргөнтэй, 13 хүртэл эгнээ зам үүсгэн тээвэр хийж байгаа нь байгаль орчинд нэн хортой нөлөөлөл үзүүлж, экологийн хохирол учруулсаар нэг жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Мөн дээрх гурван аймгийн долоон сумаас гадна, Өмнөговь аймгийн Манлай, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад ч байгаль, экологийн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
     
  • Тухайн маршрутын дагууд Их газрын чулуу, Заган усны Байгалийн нөөц газар, Уул хадаргана аймгийн тусгай хэрэгцээний газар, отрын бүс нутаг, морь уралдуулах газар зэргийг дайран өнгөрч байгааг харгалзан үзэх шаардлагатай.
     
  • Замын ажил явуулахдаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашигласан


3. Хууль зөрчсөн олон тооны үйлдлийн жишээ болж байгаа "Страто” ХХК-тай холбоотой дээрх зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, шаардлагатай арга хэмжээ авах зорилготой хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллах


Үндэслэл
 

  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, УУХҮЯ, ЗТХЯ, МХЕГ, АМГТГ, БХБЯ, Экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын болон иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог тэгш хангаж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлж, газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байгаа болно.


4. "Страто” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас экологид учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээ хийлгүүлж, экологи, хүн амд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэх


Үндэслэл
 

  • 430 км шороон замд үүссэн экологийн хохирол
     
  • Зам дагуух иргэд, малчдад учирсан хохирол
     
  • Зөвшөөрөлгүй гүний худаг гаргаж, ус ашигласны хохирол зэргийг нэн яаралтай тогтоож, хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэх  

“Страто” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ШААРДЛАГА хүргүүллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:03
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани