Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том ажил нурлаа

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том ажил нурлаа

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хоёр жил гаруй хугацаанд ажилласан У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том ажил нь Тавантолгойн IPO гаргах байв.

Ерөөс Тавантолгойн ордын асуудал хөндөгдөхөөр цочиж сандардаг хүн олон бий. Голдуу эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд байдаг. Тиймээс Тавантолгойн ордод IPO хийе чин үнэнээсээ зүтгэдэг нь бараг үгүй байв.

Учир нь юу хэмээвээс Тавантолгойн ордыг энэ хэвээр нь байлгаж, нүүрсийг нь түүхийгээр зөөлгөөд, тэндээс "тав гурван юм” цохидог гэх албан бус мэдээлэл үүнд нөлөөтэй. Тэр ч бүү хэл, сүүлийн үед түүхий нүүрсийг нь улсын төв рүү зөөж угаагаад өндөр ашиг олдог болсон тухай ч яригдаж байсан.

Ер нь л Тавантолгойн ордод IPO хийлгүй, дэд бүтэцгүй, ингээд байж байх нь хэдхэн хүнд хэрэгтэй байсаар ирсэн юм.

Ийм байдлаар Таван­толгойн орд нь улс төр, бизнесийн бүлэг­лэлүүдийн хорхойг гозогнуулж, хэнийг ч ямар ч шийдвэр гаргуулалгүй "авч үлдсээр” ирсэн. Харин У.Хүрэлсүхийн үед зоригтой шийдвэр гаргаж Тавантолгойн ордын IPO-г хөдөлгөсөн.

Нөгөөтэйгүүр У.Хүрэл­­сүхийн тэргүүлсэн Засгийн газрын үед хийхээр эхлүүлсэн IPO-г урьд өмнөхүүдээс арай "эрүүл” хэмээн судлаачид, ажиглагчид хэлж байлаа. Энэ ажилд төрийн сайд, төслийн удирдагчид нь хувийн сонирхол гэдэг хуруу гараа дүрчихгүй бол түмний хүсээд байсан хувилбар яахын аргагүй мөн гэдэг юм.

Улсын Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гаргаж, Засгийн газар 2019 оны наадмын өмнөх өдөр мөн тогтоол гаргаж IPO хийх ажил эхэлсэн байдаг.

Жил хүрээгүй ч чилийсэн есөн сарын хугацаанд уг тогтоолын дагуу байгуулагдсан "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ 80 хувьтай урагшлуулжээ.

Ажлынхаа 80 хувийг амжуулчихсан хувийн компани ямар ч саад тулгарсан У.Хүрэлсүхийн Засгийн газар шиг татгалзаж, татан буулгана гэж үгүй.

Харамсалтай нь Зас­гийн газар 2020 оны дөрөв­дүгээр сарын 27-ны даваа гаригт ээлжит бусаар хуралдаад тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь буюу "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгаж,  Тавантолгойн ордод IPO хийх ажлаа нураав.

Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүх шиг үг бүрээс нь "зориг" ханхлаад байдаг Ерөнхий сайдыг ийм шийдвэр гаргана гэж олон хүн бодоогүй биз.

Тогтоолыг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны албан мэдээнд "...Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул” хэмээн тайлбарлажээ. Бас  энэ тогтоолыг цуцалсан нь "...Дотоодын улс төрөөс боллоо” гэсэн албан бус тайлбар гарсан.

З.Энхболдын хэ­лээд байсан шиг "...Тавантолгойн ордыг маш хямдаар хятадуудад тавиад туучих” гээгүй л юм бол, Тавантолгойн ордод IPO хийж гялайлгах гэж байсныг нь энэ хүн мушгин гуйвуулсан нь үнэн л бол юунд өөрийнхөө шийдвэрийг өөрөө хүчингүй болгочихов оо.

Тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны дараа "...Сон­гуулийн өмнө Эрдэнэс тавантолгой ба уурхайч­даар дамжуулж улс төр хийх гэсэн З.Энхболд тэргүүтэй улс төрчид, төлбөртэй тэмцэгчдийн төлөвлөгөөг У.Хүрэлсүх сэлэмдэж орхилоо” гэсэн PR цахим сүлжээнд хөврөв. Үгүй л дээ. У.Хүрэлсүх өөрийгөө л сэлэмдсэн.

Өөрийнхөө шийдвэрийг өөрөө цуцална гэдэг улсын лидер болохоор зорьж байгаа хүнд байж болохгүй алдаа. Хэлсэн л бол хийж, хийсэн л бол үр дүнг нь үзэх ёстой. У.Хүрэлсүх өөрөө ингэж хэлдэг. Олон удаа хэлсэн.

"...Улс төрийн зорилгоор мушгин гуйвуулаад байсан” гэж гонгинохын оронд ганц З.Энхболд, хэдэн уурхайчныг давж гарч ажиллаж, олон нийтэд зөв ойлгуулж чадахгүй хэвлэлийн алба, PR-ын багаа У.Хүрэлсүх татан буулгаад хөөж явуулах хэрэгтэй.

Ерөөс Тавантолгойн ордод IPO хийх Засгийн газрын тогтоолоо "сэлэмд­сэнээр” У.Хүрэлсүх засаглаж чадаагүй гэдгээ харуулж байгаа юм.

Засгийн газрын албан мэдээлэлд дурдсанчлан, бас өнгөн дээрээ харагдсанаар тогтоолыгАН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд, хэдэн уурхайчин IPO-г эсэргүүцэж харагдсан. З.Энхболд бол АН, АН бол сөрөг хүчин. Сонгууль ойртсон. Тийм учраас энэ байтугай улс төрийн ийм сөрөг дайралт У.Хүрэлсүх болоод эрх баригч МАН-д ирнэ. Үүнийг У.Хүрэлсүх мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай.

Гэтэл У.Хүрэлсүх нэгэнт эцэст нь хүрч чада­хааргүй ажил эхлүүлж, маргаашийн "өөх” рүү зүт­гээд өнөөдрийн "уушиг”-аа барлаа. Өөрөөр хэлбэл, түүний "...IPO хийнэ” гэж гүйгээд гаргасан зардал нь гол харламаар өндөр дүнд хүрчээ.

"...Улсын мөнгө уйлдаггүй” гэж үнэн үг юм. Тавантолгойн ордын IPO зогссоноор  "Голомт”-ынхны барих гэж байгаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бас гацна. Энэ төмөр замыг барихаар Засгийн газраас 300 гаруй сая ам.доллар гаргачихсан. Үлдсэнийг Тавантолгойн ордын IPO дээрээс босгох байв. Дахиад нэг овоолсон шороо үлдэж, хэн нэгэн балрах магадлал өндөр болчихож байгаа юм.

Таван­толгой шиг том ордын IPO хийх ТЭЗҮ, үүнийг хий­хийн тулд гадаадын зөвлөх үйл­чилгээний компаниудад өгдөг маш их мөнгө, бусад бэлтгэлд ямар зардал гарсан бэ. Бас эдгээр ажлыг зохион байгуулах зорилготой "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулахад болоод тэдний үйл ажиллагаанд гарсан зардал нь хэр зэрэг вэ. Боож үхмээр тоо гарна шүү дээ.

Ядаж байхад 2020 оны сонгуулиар засгийн эрх авсан улс төрийн хүчин, тодорхой хэлбэл дараагийн Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 14 тэрбум гаруй ам.долларын гадаад өрийг төлөх ёстой.

Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх Тавантолгойн ордод IPO хийж гялайлгадаггүй юм гэхэд ингэж зарлага гаргаагүй бол дээр байсан юм. Угтаа улсын мөнгийг ингэж үрэн таран хийнэ гэдэг гэмт үйлдэл мөн.

Тиймээс У.Хүрэл­сүхийг яаран санд­ран гаргасан тогтоолоо цуцлахаар том хэмжээний шатгаан цаана нь нуугдаж байна гэсэн үг.

"Зууны мэдээ” сонин өмнө нь "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгаж, IPO-гоо зогсоох вий гэдэг мэдээллийг хүргэж байсан.

2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Зас­гийн газрын хуралдаанаас "... "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргаж байж асуудлыг шийдье” гэж ярьсан байдаг.

Гэтэл "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг шалгах ажлын хэсгээ ч байгуулалгүйгээр 2019 оны 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг шууд бүхэлд нь хүчингүй болгосон. Үүнээс болоод Тавантолгойн ордын IPO гацаж, дагаад "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК татан буугдчихаж байгаа хэрэг.

Тавантолгойн ордын IPO-г гацааж, "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр тун сонин "яриа хөөрөө” өрнөсөн байна.

Засгийн газрын зарим гишүүн, тухайлбал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 296 дугаар тогтоолыг барьж байгаад зарим сайдаа "нүдэж” өгчээ. "...Ийм юм болно гэж хэлээд байсан шүү дээ”, "...Хуурч тогтоол гаргасан, үр дүн нь ийм байна” гэх зэргээр Ерөнхий сайддаа, УУХҮ-ийн сайддаа хатуухан хэлсэн байна.

Эндээс их сонин зүйл бас харагдаад явчихна. Эдгээр сайд нарыг мэдэх хүмүүс нь мэднэ. Хэн бэ, "хэн”-ийг дэмждэг вэ гэдгийг мэднэ. Бас үсээ хусуулж, дараа нь чихээ хүртэл огтолно гэж айлгаад байсан уурхайчид, том тэрэгний жолооч нарын ард хэн байх вэ гэдэг бас л ойлгомжтой.

Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд чөлөөлөгдөж, оронд нь очсон Б.Ганхуягтай маш ойр болсон энэ компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ эсэргүүцлийн гол рольд явж байсан нь нэгийг хэлнэ. Уг нь "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани шүү дээ. Гэхдээ охин компани нь IPO хийж, жилийн орлого нь  "Эрдэнэс Тавантолгой” ХК-иасаа илүү болсон. Товчхондоо, "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн ажлын үр дүн гараад ирэхээр "Эрдэнэс Тавантолгой” ХК, түүнийг дагасан том бүтэц шаардлагагүй болох нөхцөл үүссэн. Дашрамд хэлэхэд онцгой байдлын үед уурхай дээр нь хэдэн өдрийн турш ийм үйл явдал өрнөж байхад толгой компани тайван сууж байсан нь бас л анхаарал татмаар шүү.

Гэвч энэ бас л цаадах шалтгаан биш.

Цаад шалтгаан нь Тавантолгойн өрөм гэгддэг Зүүн Цанхитай холбоотой.  Энэ нь маш том эрх ашгийг хөндсөн гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн эзэмшдэг лицензэд нь Зүүн Цанхи багтдаг. Энэ хэсэг газрыг эртнээс сонирхож ирсэн нэг газар бий. "Гурван үсэгтэй компани” гэхээр хүмүүс мэднэ. Ухаа худагаас ухдаг нүүрс нь чанараараа Зүүн Цанхийг гүйцдэггүй. Тэгэхээр Тавантолгойд асар их зардал гаргаад удаан жил оршин сууж байгаа "Гурван үсэгтэй компани”-ийн мөнхийн мөрөөдөл л Зүүн Цанхи юм.

Гэтэл У.Хүрэлсүх "өрөм”-ийг эргэлтэд оруулж IPO босгоно гэсэн нь тэдний дургүйг хүргэж таарна. Тиймээс бүх талаараа хөдлөөд үр дүнд хүрч Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайдын өөрийнх нь гараар үгүй хийлгэж чадав. Энэ ажиллагаанд идэвхийлэн оролцсон нөлөө бүхий бас нэг эрхэм бол Тавантолгойн ордтой нэг насаараа уяатай, Ерөнхий сайд асан эрхэм юм.

 Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө шийдвэрийг өөрөө цуцаллаа. Дүнд нь Тавантолгойн IPO ээлжит гацаандаа орлоо.

Хэрвээ У.Хүрэлсүх Тавантолгойн ордод IPO хийж чадсан бол өөрийнх нь хүсдэгээр Төрийн ордны хананд хөргөө өлгүүлсэн төдий биш, жинхэнэ түүхэн Ерөнхий сайд болохдоо нэг том алхам дөхөх байв. Одоо бол У.Хүрэлсүх өмнөх Ерөнхий сайд нар шиг эрх ашгийн зөрчилд хэрчүүлсэн, эсвэл ашиг сонирхлоо ажил болгох гээд чадаагүй хоёрын аль нэг нь болж үлдэв.

Хамгийн гол нь Тавантолгойн ордоос ард түмэн өндөр хувьтай, улс татвартай, аж ахуйн нэгжүүд орлоготой болох байсан. Энэ тухай хэсэгтээ мөрөөдөөд ч хэрэггүй боллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том ажил нурлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани