Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон “юм” үзэх үү?

 
 

“Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон “юм” үзэх үү?

 

"Рио Тинто” Оюутолгой төсөл дээр Засгийн газартай түншилсэн цагаасаа Монгол газар нутаг дээр тааваараа "амьдарч” ирсэн. Манай талаас хэнбугай нь ч оролдож чаддаггүй. Цагаан дээр хараар бичсэн хэдэн гэрээнийхээ хэрэгжилтийг ч манай сүүлийн 11 жилийн Засгийн газар нэхэж байсан удаагүй. Гэвч Монгол бол улс, Оюутолгой бол том орд, мөн Засгийн газар, "Рио Тинто” хоёрын дунд хуулиар баталгаажсан гэрээнүүд байгаа болохоор өгдөг авдаг татвар түрээсийн тоолуур урссаар өнөөдрийг хүрчээ.
Уг нь Оюутолгойн гэрээний хэрэгжилт нэг л биш гэдгийг төр засгийн удирдлагад ажиллаж байсан дарга нар, түшээд хэдэн жилийн өмнөөс ухаарсан байдаг. Ухаарсныхаа дараа баахан шалгалт шүүлэг болсон. М.Энхболдыг УИХ-ын дарга байхад УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт, Аудитын байгууллагын шалгалтын дүн, АТГ-ын хавтаст хэрэг нээж шалгасан явц гээд олон хяналт шалгалтын дүн гарсан. Ажлын хэсгүүд тайлан мэдээ, дүгнэлт сэлтээ бэлтгээд УИХ-д өгсөн байдаг. Харамсалтай нь УИХ алийг нь ч сонсож, хэлэлцээгүй. Одоо тэр "цаас”-нууд хаана байдаг юм, бүү мэд.
..."Рио Тинто”-гийн яг энэ гомдолтой үеийг манай зарим улс төрийн бүлэглэл ашиглахаа мартсангүй. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэсэн "санаачилга” гаргаад, тэрийгээ хэрэгжүүлэх гэж зүтгээд үзэв.  Цагтаа Монголын улс төрд том орон зайтай явсан улстөрчид энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа нь эмгэнэлтэй л хэрэг.
Дээрээс нь Оюутолгойн гэрээг анх байгуулсан Засгийн газрын Ерөнхий  сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар шүүхээс ял шийтгүүлсэн. Шүүхийн шийдвэрт "...Энэ нөхдүүд Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй байхаар байгуулсан” гэж байдаггүй. Гэхдээ С.Баярыг шийтгэсэн шүүхийн тогтоолд "...Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан”, С.Баярцогтынход "...Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан” гэсэн байдаг. Эндээс эдгээр дарга нар дээрх гэрээнүүдийг байгуулахдаа улсын эрх ашгийг эхэнд нь тавьсан уу, хувийн ашиг сонирхлоо дээдэлсэн үү гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Ингэж шийтгүүлсэн дарга нар өнөөдөр баатрын дүрээр гарч ирээд байж л байна. 
Үүнээс гадна Тавантолгойн цахилгаан станц гэж яригдаад л байдаг, явдаггүй нэг мега төсөл бий. Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан  станц барих гээд байгаа юм. Үүнийг барьж ашиглалтад оруулсанаар өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой. Гэвч "Рио Тинто”-гийн ил далд эсэргүүцлийн улмаас өнөөг хүртэл хөдөлж амжаагүй л байна.
Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх энэ албан тушаалд томилогдохдоо УИХ-ын чуулганы индэр дээрээс "...Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авдаг. Жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг. Энэ урсгалыг багасгахын тулд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” гээд амлачихсан. Энэ дотор нөгөөх Тавантолгойн цахилгаан станц орчихсон. Хэзээд нэхэгдэх амлалт болчихсон. Хэрвээ "Рио Тинто”-г давж чадвал энэ цахилгаан станц баригдана. Чадахгүй бол биелээгүй амлалт болж үлдэнэ.  
Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх долоо хоногийн хуралдаанаараа эхлүүллээ. 
 
Тэрэнтэй нь давхцаад Оросоос нийлүүлэх АИ-92 шатахуун ирэхээ больж, улс даяараа хямрав. Гэхдээ энэ нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар зохиомол хомсдол байсан байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогджээ. Энэ дээр мөнөөх том компанийн нөлөө орсон байж ч магадгүй юм байна. 
Сонин юм шүү, энэ сарын Оросын Ангарскийн нефть боловсруулах ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1 212 тонн шатахуун Сүхбаатар өртөөнд, Хятадаас худалдан авч буй 2 750 тн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд ирж байхад Улаанбаатарт шатахууны хэвийн түгээгдээд эхэлж байгаа юм.
Хамгийн хачин Орсоос 2021 оны есдүгээр сарын 20-нд "...Аравдугаар сарын 1 хүртэл 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй” гэдгээ гэнэт мэдэгдсэн. Гэтэл 2021 оны есдүгээр сарын 14 гэхэд шатахууны хомсдол аль хэдийнэ үүсчихсэн, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр энэ талаар мэдээлэл өгөөд зогсож байв. Тэрээр "...Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21, дизель түлш 35, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Бид газар дээр нь очиж ажилласан. "Шунхлай” компанийн 4-5 газарт бүтээгдэхүүн борлуулахгүй байсан бол өнөөдрөөс борлуулалтаа хийж байна” гэж байв шүү. 
Яг үнэндээ АИ-92, АИ-95 шатахуун үнэхээр тасарч хомсдсон уу үгүй юу гэдэг төр өөрөө шалгаагүй байдаг юм. Үүнд хяналт анхаарал тавих ёстой Б.Бат-Эрдэнэ гэдэг даргатай ШӨХТГ гэдэг байгууллага бий. Энэ газрынхан хэдэн импортлогч компанийн шатахууны агуулахыг "шагайхад” л болох байв. Тэгээгүй. Гэсэн атлаа сошиалаар шуугисан мэдээллийн дагуу "...Мах авбал шатахуун өгнө” гэсэн "Синчи ойл” руу давхиж очоод 20 саяар торгосон. Ингэж шатахууны хомсдолтой тэмцэж, шударга өрсөлдөөнийг сахиулсан байдаг юм. Эдийн засагчид, ажиглагчдын хэлээд байгаа төрийн менежментийн алдааны нэг хэсэг нь энэ болсон. 
Шатахууны хомсдолыг тойрсон үйл явдлын заримыг тоймлоход ийм байна. 
Түүчнлэн 2021 оны аравдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд нэгэн жагсаал болох зар тарсан. Үүний санхүүжилт бас л нөгөөх том компанийнх байж болзошгүй ажээ.
Монгол Улсын эдийн засаг, улс төрийн чадамж нэг иймэрхүү байгаа юм. Ямар ч улстөрч, улс төрийн хүчин өнөөг хүртэл ийм том төслүүдээ амлаад ч, зүтгээд ч хөдөлгөж чадаагүй. Шалтгаан нь айдас,  тэр нь ямар айдас юм гэхээр "...Засгийг огцруулах шантааж” гэж байгаа юм. Тиймээс л үе үеийн Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нар ханцуй шамлаж ороод л буцаад явчихдаг.
Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол тэр эрсдэлийг сөрж байх шиг байгаа юм. Болох ёстой юм ч болдгоороо болж л байна. 
Тэд Оюутолгойн төслийнхэнтэй хэлэлцээр хийж, улсад ашигтай болгох УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг оролдож байна. Өнөөг хүртэл Монгол Улсын 34 хувьд ногдох өр 2.3 орчим тэрбум ам.доллар болсон. Үүнийг тэглүүлэх саналыг Засгийн газраас тавьсан. Мөн "Рио Тинто”-гаас ирэх гурван жилийн ногдол ашгийн урьдчилгаа 350 сая ам.долларыг төлөх тал дээр бараг тохирсон гэхэд болно. Гэхдээ энэ бүхний цаана 2009 оны гэрээг хөдөлгөхгүй байх том сонирхол "Рио Тинто”-д бий. Харин Засгийн газрын ажлын хэсэг олон зүйл заалт дээр "хөдөлгөөн” хийх байр суурьтай байгаа нь тэдний дургүйг хүргээд байгаа гэх мэдээлэл бий. 
 
"Рио Тинто”-гийн яг энэ гомдолтой үеийг манай зарим улс төрийн бүлэглэл ашиглахаа мартсангүй. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэсэн "санаачилга” гаргаад, тэрийгээ хэрэгжүүлэх гэж зүтгээд үзэв.  Цагтаа Монголын улс төрд том орон зайтай явсан улстөрчид энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа нь эмгэнэлтэй л хэрэг. Үнэн хэрэгтээ сүүлийн үед Засгийн газрыг чиглэж өрнөсөн олон үйл явдалтай энэ шугам дээр очно. Гэхдээ тэр нь хол явсангүй бололтой. Хойд хөрштэй 14 биш гурав хоногийн дотор учраа олж, шатахууны тээврийг үргэлжлүүлэв. Шатахууны хомсдолыг барьсаар аравдугаар сарын 1-нд "аймаар” жагсаал хийх төлөвлөгөө нь нурж байх шиг байгаа юм.
Ер нь тэгээд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэг том бодлогыг ард түмэн дэмжихээс өөр аргагүй. Тэр нь хараат бус Монгол Улс байхын төлөөх шийдвэрүүд юм. Хэн нэгэн монгол хүү өнөөдөр, эсвэл маргааш хийх ёстой л алхам. Энэ чигээрээ Оросоос тог, шатахуунаа, Хятадаас бусад импорт, экспортоо гуйх замаар өнөө маргаашийг өнгөрөөсөөр хаа хүрэх билээ. Харин ийм шийдвэрийн дараа бид "хэн нэгэн”-ээс улсаараа хатуухан сануулга авсаар байх нь мэдээж. Тэр цаг хугацааг тэсч гарах нь чухал. Эхлэл нь энэ, "Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар л гэхэд цаашид огцруулах, солиулахаас эхлээд нийгмийн сүлжээний дайралт, иргэдийн гомдлын бай болсон олон "юм” үзэж магадгүй л юм. 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
“Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон “юм” үзэх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани