Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн хувь заяа УИХ-ын Түр хорооныхны гарт ирлээ

Оюутолгойн хувь заяа УИХ-ын Түр хорооныхны гарт ирлээ

 

"Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурсес” компаниудаас 10 хоногийн өмнө Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Уг захидлаар Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх, "Дубайн гэрээ”-г цуцлах, Aудит оруулах,  "Оюутолгой” төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах, "Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэргээр Засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрсөн.
 
Үүнийг тусгасан УИХ-ын тогтоолыг гаргуулахаар Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар "Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”тогтоолын төслийг уржигдар УИХ-ын даргад өргөн барьсан.
Үүнийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн. Гэвч чуулганы өчигдрийн хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. Бүлгийн дарга Д.Ганбат "...Оюутолгой төсөл маш чухал. Гэвч манай бүлгийн гишүүдэд энэ төслийн талаар мэдээлэл маш бага байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу завсарлага авах хүсэлтэй байна” гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөө өглөөний 10:00 цагийг хүртэл завсарлага өгсөн.
 
 
Гэтэл Оюутолгой гэдэг сэдвээр Монгол дотроо энэ мэтээр попроод, улстөржөөд байх нь эрсдэл дагуулж мэдэхээр болчихоод байна. Хөрөнгө оруулагч талуудтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цуварч байна. Иймд Монгол Улс дотоодын улс төр, хувийн ашиг сонирхлуудаа хойш тавьж, Оюутолгойн асуудалд болгоомжтой хандах цаг ирсэн байна.
 
 
 
"Зууны мэдээ” сонин гурав хоногийн өмнө нэгэн мэдээлэл хүргэж байсан. Сануулахад, "Туркойз Хилл Ресурсэс”-ийн 9.5 хувийг эзэмшдэг "Пентвотер капитал менежмент”-ийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр Монголын Засгийн газрын эзэмших хувьд оногдох өрийг тэглэсэнд дургүйцэж, үүнийгээ "Туркойз Хилл Ресурсэс”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Питер Гиллин, Гүйцэтгэх захирал Стив Тибо нарт хандаж 2021 оны арванхоёрдугаар сарын   16-нд ил захидлаар илэрхийлсэн тухай мэдээлсэн. Меттью Халбоуэр захидалдаа "..."Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид яг адилхан "Рио Тинто”-гийн хохирогч атал Монгол Улс л ийм "хөнгөлөлт” эдэлж байгаа нь ёс зүйгүй явдал юм. ...Та бүхэн "Рио Тинто”-гийн халаасанд орсон гэдгийг би мэдэж байсан. Гэсэн хэдий ч 2.3 тэрбум ам.долларын компанийн хөрөнгийг юу ч биш болгож, бусдад өгнө гэж бодсонгүй. Энэ бол тэнэглэл. ..Ингэснээр итгэлцлийг аймшиггүйгээр зөрчлөө. Үүнээс өөрөөр ойлгох боломжгүй юм. Тийм учраас миний бие та бүхнийг хүн нэг бүрчлэн шүүхэд өгөх болно. Одоо та бүхэн огцрох ёстой” гэсэн байв.
 
Тэгвэл "Рио Тинто” компани 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд ТУЗ-ийн шинэ даргаараа  Доминик Бартоныг сонгосноо зарлалаа. Доминик Бартон нь 1962 онд Угандаад төрсөн. Канадын иргэн. "МакКинси” хуулийн фирмд 2009-2018 онд ажилласан. 2018-2021 онд Канадаас Хятадад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдож ажиллаж байв. Ингэж Хятадад Канадыг төлөөлсөн Элчин сайдаар сууж байсан Доминик Бартон хэдхэн хоногийн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд эгүүлэн татагджээ. Тэгээд хоёр долоо хоног ч бололгүй "Рио Тинто”-гийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон нь анхаарал татаж байгаа юм.
 
Түүний талаар "Financial Times”-д 2019 оны есдүгээр сарын 5-нд "Канад улс "МакКинси”-гийн экс тэргүүнийг Хятадад Элчин сайдаар томилов” гэсэн гарчиг бүхий нийтлэл хэвлэгдсэн.
Нийтлэлд Доминик Бартоны томилгоог "...Өнгөрсөн онд "Huawei”-гийн санхүүгийн захирал баривчлагдсанаас хойш түүхэн доод түвшиндээ хүрсэн хоёр улсын харилцааг сэргээх үүрэг хүлээсэн” хэмээн бичсэн байв. Мөн "...Ноён Бартон Хятадтай маш сайн харилцаатай. Өмнө нь тус компанийн Ази тивийн дарга, Хятадын Хөгжлийн Банк, Капитал Группын Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн, Бээжингийн Цинхуа Их сургуульд туслах профессороор ажиллаж байсан. Тэрбээр Канад, Хятад хоёрын хооронд худалдааны хүчтэй харилцаа бий болохыг удаан хугацааны турш дэмжиж ирсэн” гэсэн байдаг.
Үүнээс гадна Хятадын "Чалко” компани нь "Рио Тинто”-гийн 11 хувийг эзэмшдэг. Нэг үгээр хэлбэл, хамгийн өндөр дүнтэй хувьцаа эзэмшигч юм. Хувьцаагаа саяхан 14 болгосон гэх мэдээлэл бий. Тэгэхээр "Рио Тинто”-гийн ТУЗ-д нөлөөллөө бэхжүүлэх нь бизнесийн зарчмынхаа хувьд хийх ёстой алхам нь болж байгаа юм.
 
 
Гэхдээ энэ нь Монгол Улсад төдийлэн таатай бус бөгөөд манай зарим улстөрчид өмнөх шигээ аяглаж, бие даасан "улс төр” хийж гүйцгээх нь нийтийн эрх ашигт халгаатай явдал болж хувирахаар болж байна. Товчхондоо, арваадхан хоногийн өмнөх "Рио Тинто”-гийн байр суурь гурав хоногийн өмнөөс өөрчлөгдсөн байж болзошгүй гэсэн үг.
 
 
Юутай ч "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурсэс”-ийн албан ёсны саналыг УИХ тогтоол болгож батлахаар хэлэлцэж эхэллээ. Энэ саналыг "юм” болгоод авч чадах эсэх нь "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны гарт ирчихэж байгаа юм. Энэ Түр хороо нь 2021 оны гуравдугаар сарын сүүлчээр байгуулагдсан. Даргаар нь  Ц.Даваасүрэн, гишүүдээр нь Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нарыг томилсон байдаг.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Оюутолгойн хувь заяа УИХ-ын Түр хорооныхны гарт ирлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани