Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Баттулга: “Mining week” Монгол хүн бүхэнд хамаатай

Т.Баттулга: “Mining week” Монгол хүн бүхэнд хамаатай

 

Ц.БАЯР 

"Майнэкс Монголиа” компанийн ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.

 

-Уул уурхайн "Mining week” арга хэмжээ ирэх даваа гарагаас эхлэх гэж байна. Энэ том салбараар монголчууд долоо хоног амьсгалсан шинэлэг ажил болох нь. Гол нь та бүхэн энэ өдрүүдээс юу хүлээж байна вэ?

- "Оюу толгой” компанийн санаачилснаар өнөө жил тохиож байгаа уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд Mining week буюу "Уул уурхайн 7 хоног” цуврал арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Уул уурхайн долоо хоног нь уул уурхайн салбарын бодлогын семинар, хөрөнгө оруулалтын чуулган, хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурал, хариуцлагатай уул уурхайн семинар, гүний уурхайн симпозиум, түүнчлэн уул уурхайн техник, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд уул уурхайн салбарын төрөл бүрийн арга хэмжээний цогц байх юм. Уул уурхайн салбарт оролцоотой бүхэнд хамаатай цогц арга хэмжээ болох учраас энэ долоо хоногийн хугацаанд уул уурхайн салбарынхан Улаанбаатар хотод хуран цугларна. Энэ цуврал арга хэмжээ Mining week гэсэн өөрийн гэсэн брэндийн дор нэгдсэн зохион байгуулалт, маркетинг сурталчилгаа, харилцан уялдаа бүхий хөтөлбөрийн дагуу явагдана. Mining week-ийг санаачлагчид цаашид жил бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэж ойлгож байна. 

Өнөө жил анх удаа зохион байгуулагдаж байгаа "Mining week” нь уул уурхайн салбарынхны хувьд нэг зэрэг нэг дор цуглараад цагийг аль болох бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглан, хэрэгтэй мэдээллээ аваад, хэрэгтэй харилцаагаа тогтоох боломж олгох маш зөв арга хэмжээ учраас бид дэмжин оролцож, идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид тогтвортой явагдаж, уул уурхайн салбарынхан хүсэн хүлээдэг долоо хоног болоосой гэж хүсч байна. Есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд анх удаа 11 дэх удаагаа болох гэж байгаа Mongolia Mining уул уурхайн үзэсгэлэн маань Mining week-ийн хамгийн гол арга хэмжээнүүдийн нэг байна. Уул уурхайн салбарынхан болон уул уурхайн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ ний-лүүлэгчдийг холбох хамгийн чухал бизнесийн орчин. Ер нь байгалийн баялгийн ашиглалт нь уул уурхайн компани татварын орлогоор улсын төсөвт хувь нэмэр оруулахаас гадна, ханган нийлүүлэлтийн бизнесээр дамжуулан олон зуун бизнесийн байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа олон мянган хүний орлогыг нэмэгдүүлж үр шимээ өгдөг. Манай үзэсгэлэн бол уул уурхайн салбарынхан ханган нийлүүлэгчидтэйгээ уулзах, ханган нийлүүлэгчдийн бизнесээ өргөжүүлэх хамгийн чухал орчин шүү дээ.Үзэсгэлэн зохион байгуу-лагч "Майнекс Монгол” ХХК үзэсгэлэнгээс гадна "Уул уурхайн долоо хоног”-ийн хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 20-нд Mongolia Mining Investment Conference нэртэй уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулна. Энэ арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцэх юм. Бид эдгээр сэдвээр хамгийн сайн мэдээлэл өгөх зочдыг урин оролцуулж, хамгийн үр дүнтэй мэдээллийн орчин бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

-Mining week салбарынх-ны хамгийн том цугларалт болно гэдэгтэй санал нэгдэж байна. Гол зорилго нь юу байх бол?

-Уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид, инженерүүд, санхүүчид, геологчид, уур-хайчид, ханган нийлүүлэгч төрөл бүрийн бизнесийнхэн, салбар эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид, бодлого тодорхойлогчид, орон нутгийн-хан, иргэний нийгмийн төлөөл-лүүд, хөрөнгө оруулагчид бүрдээрээ цугларч, харилцаа холбоо тогтоохоос гадна, харилцан ойлголцоход гол зорилго нь оршино гэж үзэж байна.  Түүнээс гадна цуврал арга хэмжээ, түүний талаарх мэдээллээр дамжуулан нийт иргэдэд уул уурхай улс нийгэмд ямар үр ашигтай болох, хариуцлагатай уул уурхай, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдлын талаар зөв ойлголт өгөх нь бас нэг зорилго. Мэдээж ганц удаа долоо хоног хурал, уулзалт хийгээд огцом үр дүн гарахгүй.Тавьсан зорилгоо аажмаар хэрэгжүүлэхийн тулд жил бүр тогтвортой зохион байгуулаг-даж, зорилгодоо нийцсэн зөв мэссеж нийгэмд өгч, цар хүрээгээ улам өргөжүүлж, нийг-мийн сегмент бүрийг хамарч байж үр дүнд хүрнэ. Өөрөөр хэлбэл, Mining Week бол зөвхөн уул уурхайн салбарынхныг л хамарсан үйл ажиллагаа төдий байх ёсгүй.Нийгмийн хэсэг бүлэг, давхарга бүрийг хамрахын тулд одоо болох гэж байгаа өндөр зэрэглэлийн зочид буудлын хурлын танхимаар хязгаарлагдах биш, гудамжинд, их дээд сургуулийн анги танхимд, хөдөө орон нутагт, сум багийн төв дээр гэх мэтчилэн олон газар хүрч ажиллах ёстой. Уул уурхайн салбар бол Монгол орны эдийн засгийн хамгийн том салбар. Манай улсыг эдийн засгийн хамгийн том салбар учраас Монгол улсыг эдийн засгийн хувьд уул уурхайн орон гэж нэрлэж болно. Ийм орны ард иргэдийг уул уурхайн талаар зөв олголттой байх ёстой. Өнөөгийнх шиг уул уурхай бүх юмны дайсан, баялгийг сорогч, байгалийн орчныг сүйрүүлэгч гэж ойлгоод яваад байж болохгүй шүү дээ.

-Манай уул уурхайд тулгарч ирсэн томоохон бэрхшээлийн нэг бол олон нийтийн эсэргүүцэл гэдэгтэй санал нэг байна. Уул уурхайн салбарын төрийн бодлого оновчгүй байна уу, уул уурхайн үр ашиг хүмүүст хүрэхгүй байгаад асуудал байна уу?

-Иргэдийн дунд буруу ойлголт, сөрөг хандлага, зөвөөсөө хавьгүй илүү. Улс төрчид нь тэдэнд зөв ойлголт өгөхийн оронд тэдэнд таалагдсан зүйл ярьж, сэтгэлийг нь татахын тулд нэг их популист зүйл ярьдаг туйлын популист улс төрчидтэй орон болж хувирсан. Улс төрчид өөрсдөө улс орондоо хортой зүйл хийж байгаа гэдгээ мэдэж байгаа боловч ард түмэнд таалагдахын тулд эдийн засагтаа хохиролтой зүйл ярьдаг, тийм шийдвэр ч гаргадаг. Тийм учраас "Уул уурхайн долоо хоног”-ийн үеэр зөвхөн уул уурхайн салбарынханд зориулсан арга хэмжээ хийгээд зогсохгүй нийгэмд зөв ойлголт өгөхийг зорих хэрэгтэй. Иргэд уул уурхайн тухай муу түүхийг л их сонсч, түүнийг дэвэргэж ярьдаг. Уул уурхайтай холбоотой зөндөө сайн түүх байгаа, тэр бүхнийг нийтэд түгээх хэрэгтэй. Жишээбэл, Оюу толгойн хөрөнгө оруулалт ид хийгдэж байсан үед Монгол улсад гадаадаас орж ирж байсан гурван доллар тутмын нэг нь энэ том хөрөнгө оруулалтаар орж ирж байлаа. Өнөөдөр ч гэсэн уул уурхайн салбар Монгол улсын гадаад зах зээлээс олдог таван ам. долларын дөрвийг нь авчирч байна. Уул уурхайн ханган нийлүүлэлт гэдэг бол баталгаатай зах зээлтэй, асар том бизнесийн боломж.Тийм учраас "Mining week”-ийг хөдөлмөрийн талбарт, зах зээл дээр, оюутны танхимд аваачъя. Залуу үеийнхэн уул уурхай гэж юу юм бэ, энэ чинь улс ардын амьдралд ямар хэрэгтэй юм, дээр нь уул уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүнээр юу хийж байна, оюутан сурагчид сургуулиа төгсөөд, ажил хөдөлмөр эрхлээд уул уурхайгаас ямар үр шим хүртэх боломжтой вэ гэдгийг ойлгуулаад эхэлбэл уул уурхайн талаар сөрөг хандлага эерэг болно. Түүнээс гадна, манай улсад төр бизнест маш их хутгалддаг нь буруу. Төр бизнес хийгээд эхлэхээр, төрийн өмчит компани төрийн онцгой эрх дархаар хамгаалуулаад зах зээлийн өрсөлдөөнд ороод эхлэхээр хувийн бизнес төртэй яахин өрсөлдөх билээ, хувийн бизнес яаж оршин тогтнох билээ. Хувийн хэвшил хөгжихгүй бол иргэдийг хэн ажлаар хангаж, хэн татвар төлж, хэн энэ улс орны ирээдүйн хөгжид хувь нэмэр оруулах билээ.Төрийн давуу эрхээр бизнес хийдэг нь уул уурхайн салбарт бүр ч онцгой байдаг үзэгдэл. Хамгийн ашигтай лиценз, саадгүй төрийн үйлчилгээ, бусдад олддоггүй тээвэр ложистикийн давуу тал гээд зөндөө давуу тал байна. Бүх талаар бөөцийлүүлдэг атлаа ашиггүй ажилладаг, ашиггүй ажилладаг атлаа дампуурдаггүй. Энэ байдал нь замдаа тэр зах зээл дээрх өч төчнөөн хувийн бизнесийг татаж унагадаг. Төр ерөөсөө бизнес хийхээ болиод зөвхөн бодлого зохицуулалтаа л хийдэг болчихвол эдийн засаг ч огцом урагшилна, авилга хээл хахууль ч багасна, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой элдэв шударга бус байдал ч алга болно, ард иргэдийн орлого сайжирна, хандлага ойлголт ч зөв болно гэж боддог. 

-Манай улсын хувьд уул уурхай цаашдаа ч эдийн засаг голлох салбар байх болов уу.  Тэгэхээс ч аргагүй. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг туршлагатай хүний хувьд та бид уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахын тулд ямар шийдлийг бодож, тунгааж явдаг юм бол?

- Ойрын хэдэн арван жилдээ уул уурхайн салбар Монгол улсын эдийн засгийн гол салбар байхаас өөр аргагүй харагдаж байна. Одоо байгаа уул уурхайн үйл ажиллагаа өнө удаан жил баталгаатай орлогын эх үүсвэр байх боломжгүй. Шинэ шинэ хайгуул судалгаа хийгдэж, шинэ хөрөнгө оруулалтын боломжийг үүсгэх хэрэгтэй. Энэ бүхэнд төр өөрөө хөрөнгө оруулаад урагшлуулна гэдэг боломжгүй зүйл, мөн дотоодын бизнесийн байгууллагууд ч дараагийн Оюу толгой, Таван толгойг олж илрүүлээд, хөрөнгө оруулалт хийхэд санхүүгийн боломж хязгаарлагдмал. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй,  эрх зүйн орчноо тогвортой байлгаж, хөрөнгө оруулах боломжийг хангах ёстой. Монголын уул уурхайн салбар нэг үе хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхол татсан орон байлаа. Тэр давалгааны дүнд нэлээд их хөрөнгө оруулалт Монголд хийгдсэн байдаг. Дэлхийн уул уурхайн салбарын бүх том том компаниуд Монголд өөрийн оффисоо нээж, тэднийг дагаад тэдэнд үйлчилгээ үзүүлдэг, зөвлөгөө өгдөг фирмүүд, техник технологи нийлүүлдэг компаниуд бүгд л Улаанбаатарт үйл ажиллагаа эхэлж, Монгол уул уурхайн халуун цэг гэдгийг илэрхийлж байлаа. Гэтэл нэг л мэдэхэд тэдгээр хөрөнгө оруулагчид, гадны том компаниуд бүгд гараад явчихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэд Монголын асуудлуудтай тулгараад, тийм ч хүсээд байх газар биш байна гэж дүгнэсэн хэрэг.Уул уурхайн хөрөнгө оруулалт гэдэг нэг зоогийн газар нээх, эсвэл нэг байшин бариад зарахтай ижил зүйл биш шүү дээ. Үр дүн нь дор хаяж 10, 20, 30 жилээр гардаг, урт хугацааны, томоохон хөрөнгө оруулалт учраас ямар ч хөрөнгө оруулагч хууль эрх зүйн орчин, татварын орчин, төрийн бодлого энэ хугацаанд хэвээр байна гэсэн хүлээлтээр бүх техник эдийн засгийн тооцоо хийж хөрөнгө оруулна шүү дээ. Замын дундаас огт санам-саргүй бэрхшээл, зохицуулалт, зардлууд гараад ирдэг бол энэ нь хөрөнгө оруулалтын хувьд тогтворгүй, найдваргүй орчин. Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин яг ийм найдваргүй болсон учраас хөрөнгө оруулагчид гараад явчихсан юм.Улс төрчид нь ч, иргэд нь ч маш их популист болж хувирлаа шүү дээ.Уул уурхайн хөрөнгө оруулагчид гэдэг Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулагч гэхээсээ дээрэмчин дайснууд гэж харагдах болсон. Энэ байдал одоо ч үргэлжилж байгаа. Монгол улс хөрөнгө оруулалтын орчны хувьд тогтвортой, уул уурхайн арвин их нөөцтэй, бизнесийн хувьд харилцан үр ашигтай ажиллах боломжтой орон гэдгээ дэлхий нийтэд дахин харуулах, нотлох хэрэгтэй болж байгаа юм. Нотлох хугацаа нь магадгүй өмнөхөөс ч илүү цаг, хүч, хөдөлмөр шаардах байх. 

Эх сурвалж: www.polit.mn

Т.Баттулга: “Mining week” Монгол хүн бүхэнд хамаатай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани