Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Баттулга: Энэ жил “Мongolia Mining” үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцоно

Т.Баттулга: Энэ жил “Мongolia Mining” үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцоноБ.Баяр

Уул уурхайн техник, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн томоохон үзэсгэлэн "Мongolia Mining 2015” Улаанбаатар хотноо ирэх сарын 1-3-нд болох гэж байгаа билээ. Тус чуулгийг тавдахь жилдээ зохион байгуулж буй "Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.

-"Mongolia Mining” үзэсгэлэн тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн гол онцлог юу байх вэ?

- "Mongolia Mining” уул уурхайн салбарынхны цуглардаг, туршлагаа солилцдог, шинэ бүтээгдэхүүн, технологио танилцуулж, бизнесийн түншээ олдог томоохон уулзалт болоод тав дахь жилээ угтаж байна. Манай үзэсгэлэн 2011 онд зохион байгуулагдаж эхэлснээсээ хойш хамрах хүрээ, оролцогчдын тоогоор жилээс жилд өсч, зохион байгуулалтын хувьд чанаржиж ирсэн. Ийм учраас өнөө жилийн гол онцлог нь цар хүрээ илүү далайцтай болохоороо онцлог гэж бид харж байгаа. Үзэсгэлэнгийн үеэр бас уул уурхайн салбарын хэлэлцүүлэгүүд, Польш, ОХУ, Англи, БНХАУ зэрэг орны оролцогчид хамтын ажиллагааны уулзалтууд, Катерпилларын машин механизмын шоу, операторын ур чадварын үзүүлэх тоглолт гэх мэт арга хэмжээ болно.

-Энэ удаагийн үзэсгэлэн эдийн засгийн хямралтай үед болж байгаа нь сорилт болж байгаа болов уу. Ийм нөхцөлд үр дүнг ямар байна гэж хүлээж байна вэ?

- Статистикийн тайлан үзэхэд, Монгол улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 7.4 хувь байсан. Үүнээс үзэхэд их өндөр өсөлттэй байгаа мэт. Гэхдээ 2011 оны 17 хувийн өсөлттэй харьцуулахад их хэмжээгээр саарсан нь үнэн. Төгрөгийн ханшийн уналтыг тооцож үзвэл эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн. Гэвч өнөөдрийн уналт, маргаашийн өсөлтөөр солигдох нь дамжиггүй. Эдийн засгийн хямралд ч бас сайн тал бий. Илүү менежменттэй, чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг, хамгийн сайн бизнесийн байгууллагууд тэсч үлдэхээр барахгүй, зах зээл дээрх байр сууриа улам батжуулдаг, нэг ёсны байгалийн шалгарал шүү дээ. Эдийн засгийн хямралтай үед бууж өгөх биш харин ч идэвхитэй маркетинг явуулаад хямралыг амжилттай давж чадсан нь цаашид эдийн засгийн нөхцөл сайжрах үед тэд зах зээлийн байр сууриа улам батжуулсан байх болно. "Mongolia Mining 2015” үзэсгэлэнд оролцож байгаа уул уурхайн техник технологи нийлүүлэгч компаниуд тэрхүү байгалийн шалгаралд тэсч үлдэх чадвартай шилдгүүд гэдгээ харуулж байгаа гэж хэлж болно. Нөгөө талаар уул уурхайн салбарт тогтоосон харилцаа хамтын ажиллагаа их чухал байдаг. Учир нь, энэ салбарынхан бүтээгдэхүүн, шинэ тоног төхөөрөмж худалдаж авахдаа "Нарантуул” захын наймаа шиг өнөөдөр, маргаашийн арилжаа, наймаагаар хязгаарлагддаггүй, олон арван жилийн туршид бэхжиж, урт хугацаанд үр дүнгээ өгдөг онцлогтой. Тийм учраас уул уурхайн бизнес эрхлэгчдийн энэ үзэсгэлэн дээр тогтоосон харилцаа өнөө жилийн төдийгүй, ирээдүйн үнэ цэнэтэй харилцаа болох учиртай.

-Mongolia Mining 2015 үзэсгэлэн олон улсын уул уурхайн салбарын шинэ тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг танилцуулдаг гэдгээрээ онцлог гэдгийг та дээр дурдсан. Энэ удаагийн үзэсгэлэнд хэчнээн компани оролцох төлөвтэй байна вэ?

-Энэ онд 15 орны 120 компани оролцоно. Үзэсгэлэн гаргаж байгаа компаниудын тэн хагас нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байгаа. Харин үлдсэн хагас нь Австрали, АНУ, Англи, Герман, ОХУ, Польш, БНХАУ, Турк улсаас "Rubex Group”, "Wagner Asia Equipments”, "Minelab, Aumund Holding B.V”., "Sempertrans, Mitsubishi Materials Trading Corp”., "ABMEC, Greenland Enterprises”, "Axter International”, "Cummins Mongolia Investment”, Тяньжиний олон улсын уул уурхайн хөрөнгийн бирж, БНПУ-ын Бээжин дахь Элчин сайдын яамны Худалдаа хөрөнгө оруулалтын хэлтэс гэх мэт томоохон компаниуд оролцоно. Эдгээр нь бүгд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн томоохон төлөөллүүд юм. Монголын уул уурхайг өөрийн зах зээлээ гэж харж байгаа, тэнд ирээдүйн хөгжил бий гэдгийг мэдэж байгаа бизнес эрхлэгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж манай уул уурхайн салбарынхантай холбоо тогтоох гэж байгаа. "Mongolia Mining 2015” үзэсгэлэнд дээрх компаниуд уул уурхай, зам барилгын хүнд машин механизм, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж, өрөмдлөг, тээвэр, ложистизийн үйлчилгээ, материал, тоног төхөөрөмж, уул уурхайн кэмп, кэйтэрингийн үйлчилгээ гээд энэ салбарт хэрэгтэй бүх төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулна. Эдгээрийн хэрэглээ зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй, зам, барилга, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгтэй бүтээгдэхүүн нийлүүлэгчид ч цөөнгүй оролцдог билээ.

 Т.Баттулга: Энэ жил “Мongolia Mining” үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцоно

 

-Өмнөх үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарын хэлэлцүүлэг, семинар, уулзалтууд болж байсан, өнөө жилийн тухайд бас ийм арга хэмжээ болно гэж та дээр хэлсэн. Энэ талаар тодруулна уу?

-"Mongolia Mining” бол техник технологийн үзэсгэлэн боловч нөгөө талаас уул уурхайн салбарынхан хамгийн олноор ирдэг арга хэмжээ. Тэр утгаараа уул уурхайн салбарын төрөөс барьж буй бодлого, шинэ технологийн танилцуулга, бизнесийнхэн хоорондоо холбоо тогтоох уулзалт гэх мэтуламжлал болгон явуулж ирсэн чухал арга хэмжээнүүд ч энэ үеэр болно. Жишээлбэл, "Уул уурхайн яам”, А”шигт малтмалын газар”-аас уул уурхайн салбарын эрхзүйн шинэчлэл үүнтэй холбтоотой эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл өгнө. Мөн Тяньжиний Олон улсын уул уурхайн хөрөнгийн биржийн төлөөлөл эрдэс баялгийн спот худалдаа, хайгуулын төслийн санхүүжилт болон бусад хөрөнгө босгох боломжуудын талаар илтгэл тавина. Түүнчлэн, Вагнер Азийн Caterpillar брэндийн тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолт, Польш улсын уул уурхайн салбар, хөрөнгө оруулах боломжууд сэдвээр БНПУ-ын Элчин сайдын яамны Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн танилцах уулзалт болно. Монголын талаас өгөх, дараагийн нэг чухал мэдээлэл бол, саяхан удирдлага нь солигдож, менежментээ шинэчлэхээр ажиллаж буй"Эрдэнэс Монгол” компани үйл ажиллагаа, цаашдын бүтээн байгуулалтынхаа талаар мэдээлэл өгөх юм. Энэ мэтчилэн сонирхолтой хэлэлцүүлэг, ажил хэрэгч уулзалт өрнөнө гэдгийг дуулгая.

-Танай компанийн зүгээс уул уурхайн салбар өндөр өсөлттэй байсан 2011 оноос өнөөдрийг хүртэл уул уурхайнхантай хамтарч ажиллаж байна. Энэ хооронд эдийн засаг болоод улстөрийн тогтворгүй байдал нь уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлсөн гэж та харж байна вэ?

-Улс төрийн байдал улс орны макро эдийн засгийн байдалд нөлөө үзүүлж, цаашлаад бизнест нөлөөлдөг. Гэхдээ Монголд өнөөдөр улс төрийн тогтворгүй байдал байхгүй. Харин төрийн бодлогын тогтворгүй байдал байсан. Уул уурхайн шиг олон жилээр үр ашгаа өгдөг салбарт татвар их бага, хяналт чанга сул байх нь гол биш, бодлого тогтвортой байх нь хамгийн чухал. Гэхдээ эдийн засгийн бэрхшээлтэй байдал бизнесийнхэн төдийгүй, төр засгийн хувьд их сургамж болсон. Төрийн бодлого тодорхойлогч УИХ, Засгийн газрын түвшинд Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлах, салбарын хууль тогтоомжийг бизнес эрхлэгчдэд таатай болгох, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн олгож эхэлсэн гээд олон нааштай арга хэмжээ авч байна. Энэ бүхний үр дүн гарах хүртэл багагүй хугацаа шаардагдана. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт саатсан, Тавантолгой төслийг олборлогчийг сонгох асуудал маргаантай, Гацууртын ордыг ашиглах асуудал эсэргүүцэлтэй тулгарсан гэх мэт асуудлууд байна. Энэ нь уул уурхайн салбарынханд хүлээлт үүсгээд буй. Ганцхан Оюу толгойн уурхай идэвхитэй бүтээн байгуулалт хийж байх үед уул уурхайн ханган нийлүүлэгчид төдийгүй бүхий л бизнесийн салбарт асар их эерэг нөлөө үзүүлж, эдийн засаг яаж "буцалж” байлаа. Тийм учраас цаашид цөөхөн томоохон төсөл хэрэгжээд эхлэхэд уул уурхайн салбарт хангалттай ажил гарч ирнэ, Монголчууд хангалттай ажлын байртай болно, улс орны эдийн засаг ч сэв хийтэл босоод ирнэ шүү дээ.

-Mongolia Mining 2015 үзэсгэлэнг зохион байгуулахад гадна, дотны томоохон уул уурхайн компаниуд нэг дээвэр дор цуглуулна гэдэг амаргүй болов уу?

-"Mongolia Mining”үзэсгэлэнгийн гол зохион байгуулагч "Майнекс Монголиа” ХХК нь уул уурхайн хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын зуучийн ажил эрхэлж ирсэн. Энэ үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааны өөр арга хэмжээнүүдийг ч зохион байгуулдаг. "Mongolia Mining” үзэсгэлэнг зохион байгуулахад Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай маш нягт хамтарч ажилладаг. Мөн Эрдэнэс Монгол төрийн өмчит компани хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Хэвлэл мэдээллийн олон байгууллагатай хамтарч ажилладаг. Олон улсын түвшинд хэд хэдэн нэр хүндтэй агентуудтай хамтарч ажилладаг. Энэ бүх хамтын ажиллагааны үр дүнд манай үзэсгэлэн олон улсын үзэсгэлэнгийн түвшинд зохион байгуулагддаг.

Т.Баттулга: Энэ жил “Мongolia Mining” үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани